Хэдэн зуун жилийн өмнөх Дели хотод хорт кобра могой асуудал тарьж байв. Эрх баригчид кобрагийн толгой тутамд шагнал амлав. Мэдээж хэрэг тун удалгүй сэргэлэн иргэд кобра тэжээж, үржүүлж эхэлнэ.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцсоныг сийрүүлэн хүргэж байна.
Орос, Украины хооронд байгуулах энхийн гэрээний эх бичиг бэлэн болсон тохиолдолд хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт “Russia-1” телевизэд ярьжээ.
Сахароз нь донтуулах үйлчилгээтэй, эрүүл мэндэд урхагтай бодис юм. Иргэд өөрсдийн ухамсар, эрүүл амьдралын хэвшлээрээ сахарын хэрэглээгээ зохицуулчихна гэж найдах ямар ч боломжгүй болохыг дэлхийн олон үндэстнүүд баттай ойлгожээ. Тийм учраас тусгайлсан хууль гаргаж зохицуулах арга замыг сонгож байна.
Бие биеэ хахир хатуу үгээр хайр найргүй хэлэх, хэн нэгэн рүү булт олноороо сүрэглэн дайрах, үзлий муухай үгээр хараан зүхэх, өөрөөс бусадтай хар зөнгөөрөө тэмцэлдэж тэрсэлдсэн, зөв бурууг үл хайхран дайрч давшилсан, барьж идэх гэж буй мэт боорлох эдгээр шинжүүд бол араатанлаг төрх, араншин юм.
Гайхамшигт Өндөр Гэгээн бээр Буддын соёл гэгээрлийн гурав дахь үеийн дэлгэрэлтийг уужим Их Монгол орон болоод цаашлаад Баруун Зуу Лхасаас аваад Их Дайчин улсын газар нутаг бүхнээ хэдэн зуун дор дэлгэрүүлсэн бөгөөд түүний Дөрөвдүгээр дүр Халх Жэвзүндамба Лувсан Түвдэн Ваанчиг Жигмэд Жамц бээр ирээдүйн эш лүндэн лүгээ буулгасан цагаан морин жил буюу нэгэн мянга есөн зуун ерэн онд мөхөс хөвүүний эцэг бидэн хоёр урьдаар нууцаар хэлцэж асан цаг лугаа бууж мөхөс хөвүүн би бээр лам болохоор сэтгэл шуудсан юм.
Ботгоо алдсан ингэ шиг алсад торойн харагдах модыг хараад гуниг хурж, бодол алсрах шиг. Нарны туяанд элсэн манхан шаргалтаж, тэлмэн зэрэглээ наадах говийн өнгө уран зураг мэт.
Монголын улс төр гадаадад Украины байлдаан, дотоодод АН-ын даргын сунгаа гэсэн хоёрхон үзэгдэл тойрсон хэрүүл хараалаар дуусгавар болж байна. Өөр юу ч алга. Гэтэл Монголын улс төр хийгээд эдийн засагт сайн муу олон чухал үзэгдэл болж байгааг анхаарах “завтай хүн” Монголд цөөхөн байна. Ийм учраас сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэх зүй ёсны шаардлага үүсэв. Энэ эрэгцүүлэлд тус болох үүднээс эл өгүүллийг тэрлэж байна…
АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэл хийлээ.
“Blind Audition” буюу шоуны эхний шатанд дөрвөн шүүгчийг эргэж хартал дуулж, басхүү тэднийг бяцхан өрсөлдүүлээд авсан “Voice of Mongolia”-ийн авьяаслаг оролцогч Ч.Ану маань Д.Отгонбаяр шүүгчийг сонгож, түүний хүчирхэг дайчдын нэг болсон.
Хүмүүний хорвоог хамгийн их сүйрэлд хөтөлсөн хоёр ноцтой алдааны нэг нь төрийн эрх баригчид хэт үндсэрхэх үзлээр олон нийтийг хөөрцөглүүлж дүүндээ донтох, нөгөө нь сэтгэл зүйн тэрхүү солиорол дээр дөрөөлөн улс орноо цэрэгжүүлэх, хүмүүнийг үй олноор нь устгах зүсэн бүрийн зэвсэг үйлдвэрлэж түүгээрээ бусад улс орныг түрэмхийлэн эзэлж, хүн амыг нь бөөнөөр нь устгах, эд баялгийг цөлмөх үйл ажиллагаа байв.
Хотын захын гэр хорооллын томоохон төвлөрөл Яармагт залуу насаа бүхэлд нь өнгөрүүлж өтөл насанд хүрсэн минь хувь заяаны гайхалтай төөрөг.
Монголчууд дайны тухай Оросын талын мэдээлэл хангалттай хүлээн авдаг. Украины сэтгүүлч Бучко Владимирын бичсэн байлдааны мэдээг мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс тайлбаргүй хөрвүүлэн сонирхуулъя. Энэ бол sonin.mn сайтын байр суурь биш. Зүгээр л мэдээлэл.
Хөгжим, уран зохиол эхлэл, төгсгөлтэй. Харин уран зурагт төгсгөл гэж байдаггүй. Уран бүтээлчийн гараас гараад хананд өлгөсөн бол хүмүүст төрөл бүрийн мэдрэмж өгдөг.
Өнөө цагт уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн цөлжилтийн асуудлыг шийдэх боломжтой гэдгийг харуулж буй төсөл бол “Африкийн Их ногоон хэрэм” юм.
Монголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйАН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйФашизм гэж юу вэ? Хувь хүний үзэл бодлыг үгүйсгэж олноороо нэг л үзэлтэй байж, харь болон дотоодоос дайснаа хайж, агуу удирдагчаа даган тэр дайсантай тэмцэх үзэгдэл юм. Тэрнээс фашизм бол онол биш. Хэрэв чи өөрийнхөөс чинь өөр үзэл бодолтой, өөр харагддаг, өөр үүсэл гаралтай хүнийг гутааж, ярихыг нь хориглож, зодож, доромжилж, устгамаар санагдаж байвал чи бол зөвхөн агуу удирдагчаа хүлээж суугаа нууц фашист юм. Фашизм бол өөрөөсөө ялаагаатай үзэл бодолтой бүхнийг үл тэвчих мунхаг үзэн ядалт. Тэрнийг сөрөн зогсох нь аль ч цаг үеийн сэхээтний дуудлага билээ.
ДэлгэрэнгүйБиднийг дуулгавартай байхыг шаардаад түүнийг нь эсэргүүцэх юм бол дайрах нь тодорхой байна шүү дээ. Орос Украины дайн олон улсад хамааралтай гэхээсээ илүү нэн тэргүүн Монголд хамаатай асуудал. Бид хөрш нь учраас дараагийн Украин болоход бэлэн байна. “Та нар манай үгэнд орсонгүй” гээд дайрах нь байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Л.Эрдэнэчулуун “Та нар яагаад Путиний үгэнд орохгүй байгаа юм” гэж сануулга өгч байна. Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнэчулуун сайд ичгүүр сонжуургүйгээр “Путин та нарыг үгэндээ орохгүй бол яахыг хараарай” гэх нь холгүй монголчуудаа заналхийлж байна. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан хүн шүү дээ. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйСаяхан болсон нэгэн арга хэмжээн дээр хэсэг эрхлэгчид Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй, хүчирхийлэлд уриалан дуудсан, хүний эрхийн эсрэг шинжтэй үйл явдлыг дамжуулахгүй, нийтэлж нэвтрүүлэхгүй тухайгаа зарлав. Тэдний эрх. Гагцхүү тухайн үйл явдал, үзэл бодол, байр суурийн зөв бурууг сэтгүүлч, редактор гялс манс шийдэж цензүүрдэх нь ямар вэ? (Хуулиар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй яасан?) Харин ч хууль журманд нийцэхгүй ноцтой үг, үйлдэл гаргасан бол тэр тусмаа дэлгэж олонд мэдүүлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Мэдүүлж байж вакцин тарьсантай адил сөрөг дархлаа нийгэмд тогтох бус уу? Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байхад сөрөг мэдээллийг хамаа намаагүй нийтлэхгүй бодлого барьж буйгаа дээрх хэдэн эрхлэгч зарласан. (Яг жинхэнэ шалтгаан нь төр, засгийн байгууллага, Засаг дарга нартай байгуулсан “хаалтын гэрээ” юм) (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй