Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 13:28 цагт Онцгой Байдлын алба хүлээн авчээ.
Давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүгийн хорих ялыг сольж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан. Тэрээр энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудыг шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэдэг хуулийн үндэслэлээр шүүхэд өгнө гэж мэдээлсэн. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 152 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 113 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Иргэн Д.Монголхүүг зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн үндэслэлээр цагдан хорьж буй билээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг шүүхэд хүргүүлжээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хуралдаж, “Ice Top” хамтлагийн гишүүн Коби буюу иргэн С.Чулуунбаярт нэг жилийн хорих ял оноожээ.
Насанд хүрээгүй хөвгүүд бусдын автомашинаас эд зүйлс авч, мөн зогсоолд байсан тээврийн хэрэгслийг хулгайлсан байна.
Тус аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, үр дүнд хүрээгүй учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулсан байна.
Сүхбаатар аймгийн Уулбаян суманд гүйцээх хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “Шинэ- Уужим орд” ХХК-ийн талаар зарим мэдээллийн сайтад буруу зөрүү мэдээлэл тарааж, тус компанийг хууль зөрчин, үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр нийгэмд буруу ойлголт өгч байгаатай холбогдуулан компанийн зүгээс үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор энэхүү мэдэгдлийг албан ёсоор гаргаж байна.
Хэрэв таны цахим хаягт "Бичлэг дээр байгаа хүнийг чамайг л гэж бодож байна" гэх утга бүхий холбоос очвол нээж үзэхгүй, холбоосоор нэвтэрч орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн Б нь энэ оны 04 дүгээр сарын эхээр тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн хүрэн баавгай 1 /эм/, 2 бамбарууш агнаж, Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
"Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн" гэх мэдээлэлтэй холбоотойгоор Гаалийн Ерөнхий Газраас тайлбар, мэдээлэл өглөө.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Шинэ жилийн дараахан "...УИХ-ын гишүүд Төрийн ордонд зодолдлоо" гэж шуугисан. Тэр гишүүд нь О.Цогтгэрэл, Д.Ганбат хоёр болж таарсан. "...Зодолдсон" гэдгээ хоёулаа нотолсон. Тэгвэл өдгөө О.Цогтгэрэл нь Д.Ганбатыг зодоод биед хөнгөн гэмтэл учруулсан, Д.Ганбат нь О.Цогтгэрэлийг гүтгэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна.
2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйХүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйБогино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйБаян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйСайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй