Сурталчилгаа

Нийгэм, соёл

Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 13 дугаар тушаалын дагуу тус яамнаас нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй 12 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, махны чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар тус бүр 13 заалт бүхий зөвлөмж хүргүүллээ.

1 өдрийн өмнө 1

Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

Хэрэв хууль тогтоогчид маань анзаардаг бол аль ч оронд очсон иргэд нь өглөөг өдөр тутмын сонингүйгээр эхлүүлнэ гэж төсөөлдөггүй. Ажил, амралт, аялал, нийтийн унаа, ил задгай гудамж талбай гээд ер хаана ч явсан сонин сугавчлаагүй хүнтэй таарахгүй дээ. Тиймдээ л өглөөний цай, өдөр тутмын хэвлэлийг салгаж ойлгох боломжгүй болтлоо бэхэжсэн сонин унших энэ соёл анзаарагдахгүй байхын ч аргагүй юм.

1 өдрийн өмнө 1

"Бүс ба зам"-ын хөгжлийн боломжуудыг хуваалцана гэв

Боаогийн Азийн чуулга уулзалтын 2023 оны хурлын "Нэг бүс, нэг зам"-ын хөгжлийн боломжуудыг хуваалцах салбар уулзалт 3-р сарын 28-ны үдээс хойш болж, "Бүс ба зам" санаачилга 10 жилийн турш зам дагуух улс орнуудад ногдол ашиг, хөгжлийн боломжийг хэрхэн олгож буй талаар оролцогчид ярилцжээ.

1 өдрийн өмнө 1

АНУ-ын эрдэмтэд тархины органоидод суурилсан биокомпьютер бүтээнэ

ВАШИНГТОН. /Frontiers in Science/. Америкийн эрдэмтэд тархины органоид хэмээн нэрлэдэг хүний тархины эсийн гурван хэмжээст өсгөвөрт суурилсан биокомпьютер бүтээхээр ажиллаж байна.

2 өдрийн өмнө 2

БНСУ Ардчиллын төлөөх III дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна

ВАШИНГТОН. /Yonhap/. БНСУ Ардчиллын төлөөх III дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар боллоо гэж АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан мэдээлжээ.

3 өдрийн өмнө 2

Хятад, Малайзын Гадаад Хэргийн Сайд нар уулзжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Ган энэ сарын 28-ны өдөр тус улсын нийслэл Бээжин хотноо Малайзын Гадаад хэргийн сайд Замбри Абдул Кадиртай уулзжээ.

3 өдрийн өмнө 0

Австралийн компани арслан зааны ДНХ-ээс мах ургуулжээ

КАНБЕРРА. /The Guardian/. Австралийн “Vow” компани лабораторийн нөхцөлд арслан зааны мах ургуулж, түүгээрээ бөөрөнхий мах бэлтгэжээ.

3 өдрийн өмнө 1

ЕХ 2035 он гэхэд CO2 ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдахыг хориглоно

БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбоонд /ЕХ/ 2035 он гэхэд нүүрстөрөгчийн давхар исэл /CO2/ ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдахыг хориглох тухай хуулийг мягмар гарагт баталлаа гэж Шведийн Эрчим хүчний сайд Эбба Буш мэдэгдэв.

3 өдрийн өмнө 0

"СХА" Доогий

“Яагаад ч юм би өөрөө цэрэгт явсангүй, хөвгүүд ч цэргийн алба хаасангүй. Гэтэл өнөөдөр отгон охиноо цэргийн албанд үдэж байдаг” хэмээн нулимс гилтгэнүүлж, хоолой зангируулан зогссон аавынх нь төрх дэд хурандаа хэмээх эрхэм цолны тушаал уншуулан, мөрдэс сольж байх агшинд Д.Долгоржавын сэтгэлд зурсхийж, тэнгэрээс тольдон буй аавдаа сэтгэлээрээ мэхийн ёсолжээ.

3 өдрийн өмнө 1

Цэргийн ёс зүй ба яруу найраг

Ёс зүй хэмээх энэ ойлголт өнөөгийн цаг үед анхаарлын төвд байх ёстой асуудал болж байна. Ялангуяа туурга тусаар улс орны тусгаар тогтнолын баталгаа армийн бие бүрэлдэхүүний ёс зүйн судалгааг өргөжүүлж, сурталчилгааг эрчимжүүлэхийг цаг үе шаардаж байна. Энэ эрхэм үйлсэд манай зохиолчид өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэнд баярлах ёстой. Авьяас биелэгтнүүд Ардын Армийн алдар гавьяаг магтан дуулах гол индэр бол тун удахгүй 33 дахь удаагаа зохион байгуулагдах “Эх орны цэрэг” яруу найргийн наадам билээ.

3 өдрийн өмнө 2

Э.Лувсанцэрэн: Аливаад нухацтай хандахгүй бол нэг л алдаа бүхнийг баллуурдах эрсдэлтэй

Урлагт өөрийн орон зайг бий болгож, өвөрмөц, содон дүр төрхөөрөө хэдийнээ танигдсан авьяаслаг жүжигчин Лууяа буюу Э.Лувсанцэрэнтэй ярилцлаа. Тэрбээр СУИС-ийг 2017 онд жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд "Зогсохгүй продакшн”-ыг үүсгэн байгуулагч юм.

3 өдрийн өмнө 0

Скандинавын орнууд агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчин байгуулах болсноо зарлалаа

Скандинавын дөрвөн орон болох Дани, Финланд, Норвег, Швед улсын Агаарын цэргийн хүчний командлагчид агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн хүчин байгуулах болсноо энэ сарын 24-нд зарлалаа. Энэхүү нэгдсэн хүчин байгуулах үндсэн зорилго нь ОХУ-ын зүгээс тэдэнд учирч буй аюул, заналхийллийг эсэргүүцэх явдал гэж Нордикийн орнууд гэж үзэж байна.

3 өдрийн өмнө 5

“James Webb” анх удаа нарны аймгийн гаднах хадархаг гаргийн температурыг хэмжжээ

ПАРИС. /AFP/. “James Webb” сансрын дурайн авай Нарны аймгийн гадна орших хадархаг гаргийн температурыг анх удаа хэмжиж ийм гаргуудыг судлах түүхэнд чухал алхам хийжээ.

4 өдрийн өмнө 0

VISA картаа Subscription үйлчилгээнд холбоод урамшуулалд хамрагдаарай

Голомт банк олон улсын платформ болон вэбсайтаас худалдан авалт хийдэг картын харилцагч нартаа зориулан 20%-ийн буцаан олголттой урамшуулалт аяныг зарлалаа. Та сонгогдсон платформуудын автомат сунгалт /Subscription/ үйлчилгээнд Голомт банкны VISA брэндийн картаа холбон төлбөр төлснөөр урамшуулалд хамрагдах боломжтой.

4 өдрийн өмнө 0

Боаогийн Азийн форумын "Мэдээллийн төв" ажиллаж эхэлжээ

Боаогийн Азийн форум энэ сарын 28-31-ний өдрүүдэд Хятадын Хайнань мужийн Боао хотод болно.

4 өдрийн өмнө 0

Онцлох ишлэл

Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:
Хууль зүйн үйлчилгээний төвийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл:

Манай мөрдөх байгууллага, шүүгч, прокурорууд холбогдогчийн өмгөөлүүлэх эрхэд харьцангуй хүндэтгэлтэй хандаж, өмгөөлөгч авах эрхийг хангаж хэвшсэн гэж би хувьдаа үздэг. Нөгөө талаар олон нийтийг хамарсан дуулиан шуугиантай хэрэг гэдэг байдлаар АТГ, ЦЕГ, Прокурорын байгууллагаас хэвлэлийн бага хурал хийх, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар олон нийтэд мэдээлэхийг хуульч хүний хувьд дэмждэггүй. Олон нийтийн сүлжээнд давлагаа үүсгэж гэм буруу тогтоогдоогүй байхад буруутгах, улмаар шүүхээс хүнд ял оногдуулах ёстой мэтээр шахалт үзүүлэх нь шүүхэд хууль бусаар нөлөөлж байгаа зохисгүй үзэгдэл юм. Хуульч хүний хувьд аль болох хорьж мөрдөхгүйгээр бусад таслан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй авч хэргийг шуурхай шалгаасай гэж хүсдэг. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Баяраа:
Баяраа:

Манай Засгийн газар нэг гараараа мөнгө хэвлэж тараагаад нөгөө гараараа үнэ өсгөсөн гэж бизнесийг багалзуурдахыг харахаар өөрөө өөртэйгээ тэрсэлдэх мэт санагдана. Нэг талх авдаг мөнгө нь маргааш тал талхны үнэд хүрээд эхлэхээр хэн ч ялгаагүй зардаг барааны үнээ өсгөж бүтэн талхтайгаа үлдэхийг хүснэ биз дээ. Аль ч бизнесийн байгууллага ашгийн төлөө ажиллахаас биш бусдыгаа бодоод өөрөө хохирдог буяны үйлс хийхгүй нь лав. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Манайхан гэв гэнэтэд Төвдөд санаа зовоод, БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орныг яасхийгээд хурдан хөгжүүлчихдэг юм билээ хэмээн өдрийн бодол шөнийн зүүд болоод байгаа юм огт биш. Төвдөд зарласан хайр бүүр биш. Харин Монгол руу чиглэсэн эсэргүүцэл, тодруулбал Х Богдыг Монголоос тодруулсанд илэрхийлсэн дургүйцэл юм Үнэн хэрэгтээ, Төвдийн өндөрлөгт түгжигдсэн тэр хүмүүс саяхныг болтол Өрнөдийн хөгжлөөсхоцрогдсон нь газар зүйн хүчин зүйлтэй холбоотой болохоос Буддизмд хамаагүй л дээ. Асуудалд Будда ч бус, Богд Зонхов ч биш, харин Хималайн нуруу холбогдоно. Дунд сургуулиа дундаас нь орхисон байг хамаагүй, бичиг үсэгтэй захын хүн үүнийг ойлгоно.Нөгөө талаас, аглаг даяаны орон болсон Төвд газар бол Бурханы шашныг уг байдлаар нь хадгалсан аугаа том номын сан болж үлдсэн билээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Хар, шар зурхайгаас гадна “Сээрийн зурхай” гарч. Тэд “Жилийн шороон сээр”-ийг шинжих замаар тухайн оны цаг агаар, улс төрийн байдлыг зөгнөж эхлэв. Энэ жил “Сээр хугалаач нь гараа боосон байх ба сээрээ мөлжих байдалтай” зурагдсан байх юм гэнэ. Тайлал ч олон янз байна. “Хугалаач гараа боосон” нь хулгай луйвар таслагдахын дохио, “сээр мөлжигдөж” буй нь олон түмэнд идэж уух юм элбэгшихийн шинж гэсэн тайлал ч байна. Энэ салбарын зурхайч нар “Та хоёрын сээр харш тул гоо сайхны эмнэлгээр сээр засал хийлгээд суухад гэмгүй”, “Сээрний өнцөгджээ”, “Сээр давхцсан тул салгуулах шаардлагатай”, “Сээрээрээ суусан байна” гэхчлэнгээр мэргэлж, арга засал хийх болжээ. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:
БНСУ-ын иргэн Ким Бу Соб:

Хоёр жилийн дараа буюу 2017 онд эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Мөнхбатыг чөлөөлж, С.Батчимэг хэмээх өөр хүнийг тавьсан. Энэ талаарх хууль ёсны бүртгэлийн бүх өөрчлөлтийг хийсэн байсан юм. Гэтэл С.Батчимэг захирал маань 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Хөрөнгө Буцааж авах" албан хүсэлтийг Д.Мөнхбатад гаргасан боловч хүлээж аваагүй. Тодруулбал, 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан мөртлөө итгэмжлэн, хариуцсан компанийн дансанд бүртгэлтэй 399 ширхэг хөрөнгө, 157 нэр төрлийн буюу гурван тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшиж, ноцтой хохирол учруулсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй