Сурталчилгаа

Нийгэм, соёл

Хүүхдийн баяраар 14 байршилд үйл ажиллагаа зохион байгуулна

Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна. Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт болон хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

8 өдрийн өмнө 0

Дронуудын дайн

Киев рүү хоногтоо ийм олон пуужингийн довтолгоон хийж байгаа нь Путины хувийн санаархал, дайны тактикийг нэгд нэгэнгүй дэлхийд харуулав. Дайнаа зогсоох ямар ч хүсэлгүй, харин ч украины ард түмнийг улам бүр үзэн ядаж, аль болох устгаж хороохыг тэргүүнд тавьжээ.

8 өдрийн өмнө 25

Сирийн асуудлыг зохицуулах шинэ боломжийг ашиглах ёстой гэв

НҮБ-д суугаа БНХАУ-ын суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан өчигдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Сирийн улс төр, хүмүүнлэгийн асуудлаарх нээлттэй хуралдаанд илтгэл тавив.

8 өдрийн өмнө 0

Одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

Тавантолгой түлш ХХК-ийн Захиргаа удирдлагын газар, Хүний нөөц, сургалтын хэлтэс, Баруун үйлдвэрийн удирдлага хамт олноос санаачлан Эх, үрсийн баярыг тохиолдуулан Алдарт эхийн I, II одонтой ээжүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

8 өдрийн өмнө 4

GenZ Loyalty хөтөлбөр эргэн ирлээ

The Color Card болон SocialPay-ийн хэрэглэгчид урамшуулалдаа бэлэн үү? Голомт банк шинэ үеийн харилцагчдадаа зориулан GenZ Loyalty оноотой хөтөлбөрөө дахин хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд 7-26 насны харилцагч та The Color Card болон SocialPay ашиглах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо сонгогдсон байгууллагуудын хөнгөлөлтийн купонооос авах боломжтой.

8 өдрийн өмнө 0

Огцорсон уур нь одоо ч гараагүй "Хатан ижий" "тэмцэгч" болж буй шалтгаан юу вэ?

Хамгийн богино хугацаанд сайдаар ажилласан гэдгээрээ Монголын улс төрийн түүхэнд рекорд тогтоосон УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл буюу олны хошигнон нэрлэдгээр "Хатан ижий" сүүлийн үед ихэд бухимдуу байх болж, түүнийгээ ч намынхаа элдэв цугларалт, уулзалтанд байнга шахуу илэрхийлж эхэлжээ.

8 өдрийн өмнө 26

"...Явсан орныхоо хэлээр хагас хугас ярьдаг" болох гэж ямар их мөнгө зардаг юм бэ?!

Тусгай сангуудын зарцуулалт ил болсон нь нийгэмд нэлээд хурц хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Ингэх ч ёстой юм. Ингэснээр бид тусгай сангууд албан тушаалтнуудын “тусгай хэрэгцээ”-г хангаж ирснийг хангалттай мэдэж авав. Мэдээлэл нь ил болсон сангуудаас Боловсролын зээлийн сан хамгийн их яригдлаа.

8 өдрийн өмнө 15

"Шэньжөү-16" сансрын хөлгийн багт ямар хүмүүс багтсан бэ?

Хятадын сансрын "Шэньжөү-16" нислэгийн багт хөлгийн дарга Жин Хайпэн, сансрын инженер Жү Янжү, нарийвчилсан судалгааны мэргэжилтэн Гүй Хайчао нар багтаж байгаа гэнэ. Жин Хайпэн дөрөв дэх удаа сансарт үүрэг гүйцэтгэж байгаа бол багийн хоёр гишүүн нь анх удаагаа нисч байгаа аж.

8 өдрийн өмнө 1

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, өврийн Чигэстэй, Буянт, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Идэр, Чигэстэй гол олон жилийн дундаж түвшинг 15-60 см давсан байна.

9 өдрийн өмнө 0

Энэтхэг “Чандраян-3” аппаратаа долоодугаар сард хөөргөнө

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэг улс Сарыг судлахаар илгээх гурав дахь аппарат болох “Чандраян-3”-ыг энэ оны долоодугаар сард хөөргөнө гэж тус улсын Сансар судлалын байгууллагын /ISRO/ дарга С.Соманат даваа гарагт мэдэгдлээ.

9 өдрийн өмнө 0

Цөлжилтийн асуудлаарх бага хурлыг Монгол Улсад зохион байгуулна

РОМ. /AsiaNews/. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод (“UNCCD”) нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг (“COP 17”) 2026 онд Монгол Улсад зохион байгуулна гэж тус улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам даваа гарагт мэдээлжээ.

9 өдрийн өмнө 4

Европын холбоотой хамтран Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, “Мишээл хүүхдийн сан”-г үндэслэгч, Швейцар Улсын иргэн Габриэлла Шмидт Корсито нартай уулзлаа. Энэ үеэр талууд Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв байгуулах талаар санал солилцсон юм.

9 өдрийн өмнө 1

Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

9 өдрийн өмнө 8

Талибаны удирдагч ариун дайн эхлүүлж, Ираныг эзлэхэд бэлэн байна гэжээ

Афганистан-Ираны хилийн бүсэд Талибаны дайчид, Ираны хилийн цэргүүд хооронд буудалцаан тавдугаар сарын 27-нд болж, мөргөлдөөний улмаас ираны хоёр хилчин, талибаны нэг дайчин амиа алдсан байна.

9 өдрийн өмнө 15

Ц.Уянга: Дөрвөөс доош хүүхэдтэй бол "Алдаргүй эх" юм уу?

Чи хоёр юм уу, гурван хүүхэдтэй, би нэг хүүхэдтэй бол ямар ч алдар гавъяагүй, хэнд ч хэрэггүй амьтад болох гээд байна. Ингэж ялгаад байгаа юм уу? Дөрөв дэхээс нь эхлээд малын тоо гүйцчихсэн, энэ жил мянгат малчин боллоо гэж байгаа юм шиг л байна.

9 өдрийн өмнө 148

Онцлох ишлэл

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:

2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Азийн тэргүүн найрагч
Азийн тэргүүн найрагч "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, зохиолч, найрагч Дамдинсүрэнгиин Урианхай:

Хүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лакшми:
Эдийн засагч Б.Лакшми:

Богино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Баян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Сайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Хэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй