Сүрлэг өндөр уулс хаяа татан цэнхэртэж, чимээ аниртах уудамд талын салхи сэвшээнэ. Хантайширын нуруу, Аж богд гээд байгалийн гайхамшигт тогтоц бүхий уулстай.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” үндэсний сонгодог жүжгийг Херо Баатар найруулсныг хоёр ч удаа үзээд агуу ах Лхагвасүрэн гуайн цэцэн, цэлмэг зохиолыг задлах гэдэг молхи миний үг дутах ажил болохоор зураач, найруулагч Баатар уг жүжгийг хэрхэн дүрс болгон зурсан талаар өгүүлэх гэж оролдоё.
Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Шагдарын Дулмааг сониныхоо зочны хойморт урилаа.
4-р сарын 26-нд Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас цаг үеийн асуудлаар тайлбар, мэдээлэл өгсөн билээ.
Ардчилсан нам 330 сумын намын дарга нараа Улаанбаатар хотод сургалт, семинарт урьсан байна.
Даяаршиж буй дэлхий ертөнцөд зэрэгцэн оршиж буй хүн төрөлхтний дотроос Монголчууд чухам юугаараа ялгаатай байх юм бэ гэвэл монгол өв соёл гэж хэн ч хэлэх биз ээ.
Хөгжлийн банкны асуудал өндрийг авч, УИХ-ын нэр бүхий гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгуулахаар ярьж байна.
"АНУ-ын эрх баригчдаас олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нэг талыг барьсан арга хэмжээгээ цуцлан, Афганистан дахь хүмүүнлэгийн хямралыг зохицуулах олон улсын хүчин чармайлтад нэгдэхийг уриалж байна." Саяхан НҮБ-ын бие даасан хүний эрхийн 14 шинжээч ийм хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Монголчууд энэ дайны тухай оросын талын мэдээлэл хангалттай хүлээн авч байгаа тул мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс чөлөөт нийтлэлч иргэн Л.Олноогийн бичсэнийг тайлбаргүй сонирхуулъя. Энэ бол Монголын иргэний байр суурь болохоос sonin.mn сайтын байр суурь биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар ажиллаад жил гурван сар боллоо. Энэ Засгийн газрын үйл ажиллагааны дор монголчууд бид амьдарчих гээд тийчилж л байна.
Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дээр улс төрийн 20 гаруй нам, эвсэл санал нэгдээд эхлээд байна. Зөвхөн гишүүдийн тоог нэмэх гэсэн өнгөц ойлголт бус эрх мэдлийн төвлөрлийг хуваах, хариуцлагатай ардчиллыг бий болгоход парламентын 76 гишүүнийг нэмэхээс өөр аргагүй гэж харжээ.
Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэн Т.Ганболд, Х.Янжингаажид нарын салалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ жил Туул голын эрэг дагуух 3.68 га талбай болон Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын 35 га талбайг тохижуулах ажлыг эхлүүлнэ
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, дэд хурандаа Б.Ууганбаярын гурван настай охин У.Маргад нь тархины үрэвсэл хэмээх хүнд өвчнөөр шаналсаар байна.
“Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” ТТБ-ын тэргүүн Р.Эрдэнэбаттай ярилцлаа.
Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно гэж мэдэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын өмнө одоо Монгол хэрхэхээ харуулах болж дээ. Орос ахаасаа айж хүн зоноосоо үнэнийг нуух мөч хөөрхий томчуудад минь тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг бол төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд илчилж, төрөө сэлбэж явцгаая. Ардчилал хөгжсөн оронд тийм байдаг. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйӨнөөдөр манай иргэд тэртээ тэргүй өндөр сонор сэрэмжтэй байгааг нийгмийн сүлжээ илтгэнэ. Тухайлбал, оросын талын этгээдүүдийг зогсоо зайгүй илчилж барахгүй байна. Хамгийн том нь Халтмаагийн Баттулга гэгч Путины даалгавраар төмөр замыг хэрхэн гацааж улсаа хорлосныг нэр бүхий фэйсбүүкч, твиттерчид арваад жилийн турш хэлж өгөөд байхад аль нэг талд гаргах болоогүй юу, ТЕГ-аа? Түүнийг 2004 оноос монгол төрийн өндөр албанд суулгаж, УИХ-ын гишүүн, хэд хэдэн яамны сайд, эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэн залж хорт санаануудаа гүйцэлдүүлэх боломж олгосон АН-ынхан өөрсдөө буруугаа хүлээж нотлоод байгаа. 2022 оны 2-р сарын 24-нээс хойш Орост худалдагдсан, гар хөл нь болсон учраас Украиныг дэмжээгүй гэх дайнч урвагчдыг нэр ус, зураг хөрөгтэй нь дуудан цоллоод зогсохгүй тэдэнд Шенгений, америкийн виз олгож болохгүйг тэдгээр ЭСЯ-дад бололтой анхааруулж, үүгээрээ виз олгож болох жагсаалтанд өөрсдийгөө давхар бүртгүүлээд ч байх шиг. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхны Мардайгаар нь дуудаж заншсан “Эрдэс” хэмээх Ураны үйлдвэр 1988-1995 он хүртэлх хугацаанд ил уурхайн аргаар олборлолт явуулсан бөгөөд 0,118 хувийн агууламжтай, урааны ислийн хүдэр олборлож байжээ. Нийтдээ 600.000 шахам тонн хүдрийг тусгайлан байгуулсан төмөр замаар шууд ЗХУ руу зөөж боловсруулсан байдаг. Чернобылийн осол, социалист системийн задрал зэрэг дэлхий дахины үйл явдлаас болоод Мардайн урааны ил уурхай саатаж, Оросууд орхин гарч явсан. Нэг хэсэгтээ түүнийг хэнч сонирхсонгүй, хүн мал хордсон тухай ямар ч яриа хөөрөө гарсангүй. Харин Монголын ураны ордыг Франц зэрэг өрнөдийн ордууд хамтран ашиглах нь тодорхой болоод ирмэгц гэнэтхэн хайгуулын нутаг дэвсгэрт “мал хордох, ялангуяа үхэр эрт нас барах, илүү толгойтой төл гарах” зэрэг асуудал гарч ирэв. Хачирхалтай нь хүнд ямар ч хоргүй юм уу, Дорнод бүсийнхэнтэй гэрлэхээс хэн ч айхгүй байгаа бөгөөд багачууд нэг л хар толгойтой төрж, хичээл номдоо сайн явж байгаа билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйГэрээ буулгаж, олон ачилга хөсгөнд тааруулан хувааж, хөнгөхнөөр ачаад нүүдэг, нутаглах газраа очмогц хэдхэн хоромд түвэггүй барчихдаг, тийм авсаархан тохилог дулаахан угсармал нэн эртний оромж сэтгэсэн ухааныг “гайхалтай монгол дизайн” гэж үнэлдэг гадаад эрдэмтэдтэй учирч баясаж явав. Зөөврийн оромжийг хамгийн хөнгөн, дулаан, тохилгоор сэтгэсэн дизайн бол монгол гэр гэх ойлголтод эдүгээ дэлхий даяар хүрсэн нь магтуулах юмаар хомс бидэнд таатай сонсогддог. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСонгуулийн тогтолцооны тухайд өнөөдрийг хүртэл за энэ нь л төгс хувилбар гэсэн шийдлийг аль ч улс орон гаргаагүй байгаа юм билээ. Тухайн цаг үе, нийгэм, эдийн засаг, хүн ам, газар нутгийн байдлаа харгалзан тогтолцооны өөрчлөлт хийгээд явдаг практик бий. Манай улс ч гэсэн том, жижиг.холимог тогтолцооны аль алинаар нь парламентын сонгууль хийсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулах нь оновчтой байж мэднэ. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйСүүлийн үед монгол дээл өмссөн зарим нь бүр монгол бөхийн малгайтай хүмүүс хятад хэлээр ярьж монгол ахуйг харуулсан соёлын контент олон нийтийн цахим сүлжээгээр их гарч байна. Үүнд бид анхаарах хэрэгтэй. Монгол бөхөөрөө барилдаж, сурталчилж байгаа гадаадад байгаа монголчуудаа, монгол туургатныг урамшуулах, алдаршуулах зайлшгүй шаардлагатай. Бид үндэсний бөхөө илүү сайнаар сурталчлах хэрэгтэй. Иймд МҮБХ-ноос хэд хэдэн ажлыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнийг дурдвал, Энэ жилийн улсын наадамдаа монгол туургатан болох Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува бөхчүүдээ урьж оролцуулан барилдуулах боломжийг нээх, (news.mn сайт)
Дэлгэрэнгүй