Цар тахлын улмаас тогтоосон хилийн хязгаарлалтын хугацаанд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болж, санхүүгийн болон сэтгэл санааны хохирол амсах тохиолдол буурахгүй байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав.
АН-ын их хурал гэгч арга хэмжээний үеэр АН-ын гишүүн Д.Алтанхуяг АН-ын дарга асан С.Эрдэнийг тайзан дээр гарч, зодсон билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бүтцийг бий болгон чадавхыг бэхжүүлэх тухай арга хэмжээг Хууль, зүй дотоод хэргийн яам, Соёлын яам хамтран хэрэгжүүлэхээр тусгасан.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 61 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Нэгэн орой төв зам дагуу алхах зуур цахилгаан дугуй унаж, доргио ая тултал нь чангалсан чихэвчтэй хөвгүүн хажуугаар дайрах нь холгүй хурдтай өнгөрлөө.
Өнөөдөр буюу энэ сарын 28-ны 05 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт хоёрдугаар багийн нутагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан "Toyota Land 200" маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой "Toyota Prius" маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.
Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чулуундоржийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 6 дугаар 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 343 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 181 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Цагдаагийн байгууллагад “Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Маршил таун хотхон дотор барилгын өргүүр унаж, хоёр хүн унасан, нэг нь нас барсан гэх” дуудлага өнөөдөр 16:00 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй “Чингисхаан банк” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хүннү хорооллын баруун талд кран унаж хоёр иргэн газар дээрээ нас барсан хэрэг өнөөдөр өдөр гарлаа. Өнөөдөр 12 цаг 50 минутын үед кранд хүн дарууллаа гэсэн дуудлага яаралтай тусламжийн 103 утсанд ирсэн байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 102 гомдол, мэдээллийг шалгав.
Эх орны дуудлага нэрийн дор аль л идэр залуу, эрүүл чийрэг эрчүүдийг цэргийн албанд татаж байгаа. Гэтэл төрийн хамгаалалт дор амь эрсдүүлж, эрэмдэглэж, бие сэтгэл санаагаар нь хохироодог байдлыг цэргийн албанаас хэзээ халах вэ
Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно гэж мэдэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын өмнө одоо Монгол хэрхэхээ харуулах болж дээ. Орос ахаасаа айж хүн зоноосоо үнэнийг нуух мөч хөөрхий томчуудад минь тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг бол төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд илчилж, төрөө сэлбэж явцгаая. Ардчилал хөгжсөн оронд тийм байдаг. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйӨнөөдөр манай иргэд тэртээ тэргүй өндөр сонор сэрэмжтэй байгааг нийгмийн сүлжээ илтгэнэ. Тухайлбал, оросын талын этгээдүүдийг зогсоо зайгүй илчилж барахгүй байна. Хамгийн том нь Халтмаагийн Баттулга гэгч Путины даалгавраар төмөр замыг хэрхэн гацааж улсаа хорлосныг нэр бүхий фэйсбүүкч, твиттерчид арваад жилийн турш хэлж өгөөд байхад аль нэг талд гаргах болоогүй юу, ТЕГ-аа? Түүнийг 2004 оноос монгол төрийн өндөр албанд суулгаж, УИХ-ын гишүүн, хэд хэдэн яамны сайд, эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэн залж хорт санаануудаа гүйцэлдүүлэх боломж олгосон АН-ынхан өөрсдөө буруугаа хүлээж нотлоод байгаа. 2022 оны 2-р сарын 24-нээс хойш Орост худалдагдсан, гар хөл нь болсон учраас Украиныг дэмжээгүй гэх дайнч урвагчдыг нэр ус, зураг хөрөгтэй нь дуудан цоллоод зогсохгүй тэдэнд Шенгений, америкийн виз олгож болохгүйг тэдгээр ЭСЯ-дад бололтой анхааруулж, үүгээрээ виз олгож болох жагсаалтанд өөрсдийгөө давхар бүртгүүлээд ч байх шиг. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйМанайхны Мардайгаар нь дуудаж заншсан “Эрдэс” хэмээх Ураны үйлдвэр 1988-1995 он хүртэлх хугацаанд ил уурхайн аргаар олборлолт явуулсан бөгөөд 0,118 хувийн агууламжтай, урааны ислийн хүдэр олборлож байжээ. Нийтдээ 600.000 шахам тонн хүдрийг тусгайлан байгуулсан төмөр замаар шууд ЗХУ руу зөөж боловсруулсан байдаг. Чернобылийн осол, социалист системийн задрал зэрэг дэлхий дахины үйл явдлаас болоод Мардайн урааны ил уурхай саатаж, Оросууд орхин гарч явсан. Нэг хэсэгтээ түүнийг хэнч сонирхсонгүй, хүн мал хордсон тухай ямар ч яриа хөөрөө гарсангүй. Харин Монголын ураны ордыг Франц зэрэг өрнөдийн ордууд хамтран ашиглах нь тодорхой болоод ирмэгц гэнэтхэн хайгуулын нутаг дэвсгэрт “мал хордох, ялангуяа үхэр эрт нас барах, илүү толгойтой төл гарах” зэрэг асуудал гарч ирэв. Хачирхалтай нь хүнд ямар ч хоргүй юм уу, Дорнод бүсийнхэнтэй гэрлэхээс хэн ч айхгүй байгаа бөгөөд багачууд нэг л хар толгойтой төрж, хичээл номдоо сайн явж байгаа билээ. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйГэрээ буулгаж, олон ачилга хөсгөнд тааруулан хувааж, хөнгөхнөөр ачаад нүүдэг, нутаглах газраа очмогц хэдхэн хоромд түвэггүй барчихдаг, тийм авсаархан тохилог дулаахан угсармал нэн эртний оромж сэтгэсэн ухааныг “гайхалтай монгол дизайн” гэж үнэлдэг гадаад эрдэмтэдтэй учирч баясаж явав. Зөөврийн оромжийг хамгийн хөнгөн, дулаан, тохилгоор сэтгэсэн дизайн бол монгол гэр гэх ойлголтод эдүгээ дэлхий даяар хүрсэн нь магтуулах юмаар хомс бидэнд таатай сонсогддог. (baabar.mn сайт)
ДэлгэрэнгүйСонгуулийн тогтолцооны тухайд өнөөдрийг хүртэл за энэ нь л төгс хувилбар гэсэн шийдлийг аль ч улс орон гаргаагүй байгаа юм билээ. Тухайн цаг үе, нийгэм, эдийн засаг, хүн ам, газар нутгийн байдлаа харгалзан тогтолцооны өөрчлөлт хийгээд явдаг практик бий. Манай улс ч гэсэн том, жижиг.холимог тогтолцооны аль алинаар нь парламентын сонгууль хийсээр ирсэн. Тиймээс энэ асуудлыг Сонгуулийн тухай хуулиар зохицуулах нь оновчтой байж мэднэ. ("Өдрийн сонин")
ДэлгэрэнгүйСүүлийн үед монгол дээл өмссөн зарим нь бүр монгол бөхийн малгайтай хүмүүс хятад хэлээр ярьж монгол ахуйг харуулсан соёлын контент олон нийтийн цахим сүлжээгээр их гарч байна. Үүнд бид анхаарах хэрэгтэй. Монгол бөхөөрөө барилдаж, сурталчилж байгаа гадаадад байгаа монголчуудаа, монгол туургатныг урамшуулах, алдаршуулах зайлшгүй шаардлагатай. Бид үндэсний бөхөө илүү сайнаар сурталчлах хэрэгтэй. Иймд МҮБХ-ноос хэд хэдэн ажлыг ойрын үед зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнийг дурдвал, Энэ жилийн улсын наадамдаа монгол туургатан болох Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува бөхчүүдээ урьж оролцуулан барилдуулах боломжийг нээх, (news.mn сайт)
Дэлгэрэнгүй