Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
Зэвсэгт хүчин, Онцгой байдлын мөрдэс нэгт нөхөд, сайхан сэтгэлт олон түмэндээ нэгэн сайхан мэдээ дуулгая. Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Ууганбаяр, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, ахлагч С.Ганзаяа нар тархины үрэвсэл хэмээх хүнд өвчнөөр шаналж буй бяцхан охиноо тэврээд өнөө өглөө буюу 5 дугаар сарын 20-ны өглөө БНСУ-ыг зорилоо.
Шувуулахуй нь хэдэн мянганы турш хүмүүсийн аж ахуй, соёл, шашин шүтлэг,газар зүйн онцлогтой холбогдон хөгжихдөө хэд хэдэн хэлбэрийг үүсгэжээ.
Монгол түмний үндэсний гайхамшигт өв соёлын нэг бол уртын дуу юм. Тиймээс уртын дуу эгшиглэсэн газар хүний бие сэтгэлийн жавар үргэдэг гэж бэлэгшээдэг. Уртын дууны газраас алсарч огторгуйн уудамд шингэх мэт аялгуу айзам эгшигт хүмүүний сэтгэлийг хөглөх увидас оршдог гэлтэй. Энэ гайхалтай өв соёлыг өвлөн яваа “Цагаан лавай” чуулгын уртын дуучин С.Төрболдыг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр “Миний цэцэн хурга” хүүхдийн дуулалт жүжгийн дүлий чонын дүрд тоглож бяцхан багачуудтай уулзаж байгаа юм.
Америкийн “Starlink” компанийн өндөр хурдны интернэтийн сүлжээ Монгол Улсад тун удахгүй нэвтрэх гэж байгаа тухай мэдээллийг хэвлэлүүд хэд хоногийн өмнөөс цацаж эхэллээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Улсын бүртгэлийн ерөнхий газар “Старлинк Сервисес Монголиа” гэдэг нэртэй компанийг бүртгэж авсантай холбоотой бөгөөд түүний эцсийн эзэмшигч нь Америкийн иргэн, шинийг сэдэгч тэрбумтан Илон Маск ажээ.
“Оч”-г бүтээсний 38 жилийн ойн баярын мэндийг бурхны оронд одсон анд нарынхаа гэр бүлийнхэн, хамаатан саданд болон ажилласаар буй нөхдөдөө хүргэхийн ялдамд дөлийг бүр гал болгохыг ерөөе!
Финланд болон Швед улс Умард Атлантын эвсэлд (НАТО) элсэх хүсэлтээ өчигдөр албан ёсоор өглөө.
“Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой асуудлыг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар сонсов. Гишүүдийн гаргасан саналын дагуу хуралдааны эхний хэсгийг хаалттай горимоор хэлэлцсэн ч дунд үеэс нээлттэй болгов.
Үндэсний үйлдвэрлэгчид монгол ургамлын тосыг экспортод гаргаж эхэлжээ “Майнд Теч” ХХК хар рапсын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж “Эзэгтэй” нэртэйгээр зах зээлд нийлүүлж байна.
Шри Ланк улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойших хугацаан дахь эдийн засгийн хамгийн гүнзгий хямралтай тулгарчээ.
Өнгөрсөн долоо хоногт нэг шуугиан дэгдэв. Уг нь шуугиад, гайхаад байхаар явдал биш л дээ. Нийгмийн бодлогын байнгын хороогоор ЭМДҮЗ /Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл/-ийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсож байсан юм.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр товлогдсонтой холбоотойгоор Ардчилсан намын Улс төрийн зөвлөл яаралтай хуралдахаар болжээ.
Судлаач Ц.Буянцогтоотой ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Түмэн шувуут” ХК-ийн өндөглөгч тахианы аж ахуйд ажиллалаа.
Энэтхэг улсад энэ жил хамгийн халуун зун болж байгаагаас ургацын хэмжээ буурахын сацуу дотоодод цагаан буудайны үнэ тэнгэрт хадсан тул улаан буудайн экспортоо хязгаарлаж байгаагаа бямба гарагт зарласан.
Монголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйАН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйФашизм гэж юу вэ? Хувь хүний үзэл бодлыг үгүйсгэж олноороо нэг л үзэлтэй байж, харь болон дотоодоос дайснаа хайж, агуу удирдагчаа даган тэр дайсантай тэмцэх үзэгдэл юм. Тэрнээс фашизм бол онол биш. Хэрэв чи өөрийнхөөс чинь өөр үзэл бодолтой, өөр харагддаг, өөр үүсэл гаралтай хүнийг гутааж, ярихыг нь хориглож, зодож, доромжилж, устгамаар санагдаж байвал чи бол зөвхөн агуу удирдагчаа хүлээж суугаа нууц фашист юм. Фашизм бол өөрөөсөө ялаагаатай үзэл бодолтой бүхнийг үл тэвчих мунхаг үзэн ядалт. Тэрнийг сөрөн зогсох нь аль ч цаг үеийн сэхээтний дуудлага билээ.
ДэлгэрэнгүйБиднийг дуулгавартай байхыг шаардаад түүнийг нь эсэргүүцэх юм бол дайрах нь тодорхой байна шүү дээ. Орос Украины дайн олон улсад хамааралтай гэхээсээ илүү нэн тэргүүн Монголд хамаатай асуудал. Бид хөрш нь учраас дараагийн Украин болоход бэлэн байна. “Та нар манай үгэнд орсонгүй” гээд дайрах нь байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Л.Эрдэнэчулуун “Та нар яагаад Путиний үгэнд орохгүй байгаа юм” гэж сануулга өгч байна. Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнэчулуун сайд ичгүүр сонжуургүйгээр “Путин та нарыг үгэндээ орохгүй бол яахыг хараарай” гэх нь холгүй монголчуудаа заналхийлж байна. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан хүн шүү дээ. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйСаяхан болсон нэгэн арга хэмжээн дээр хэсэг эрхлэгчид Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй, хүчирхийлэлд уриалан дуудсан, хүний эрхийн эсрэг шинжтэй үйл явдлыг дамжуулахгүй, нийтэлж нэвтрүүлэхгүй тухайгаа зарлав. Тэдний эрх. Гагцхүү тухайн үйл явдал, үзэл бодол, байр суурийн зөв бурууг сэтгүүлч, редактор гялс манс шийдэж цензүүрдэх нь ямар вэ? (Хуулиар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй яасан?) Харин ч хууль журманд нийцэхгүй ноцтой үг, үйлдэл гаргасан бол тэр тусмаа дэлгэж олонд мэдүүлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Мэдүүлж байж вакцин тарьсантай адил сөрөг дархлаа нийгэмд тогтох бус уу? Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байхад сөрөг мэдээллийг хамаа намаагүй нийтлэхгүй бодлого барьж буйгаа дээрх хэдэн эрхлэгч зарласан. (Яг жинхэнэ шалтгаан нь төр, засгийн байгууллага, Засаг дарга нартай байгуулсан “хаалтын гэрээ” юм) (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй