Сурталчилгаа

Гэмт хэрэг

Зам цэвэрлэгээний машин нийлүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг “Батсээр” ХХК худалдан авах ажиллагааны хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлсэн. Эдгээр техникийг албан ёсоор хүлээж авахаар Хот тохижилтын газраас томилогдсон Ажлын хэсэг гурван удаа хуралдаж “Цэвэрлэгээний машинуудыг хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байна.

1 сарын өмнө 3

16 насанд хүрээгүй Н-тэй бэлгийн харьцаанд орж, дахин уулзахгүй бол бичлэгийг нь цацна гэжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.881, мөрдөн байцаалтын 2537 хэрэгт хяналт тавьж ажиллав.

1 сарын өмнө 9

“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалтан Ж 70,000,000 төгрөгийн хахууль авчээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 4 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав.

1 сарын өмнө 3

Э.Мөнх-Эрдэнэ: Уулбаян сумын Засаг дарга асан Д.Шижирбаатар дур мэдэн уурхайн зөвшөөрөл олгосон

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд “Шинэ уужим орд” ХХК иргэдийн зөвшөөрөлгүйгээр тус сумын нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор нутгийн иргэд болоод компанийн хооронд томоохон зөрчил үүсээд буй. Энэ талаар Уулбаян сумын Баян багийн иргэн, “Баянмөнх хайрханаа хамгаалах тэгш ширээ иргэдийн холбоо” НҮТББ-ын үүсгэн байгуулагч Э.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

1 сарын өмнө 2

Н.Удаанжаргалын Аргентинд бүгж байгааг тогтоожээ

"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу ниссэнээс хойш эргэж ирээгүй. Засгийн газраас "Тавантолгой төмөр зам" компанид БЭТ томилж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүний 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан.

1 сарын өмнө 58

Хахууль авсан албан тушаалтанд 3 жилийн хорих ял оноож, 7 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасав

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Автотээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Давааням нь эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд үргэлжилсэн үйлдлээр нийт 16 компанийн 1551 тээврийн хэрэгслийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгож, нийт 121,100 юань, 36,500,000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдов.

1 сарын өмнө 7

Т.Бадамжунайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэлээ

Улаанбаатар хотын Ерөнхий Менежер, ХААХҮ-ийн Сайд, МАН-ын Нарийн Бичгийн Дарга асан Т.Бадамжунайд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах талаар өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд хэлэлцжээ.

1 сарын өмнө 22

“Нүүрсний” Г.Ганболдын ард ямар хүчин байна вэ?!

УИХ-ын Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох үүрэг бүхий Түр хороог “...Нүүрсний” хэмээн товчилдог. Нүүрсний түр хороо хамгийн сүүлд 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өглөө хаалттай хуралджээ.

1 сарын өмнө 17

“Жу” Монголд бууж, “журмын нөхөд” нь бужигнаад эхэллээ

“...Нэгэн цагт Монголын төрийг түшилцэж явсан, түүнээс илүүтэйгээр Монголыг далдаас удирдаж байсан” гэгддэг Т.Бадамжунай энэ мягмар гарагт эх орондоо ирлээ. Журмын нөхөд нь түүнийг “Жу” хэмээн авгайлдаг аж. Тэрбээр дөрвөн жил гаруйн өмнө улсын хилээр гараад эргэж ирээгүй байсан юм. Тиймээс “Шувуу” ажиллагааныхан түүний оршин сууж байсан Филиппиний хууль хяналтынхантай хамтран ажиллаж байж, олж авчирчээ.

1 сарын өмнө 26

Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сар хорих ял оногдууллаа

Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийн гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд боллоо.

1 сарын өмнө 25

Нүүрсчид нүүрсний сонсголыг хойшлуулав уу?

Нүүрсний хулгайн хэргийг “шүүх” түр хорооны нээлттэй сонсгол хойшилжээ. Уг нь энэ сонсголоос олон нийт олон хулгайн сэжүүрийг “атгах”-аар хүлээж байв. АТГ-аас санал ирүүлж, сонсголыг хойшлуулсан гэх нэр “зүүсэн” ч, нүүрсчид энэхүү сонсголыг хойшлуулж чадах л том улс гэдгийг бас санах хэрэгтэй.

1 сарын өмнө 8

Цахим гавны цэнэг дууссан нь Д.Монголхүүгийн буруу биш гэв

Иргэн Д.Монголхүүгийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж, цагдан хорьсонтой холбогдуулан түүний өмгөөлөгч Б.Баяраа болон эгчийн хамт мэдээлэл хийлээ.

1 сарын өмнө 12

Авлигын гэмт хэрэгт шалгагдаж байгаа Т.Бадамжунайг эх оронд нь эргүүлэн авчрав

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж байгаа. “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатарт авч ирлээ.

1 сарын өмнө 25

Нүүрсний хэргийг “шүүх” түр хороонд хэн хэн багтдаг вэ?

Нүүрсний хулгайн хэргийг “шүүх” түр хорооны нээлттэй сонсгол хойшлогджээ. Уг нь энэ сонсголоос олон нийт олон хулгайн сэжүүрийг “атгах”-аар хүлээж байв. Гэвч АТГ-аас санал ирүүлж, сонсголыг хойшлуулсан талаар тус түр хорооны дарга Г.Ганболд өчигдөр мэдээлэв.

2023-04-04 06:39 6

"Шувуу" ажиллагааныхан Т.Бадамжунайг авчрахаар Филиппин рүү нисжээ

Засгийн газрын "5Ш" ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. "5Ш"-ийн нэг болох "Шувуу" ажиллагааг олон нийт илүүтэй анхаарч байна. Учир нь, томоохон хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан олон хүн бий. Эдний нэлээд нь улстөрчид, тэр дундаа Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд байгаа юм. Бас төрийн том компанийн захирал, шүүгчээр ажиллаж байсан хүмүүс ч байдаг.

2023-04-04 06:34 29

Онцлох ишлэл

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц:

2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Азийн тэргүүн найрагч
Азийн тэргүүн найрагч "Бодь сэтгэл, эв хамт ёс" ганцаарчилсан хөдөлгөөний тэргүүн, зохиолч, найрагч Дамдинсүрэнгиин Урианхай:

Хүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лакшми:
Эдийн засагч Б.Лакшми:

Богино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Баян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй
Сэтгүүлч Б.Цэнддоо:
Сэтгүүлч Б.Цэнддоо:

Сайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Хэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй