Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр есдүгээр сарын 15-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн. Гурван өдөр болох Үндэсний номын баярын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр (2023.09.16 ) болж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцлоо.
Дэлхий нийтээр хөдөлмөрийн зах зээлд Z болон Y үеийнхэн ажиллах хүчний дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Энэ бүтэц ирэх жилүүдэд төдийлөн өөрчлөгдөхгүй учир ажил олгогчдын зүгээс тэдэнд зориулж бодлого, менежментээ өөрчлөх шаардлагатай болж буй талаар Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянгатай ярилцлаа.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан жил бүр Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж салбарт тулгамдсан асуудлын талаар санал солилцдог уламжлалтай.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн уурхайн ажилчид өнөөдөр /2023.09.15/ 07.00 цагаас эхлэн ажил хаялтаа албан ёсоор эхлүүлсэн билээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Гурван суурьт хөтөлбөрөө Баянгол дүүргийн төрийн 700 гаруй албан хаагчдад танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баярын үйл ажиллагаа өнөөдөр /2023.09.15/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн удирдлагад шинэ албан тушаал бий болжээ. Тодруулбал, үл мэдэгдэх нисдэг биет (UFO) гэгддэг үл мэдэгдэх ер бусийн үзэгдлийг (UAP) судлах захирлыг шинээр томилсон байна.
Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг нь Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл” юм.
Тавантолгой түлш компани жил бүрийн есдүгээр сарын 15-нд галлагааны улирлыг эхлүүлж шахмал түлшээ борлуулж эхэлдэг.
Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.
БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар болон Швейцарь дахь бусад олон улсын байгууллагад суугаа элчин сайд Чэн Шюй өчигдөр буюу 9-р сарын 14-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүний эрхийн асуудлаарх тусгай илтгэгчийн яриа хэлэлцээний үеэр үг хэлжээ.
9-р сарын 14-нд буюу өчигдөр Тайваний эрх баригчид “НҮБ-д нэгдэх тухай эрмэлзэл” гэдгээ танилцуулан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолыг тайлбарлаж буйтай холбоотойгоор БНХАУ-ын НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Жан Жүнь мэдэгдэл хийжээ.
БРЮССЕЛЬ. /Reuters/. Европын Төв банк өчигдөр буюу пүрэв гарагт бодлогын гол гурван хүүгээ 25 суурь нэгжээр өсгөлөө. Еврогийн бүсийн төв банк хүүгээ 10 дахь удаагаа дараалан өсгөх үү эсвэл өсгөхөө түр зогсоох уу гэдэг дээр шинжээчид санал зөрөлдөж байсан юм.
НЬЮ-ЙОРК. /AP/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай ирэх долоо хоногт Цагаан ордонд уулзана гэж “Associated Press” агентлаг Америкийн засаг захиргааны эх сурвалжийг эш татан мэдээлжээ.
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Куба Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзав.
Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйТовчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)
ДэлгэрэнгүйАрдчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйНууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйБүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)
Дэлгэрэнгүй