Сурталчилгаа

Easy news

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний аваргууд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.

6 цагийн өмнө 2

О.Сэлэнгээ: Гэр бүлийн боловсролыг хамгийн өндөрт тооцдог

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгээтэй хүүхэд хамгааллын бодлого, түүнийг тойрсон асуудлууд, гэр бүлийн боловсролын талаар ярилцлаа.

9 цагийн өмнө 1

Дараагийн Шри Ланка болгох төсөл хамар дор чинь батлагдлаа, Ерөнхийлөгч өө!!!

Аж үйлдвэрлэлийн зээл, арилжааны зээлүүдээ ялгадаггүй, аж үйлдвэрлэлийн зээл авагчдын амжилт, уналт Засгийн газрын өөрийнх нь бодлогоос шууд хамааралтай байдгийг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй эрх баригчид үндэсний бүтээн байгуулагчдаа чичлэн, өмч хөрөнгийг нь булаан хурааж байгаа. Энэ хийрхэл нь хэрээс хэтэрч стратегийн чухал салбар руу хуруу хумсаа дүрж эхэллээ.

10 цагийн өмнө 20

Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зардлыг төр хариуцдаг болъё

Зургадугаар сарын 1 дөхөхөөр л хүн бүр хүүхдийн эрх, хамгаалал ярьж эхэлдэг. Тэгээд баярын маргааш мартагдана. Дараа жил нь дахин сөхнө.

11 цагийн өмнө 7

Украин: Орос ялах найдваргүй, гэвч хүнд өдрүүд өмнө байна

Орос-Украины дайн яг гурав дахь сараа үдэж 4 дэх сар руугаа орлоо. Ойрд тус сайтад оросын талын мэдээлэл түлхүү тавигдлаа. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс байлдагч нөгөө талын мэдээллээс түүвэрлэн хүргэе. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

1 өдрийн өмнө 38

“Улаанбаатар марафон”-ы үеэр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно.

1 өдрийн өмнө 0

Францын парламентад 18-аас дээш насны бүх хүн нэр дэвших эрхтэй

Францын ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сарын 24-нд болж, Эммануэль Макрон дахин сонгогдсон. Тэгвэл тус улсын иргэд Үндэсний ассамблейн хууль тогтоогчдодоо зургадугаар сарын 12, 19-нд саналаа өгнө. Үүнтэй холбогдуулан доод танхимын 577 суудлын төлөөх өрсөлдөөн хэрхэн өрнөдөгийг “France 24” сайт ийн тайлбарлажээ.

1 өдрийн өмнө 0

Л.Оюун-Эрдэнэд итгэж байна уу?!

Энэ залуу Ерөнхий сайд болоод бараг жил хагас боллоо. Харин тэрбээр Ерөнхий сайдын ажлын ихэнх хугацааг “нураахад” зориулаад байх шиг байна. Уг нь 30 гаруй жил болоод ирсэн тогтолцоо шүү дээ. Монгол Улс байдгаараа л байсан. Хөгжихдөө хөгжиж, гацахдаа гацаад л...

1 өдрийн өмнө 61

Троллуудтай хамт циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү?

Цар тахлын улмаас хоёр жил гаруй тоглох эрхээ хасуулж, гэртээ хоригдсон хүүхэд багачуудаа хаана хэрхэн баярлуулж, ямар үзвэр үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ мэдэхгүй яваа олон эцэг эхчүүд бий.

2 өдрийн өмнө 1

Сайхан сэтгэл бусдад бүү ашиглагдаасай буюу Х.Бээжинд зөвлөх нь

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн энэ тавдугаар сарын 25-д зохион байгуулах “Путиний гар хөл болсон хүмүүсийг эсэргүүцсэн” цуглаан дээр очиж “Э.Бат-Үүлийг ташуураар ороолгож домно” гэсэн мэдэгдлийг сонсоод энэхүү зөвлөмжийг хэвлэлээр дамжуулан хүргэхээр шийдлээ.

2 өдрийн өмнө 38

Туслах зураачаас эхэлсэн Монгол киноны мастер

Дөнгөж төрсөн бяцхан хүүд “Гоша” гэсэн нэр бичсэн цаас өлгийн дээр нь тавьчихаж. Хүүд нэр хайрласан хүн бол түүний хүй барьж авсан Наташа Таракашина эмч.

2 өдрийн өмнө 5

Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам бүртгэгдлээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

5 өдрийн өмнө 27

Зэвсэгт хүчний офицер, ахлагч хоёр бяцхан охиноо эмчлүүлэхээр Солонгосыг зорилоо

Зэвсэгт хүчин, Онцгой байдлын мөрдэс нэгт нөхөд, сайхан сэтгэлт олон түмэндээ нэгэн сайхан мэдээ дуулгая. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, ахлагч С.Ганзаяа нар тархины үрэвсэл хэмээх хүнд өвчнөөр шаналж буй бяцхан охиноо тэврээд өнөө өглөө буюу 5 дугаар сарын 20-ны өглөө БНСУ-ыг зорилоо.

5 өдрийн өмнө 3

Шувуулахуйн ан агнуурын онцлог

Шувуулахуй нь хэдэн мянганы турш хүмүүсийн аж ахуй, соёл, шашин шүтлэг,газар зүйн онцлогтой холбогдон хөгжихдөө хэд хэдэн хэлбэрийг үүсгэжээ.

5 өдрийн өмнө 1

С.Төрболд: Уртын дууны аялгуу онцгой мэдрэмж төрүүлдэг

Монгол түмний үндэсний гайхамшигт өв соёлын нэг бол уртын дуу юм. Тиймээс уртын дуу эгшиглэсэн газар хүний бие сэтгэлийн жавар үргэдэг гэж бэлэгшээдэг. Уртын дууны газраас алсарч огторгуйн уудамд шингэх мэт аялгуу айзам эгшигт хүмүүний сэтгэлийг хөглөх увидас оршдог гэлтэй. Энэ гайхалтай өв соёлыг өвлөн яваа “Цагаан лавай” чуулгын уртын дуучин С.Төрболдыг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр “Миний цэцэн хурга” хүүхдийн дуулалт жүжгийн дүлий чонын дүрд тоглож бяцхан багачуудтай уулзаж байгаа юм.

5 өдрийн өмнө 5

Онцлох ишлэл

Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Ковид зогслоо л түүний үлдээсэн хямрал жинхэнэ утгаараа эхэлж байна. Хүнд өвдөөд эдгэрсэн хүний бие сэтгэл удаан хямарч, тамир тэнхээ алдсан хэвээрээ явдаг шиг үе түүний араас залгаж байгаа юм. Улмаар Орос- Украйны дайнаас үүдсэндэлхий дахиныг дайны нөхцөл байдлын дарамт Ковидын араас нөмрөн орж ирлээ. Эдгээрээс үүдсэн “ерөнхий хямрал”-ын үед нөхцөл байдлыг хөнгөвчлөх эмчилгээ хийсээр байдгаараа үлдвэл, ар араасаа залгах хямралынхаа орчилд “Орчлонгийн хүрдэнд эргэлдэх” лүгээ адил үлдэнэ. Харин, давхар давхар хямралын шийдлийг хувьсгалын шинжтэй эргэлт болгоод гучин жил мөрөөдсөн үндэсний сэргэлттэйгээ золгож бас болж байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаа:
Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаа:

Сармагчны цэцэг өвчин Африкийн бүс нутагт байнга бүртгэгддэг буюу нутагшмал өвчин. Гэтэл одоо зөөвөрлөгдөж, Австрали, Европын улсуудад халдвар бүртгэгдэж байгаа нь өвөрмөц тохиолдол болж байна гэж ДЭМБ үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар, Номхон далайн бүс нутагт сармагчны цэцэг өвчин тархах эрсдэл дунд зэрэг гарсан. Харин ХӨСҮТ, ЭМЯ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Гаалийн ерөнхий газрын хорио цээрийн газар, бэлгийн замын халдварт өвчний тандалт судалгааны алба гээд бүрэн бүрэлдэхүүнээр эрсдэлийн үнэлгээ хийсэн. Дотоодод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна. (news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Судлаач Индра:
Судлаач Индра:

Монголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

АН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд асан Санжийн Баяр:
Ерөнхий сайд асан Санжийн Баяр:

Путинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
 Эрх зүйч Т.Бат-Оргил:
Эрх зүйч Т.Бат-Оргил:

Фашизм гэж юу вэ? Хувь хүний үзэл бодлыг үгүйсгэж олноороо нэг л үзэлтэй байж, харь болон дотоодоос дайснаа хайж, агуу удирдагчаа даган тэр дайсантай тэмцэх үзэгдэл юм. Тэрнээс фашизм бол онол биш. Хэрэв чи өөрийнхөөс чинь өөр үзэл бодолтой, өөр харагддаг, өөр үүсэл гаралтай хүнийг гутааж, ярихыг нь хориглож, зодож, доромжилж, устгамаар санагдаж байвал чи бол зөвхөн агуу удирдагчаа хүлээж суугаа нууц фашист юм. Фашизм бол өөрөөсөө ялаагаатай үзэл бодолтой бүхнийг үл тэвчих мунхаг үзэн ядалт. Тэрнийг сөрөн зогсох нь аль ч цаг үеийн сэхээтний дуудлага билээ.

Дэлгэрэнгүй