Тавантолгой түлш компани инженер, техникийн ажилтнуудынхаа дунд “Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Компанийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд инженер, техникийн ажилтнуудынхаа дунд шинэлэг санаа, санаачлага, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж байгаа буй техник технологийн асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам эдийн засгийн үр ашиг, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бүтээлч санааг дэмжих зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтад оролцов.
ЕРЕВАН, 2023 оны аравдугаар сарын 4 /BBC/. Арменийн парламент Олон улсын эрүүгийн шүүхийн тухай Ромын статут буюу Ромын дүрмийг соёрхон баталжээ.
10-р сарын 2-нд Азербайжаны нийслэл Баку хотноо Олон улсын сансрын нисгэгчдийн 74-р их хурал "Дэлхийн сорилт ба боломжууд: сансар судлалд боломж олгох нь" сэдвийн дор нээгдлээ.
10-р сарын 2-нд "Дохагийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн-2023" Катарын нийслэл Доха хотын төвд байрлах Беда цэцэрлэгт хүрээлэнд нээгджээ.
ОТТАВА, 2023 оны аравдугаар сарын 4 /Politico/. Канадын парламентын Нийтийн танхимын гишүүд Либерал намын Грег Фергусыг даргаар сонгосноор Канадын түүхэнд анх удаа өнгөт арьст хүн энэ үүргийг гүйцэтгэх боллоо.
ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 4 /CNN/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим мягмар гарагт Бүгд найрамдах намын гишүүн Кевин Маккартиг спикерийн суудлаас огцруулах тогтоолыг дэмжлээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн 2023 оны 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
“Дронуудын дайн”-д Орос явахгүй нь илт байна. ОХУ-ын Зэвсэгт хүчинд “дроны арми” хараахан буй болоогүй, энэ талаар төлөвлөсөн, хийж байгаа тоймтой ажил харагдахгүй байна. Оросын армид дроны оператор олон мянгуулаа байгаа, тийм тийм цэргийн их сургуульд бэлтгэж байна гэх мэдээ гарахгүй байхыг бодоход энэ талаар Украинаасаа хоцрогдолтой яваа мэт.
СТОКХОЛМ, 2023 оны аравдугаар сарын 3 /BBC/. Франц-америк гаралтай эрдэмтэн Пьер Агостини, унгар-австри гаралтай эрдэмтэн Ференц Краус, Францын судлаач Анн Л’Юилье нар энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр боллоо.
ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 3 /NHK/. Японы төв нутаг дахь Нагано мужийн Мацүмото хотод хиймэл оюун ухааны давуу талуудад суурилсан захиалгат автобусны үйлчилгээг туршиж эхэлжээ.
МАДРИД, 2023 оны аравдугаар сарын 3. /Sky News/. Испанийн Барселона хотын алдарт “Sagrada Familia” /Ариун гэр бүл/ сүмийг барьж ажил эхэлснээс хойш 140 гаруй жилийн дараа дөрвөн цамхгийнх нь барилгын ажил дууссан түүхэн үйл явдлыг тус хотынхон тэмдэглэж байна.
БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 3 /SpaceNews/. Ирэх онд Хятад улс "Чанъэ 6" хөтөлбөрийн хүрээнд хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарны цаад талаас хөрсний дээж авчрахаар төлөвлөж байгаа тухай тус улсын үндэсний сансар судлалын агентлаг мэдээлжээ.
Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтал үндсэн чиглэлийн төслөө УИХ-д өргөн барьсантай холбогдуулж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
ИСЛАМАБАД. /BBC/. Пакистаны зүүн хойд нутагт хүний эрхтэн наймаалдаг сүлжээний найман гишүүнийг баривчилсан тухай цагдаа нар мэдээллээ.
Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйТовчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)
ДэлгэрэнгүйАрдчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйНууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйБүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)
Дэлгэрэнгүй