Залуусын хөгжлийг дэмжих, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжуудыг бий болгох, залуу үеийн санал, санаачилгыг бодлогод тусгах зорилгоор “4D Youth-For Developed Youth” цуврал уулзалтыг хийж байгаа билээ.
ЛОНДОН. /Reuters/. Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөснөөр 2021 оны 12 дугаар сараас хойш 11 дэх удаагаа дараалан хүүгээ өсгөлөө.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян тус улсын тэргүүлэх технологи хөгжүүлэх зөвлөгөөнд оролцож үг хэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав.
МОНАКО. /BBC/. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/ трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглохоор болжээ.
2023 онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тодруулбал, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр тав, Хан-Уул дүүрэгт гурав, Багануур дүүрэгт нэг байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.
Түргэн үйлчилгээний цэг ТҮЦ эрхлэгчдэд холбогдох хууль тогтоомж, стандартад нийцсэн байдлаар үйл ажиллагаа явуулах, эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн худалдаалах, шөнө үдшийн цагаар үйлчилгээ явуулахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудалд үйл ажиллагаа явуулахдаа иргэдийн зорчих эрхэнд халдахгүй байх зэрэг асуудлаар дүүргийн удирдлагууд, мэргэжлийн алба хэлтсээс холбогдох үйл ажиллагаа эрхлэгчидтэй уулзаж санал солилцлоо.
МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар хятадын хөрөнгө оруулагчдын уулзалтын үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэл хийлээ.
АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан “Эрх чөлөөний бамбай” хээрийн сургуулилт энэ сарын 13-нд эхэлж, 11 хоног үргэлжлээд өчигдөр өндөрлөлөө.
Нарны гүүрнээс Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглох, мөн “Алтай” хотхоноос гарч буй тээврийн хэрэгсэл зөвхөн зүүн эргэн гүүрний доогуур Нарны хороолол руу орох нэг чигийн зохицуулалтыг хийхээр төлөвлөөд байна.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбоотой эсэргүүцлийн давлагаа манай улсад нэлээд хүчтэй өрнөсөн. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дээр дурдсан хууль, түүнийг дагалдах дөрвөн хуульд хориг тавьсан байдаг. Тэгвэл Францад мөн адил тэтгэврийн шинэчлэлийн хуулийг эсэргүүцсэн үйл явдал болж байна. Гэхдээ Францад өрнөж буй эсэргүүцлийн давлагаа манай улсынхнаас эрс өөр.
Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйн цагаан тоос савнаасаа хальж олон жил иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр ирсэн. Уурхайн зүгээс цагаан тоосыг дарж аюулгүй болгох гэж олон арга технологийг туршсан хэдий ч үр дүн муу, өртөг зардал их гарсан байдаг. Тэгвэл цагаан тоосны дагтаршсан хаягдал дээр давхар хөрс бий болгож тойруулан мод тарьсан нь үр дүнгээ өгөөд байгаа талаар тус үйлдвэрийн дэргэд байгуулагдсан “Ойн генетик нөөц”-ийн төвийн дарга Я.Ариунзул ярьсан нь сонирхол татсан юм.
АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 насаар хязгаарладаг аж. Монголд амьд донорын насны энэ хязгаар 25 байгаа бол ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн Донорын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 21 болгосон шинэ зохицуулалт хэрэгжиж эхлэх юм.
Хятадын Цагаан сарын амралтын долоо хоногийг ашиглан охиноо аавтай нь уулзуулахаар Монголдоо түр очсон би 2020 оны нэгдүгээр сарын 30-ны үдээс өмнө Бээжинд буцаж ирэхдээ энэ нь МИАТ-ын онгоцондоо суусан “Сүүлчийн” нислэг минь байсныг мэдсэнгүй. Тухайн өдрийн үдээс хойших нислэг цуцлагдлаа гэсэн мэдэгдлийн араас хил хаагдлаа гэсэн мэдээ залгаж бүхэл бүтэн гурван жил охин минь аавтайгаа уулзаж чадахгүй хоёр талд нам түгжигдсэн юм. Хятадад ажиллаж амьдарсан сүүлийн арван жилд ийм урт хугацаагаар эх орноосоо “хол” байж үзсэнгүй.
"Ардчилал-Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл" уриатай Олон улсын хоёр дахь форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж, 100 гаруй улс орон, бүс нутгийн 300 гаруй төлөөлөгч онлайн болон оффлайн хэлбэрээр оролцож байна.
Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМанай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйОдоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйХар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")
Дэлгэрэнгүй