Сурталчилгаа

Гэмт хэрэг

Ногоон автобусны хэрэг хариуцах эзэнгүй үлдэх вий

Нийтийн тээврийн авлигын асуудлыг нэг “муу” ногоон автобус дэлбэ татлаа. Гэхдээ энэ нь олон арван жил яригдаж ирсэн нийтийн тээврийн шинэчлэлээр халхавчилсан авлигын хэргийн нэг л сэжим гэдгийг хууль хяналтын байгууллагууд эхнээс нь илрүүлж эхэллээ. Үнэндээ төрийн төсөв, татварын төлөгчдийн мөнгийг хайрлахаас илүү энэ цаг үед Монгол хүн ямар хүн чанаргүй, амин хувиа хичээгч болсныг ногоон автобусны хэрэг таниулж өгч байгаа. Энэ янзаараа олон ч хүний тар танигдах нь гарцаагүй боллоо.

28 минутын өмнө 0

12 настай охины хэрэгт холбогдуулан Г гэгчийг олж тогтоожээ

Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна. Дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгаж, охиныг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.

11 цагийн өмнө 3

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Б.Цэрэндорж нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.

15 цагийн өмнө 1

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга өөрийгөө хутгалжээ

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой бүх шийдвэрт гарын үсэг зурсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар өчигдөр өөрийгөө хутгалж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.

21 цагийн өмнө 22

Төв аймгийн Батсүмбэрт үндэслэлгүйгээр төлбөр хураамж авч байжээ

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуульд заасан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” чиг үүргийн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны иргэдээс үндэслэлгүйгээр төлбөр, хураамж авахаар тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах арга хэмжээ авч ажилладаг.

22 цагийн өмнө 0

12 настай охин олдоогүй л байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд өчигдөр/2023.10.03/ 12 настай хүүхэд хичээлдээ явахаар гараад сураггүй алга болоод буй билээ.

23 цагийн өмнө 1

АТГ эрүүгийн 18 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

1 өдрийн өмнө 2

Гаалийн ил дарга нь генерал Р.Отгонжаргал, далд дарга нь Б.Даваасүрэн гэв үү?!

“...Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар гаалийнхан тодотголоор 4.1 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Ингээд 4.7 их наяд төгрөг төвлөрүүлж 113.9 хувийн гүйцэтгэлтэйгээр, 570.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлтэй гарлаа.

2 өдрийн өмнө 2

Нүүрсний уурхайн туслан гүйцэтгэгч цагдаа нарт авлига өгөх гээд баригджээ

Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ийн захирал "Ш" гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.

3 өдрийн өмнө 5

Т.Сүхболд хурандаа С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэнд “өвлүүлэх” вэ?!

Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” гэсэн мэдэгдлийг хийж байв.

3 өдрийн өмнө 13

Углуургаар нь ух, Ерөнхий сайд аа!

Ээлжит авлигын дуулиан ногоон автобусны “но”-гоор түүчээллээ. Угтаа энэ нь дуулиан гэхээсээ авлигын бас гинжин холбоос илэрч гарч ирж байх шиг байна. Нийтээрээ хэд хоног үргэлжилсэн ногоон автобус тойрсон “задлан шинжилгээ”-ний дүнд “Автобусны худалдан авалтын ард авлига байна” гэсэн дүгнэлтэд хүрэв.

3 өдрийн өмнө 25

1 сартай хүүхдийг автомашины сандлын түшлэгээр дарсан байжээ

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд иргэн "А" нь өөрийн эзэмшлийн суудлын автомашины ар хэсэгт ачаа ачих үедээ арын суудалд хэвтүүлсэн 1 сартай хүүхдийг автомашины сандлын түшлэгээр дарсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Нярай хүүхдийн биеийн байдал хөнгөн, одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

3 өдрийн өмнө 1

И.Мөнхжаргал: Д.Сумьяабазар бөхөө барилд! хотыг самрахаа боль!

АН-ын Дэд Дарга И.Мөнхжаргал, АН-ын УТЗ-ийн гишүүн Ц.Одонтунгалаг нар нийслэлийн автобусны худалдан авалттай холбоотой зарим албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар албан бичиг хүргүүллээ.

6 өдрийн өмнө 25

"Эцэг нь тэжээж чадахгүй тул үрчлүүлнэ" гэх зарыг шалгаж эхэлжээ

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэнээс нийтлэгдсэн "Эцэг нь тэжээж чадахгүй тул үрчлүүлнэ" гэх мэдээлэл 2023 оны есдүгээр сарын 29-ний өдөр нийтлэгджээ.

6 өдрийн өмнө 31

Хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан этгээдүүдийг илрүүлжээ.

6 өдрийн өмнө 3

Онцлох ишлэл

Зохиолч Ц.Доржготов:
Зохиолч Ц.Доржготов:

Сонгогчийн боловсрол гээд байх боллоо. Хэнийг сонговол боловсролтой, хэнийг сонговол боловсролгүй гэх гээд байна? Сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь алт, хэн нь гууль вэ гэдгийг “сонгогчийн боловсрол”-оор таних болтой. Зөнөг зохиолч-миний боловсролоор бол тэдний хэнийг ч сонгомгүй. Хэнээс асуух вэ. Хүн ам нэр дэвшигч бүрт хуваагдаж талцаад үзэлцдэг. МАН-аас нэр дэвшигчийг алт, АН-аас дэвшигчийг гууль гэж байна. Мэдээж МАН-ынхан. Эсрэг хэлж байна. Мэдээж АН-ынхан. Тиймээс “МАН-ын сонгогчийн боловсрол”, “АН-ын сонгогчийн боловсрол” гээд эрс тэс хоёр боловсрол байх нь. (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд нийлж, орон сууцны хотхон барьж, 229 тэрбумаар худалджээ

Товчхондоо, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн болон Герман, Франц, Канад, Женевт Элчингээр сууж асан Л.Удвал, Р.Алтангэрэл, Г.Жаргалсайхан нарын дөрвөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нийлж, 2015 онд 3.5 га газар авч, 2019 оноос “Шүрт” хэмээх 1771 айлын хотхоныг захиалан бариулж худалдаад зогсохгүй, ирэх онд дахиад 240 айлын орон сууц ашиглалтад оруулах гэж байгаа ажээ. Дурдахгүй орхиж болохгүй бас нэг баримт байна. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд болох Л.Удвал, Р.Алтангэрэл, Ц.Гомбосүрэн, Г.Жаргалсайхан, Г.Бэхбат нар 2020 оноос “Шүрт” хотхоныхоо барилга угсралт, борлуулалтын ажлыг “Мандал өндөр” ХХК, “Абу сэлэн” ХХК гэх хоёр шинэ компанид хариуцуулж, Ерөнхий захиалагч болгожээ. ( ergelt.mn сайт)

Дэлгэрэнгүй
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан:

Ардчилсан нам бол Монголын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан, зориулж яваа хамт олон. Тиймээс ч нийгэмд Ардчилсан намаас хүлээх хүлээлт их байдаг. Хэдийгээр манай нам хоёр удаагийн сонгуульд ялагдсан УИХ дахь бүлгийн гишүүдийн тоо цөөн байгаа ч Ардчилсан намын орон зай том хэвээр байна. Бид удахгүй сонгуулийн жилтэй золгоно. Ирэх жилийн сонгуулиас олон зүйлийг хүлээж байна. Монголчууд ирээдүйд хаашаа явах, ямар замналаар улс орноо хөгжүүлэх, ямар бодлогын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай вэ гэдгийг ирэх жилийн сонгуулиар шийднэ. Энэ цаг мөчид Ардчилсан намаас нийгэм маш их зүйл хүлээж байгаа учраас манай намд өрнөж байгаа асуудал олны анхаарлын төвд ороод байна. Дотоод болон гадны олон хүчин зүйлийн улмаас нэг хэсэг манай нам хуваагдалтай байсан. Гэхдээ Ардчилсан нам босч ирж чадлаа. Манай намын гишүүд маш их итгэл үнэмшилтэйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрмэлзэл, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ардчилсан нам Монголын ардчиллын тулгуур багана. Энэ утгаараа Ардчилсан намын үнэ цэнэ өндөр хэвээр байна. ("Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Ажиглагч Д.Цэрэнжав:
Ажиглагч Д.Цэрэнжав:

Нууц албанд зүтгэсэн хүний гавъяаг төр засгаас үнэлж шагнахдаа нэрийг нь илчлэхгүйн тулд нууцалдаг байх. Гэтэл энэ багадаад (мэдээж Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхол, Чингэс хаан одонгууд нээлттэй) салбарын гавъяат болон төрийн бусад одон медаль хүртэгсдээс амсуулж байгаа мэт хэдхэнийг зарлаад бусдыг нууцлаад байх юм. Үүнээс болж зарим найз нөхөд, танилуудаа “одон тэмдэгт” болж зэрэг зиндаа ахисныг цаг тухайд мэдээгүй учраас энд тэнд тааралдаад баяр хүргээгүй хэрэгт нэг биш удаа орлоо, “Би гавъяат болсноо гудамжинд зарлаад явах уу” гэж амаа алгадуулж үзлээ. Төр иргэнээ сэмээрхэн “үнсчихээд” байхад би яалтай билээ? (baabar.mn сайт)

Дэлгэрэнгүй
Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж:
Нийгмийн ухааны доктор, олон улс судлаач С.Пүрэвдорж:

Бүдүүлэг авир гаргах битгий хэл дипломат ёс, үйлдэл зөрчих бүрд өөрийнх нь нэр хүнд дэлхий дахинд унаж байдаг. Тэр утгаараа ОХУ-ын Төрийн думын даргын айлчлалыг дэлхий нийт урьд өмнөхөөсөө илүү анхаарч ажиглаж байгаа. Гэтэл мань нөхрийн бүдүүлэг үйлдэл нь өөрөө дэлхийд ОХУ-ыг улам шившиг болгосон. Үүнийг нь олон улсын томоохон хэвлэл онцлон сэдэв болгон ярьж, бичиж, нийтэлж байна. ОХУ-ын нэр хүнд дэлхий дахинд унаж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс өөрөө дэлхий дахинд түүх, соёл, ардчиллаараа гайхагддаг орон. Ийм оронд айлчилсан Оросын өндөр албан тушаалтны бүдүүлэг үйлдэл улсаа дэлхийд улам шившиг болголоо гэж харж байгаа. Тэнэг Иванууд дэлхийтэй харилцаж чадахаа больж. Тэнэг Иванууд дипломат ёсоо мэддэггүй юм байна гэх зэргээр ОХУ-ыг хүчирхийлэгч, түрэмгийлэгч гэдгийг тодоор батлан харуулсан үйлдэл гэж дэлхий үзэж байгаа юм. ( "Өдрийн сонин")

Дэлгэрэнгүй
Эдийн засагч Б.Лхагважав:
Эдийн засагч Б.Лхагважав:

МАН сүүлийн найман жил засаглаж байна. Цаашид ч засаглах хугацаагаа сунгах процессоо Үндсэн хуулийн өөрчлөлт маягийн зүйлээр нэгэнт хийчихлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон зүйл заалтад өөрчлөлт оруулах байсан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшилцөх санал нэрийн дор, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иргэд олон нийтээс асуусан нэр зүүж ганцхан өөрчлөлт оруулж баталлаа. Угтаа УИХ-ын гишүүдийн тоог л нэмж өөрчиллөө. Гишүүдийн тоог нэмэхээс ч илүү улс орны нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх олон өөрчлөлт оруулах байсан ч чадсангүй. Энэ бол харамсалтай асуудал. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр эрх баригчид өөрсдийнхөө насыг 10-15 жилээр сунгачихлаа. Миний таамаглаж байгаагаар 126 суудлаас 100 суудлыг нь авах байх аа. ( news.mn сайт)

Дэлгэрэнгүй