ТОКИО. /TASS/. Японы молекулын биологичид коронавирусний эсрэг түргэн үйлчилгээтэй, ууж хэрэглэдэг шинэ вакцин бүтээжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Австралийн Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч-Морин хуурын чуулга 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дэлхийд алдартай Сиднейн Дуурийн театрт “Монголын сайхан орон” тоглолтоо анх удаа толилуулав.
ХОНКОНГ. /SCMP/. Хятадын мэргэжилтнүүд 100 гаруй метрийн өндөртэй, 4500 гаруй тонн жинтэй далайн ажиглалтын шинэ байгууламжийг барина. “Тунжи Хай-1” хэмээх энэхүү цамхгийг энэ сарын дундуур Дорнод Хятадын тэнгист суурилуулна гэж “SCMP” сонин лхагва гарагт мэдээлжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдад Гурван суурьт хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтад тус дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг болон салбар бүрийн 900 орчим ажилтан, албан хаагч оролцов.
ОСЛО. /ВВС/. Норвегийн гүнж Марта Луиза, "Дурек бөө" гэдгээрээ алдартай африк гаралтай Америкийн иргэн Дурек Верретт нар хуримын товоо зарлалаа. Хуримын ёслол ирэх зун болно.
“Монгол цам” үзэсгэлэнг 10 дугаар сарын 24-нд Бангкок хотод нээнэ. Бүтэн сарын хугацаанд үргэлжлэх, олон улсын аялагчдын мэлмийг баясгах учир үзэсгэлэнгийн үеэр “Welcome to Mongolia” үйл ажиллагааг сурталчлан, Монгол цамын үзүүлбэрийг толилуулна.
Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог. Энэ хичээлийн жилд автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор есдүгээр сарын 14-нөөс эхлэн цахимаар авдаг боллоо.
БЕРЛИН. /DW/. Германд коронавирусний шинэ “BA.2.86” хувилбар анх удаа илэрсэн тухай Роберт Кохын нэрэмжит хүрээлэн /RKI/ лхагва гарагт мэдээлэв.
АНУ Хятад Улстай харилцах харилцаагаа өрсөлдөөн гэж харах нь түгээмэл. Энэ өнцгөөс Хятадыг эрээ цээргүй дарамталж буй мэт аашилж буй нь нууц биш. Хятад -Америкийн харилцааг ийм буруу байр сууриар үнэлж буй нь хоёр орны хамтран ажиллаж хамтран ашиг олох түүхэн боломжийг үгүйсгэж, хэвийн харилцааг мушгин гуйвуулж буй гэхэд болно.
Өчигдөр буюу 9-р сарын 13-нд “Бүс ба зам”-ын 8 дахь дээд хэмжээний чуулга уулзалт Хонконгод нээлтээ хийжээ. 70 гаруй улсын төрийн өндөр албан тушаалтан, нэр нөлөө бүхий бизнес эрхлэгч 6000 төлөөлөгч, олон улсын 100 гаруй төлөөлөгчдийн баг чуулга уулзалтын бусад олон арга хэмжээнд оролцож байна.
Наадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 10 гаруй хувийг тус чиглэлийн зорчигчид эзэлдэг.
Сонгуулийн өмнөх жил сурталчилгаа, пиар аль хэдийн эхэлж ХМХ-үүд монголчуудыг зай завсаргүй бөмбөгддөг “ёс заншил” тогтоод их удсан билээ. Харин энэ жил “таг чиг”, “амар тайван”. Улс төрийн намууд, нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө больчихоо юу ?! Тэгвэл ёстой нар баруунаас гарна. Энэ удаад улс төрийн өрсөлдөөн тэмцэл нууц байдалтай, хөшигний цаана өрнөж, ёстой жинхнээсээ “алалцаж” байна. Үүнийг улс төр судлалд “хивсэн дорх нохдын зодоон” гэж шог боловч онож нэрлэдэг. Гэвч тэртээ тэргүй сонгууль тулсан учраас удтал нуух ямар ч боломж байхгүй. Гэтэл саяхан болсон АН-ын ҮБХ-ны хурлаар сонгуулийн “тохиргоо”-ны нэлээд том хэсэг ил гарав. Энэ тухай товч өгүүлсү…
ВЛАДИВОСТОК. /ТАSS/. “Цайны их зам” брэндийг хөгжүүлэх хил дамнасан аялал жуулчлалын талаарх Орос, Монгол, Хятад гурван улсын хэлэлцүүлэг БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод удахгүй болно гэж Буриадын Аялал жуулчлалын сайд Алдар Доржиев Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдээллээ.
ВОСТОЧНЫЙ САНСРЫН БУУДАЛ. /RIA Novsoti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын ганчаарчилсан уулзалт дуусжээ
9 сарын 11-нд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн Удирдах зөвлөлийн чуулган Вена хотод нээгдсэн юм. НҮБ болон Вена дахь олон улсын байгууллагад суугаа Хятадын суурин төлөөлөгч Ли Сүн, Япон улс Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгаж байгааг хатуу шүүмжилж, олон улсын хатуу хяналтыг хүлээн зөвшөөрөхийг Япон улсаас шаарджээ.
Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйТовчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)
ДэлгэрэнгүйАрдчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйНууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйБүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)
Дэлгэрэнгүй