Сурталчилгаа

Easy news

Д.Сумъяабазар: Улаанбаатарт метро, LRT, BRT байж болно

Нийслэл Улаанбаатарт болж буй үйл явдал, бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал хийгээд тэдгээрийн шийдлийг хөнддөг “Хот” нэвтрүүлгийн дугаарыг Таиланд Улсын нийслэл Бангкокоос бэлтгэлээ. Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх нийтийн тээврийн хүртээмж, төрлийн талаар энэ удаад онцлов.

2023-06-28 11:17 27

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 28-ны өдөр Бээжин хотноо Хятадын Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөв.

2023-06-28 08:33 5

“Эксүүд”-ийн ээлжит хардалт буюу “...Лу.Гантөмөр өө, ажлаа өг”

АН-д “Нэг Монгол” хөдөлгөөн бий болоод удаагүй байна. “Нэг Монгол”-ын талаар “...Лу.Гантөмөр сайд байхдаа хэрэгжүүлж байсан хөтөлбөр, бас өөрийнхөө толгойлж байсан “Нэг Ардчилал” фракцтай уг язгуур нэгтэй нэр өгсөн. Хамгийн гол нь Лу.Гантөмөр энэ хөдөлгөөнийг “ах нар”-ынхаа дарамтаас салахын тулд УИХ-ын зургаан гишүүн, бас намынхаа залуустай нийлж байгуулсан” гэж байв. Гэвч асуудал дуусаагүй бололтой.

2023-06-28 06:26 32

Францын Элчин Сайд Соёлын Сайд Ч.Номинг өмөөрөв

Хэдхэн хоногийн өмнө (2023.06.22) УИХ-ын чуулганы хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж, гишүүдийн 57.8 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр ирэх намар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах эсэхийг хэлэлцэх болсон. Харин хэлэлцүүлгийн үеэр тус хуулийн төсөлд заасан соёлын ваучер олгох асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Ундрам “ойлгохгүй байна, талон олгох юм уу” хэмээн шүүмжилж асуулт асуусан.

2023-06-27 17:07 6

Энэтхэг–Номхон далайн шинэ гурвал – AUKUS (I)

2023 оны 3 дугаар сарын 13-нд АНУ, Их Британи, Австрали гурван улсын удирдагчид удтал хэлэлцэж бэлдсэн цэрэг, батлан хамгаалахын маш нууц өндөр технологи хуваалцах AUKUS гэрээнд гарын үсэг зурсан юм.

2023-06-27 14:54 2

Монголын шашинтнууд эв санаагаараа нэгдэн хуралдлаа

“Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” бага хуралд Монгол дахь шашин бүрийн тэргүүн, төлөөллүүд оролцож шашин хоорондын эв нэгдлийн талаар хэлэлцэж, өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдлаа.

2023-06-27 10:04 6

"Сахал" Д.Эрдэнэбилэг Сингапурт амьдарч байна

Худалдаа Хөгжлийн Банкны 64 хувийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн дарга, Сингапурын хөрөнгө оруулалттай “Globull Investment and Development PTE. LTD” компанийн эцсийн өмчлөгч Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-д давуу байдал бий болгон шилжүүлсэн, “Хөтөлийн цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг хууль бусаар авсан, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн эзэмшлийн Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн төмрийн хүдрийн ордын чиглэлд Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл авч төмөр зам тавихдаа төсөвт өртгийг их хэмжээгээр нэмэгдүүлэн завшсан хэрэгт анх шалгаж эхэлсэн билээ.

2023-06-27 08:59 18

Д.Амартүвшин Монголын Либертари Нам байгуулна

Монгол Улсын Иргэн, сонирхогчийн хошин шогч Д.Амартүвшин нам байгуулахаар болжээ. Т

2023-06-26 13:51 16

Кирилл үсэг бол Монголчуудыг Оросынх гэж тамгалсан тамга тул халах ёстой гэв

Монгол хэлнээс Крилл үсгийг халж, латин үсэгт шилжих санаачлагын талаар "No War" хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийлээ.

2023-06-26 08:06 84

Баабар: Зөвлөлтийн эх орны дайнд АНУ, Британи, Монгол, Тувагийн үзүүлсэн тусламж

Агт морьд бол дайны үед автомашинтай харьцуулахад туулах чадвар сайтай, шатахуун тос хэрэглэдэггүй найдвартайгаас гадна эргээд хүнсний хангалт болж чаддаг сайн талтай. Монголчууд нийтдээ 500 мянга гаруй агт морьд нийлүүлсэн нь тухайн үедээ өөр ямар ч орон нийлүүлэх бололцоогүй их тоо юм. АНУ Улаан армид 54 мянган тонн ноос нийлүүлсэн бол Монгол 64 мянган тонныг нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл дайны жилүүдэд СССР-т үйлдвэрлэсэн таван шинель тутмын нэгийг монгол ноосоор хийжээ. Хэдийгээр монгол “лэнд лиз” нь АНУ-ын тусламжтай харьцуулшгүй бага ч хүн амдаа харьцуулахад асар их гэж хэлж болохуйц, нөгөөтэйгүүр цөөхөн монголчуудын үнэнхүү сэтгэлийн бэлэг, тусламж байлаа. Харин Монгол ленд лизийн мөнгө эргэж төлөгдсөн материал олддоггүй.

2023-06-26 07:11 0

"Вагнер групп": ОХУ тун удахгүй шинэ Ерөнхийлөгчтэй болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийж, Евгений Пригожин ба “Вагнер” цэргийн хувийн компаний үйл ажиллагааг /ЦХК/ эх орноосоо урвасан, хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн билээ.

2023-06-24 17:39 30

Гандан гомо секс, хүүхдийн хүчирхийллийн дуулианд холбогдчихоод байхад Д.Чойжамц хаачив?

Монголын бурхан шашинтны төв гэгдэх Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаарх мэдээлэл цацагдаад буй билээ. Уг мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ. Тодруулбал ЦЕГ-аас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, тус хийдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.

2023-06-23 10:46 18

"Соёлын ваучер"-ын хамгийн эхнийхийг Ч.Номин аавдаа өгөх хэрэгтэй!

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулсан юм. Гэвч уг хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн шүүмжлэл, эргэлзээг дагуулав.

2023-06-23 09:07 5

M.Найданхүү: Миний шүүмжлэл & Үнэний эрэл

Улаанбаатар хотоо ногоон хот болгож болно. Гэр хороололд амьдардаг 200 мянган хашаа, байшинтай айл өрхүүд хашаан дотроо мод тарьж, зүлэгжүүлэх, гудамжаа бутжуулахад л бид ногоон хотод амьдарна. Гудамж хоорондын замаа засмалжуулж эсвэл чулуун зам бий болгоё. Хашаанаасаа гараад гудамжиндаа угаадсаа асгадаг, хог үнсээ асгадаг хоцрогдлоо таягдан хаямаар байна.

2023-06-23 07:07 9

Г.Даваажав: Z үеийнхэнд харилцааны чадвар дутагдаж байна

Өөрийгөө хөгжүүлсэн нэгэн аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн байдаг. Тиймээс зорилго мөрөөдлөө биелүүлж, өөрийгөө хөгжүүлэх талаар “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа хувь хүний хөгжлийн сургагч багш Г.Даваажавтай ярилцлаа.

2023-06-23 06:57 7

Онцлох ишлэл

Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Хүн инээдэг мал инээдэггүй. Хүн ичдэг мал ичдэггүй. Тэнэгрэл ичихгүй болгодог. Адгуус шиг ичдэггүй хүн инээдмийн бай-амьтны адаг адсаганы шороо болсон ч нүүр нь улайдаггүй. Ширэн нүүртэй тийм гудиггүй гөлгөрүүд эрх баригчдын дунд олон бий. Үүний тод жишээ-Женко. Хар буруу санаагаар төмөр замаа 10 гаруй жил гацааж, ерөнхий сайдын мэдэгдсэнээр 80 ихнаядын ашиг хаасны гайгаар ядуурсан борчууд дэлбэрэхдээ тулаад байхад Женко “өөрийгөө магтах аян” улс даяар өрнүүлж, тараасан тав арван цаасандаа алга тосогчдыг “сонгогчид намайг шүтэж байна” гэж хэнэг ч үгүй өөрийнхөө цолыг өөрөө дуудан өөрийгөө рекламдаж явна. Түүнд хууртдаг мал тасардаггүй тул тэрбээр УИХ-д шургаж ялаас мултрах горьдлого өвөрлөж яваа оргодол. Түүнд өөр нуувч үлдээгүй. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Эдийн засагч, эрхзүйч Д.Бямбасайхан:
Эдийн засагч, эрхзүйч Д.Бямбасайхан:

