Сурталчилгаа

Нийгэм, соёл

“Бидний оролцоо-Бидний манлайлал” сургалт, зөвлөгөөн боллоо

“Тавантолгой түлш” ХХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсээс компанийн эрэгтэй ажилтан, албан хаагчдад зориулан “Бидний оролцоо-Бидний манлайлал” сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

11 өдрийн өмнө 0

Туркийн парламент НАТО-д элсэх Финландын хүсэлтийг ирэх сард баталж магадгүй байна

ЛОНДОН. /Reuters/. Туркийн парламент НАТО-д элсэх Финландын хүсэлтийг дөрөвдүгээр сарын дундуур хаалтын хуралдаанаа хийхээс өмнө соёрхон баталж магадгүй байна. Энэ тухай лхагва гарагт “Reuters”” агентлаг Туркийн хоёр албан тушаалтныг мэдэгдлээс эш татан мэдээлжээ.

11 өдрийн өмнө 0

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр "Бүргэд" драмын жүжгээ Нийслэлд тоглолоо

Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Нарны баяр-Наурызын баяр, төр нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар, Эрдэнэт хот болон нийслэлийн Налайх дүүрэгт “Бүргэд” драмын жүжгийг тоглолоо.

11 өдрийн өмнө 1

Турк Украины үр тарианы гэрээг 120 хоногоор сунгахыг зорьж байна

АНКАРА. /Reuters/. Турк улс Украины Хар тэнгисийн боомтуудаас үр тариа тээвэрлэхийг зөвшөөрөх тухай гэрээг 60 хоног биш 120 хоногоор сунгахаар үргэлжлүүлэн хэлэлцээ өрнүүлнэ гэж Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар лхагва гарагт мэдэгджээ.

11 өдрийн өмнө 1

"Пандорагийн хайрцаг"-ийг нээх шинэ үйлдэл

3-р сарын 13-нд АНУ, Их Британи, Австралийн удирдагчид уулзаж, Австрали улсыг цөмийн шумбагч онгоцоор хангах төлөвлөгөөг зарлав. Гурван талт хамтарсан мэдэгдэлд дурьдсанаар, АНУ 2030 оны эхэн гэхэд "Виржиниа" ангиллын цөмийн гурван шумбагч онгоцыг Австралид худалдана, мөн дараа нь хоёрыг нэмж магадгүй гэнэ. Түүнчлэн дээрх гурван улс АНУ, Их Британийн технологид суурилсан шинэ төрлийн цөмийн шумбагч хамтран бүтээхээр төлөвлөжээ.

11 өдрийн өмнө 5

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон Улсад айлчилна

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой дээд хэмжээний уулзалт хийхээр өнөөдөр тус улсыг зорино. Энэхүү айлчлал нь удаан хугацааны турш хурцдаад байсан харилцаа дайны үеийн албадан хөдөлмөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх саналыг танилцуулсны дараа сайжирч байгааг харуулж байна.

11 өдрийн өмнө 1

Ч.Шошдар: Нөмрөг суманд аялал жуулчлалын маршрут тогтоох, зурах авах ажлыг төлөвлөсөн

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Засаг дарга ярьж байна” булангийн зочноор Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга Ч.Шошдарыг урьж ярилцлаа.

11 өдрийн өмнө 0

В.Путин Улаан-Уд хотод айлчилж, нисдэг тэрэгний үйлдвэрт зочлов

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гуравдугаар сарын 14-ний өдөр Буриад улсад зочиллоо. Тэрээр Улаан-Үд хотын орчимд үйл ажиллагаа явуулж буй МИ загварын нисдэг тэрэгний үйлдвэрийн ажилчдын төлөөлөлтэй уулзаж, тэдний тавьсан асуултад хариулах явцдаа: “Бидний хувьд энэ бол зүгээр нэг геополитикийн байр суурийн төлөөх тэмцэл биш.

11 өдрийн өмнө 11

Төрийн албаны ерөнхий шалгалт гурван өдөр үргэлжилнэ

Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэлд өнөөдөр эхэллээ. Энэхүү шалгалтыг гуравдугаар сарын 15-17-ныг дуустал буюу гурван өдрийн хугацаанд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна.

12 өдрийн өмнө 2

Цэргийн технологийн үзэсгэлэн Японд нээгджээ

ТОКИО. /Kyodo/. Цэргийн технологийн “DSEI-Japan” үзэсгэлэн Японы Чиба хотноо өнөөдөр нээгдлээ.

12 өдрийн өмнө 2

Эмгэнэл

Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Хэнмэдхэв овогтой Дашзэвэг нь 2023 оны 3 дугаар сарын 10-нд хүнд өвчний улмаас таалал төгслөө.

12 өдрийн өмнө 3

Aхмад настан, хөнгөлөлттэй гэж алагчилж зарлахаа больё

Нийтийн тээвэрт нас, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварладаг хүний эрхийн зөрчлийг анзаарч хардаг уу.

12 өдрийн өмнө 15

Эмийн чанарт эргэлзсэн таван цуврал нийтлэл

Монголчууд эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай оронд амьдардаг онцлогтой ард түмэн. Харин өвлийн улиралд биднийг, тэр дундаа хүүхдүүдийн минь дархлааг унагааж, өвчлүүлдэг хамгийн эрсдэлтэй өвчин бол ханиад томуу. Ялангуяа энэ жилийн хувьд бусад амьсгалын замын өвчлөл өндөр байгааг мэргэжлийн эмч, сувилагч нар онцолж байсан юм. Мөн энэ жилийн ханиадны хувьд вирусын гаралтай гэж тодорхойлсон учир өрхийн эмч нар ихэвчлэн вирусын гаралтай үрэвсэл дарах эм бичиж өгч байна.

12 өдрийн өмнө 2

Итгэл алдарсан нийгмийн “Инээмтгий хүн”

Хачин чимээ, хар хэрээ, харанхуй тайз... Сэтгэл эмзэглүүлж, жихүүдэс хүргэм салхи үлээх нь түгшүүртэй. Гэвч амьдрал тийм л байна. Өлсгөлөн ядуурлаас илүү хүн чанар, хүнлэг сэтгэл үгүй болсон нийгэмд, тэртээх XVIII зуунд хүн дүрст араатнуудтай хамт амьдрах ажээ. Эрх мэдэл, эд баялгийн төлөө нүдээ өгөхөөс буцахгүй хүн сүгнүүд бие давхар, хөөрхий эмэгтэйг ч энэрсэнгүй. Тайз харанхуйлав.

12 өдрийн өмнө 2

Хятадын "хоёр их хурал" ямар мессеж өгөв?

Хятадын дээд эрхт байгууллага болох 14 дүгээр сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 13-ны өдөр Бээжинд хаалтаа хийлээ.

12 өдрийн өмнө 3

Онцлох ишлэл

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:
Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:

Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Баяраа:
Баяраа:

Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:

Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй