Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгийг тусгасан. Гэсэн хэдий ч “Ковид-19” цар тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан автобуснуудыг оруулж ирэх ажил удаашраад байсан юм. Тэгвэл тус 60 автобусыг Улаанбаатар хот руу авчрах ажил эхэлжээ. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн 32 автобусыг нийслэлд авчраад байна. Бүх автобусыг авчирсны дараа Ажлын хэсэг гарч, аль чиглэлд явуулах зэргийг хуваарилах юм.
5-р сарын 19-нд буюу өчигдөр БНХАУ-ын Дарга Ши Жиньпин БРИСК-ын орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтын нээлтийн ёслолд цахимаар илтгэл тавьжээ.
31 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор "Илүү их уншъя" уриатайгаар Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов.
ОТТАВА. /Xinhua/. Их Британи, Испани, Португалд бүртгэгдээд байсан сармагчны цэцэг өвчин Канад, Итали улсуудад анхны тохиолдол нь бүртгэгдсэн байна.
КАБУЛ. /DW/. Афганистаны засгийн эрхийг барьж буй “Талибан” хөдөлгөөн эмэгтэй нэвтрүүлэгчдэд телевизээр гарахдаа нүүрээ халхлах шаардлага тавихыг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгожээ.
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэдэг. Тус байгууллага энд онд хийх хотын гол болон туслах гудамж, замуудын засвар, арчлалтын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэн, хэд хэдэн байршилд замын нүхэн эвдрэл засварлах, хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх ажлыг гүйцэтгээд байна. Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул дүүргийн гудамж, замуудын нүхэн эвдрэлийг засварлаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын шинэчлэлийн ажлыг бүрэн хийж, дуусгажээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Энд Баярхүүгийн бичсэн ганц ч мөр байхгүй. Бүгдийг нь зөвлөлт-оросын нэртэй зохиолч Л.Шинкарев бичжээ. Буруутвал тэр буруутай!
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгос, Япон улсад хийж буй зургаан өдрийн айлчлалаа өчигдөр эхлүүлсэн билээ. Судлаачид үүнийг "Хятадын эсрэг Жо Байден Азийн холбоотнуудаа түшиж буй явдал" гэж дүгнэж буй.
БОНН. /Kyodo/. “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Сангийн сайд нар Украинд санхүүгийн нэмэлт тусламж үзүүлэх тохиролцоонд пүрэв гарагт хүрсэн талаар Японы Сангийн яамны төлөөлөгч мэдээлжээ.
СӨҮЛ. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден төрийн тэргүүний хувиар анхны албан ёсны айлчлалаа хийхээр баасан гарагт БНСУ-д хүрэлцэн очно.
“Зууны мэдээ” сонин сахарын хэрэглээний тухай сэдэв хөндөж, цуврал нийтлэлүүд хүргэж байгаа билээ. Бид энэ удаа дэлхийн бусад оронд сахарын зохисгүй хэрэглээг хэрхэн, ямар аргаар зохицуулдаг болон бидний өдөр тутмын хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд сахарын агууламж хэр байдаг. Монголчуудын хувьд энэ аюулаас хэрхэн өөрийгөө хамгаалах талаар мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.
Европын холбоо ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээнийхээ хязгаарт бараг хүрлээ. Энэ тухай тавдугаар сарын 17-нд Euractiv порталд нэрээ нууцалсан Европын дипломатын хэлснээс эш татан мэдээлсэн байна.
5-р сарын 18-нд буюу өчигдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны Тамгын Газрын Дарга Ян Жечи АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар утсаар ярьжээ.
"Сэлэнгэ пресс" компаний "Анд" хэвлэлийн газраас МЗЭ-ийн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч Бидэрийн Баярсайханы "Хүн загасны цөөрөм" номыг эрхлэн хэвлүүлжээ. Номын нээлтийн ажиллагаа өчигдөр "Анд" хэвлэлийн газарт болов.
Монголд Био лаборатори байлгүй яахав дээ. Даанч тэр лаборатори маань омикроныг ч ялгаж шинжилж чаддаггүй л болохоос биш. Ямар сайндаа омикрон тархсан эсэхээ мэдэх гэж гадаад руу шинжилгээнд явуулаад улсаараа хэд хоног хүлээх вэ дээ. Гадаадын лабораториос омикрон мөн гэсэн хариу ирж бид ч “Өө, мөн гэнэ ээ” гээд улсаараа сая нэг “сандарч” эхэлж билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйАН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлгийнхээ жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Урьд нь Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дэвшүүлэх шинэ журам зохиогоод тэр нь ч бас бүтээгүй юм. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйПутинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйФашизм гэж юу вэ? Хувь хүний үзэл бодлыг үгүйсгэж олноороо нэг л үзэлтэй байж, харь болон дотоодоос дайснаа хайж, агуу удирдагчаа даган тэр дайсантай тэмцэх үзэгдэл юм. Тэрнээс фашизм бол онол биш. Хэрэв чи өөрийнхөөс чинь өөр үзэл бодолтой, өөр харагддаг, өөр үүсэл гаралтай хүнийг гутааж, ярихыг нь хориглож, зодож, доромжилж, устгамаар санагдаж байвал чи бол зөвхөн агуу удирдагчаа хүлээж суугаа нууц фашист юм. Фашизм бол өөрөөсөө ялаагаатай үзэл бодолтой бүхнийг үл тэвчих мунхаг үзэн ядалт. Тэрнийг сөрөн зогсох нь аль ч цаг үеийн сэхээтний дуудлага билээ.
ДэлгэрэнгүйБиднийг дуулгавартай байхыг шаардаад түүнийг нь эсэргүүцэх юм бол дайрах нь тодорхой байна шүү дээ. Орос Украины дайн олон улсад хамааралтай гэхээсээ илүү нэн тэргүүн Монголд хамаатай асуудал. Бид хөрш нь учраас дараагийн Украин болоход бэлэн байна. “Та нар манай үгэнд орсонгүй” гээд дайрах нь байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан Л.Эрдэнэчулуун “Та нар яагаад Путиний үгэнд орохгүй байгаа юм” гэж сануулга өгч байна. Өөрөөр хэлбэл, Л.Эрдэнэчулуун сайд ичгүүр сонжуургүйгээр “Путин та нарыг үгэндээ орохгүй бол яахыг хараарай” гэх нь холгүй монголчуудаа заналхийлж байна. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан хүн шүү дээ. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйСаяхан болсон нэгэн арга хэмжээн дээр хэсэг эрхлэгчид Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй, хүчирхийлэлд уриалан дуудсан, хүний эрхийн эсрэг шинжтэй үйл явдлыг дамжуулахгүй, нийтэлж нэвтрүүлэхгүй тухайгаа зарлав. Тэдний эрх. Гагцхүү тухайн үйл явдал, үзэл бодол, байр суурийн зөв бурууг сэтгүүлч, редактор гялс манс шийдэж цензүүрдэх нь ямар вэ? (Хуулиар тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй яасан?) Харин ч хууль журманд нийцэхгүй ноцтой үг, үйлдэл гаргасан бол тэр тусмаа дэлгэж олонд мэдүүлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг. Мэдүүлж байж вакцин тарьсантай адил сөрөг дархлаа нийгэмд тогтох бус уу? Нийгэм тэр чигээрээ бухимдалтай байхад сөрөг мэдээллийг хамаа намаагүй нийтлэхгүй бодлого барьж буйгаа дээрх хэдэн эрхлэгч зарласан. (Яг жинхэнэ шалтгаан нь төр, засгийн байгууллага, Засаг дарга нартай байгуулсан “хаалтын гэрээ” юм) (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй