Сурталчилгаа

Нийгэм, соёл

Хутаг-Өндөрийн хөрсөнд ургасан ногоо бүхэн амттай

Ногоон навчис өнгөө сольж, намрын шаргал нар дээрээс төөнөсөн Хутаг-Өндөрийн намар өнөтэй сайхан байна. Хаашаа л харна халиуран найгах тариан түрүү. Булган аймгийн “Хутаг-Өндөр” сум үржил шим сайтай хөрс шорооны өлгий гэлтэй. Тус суманд тариа хураалтаас гадна ногоо хураалтын их ажил өрнөж байв. Энд ах дүү хоёр Улсын аварга ногоочин бий. Тэдний том ах болох Дүүрэнгийн Ганбаатарынд зорьж очлоо.

13 өдрийн өмнө 8

“Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур” зөвлөгөөн болно

Тавантолгой түлш компани инженер, техникийн ажилтнуудынхаа дунд “Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур” сэдвийн хүрээнд зөвлөгөөн, илтгэлийн уралдааныг зарлалаа.

14 өдрийн өмнө 1

Мафийн мэдэлд байсан Венесуэлийн хамгийн том шоронг чөлөөлжээ

КАРАКАС. /ВВС/. Венесуэлийн засгийн газар гэмт хэргийн томоохон бүлэглэлийн хяналтанд ороод удаж буй тус улсын хамгийн том шоронг эргүүлэн авахын тулд 11 мянган цэрэг илгээжээ.

14 өдрийн өмнө 2

“Changi” нисэх буудлаар паспортгүй нэвтрүүлнэ

СИНГАПУР. /CNN/. Дэлхийн хамгийн тохь тухтай шилдэг нисэх онгоцны буудлуудын нэг болох Чанги-гаар дамжин өнгөрөх үйл явц ирэх жилээс улам хялбар болох гэж байна.

14 өдрийн өмнө 0

"Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжих их өгөгдөл-2023" тайлан гарчээ

Тогтвортой хөгжлийн их өгөгдлийн олон улсын судалгааны төв, Хятадын Шинжлэх ухааны академийн "Дэлхийн их өгөгдлийн шинжлэх ухааны инженер"-ийн тусгайлан редакторласан "Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих дэлхийн их өгөгдөл-2023" тайланг НҮБ-ын 2023 оны Тогтвортой хөгжлийн зорилтын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын тал албан ёсоор гаргажээ.

14 өдрийн өмнө 0

АНУ-ын Худалдааны сайдын яриаг няцаажээ

АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог БНХАУ-д айлчлах үеэр "Хуавэй" дэвшилтэт чиптэй шинэ гар утсаа зах зээлд нийлүүлсэн нь түүний дургүйцлийг хүргэсэн гэсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ? хэмээн 9-р сарын 20-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч асуув.

14 өдрийн өмнө 0

Францын “Historia” сэтгүүлийн тусгай дугаарт Монголын эзэнт гүрний талаар нийтэлжээ

Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг тун удахгүй толилуулна.

14 өдрийн өмнө 4

Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин хотод албан томилолтоор ажилласан. Томилолтын хүрээнд Тяньжин хоттой олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

14 өдрийн өмнө 1

БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шил эзэддээ очиход бэлэн боллоо

“Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Тодруулбал, тус хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд 2022 онд 3000 гаруй ахмадуудад үйлчилгээ үзүүлж, харааны болон нарны хамгаалалтын шил олгосон юм.

14 өдрийн өмнө 0

Сенатын гишүүдийн хувцаслалтын стандартыг хүчингүй болгожээ

ВАШИНГТОН. /Axios/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүд костюм, зангиа эсвэл ажил хэрэгч загварын даашинз өмсөх ёстой гэсэн хувцаслах стандартыг хүчингүй болгосны дараа энгийн хувцаслаж хуралд оролцох боломжтой болжээ.

15 өдрийн өмнө 0

Олон нийтийн X сүлжээг төлбөртэй болгоно гэв

ВАШИНГТОН. /BBC/. Хуучнаар Twitter гэгдэж байсан олон нийтийн X сүлжээ төлбөртэй болж магадгүй. “Хэрэглэгчдээс сар бүр төлөх багахан хэмжээний төлбөр нь нийгмийн сүлжээн дэх хуурамч хаяг, спамын тоог бууруулахад тус нэмэр болно” гэж Илон Маск ярьж байна.

15 өдрийн өмнө 1

Хунтайж Уильям “Earthshot” шагналд өрсөлдөгчдийг танилцуулжээ

НЬЮ-ЙОРК. /CNN/. Уэльсийн хунтайж Уильям байгаль орчныг хамгаалах үйлсийг урамшуулах зорилготой 1 сая фунт стерлингийн /1.2 сая ам.доллар/ шагналын сан бүхий таван шагналыг хүртэхийн төлөөх өрсөлдөөнд тунан үлдээд буй 15 шинийг санаачлагчийн жагсаалтыг танилцуулжээ.

15 өдрийн өмнө 0

Сурагчдад шүдний үзлэг хийх төсөлд дэмжлэг хүслээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Япон Улсын “Эрүүл хотуудыг дэмжигч” ТББ-ын ерөнхийлөгч Чиба Мицүюки тэргүүтэй эмч, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

15 өдрийн өмнө 0

“Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болно

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өчигдөр 9 дүгээр сарын 19-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр дээр хэлэхдээ, "Одоогийн байдлаар 110 гаруй улс, орны төлөөлөл “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны 3-р удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоо мэдэгдээд байна.

15 өдрийн өмнө 0

Даш.Зоригт: Тавантолгой 30 жилийн хугацаанд орчим 19 тэрбум долларын татвар, төлж, 16 орчим тэрбум долларын ашиг хуваарилна

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид хэрхэн яаж хэлэлцэж, шийдэж байсныг “Зууны мэдээ” сонин “Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж” булангаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн тэмдэглэлээс ямар нэг засвар, дүгнэлтгүйгээр нийтэллээ.

15 өдрийн өмнө 1

Онцлох ишлэл

Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ

Товчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:

Ардчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Нууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж:
Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж:

Бүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лхагважав:
Эдийн засагч Б.Лхагважав:

МАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй