Сурталчилгаа

Гэмт хэрэг

Консул асан Д.Мөнх-Эрдэнийн хорих ялын хэмжээг бууруулжээ

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох хэргийг өчигдөр/2023.07.05/ хэлэлцэв.

2023-07-06 09:23 1

УБТЗ-ын "ченж" хийдэг УИХ-ын гишүүнтэй байх уу?!

“Эрхэм гишүүд, сайд, дарга нарын эрх мэдлийг багасгаж, нийтийн эрх ашиг болон боломжийг хулгайлдаг байдлыг хална” гэж байгаад Үндсэн хууль, Ашиг сонирхлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. “Трансперенси интернейшнл” байгууллагын тодорхойлсноор “Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь төрийн албан хаагч төрийн ашиг сонирхолд болон улсын ашиг сонирхолд үйлчлэхээсээ илүү төрийн нэрийн өмнөөс өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглаж өөрийн үзэмжээр хувийн ашиг сонирхолдоо үйлчлэх нөхцөл байдлыг ойлгоно” гэсэн.

2023-07-06 07:04 5

Ч.Маралмаад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хэлэл

2023-07-05 14:37 1

Оффтейк гэрээний нууцаас: Гашуунсухайтын төмөр замын гэрээнээс “Эрдэнэс Тавантолгой” алдаж, “Бодь интернэшнл” хожжээ

Нүүрсний оффтейк гэрээ гэж нууцын далай байх шиг байгаа юм. Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжөөр анхнаасаа л төрийн нууцлалтай хийгдсэн. Гэхдээ нүүрсний хулгайн талаар яригдах үед ил болсон.

2023-07-05 07:07 9

Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 06 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 106 гомдол, мэдээллийг шалгав.

2023-07-04 09:45 0

Хаваржин ярьсан нүүрсний сонсголыг намар руу “шидчих” шиг боллоо

Нүүрсний сонсгол гэж намуудын мөрийн хөтөлбөр шиг биелдэггүй, дуусдаггүй үлгэр байна аа. Хавраас хойш л “...Нүүрсний сонсгол” гэж ярьцгаалаа. Болдоггүй. “...Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдэг хэлц байдаг даа. Түүн шиг л юм. “...Одоо л болох нь уу” гэхээр болдоггүй. Олон нийт хүлээгээд л байдаг.

2023-07-04 06:26 2

“УБТЗ” нийгэмлэг Ш.Адьшаагаас айдаг уу, эсвэл ашиг сонирхолд нь үйлчилдэг үү?!

Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад удаагүй байна. Үүгээр УИХ сонгуулийн холимог тогтолцоотой, 126 гишүүнтэй байхаар шийдсэн. Ингэхдээ “Цаашид УИХ-ын гишүүн дарга биш төлөөлөгч байх болно” гэсэн сурталчилгаа хийсэн.

2023-07-04 06:12 5

2.6 жилийн ял авсан эхнэр, нөхөр хоёр 6 ишиг биш 56 мал хулгайлжээ

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 2021 оны намар хоёр айлын хонь, ямаа нийлэх үед найман ишиг дутсан тул улмаар эхнэр, нөхөр хоёрт 2-2.6 жилийн ял оноосон тухай наян настай ээж нь том хүүтэй нь хамт хэвлэлийн хурал хийсэн билээ. Гэвч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээс харвал бодит байдал өөр бололтой.

2023-07-03 17:28 18

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жил хорих ял төлөвлөв

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр шүүх эрүүгийн хариуцлагын шийдвэрээр үргэлжилж байна.

2023-07-03 15:45 8

Монголчууд гадныхны хөрөнгийг хууль, шүүхийнхэнтэйгээ хамсан дээрэмддэгээ болих болоогүй юу?

Сүртэй дуулиантай биш ч анхаараад сонсвол нүүр улайм хэвлэлийн хурал өнгөрсөн баасан гарагт боллоо. Бүгд Найрамдах Чех Улсын иргэд, Монголын “Мон-Атом” компанитай хамтран байгуулсан “Гурвансайхан” гэх компани Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-ын бичилтийн техникийн алдааны улмаас шүүхийн хаалга татаж, долоон жилийн хугацаанд 310 тэрбум төгрөг зарлагадаж нөөц тогтоосон ураны талбайнхаа зөвшөөрлийг цуцлуулсан байна. Энэ компанид тулгарсан асуудлыг гадныхан анхаарч сонссон бол монголчуудад итгэх итгэл алсарч, шившиг болох нь дамжиггүй.

2023-07-03 09:39 6

С.Батдөл өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хуралдааныг хойшлуулжээ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг өнөөдөр/2023.06.30/ 09:00 цагт эхлэхээр товлосон байв.

2023-06-30 14:29 9

Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурлыг хойшлууллаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар” нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2023.06.30/ 09.00 цагт товлосон. Гэвч шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Ц.Оюунбаатар “...шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт...” шүүхэд ирүүлсэн,

2023-06-30 10:32 1

Н.Чадраабал: Эрх мэдэлтнүүдийн хяналтад байгаа цагт шүүхээс шударга ёс шаардах боломжгүй

Монгол Улсын Гавьяат хуульч Н.Чадраабалтай ярилцлаа.

2023-06-30 06:19 7

Бусадтай харилцсан чатаа дэлгэвэл 1-10 сая төгрөгөөр торгоно

Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр иргэд цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон. Шүүмжилж, магтаж, өөрсдийн өнцөг, үзэл санаагаа түгээж харилцан мэдээлэл солилцож байна. Ингэхдээ хэн нэгэнтэй харилцсан зурвас, хувийн чатыг эерэг, сөрөг ямар нэг байдлаар шууд л нийтэд дэлгэдэг болжээ. Ялангуяа Монголчуудын өргөн хэрэглэдэг твиттер, фэйсбүүкт хэвийн мэт үзэгдэл боллоо. Гэхдээ мэдээлэл, зурвасыг дэлгэж буй хүн ямар нэг элдэв санаа агуулаагүй байж болох ч нөгөө талаараа хүний хувийн нууцад халдаж буй үйлдэл юм.

2023-06-29 06:32 3

"Гацуурт"-ын Л.Чинбат 56.3 тэрбум төгрөгийн хохирол байгальд учруулжээ

Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагааны улмаас нөхөн сэргээлт хийгдээгүй, эвдэрч орхигдсон газар нутаг жил ирэх тусам нэмэгдсээр байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2011 онд 70 ААН-ээр ойн болон усны сан бүхий газарт ашиглалтын лиценз эзэмшиж, олборлолт явуулсан 138 компанийн эвдсэн талбайн хэмжээ, байгаль орчинд учруулсан хохирлыг тооцжээ.

2023-06-28 12:43 27

Онцлох ишлэл

Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ

Товчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:

Ардчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Нууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж:
Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж:

Бүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лхагважав:
Эдийн засагч Б.Лхагважав:

МАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй