Нүүрсний нээлттэй сонсгол хугацаагүйгээр хойшлов. Товоороо 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд эхлэх байсан. Олон нийт тэр сонсголоос Хөгжлийн банкны зээлийн цаадах учир начрыг сонссон шигээ мэдээлэл хүлээж байв. Тэр нь талаар болчихоод байгаа юм. Тиймээс Нүүрсний түр хороо, түүний дарга Г.Ганболдод шүүмжлэнгүй хандаж байна. Яагаад гэхээр нүүрсний хулгай тойрсон дөрвөн бүлэг, тэр дундаа "...Нүүрсний оффтейк гэрээтэй холбоотойгоор хойшлов уу" гэсэн хардлага байгаа юм.
Иргэн Э.Одбаярыг шүүхээс гарч ирмэгц, хэсэг танхай этгээдүүд "Бид Халхын Голын баатруудын өшөөг авч байна" гэх мэтээр биенд халдсан хэрэг гарсан билээ. Үүнийг Засгийн Газар, Ерөнхий Сайдын даалгавраар хийсэн гэх бичлэг, эвлүүлгүүд ч сошиалаар цацагдаж буй.
Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сард “Иргэн Д гэгч нь 2020 оны 08 дугаар сараас хойш сураггүй алга болсон” тухай мэдээлэл бүртгэгдсэн.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хэлэлцлээ.
"...Б.Хурц улс төр сонирхоод эхэлжээ" гээд ярих болов. Үнэхээр ч тэр АН-аас салахаа больжээ. Тэр ч байтугай мань эр АН-ын ажилд нэлээн гүнзгий хутгалдах болжээ. Хамгийн гол нь АН-д Б.Хурц хэрэгтэй юу, Б.Хурцад АН хэрэг болсон уу. АН-ынхан нь одоогоор ойлгохгүй байна.
Нийслэлийн прокурорын газраас “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан.
Засгийн газраас авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааг өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн. Түүнээс хойш авлигын эсрэг акциуд өрнөсөөр байна. “Шүүр”, “Шүгэл”, “Шувуу”, “Шилэн”, “Шилжүүлэн авах” зэрэг ажиллагааг хэн хэн удирдаж, ажлын хэсэгт ямар хүмүүс багтаж байгаа, мөн одоогоор ямар үр дүн гарсныг тоймлон хүргэе
Тэрбээр ийн шалгагдаж байх явцдаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Солонгост очиж эмчлүүлэх шаардлага гарсан тул хилийн хоригийг цуцалж өгнө үү" гэсэн хүсэлт гаргажээ. Шүүх түүнийг нь ёсоор болгосон гэдэг. Ингэж яваад ирэлгүй гурван сар болох үед нь олон нийт "Ч.Сайханбилэг оргочихлоо, зугтчихлаа" гэж шуугисан.
Энэ хаврын улс төр хачин намуухан өнгөрөх шинжтэй байв. Учир нь нүүрсний хулгай, Хөгжлийн банк, тусгай сангууд гээд том хулгайтай төр ч, хуулийнхан ч тэмцэж байгаа юм. Үүнийг олон нийт ихээхэн дэмжиж байгаа билээ. Тиймээс "хаврын улс төр"-гүйгээр хуучин тооллын хавар ч дуусах дөхөж байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнөөс "...Яав, ийв" гэтэл бужигнаад явчихлаа.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гурван шатны шүүхээс ял оноогоод байсан. Харин тэднийг прокурор цагаатгалаа. Энэ явдал Монголын улс төрд тодорхой доргилтыг өгч байна. "...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн" гэдгийг шүүх, прокурорынхон өнгөрсөн жил эцэслэж шийдсэн.
Ардчиллын анхдагч С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун ахынхаа төрсөн өдрийг тохиолдуулан, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлчихээд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу албан томилолтоор явсан. Тэгээд эргэж ирээгүй юм. Түүнийг 2022 оны арванхоёрдугаар сард ажлаас нь чөлөөлж, АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байна.
УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Прокурорын байгууллагаас энэ оны эхний улиралд хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.
Монгол оронд 2021 оны 3-р сараас 2022 оны 4-р сар хүртэл яг нэг жилийн хугацаанд малын шүлхий өвчний вирүс ямар ч хориггүй, тааваараа тарлаа. Энэ вирүс ковид 19 – ийн хөл хорионы цагаар, сүүлийн 12 жилд хомрого вакцины халдлагад өртөж буй зүүн 4 аймагт 2021 оны 3 – 7-р сард 150 хоногт аажим тарлаа. Төвийн болон баруун аймгуудад вирүсийн халдлага 8-р сараас эхлэн 240 хоногт ямар ч саадгүй, тааваараа тарлаа. Ийнхүү 390 хоногт шүлхийн вирүс бүх аймагт, таван сум тутмын дөрөвт нь хүрч, хот айлын хооронд аажим, нэг хотны сүрэгт түргэн тарлаа, монгол үхэр, сарлаг, хонь, ямаа, тэмээ хөнгөн өвчиллөө, цөөн мал үхжээ.
2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйХүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйБогино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйБаян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйСайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй