Сурталчилгаа Том баннер

Easy news

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг зөвлөхөөрөө ажиллуулахаар ярилцсан нь үнэн гэв

Өнөөдөр орой itoim.mn сайтад "Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилохоор болжээ.

1 сарын өмнө 52

Э.Жамуха: Ц.Дамдинсүрэн дарангуйлагч байсан...

Судлаач, хэл шинжлэлийн мастер, эрх зүйч Э.Жамуха зөв бичгийн дүрэм, "Монгол хэлний тухай" хуулийн судалгааны үр дүн танилцуулахаар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

1 сарын өмнө 117

Байгаль орчноо БОАЖЯ-ы авилгачдаас хамгаалъя

Энэ бол бид яаж яваад авилгал хэмээх сүйрэлд өртөв. Энэ сүйрлээс хурдан хугацаанд хэрхэн ангижарч, “бараг бурхад” буюу баялаг бүтээгчдийнхээ нурууг тэнийлгэн, ард иргэдээ жаргаасан хөгжингүй улс болох тухай жишээ нийтлэл юм.

1 сарын өмнө 6

“Сэтгэлтэй, зүтгэлтэй хүнийг газар ээж шагнадаг юм”

“Намрын ногоон өдрүүд” нийслэлийн гудамж талбайг чимж, хүмүүсийг ургацын далайд умбуулан налайж байна.

1 сарын өмнө 0

Монгол Улсын зэвсэгт хүчний баг тамирчид мөнгөн медаль хүртжээ

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй "Олон улсын цэргийн наадам" тэмцээн уламжлал ёсоор амжилттай зохион байгуулагдаж байна.

1 сарын өмнө 16

А.Навальный: Миний амьдрал галзуу хулгана

Кремлийг шүүмжлэгч Алексей Навальный ял авсны дараах анхны ярилцлагаа “Нью-Йорк Таймс” сонинд өгчээ.

1 сарын өмнө 29

Д.Сумьяабазар, Д.Дагвадорж нарт зарж болдоггүй их хэмжээний виски байдаг уу?

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол Улсын Аварга Д.Сумьяабазар, АН-ын ҮБХ-ы гишүүн, Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж нар спортын аугаа ертөнцөөс зодог тайлсан ч улс төр, бизнесийн салбарт ид гялалзаж яваа.

1 сарын өмнө 20

Coin-оор яг юу хийх вэ?

Өнөөдөр Монголд цахим мөнгө нэрээр хоёр coin (койн) бий болж ихээхэн шуугиан тариад байна. Анхдагч нь ArdCoin араас нь IHC гэх шинэ coin гарч борлуулалт нь Монголын биржийн худалдаанд түүхэн амжилт тогтоосон аж. Энэ нэг талаас амжилт, ололт.

1 сарын өмнө 19

“Хүн ил далд хоёр биеэ тордож байж зөв амьдарна”

Бидний тэр болгон мэдэхгүй далд ертөнцийг алган дээр тавих мэт өгүүлэх, хүн хэрхэн аз жаргалтай амьдарч болохыг ардын ёс, уламжлалт зан үйлээс эшлэн ой тойнд ортол айлдах тэрбээр эгэлгүй нэгэн, ховор авьяастан ажээ.

1 сарын өмнө 17

Б.Батзаяа: Батлан хамгаалах салбар компьютерын антивирус шиг "update" хийж байх ёстой

Монгол үндэстний өв соёл, уламжлалыг орчин үеийн өвөрмөц дизайн, өнгө шийдэлтэй сүлэлдүүлэн онцгой нэгэн урлагийн бүтээлийг бий болгодог “Таван нүдэн” брэндийн үүсгэн байгуулагч Б.Батзаяатай ярилцахаар түүний дэлгүүрт ирлээ.

1 сарын өмнө 12

В.Путин, Ши Жиньпин нар утсаар ярьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 8 сарын 25-нд буюу өчигдөр утсаар ярьж, Афганистаны нөхцөл байдлын талаар санаа бодлоо солилцжээ.

1 сарын өмнө 12

Малчны хотноос Милан хүрэх зам- Цагаан алт

Монголчууд бидэнд газрын баялаг шар алтнаас гадна “Цагаан алт” хэмээх шавхагдашгүй баялаг хонины ноос байдаг гэдгийг таниулж, ноосны үнэ цэнийг нэмэгдүүлэх олон нийтэд сурталчилахад чиглэсэн төсөл хэрэгжиж байна.

1 сарын өмнө 3

Ж.Мөнхбат: Төрийн албанд эрх зүйн шинэчлэл хийнэ

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбаттай төрийн албаны хаагчийн ёс зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлууд болон хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.

1 сарын өмнө 35

Ц.Элбэгдорж зундаа хоёр удаа Дөргөн нуурт зугаалдаг

Энд жил бүр нэг биш удаа амарч Дөргөн нуурыг эрхэм дээдэст сурталчилж байгаа хүн бол Ц.Элбэгдорж юм.

1 сарын өмнө 50

Төрийн тэргүүн бол улстөрч биш

Ерөнхийлөгч өө. Төрийн тэргүүний дурсамжаа өнөөдрөөс бичиж эхлээрэй. Цаг хугацаа өөр өөрийн үнэ цэнтэй.

