Наймдугаар сарын 5-ны 20:00 цагийн үед орсон борооны улмаас Баянзүрх дүүрэгт уулын үер бууж, 97 айлын хашаа, байшин, гэр, 105 автомашин, хоёр контейнер усанд урссан. Эдгээр байршилд Онцгой байдлын алба, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.
"Монголд зочлох жил”-ийн хүрээнд манай улс өдөрт 4800 гаруй жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Өчигдөр манай улсад 3739 жуулчин иржээ. Энэ нь өдөрт хүлээн авах ёстой тооны зорилт 77.27 хувьтай тэнцэж байгааг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээллээ. Мөн өдөрт ирж буй жуулчдын тоо дунджаар 300-400-гаар нэмэгдэж буйг албаны хүмүүс хэлж байлаа. Ирэх жуулчдын тоо нэмэгдэж буй нь талархууштай ч зам тээврийн осол аваарт өртөх асуудал гарч байгаа нь харамсалтай. Тухайлбал, зургаадугаар сар гарснаар нийт 34 жуулчин зам тээврийн осолд өртжээ.
"Найман ишигний" гэж нийгмийн сүлжээнд нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, анхан шатны шүүхийн зургаадугаар сарын 26-ны өдрийн 35 дугаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр сум дундын анхан шатны шүүхэд буцааж шийдсэн билээ.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Нүүрсний хэрэг” гэх тодотголтой 11 яллагдагч, 141 хавтастай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн.
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагийн орчимд “Гадаад улсын иргэн бусдад хүчиндүүлсэн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн М нь “Ган үзэгтэн” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан илт худал мэдээ, мэдээллийг олон нийтийн хэрэгсэл ашиглан тараасан болохыг тогтоож, худал мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийх, уучлал гуйхыг даалгаж, худал мэдээлэл тарааснаас учирсан гэм хорын хохирлыг гаргуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх тухай нэхэмжлэл гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар шийтгэгдсэн Цоодолын Хуланг буруутгаж буй шалтгааны нэг нь Далай ламд захидал бичсэн явдал билээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монголын эдийн засаг, эрх зүйн тогтолцоонд ноцтой хохирол учруулсан гэх нэр нөлөө бүхий хүмүүстэй холбоотой олон том хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд ил болж, хууль хяналтын байгууллагынхан мөрдөн шалгаж эхэлсэн. Эдгээр хэрэг зуны амралт, наадам наргианы дуулианд дарагдаад хэсэг удлаа. Ерөнхийдөө “...Сүртэй шалгаж эхлээд сураггүй болгодог уламжлал давтагдах вий” гэсэн яриа хөөрөө ч гарч байна.
Улсын баяр наадмын үеэр болсон шүүх хурлуудын тухай тоймлон хүргэж байна.
Xамгаалалтын ажилтнуудаар хамгаалуулж, барилгын ажлаа эхлүүлээд байсан "ЦЭЭБ" ХХК-ны үйл ажиллагааг түдгэлзүүлэн шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авах захирамж гаргана гэдгээ мэдэгдлээ.
Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал дөрөв дэхь өдрөө үргэлжилж, шийдвэрээ гаргалаа.
Зорчигчийн хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны ГУБ Э.Дуламсүрэнгээс дайвар ачааны талаар тодрууллаа.
2020 онд Эрүүгийн хуулийн 13.14 зүйлд "Худал мэдээлэл тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэсэн агуулга бүхий заалтыг нэмсэн. Түүнчлэн 13.15 зүйлд "Доромжлох" гэсэн заалтыг тусгахаар хуулийн төсөл өргөн барьсан билээ. Үүнтэй холбоотой асуудлаар "Глоб интернэшнл төв"-ийн хуульч, судлаач Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 07 дугаар сарын 03-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 145 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 51 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 7-р сарын 5-ны өдөр хуралдаж, ХААҮ-ийн Сайд, Улаанбаатар хотын Ерөнхий Менежер Т.Бадамжунайг цагдан хоригдох хугацааг нэг сараар сунган шийдвэрлэсэн билээ.
Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйТовчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)
ДэлгэрэнгүйАрдчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйНууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйБүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйМАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)
Дэлгэрэнгүй