Жүжигчин У.Цогтбаярыг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-д зааснаар дагуу Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тухай бид мэдээлсэн билээ.
Иргэн Н нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэр Улаагчны хар нуураас тор тавин 282 ширхэг зарам загас агнасан гэх хэрэгт аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сум, 1 баг, “Морь барианы газрын хойно хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Одоогоос 14 жилийн өмнө Оюу толгойн гэрээ байгуулагдаж, Монголын эдийн засаг 17 хувиар өсөж байв. Дагаад гадаадын хөрөнгө оруулагчид ч Монголыг сонирхож, валютын урсгал жинхэнэ утгаараа наашилсан. Харамсалтай нь ийм цаг хугацаа нэг их удаагүй. Эдийн засаг жилээс жилд уруудсан. Хөрөнгө оруулагчид ч Монголоос алсарч эхэлсэн. Арваад жилийн дараа гэхэд албан бусаар гадаадын хөрөнгө оруулагчдын “хар данс”-нд орчихсон. Үүнийг Монголын төрийн тогтворгүй хийгээд залгамж чанаргүй байдалтай холбодог юм.
Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст 2023 оны 4-р сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороонд "Эмэгтэй хүн туслаарай" гэсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Авилгатай тэмцэх газраас Нүүрсний хулгайн хэргийн талаар мэдээлэл хийлээ.
“...Нүүрсний хэргийн №1” гэгдэж буй УБТЗ-д удирдах алба хашиж байсан С.Батдөлийн хэрэг шүүхийн “үүд”-нд очжээ. Тодруулбал, НПГ-ын хяналтын прокурорууд уг хэрэгт яллах дүгнэлтийг үйлдэж дууссан байна. Энэ нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ гэсэн үг. Энэ үйл явц өнөөдөр, эсвэл маргааш явагдах бололтой.
Иргэн Г.Ган-Очирын өргөдлийг түүний найз, иргэн Д.Отгонтуяа Улсын Ерөнхий Прокурор, ЭЦГ-ын Хар Тамхитай тэмцэх хэлтэс, Хүний Эрхийн Үндэсний Комисст хүргүүлж буйгаа мэдэгдэв.
2023.05.18-ны 02:10 минутад дэслэгч Т.Ариунболд, дэд ахлагч С.Намнансүрэн, дэд ахлагч Б.Мүттасир нар Чингэлтэй дүүргийн 3 хороо Улсын их дэлгүүрийн зүүн талд .... УБЕ тээврийн хэрэгслийг шалгахад иргэн Г, Т, С нар эм тариур бүхий шингэн тариа, өвчин намдаах эм /соруулын зориулалтаар ашиглагдсан байж болзошгүй/ тугалган цаас, шатаж харалсан мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйлсийг бие авч явсныг олж тогтоосон.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, өмгөөлөгчид, шүүгдэгч Ш.Батхүү, Э.Сүрэн, Ч.Ганзориг, тэдний өмгөөлөгчдийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэлээ.
“Транспэрэнси Интернейшнл” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч Петер Айген саяхан Монголд ирээд буцлаа. Тэрбээр “...Би ирээд Монгол Улсын Засгийн газар болон АТГ-аас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх стратеги, хамрах хүрээтэй танилцсан. Энэ асуудлаар цогц системтэйгээр тэмцэх зураглалыг гаргаж ирсэн байна лээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 136 гомдол, мэдээллийг шалгав.
Олон тооны тээврийн хэрэгсэл алдагдсан гэх хэрэгт 15 настай хүүхдийг холбогдуулан шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
УИХ-аас Нүүрсний түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд зургаан сарын хугацаатайгаар байгуулж байв. Түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахалсан. Түр хорооны “томилолт”-ын хугацаа дуусаж, дахин зургаан сараар сунгаж ажиллуулах тогтоолыг УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд гаргасан. Улмаар маргааш нь буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд Засгийн газар нүүрсний оффтейк гэрээнүүдийг ил болгох шийдвэрийг гаргасан.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүртгэгдэж буй авто ослын дуудлага, мэдээллийн 70 гаруй хувь нь өглөө, орой ажил, сургууль тарах буюу замын түгжрэлийн оргил ачааллын үед байдаг. Эдгээр дуудлага мэдээллийн 30 орчим хувьд нь цагдаагийн алба хаагч хүрч очдог байна. Гэвч авто замын түгжрэлийн оргил ачааллын үед алба хаагчид ослын дуудлагад очиход 30-аас дээш минут зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
2016 онд IX Богдын хойд дүр тодорсон боловч үнэн хэрэг дээрээ тийм амар урсаад хийгдчих ажил огтоос биш. Яагаад гэвэл Монголын Бурхан Шашны тэргүүн маань ирээдүйд асар их шашны үйл хэргийг бүтээх том учиг тавилангийн эзэн. Анх бол гэр бүлийнхэн нь маш их цочирдож хүлээж авсан. Арга ч үгүй байдаг юм билээ. Анх хэлсэн зоргоор тэгээд л хүлээгээд авчихдаггүй юм байна билээ л дээ. Агуу үйл хэргийг цааш нь авч явах гэгээнтэн учраас эмзэг, хэцүү үеийг туулна. Тийм учраас гэр бүлд нь бол маш эмзэг тусдаг юм байна.Тэгээд бид гэр бүлтэй нь энэ асуудлыг ярьсан. Ойлголцоход тодорхой цаг хугацаа шаардагдсан.Эргэлзээ тээнэгэлзээ, үл итгэх байдал, эсэргүүцэх тал ч байсан. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйХүн бол, яг чухамдаа, их өрөвдөлтэй өнчин амьтан! Тийм учраас хүний амьдралд хүн дутагддаг, хүний сэтгэл ч, бие ч хүнээр дутаж амьдардаг. Хүн, хүнээр л дутаж амьдарсаар үхдэг. Хүнээр дутахдаа юугаар нь дутаж байгаа юм гэхээр хайраар л дутаж байгаа юм. Түүнээс биш, эмэгтэй нь эрэгтэйнхээ хүчирхэг булчингаар, эрэгтэй нь эмэгтэйнхээ зөөлхөн хэвлийгээр дутаж байгаа юм биш, хайраар нь, хамт амьдрах зорилгоор нь дутаж байгаа юм. Хувь хүмүүсийг болоод үндэстнийг хооронд нь нэгтгэдэг “татах хүч” нь хүн амьдралдаа зөвхөн хүнээрээ дутдаг, хамтдаа, дэргэд дэргэдээ байж дэм дэмэндээ амьдралын төлөө тэмцэхгүй бол ганцаардаад амьдрах нөхцөлөө бүтээж чадахгүй болдог жамаас буюу эв нэгдлийн зайлшгүй хэрэгцээнээс үүсдэг. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйБогино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйБаян-Өлгийд монгол хэлийг монгол хүн шиг цэвэр сайхан дуудлагаар ярьж чадахгүй байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Хэл бол хэрэглээний асуудал. Уулын мухарт төрөөд уулынхаа мухарт дуусч байгаа хүнийг заавал орос, англиар ярь. Эсвэл монголоор цэвэр сайхан ярих ёстой гэдэг нь өөрөө бас нэг хүчирхийлэл. Түүнээс биш төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс монгол хэлний мэдлэг, түвшин өндөр байх ёстой. Учир нь төрийн ажлыг төрийн хэл дээрээ тулгуурлаж явуулах учраас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүст монгол хэлний мэдлэг, чадварын шалгуур тавих нь зөв. Харин энэ асуудлыг хэт дэвэргэж энгийн иргэдийг үймүүлээд байх шаардлагагүй ( news.mn сайт)
ДэлгэрэнгүйСайхан цаг ирж байна. Гэхдээ амаргүйхэн ирж байна. “Ирсэн байна, таминь ээ” хэмээн хашгирах гэтэл цасан шуургаар нүүр таглана, “Энэ мөөн, яг ирчихлээ шүү дээ” гээд дуулан алдтал элсэн хуйгаар ам бөглөнө. Гэхдээ л эргэлт буцалтгүй урин цаг ирж байна. Хичнээн удаа цас шамрагаар хөндөлдсөн ч, хэдий чинээн шороон шуургаар чагталсан ч урин цаг ирдгээрээ ирж байна. Сайн байна уу, урин цаг аа! Цаг бүхэн өөрийн зөвтэй. Цагийн салхийг эргүүлсэн баатрууд гэж байхад цагийн салхинд хувийн дарцгаа дэрвүүлэн ашиг хонжоо хайгсад бас бий. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйХэзээ нэгэн цагт Монгол Улс энэ баярыг албан ёсоор тэмдэглэхгүй, Ерөнхийлөгчөөсөө эхлээд ганц үг ганхийлгэхгүй, тэр ч бүү хэл яагаад гэдгээ тайлбарлаж зүрхлэхгүй сууна гэж би лав төсөөлөөгүй. Харин ганцхан Батлан хамгаалахын сайд маань сэтгүүлчдийг дуудаж, арга хэмжээ зохион байгуулаагүй, жагсаал цуглаанд оролцоогүй, хөгжмөө ч өгөөгүй шүү гэж хэнд ч юм тайлагнав. Гэхдээ гадна, дотны амаргүй шахалт, дарамтанд орсон төр засгаа сайн ойлгож байгаа учраас шүүмжлэхгүй ээ. Бид одоо хоёр биш, гурван хөршийн дунд хавчуулагдсан байна. (baabar.mn сайт)
Дэлгэрэнгүй