1 сарын өмнө 38

Онцлох ишлэл

Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Шөнө дунд өнгөрчээ. Хотын төвийн дулаан байруудад хүүхэд багачууд хучлагаа зад тийрээд тарайн нойрсож буй цагаар ганц бие Ишжамцын зузаан ноолууран хөнжилд тулмайдсан хөл бүлээцэхгүй хоёр шилбэ чөмөгнөөсөө тас хөрсөөр буй нь өвгөнд мөхлийн дохио өгч сэрхийлгэнэ. Бас бүх бие шархирна. Хөгшрөлт барьцаа лавшруулсаар. Бүхнийг санаснаараа дийлж амьдарсан өвгөнд үхлийн өмнө ямар ч арчаагүй нь гачлантай. Хэнд уурлаж, хэнд хонзгонох билээ? Хаана ховлож, хэнээс аврал гуйх билээ? Үхлийн өмнө дотоод яамны нууц генерал ч бусадтай яг адил хүчин мөхөс болдог хорвоо ажээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Г.Батсүх:
Г.Батсүх:

Шонхор гэвэл манайхан Идлэг, Цагаан, Начин гээд л хуруу даран нэрлэх нь мэдээж. Дэлхийн нүүдлийн шувуудын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Амарын шонхор (Falco amurensis)-ын тухай хүүрнэх хүсэлд автав. Гэхдээ ядруухан бичээч бээр шувуу судлаач биш, зөвхөн сонирхогч гэдгээ дурдъсу. “Монгол шонхор” хэмээж буйд минь хүмүүс, ялангуяа шувуу судлаачид, ажиглагчид, шувууны зурагчид гайхаж таарна. Манай оронд олон янзын шонхор, түүний дотор Амарын шонхор айлчлан ирж хаваржиж зусдаг. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ерөнхий Сайд асан М.Энхсайхан:
Ерөнхий Сайд асан М.Энхсайхан:

Шинэ гамшиг байсан учир улс орон болгон ямар хариу үйлдэл хийхээ мэдэхгүй самгардсан. Бидний монголчууд ч адил. Муу мэдээ нь хэдэн хүний амь эрсэдсэнээр ковидыг үнэлдэг болчихлоо. Сайн мэдээ нь манай бүс нутгийн орнууд Латин Америк, Африктай харьцуулбал харьцангуй гайгүй гэж хэлж болно. Манай Засгийн газар эхэндээ хатуу хөл хорио тогтоож үзсэн. Ингэхийн тулд бэлэн мөнгө тараасан. Энэ нь хүмүүст эхний цохилт амсахад нь арай зөөлөвч болсон гэж Дэлхийн банкны судалгаанд дурдсан байна лээ. Удаах цохилтуудад өмнөх шигээ хариу үйлдэл хийх нь зөв биш гэсэн бололтой. Тэр нь ч зөв байсан байх. Дээрх судалгаанд хөл хорио хөгжиж байгаа орнуудад үр дүн муутай гэсэн байна лээ. Эрүүл мэндээ аврах уу, эдийн засгаа аврах уу гэдэг асуудлын өмнө бид байна. Хоёуланг нь авармаар байна л даа. Ингэхийн тулд эрүүл мэндээ хамгаалах тал дээр засаг төрд найдах биш иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй болж. Маскаа зүү, зайгаа барь. Сонирхолтой нь энэ хялбархан дүрмийг Японд иргэд нь хэнээр ч шахуулж шаардуулахгүй мөрддөг, Америкийн зарим мужид цэрэг цагдаагаар албадаж байна. Монголчуудын хэнэггүй зан заримдаа тус, заримдаа ус болох юм. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Б.Жавзан:
Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, сэтгэл зүйч Б.Жавзан:

Иргэдээс ирж байгаа шүүмжлэлээс болоод тодорхой хэмжээний хямралтай байгаа. Хүний нэрийг андуурч хэлж байгаа нь магадгүй тэр хүн стресст ороод тархинаасаа хэрэгтэй мэдээллээ татаж гаргаж чадахгүй байгаа байх. Стресстсэн тохиолдолд мартах санах, балмагдах зүйлүүд их болдог. Харин ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд “Narсissistic persolality disorder” буюу өөрийгөө дөвийлгөх бие хүний зан төлөвийн эмгэгүүд илэрч байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Ц.Элбэгдорж:
Ц.Элбэгдорж:

Э.Бат-Үүл амь амьдрал өрссөн тэмцлийн өмнө бусдаар гуйлгаж бус түүнд бусдыгаа дуудаж, бас тэднийг чирч өмнө нь зүтгэдэг юм. Ялж ялагдах нь үл мэдэгдэх тэмцлийн ард сууж, дүрсэнд буусан бичлэгийг үзэж баясдаг бус түүнийг хийдэг байсан удирдагч бол Э.Бат-Үүл. Үүл нэг хавар, нэг хувьсгалаар цэнэг нь дуусах хүн биш л дээ. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан Холбооноос цуглаан хийхэд Э.Бат-Үүл олны өмнө зогсож үг хэлж ядарсан олноо өмөөрсөн байсан. Хүмүүс жаргалтай байхад тэр харагдахгүй байж мэднэ. Хүмүүс зовж байгааг тэр тэвчиж чаддаггүй гүйж явдаг юм. Э.Бат-Үүл энэ үлий залгисан юм шиг дүлий цаг үед байж суух газраа олохгүй, олны төлөө нэг юм санаачлах, хийх, хэлэх гээд гүйж яваа. Үүлд алдар нэр хэрэггүй, түүнд тэр бий. Алдар нэр гэдэг л ямар новшийн эд байдгийг, бусдын төлөө зодуулах гэдэг юу болохыг Үүл мэднэ. Тэр бүү хэл, УИХ-ын суудал ч түүнд сонин биш байгаа (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Артаньян:
Артаньян:

Ид юм сурч, эшлэж, ном сонин эргүүлж байх хугацаандаа (1996 онд МАН ялагдсан. Кофи агсан 1997 оноос НҮБ-д ажилд орсон) “НҮБ-ын ерөнки Кофи Аннан” гэж нүдэлсэн. Нэг япон жуулчин яалаа, “монголчууд наадам хийдэг, түрүүлсэн бөхөө Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг” гэсэн л биз дээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй