Дорнод аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн инженер хайгуулын бүлэг Дорнод аймгийн Хэрлэн болон Баянтүмэн суманд ажиллаж, 6 нэр төрлийн 113 ширхэг тэсрээгүй үлдсэн галт хэрэгслийг устгаж, аюулгүй болголоо.
Хэдхэн хоногийн өмнө хотод үер буулаа. Байгалийн гэхээсээ хүний, тэр дундаа албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбоотой үер байв. Ямар сайндаа л олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг "Авлигын үер" хэмээж байх вэ дээ.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймэрт өртөж 15 иргэн /том хүн/ нас барсан байна.
Уг нь Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль сэлтийг харахаар "...Дээд шүүх нь ...хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх, ...давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх" гэсэн үүрэг нь байгаад байна. Мөн "...Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ" гээд бүр тодорхой заачихсан байгаа юм.
Хотод болсон үерийг мартах учиргүй. Юу боллоо доо. Хор хохирлыг нь барагдуулах ёстой. Хамгийн гол нь дахиад ийм хэмжээний "ус буухад" ингэтлээ баларч болохгүй. Үүний тулд үерийн хамгаалалтын бүсэд нэвтэрч барилга байгууламж барьсан, бариулсан бүгдийг шалгах хэрэгтэй. Буруутай бол хариуцлага үүрүүлж, буруугүй бол "цагаатгавал" зохино.
Улаанбаатарт үер болоход "Авлигал хороолол"-ыг барьж буй нь нөлөөлсөн гэдгийг хаана хаанаа ойлгож байна. Уг нь "Aqua garden", яагаад ч юм "Авлигал хороолол" нэртэй болсон. Сонин л байгаа юм.
Хөгжлийн банкны гэх хэрэгт АТГ, прокуророос 80 хүн, дөрвөн аж ахуйн нэгжийг "...Буруутай" хэмээн үзэж шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг хоёр сар гаруй хэлэлцээд наадмын өмнөхөн шийдвэрээ гаргасан.
Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл "Авлига хороолол" гэгчийн газар олголттой холбоотой асуудалд тайлбар гаргажээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр шүүх эрүүгийн хариуцлагын шийдвэрээр явагдаж дууслаа.
Нийслэлийн прокурорын газраас Яллагдагч Д.Гардийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд шүүхэд прокурорын ирүүлсэн санал, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг өчигдөр хэлэлцжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 06, 07-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс, Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "С", "Б" нар нь бүлэглэн нэн ховор ангилалд хамаарах "Хотон" шувууны 62 см урттай хошууг хууль бусаар хадгалж, бусдад худалдан борлуулж байсан үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох хэргийг өчигдөр/2023.07.05/ хэлэлцэв.
Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйТовчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)
ДэлгэрэнгүйАрдчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйНууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйБүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)
Дэлгэрэнгүй