Монголын барилгын сал­бар маань эргэлзээнд орсон. Энэ салбарт тооны машин барьсан хүүхдүүдтэй бид өрсөлдөж мэдэхээр болсон. Бартер ярьсан, тооны машин барьсан, чанар огт ярьдаггүй нөхөд. Ямар ч хамаагүй мате­риалаар нэг барилга босгоод, гоё обой, шармал бариул хадаж, гялтгар гэрэл зүүгээд, гялтайсан ханын тавилга хийж өгөөд зарах. Хүн харахад үнэхээр гоё. Гэтэл чанартай барилгын үндэс нь хийц. Дэд бүтэцдээ чанар нь байдаг. Би барилгын бизнест голлон чанартаа анхаарч хөрөнгө оруулалтаа хийдэг. Барилга гэдэг дор хаяж 40, 50 жилээр чанараа даагаад явдаг. Байшин нурвал хэн хариуцлага хүлээх вэ. Барилгын салбарынхандаа одоо хэлдэг юм. Хятадын Ван овогт, Солонгосын Ким овогт Монголд ирээд баахан хороолол барьж зарчихаад явчихаж байна. Баталгаа нь хэн байх вэ. Асуудал үүсэхэд тэр хоёрт хариуцлага тооцож чадах уу. Баривчилж авчраад хохирлыг нь төлүүлж, хорьж цагдаж чадах уу. Гадаадын хөрөнгө оруулалт маш чухал, үнэхээр хэрэгтэй байна. Гэхдээ хөрөнгө оруулалт хэлбэрээр нь ашиглах ёстойгоос биш гадны хүн өөрөө барьж босгоод, зарж, борлуулах нь буруу гэж. Ерөөсөө хариуцах эзэнгүй болгочихсон. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Сарвайсандаа бүрэн хүрээгүй талаасаа амны хишиг дутуу ч улаан гараараа могой бариагүйн тухайд азтай дарга нар солигдсоор “бөкъ тэкъ” нөхөр үлдсэн нь энэ Д.Сумъяабазар. Олон жил хураасан асуудлын хур баас, үе үеийн дарга нарын цэрвэсэн могой үер болон урсч ирэх нь тэр. Азгүй золиг. Түүний өмнө хоёр зам байна. Аварга болж үзлээ, гишүүн болж үзлээ, сайд болж үзлээ, хотын дарга болж үзлээ... за бас мисс авгайтай байж үзлээ. Хаваасаг биш үү? Сонгодог утгаараа, “Мавр үздгээ үзлээ, мавр одоо явж болно”. Энэ бол Сумъяа маврын зам. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

.. Энх тайвны гүүрний зүүн талын Дунд гол ... Энд ямар ч барилга байх ёсгүй, голын ай сав, дэнж учраас зөвхөн мод тарьж, тохижуулж, цэцэрлэг, мэргэжлийнхэн хэлбэл усан сан байгуулах хэрэгтэй. Эндээс Сэлбийн сэргэлт эхлэх ёстой. Одоо баригдаад дуусч буй “Авлига” хороолол, баригдаж эхэлсэн усан парк гэгч бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Саяхан дараачийн барилгын суурийг тавиад даапаалж сууцгаана. Буулгах нэртэй хоёр блокийг хүртэл шүүхээр авч үлдэхийг санаархжээ. Дунд голын хөндийд багтахгүй их шунал. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Оросууд андуурч бөмбөгдсөнийг нүдээр үзэж, өөрсдөө шархдаж, арай чүү амь мултарсан манай дарга цэргүүд өршөөлгүй харгис тэр цагт айгаад үнэнийг хэлж зориглоогүй нь аргагүйдэл юм биз. Харин ЗХУ, БНМАУ цагаатгасан орлогч жанжныхаа эмгэнэлт хувь заяаг бүр ардчиллын үед ч тоож дурсах хүн Монголоос гараагүй нь гашуун. Ямар ч гэмгүй атлаа хэлмэгдсэн хүүдээ гашууддаггүй ард түмэн ажээ бид. ( baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Г.Батсүх:
Г.Батсүх:

Өнгөрсөн бар жилийн аравдугаар сарын дундуур Канадын Сенатын дарга Жорж Фюри Монголын Оюу толгойн уурхайд зочилсон тухай Оросын зарим хэвлэл ялимгүй хачирхаж мэдээлэв. Хойд мөсөн далайн өврөөс Монголд төрийн айлчлал хийж яваа гэх мөртлөө говь цөл дэхь нэгэн уурхайд очсон гэх аястай. Энэ айлчлалын тухайд манай өмнөд хөршийн хэвлэлийн мэдээ ч жир биш. Хоёр хөршийн хувьд ч, манайд ч мөнөөх их тахлын эрсдэл оршсон хэвээр асан тэр ахуйд Канадын Сенатын дарга Монголдайлчилсан нь анхаарал татсан гэж ойлгож болох. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй