“Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч, “Мөнхчулуун” сангийн тэргүүн М.Зоригтын Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч С.Сүхбаатартай хийсэн ярилцлага
Та бол Монгол түмэндээ эрхэлж явдаг, дураараа, ширүүн дориун хүн шүү дээ. Миний санаж байгаагаар гавьяат цолоо буцаагаад өгчихөж байл уу?
Намайг Монгол түмэндээ эрхэлдэг гэж хэлж байгаа хоёр дахь хүн нь та болж байна. Б.Лхагвасүрэн агсан өмнө нь ингэж хэлж байсан юм. Гавьяат цолыг яг ч буцааж өгөөгүй. Өгөх гэж оролдсон. Урлагийн Гавьяат Зүтгэлтэн гэдэг төрийн шагнал учраас төрөө хүндэтгээд, нэгэн хүний өмнөөс больё доо гэж бодоод тийм үйлдэл хийсэн. Урлагт юм бүтээгээгүй хүн надтай хамт Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол авчихаар нь эгдүү хүрсэн юм.
Тэр хүний оронд үнэхээр урлагт хийж бүтээсэн зүйлтэй хүн энэ шагналыг авсан бол хамтдаа тэврэлдээд зургаа авхуулна шүү дээ.
Монголчууд бид өнөөдөр нэг л учраа олохгүй, цадигаа алдчихсан юм шиг? Үүх түүхээ үгүйсгэж талцаад, сүүлдээ “Андлалын хөшөө”-г ч аваад хаячихлаа. Тэнд ядаж ганц хадаас хатгачихая, ганц сандал аваачаад тавьчихья гэж би яваад байгаа юм. Энэ тал дээр та юу гэж бодож байна?
Монголын урлагт би олон зүйлийг хийсэн. Гэхдээ их урлагт 50 жил болох хугацаандаа нэг зүйлийг анзаарсан. Энэ нь уран бүтээлчийн сэтгэж, хийе гэсэн тэр зүйлийг нь бүтээлгэх чин сэтгэл дутаад байх шиг байна.
Гэсэн хэр нь салж одсон Монголчууд дээрээ очиж уран бүтээл хийгээд байгаа биз? Тэд нараасаа ч сурч байна, өөрсдийнхөө чаддаг юмыг ч өгч байна. Ер нь бол бид Өвөрмонголд хангалттай өгчихлөө шүү дээ. Өвөрмонголд Чингис хааны тахилын сүмүүд, цогцолборууд бий болчихлоо. Гэтэл эх нутагт минь хаа байна? Яахав, Төрийн ордондоо хөшөө бүтээсэнд нь л баярлаж явна. Хүн чулуу, Буган хөшөөнүүдээс Монголын түүх бий болж үлдсэн байдаг. Та ч үүнийг мэднэ. Монголчуудын байгуулсан Хүннү гүрэн хаа хүрч явсан билээ? Хүннү гүрнийг байгуулалцсан жанжин баатрууд ганцаараа амьдарсан уу? Үгүй. Бүгд анд нөхөдтэйгээ хамт явсан. Тэр олон овог аймгууд эвсэж нэгдэн, Монголын их цэрэг, их нүүдэл бий болсон.Тэр нүүдлийн улбаа өнөөдөр Монголд үлдсэнгүй. Хаачив? Хөшөө дурсгал гээд яриад л байна. Хятадууд байхгүй зүйлийг бий болгочихлоо шүү дээ.
Өвөрмонголд Хятадууд хөрөнгө оруулалт хийгээд Эзэн Чингис хааны төрөл бүрээр л босгоод өгчихлөө. Монгол үндэстнийг төлөөлсөн зүйлийг хийлгэж чадаж байна. Гэтэл дэлхийд Монгол Улс гэж тамгалагдсан эх нутаг нь бид шүү дээ.
Монголчууд бид ямар үнэт зүйл дээр очиж нэгдэх юм бэ? гэдгийг л хайгаад яваад байна? Урлаг, соёлын аваргууд маань хөгжмөө тоглоход сонссон бүх хүн алга ташаад, сэтгэл нь хөдөлдөг шүү дээ?
Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Б.Шарав гээд та мэднэ. Б.Шарав миний анд найз. Бид хоёр нэгэндээ зориулаад “Андлалын бүжиг” гэсэн уран бүтээл хийж, Б.Шарав маань хөгжмийг нь зохиож, би бүжгийг нь дэглэсэн байж болзошгүй байхгүй юу. Яагаад гэвэл 1996 онд “Алтан ураг” бүжгэн жүжгийг дэглэхдээ өнөөдрийн “Андлалын хөшөө”-ний Чингис, Жамух хоёрын духаа нийлүүлсэн, тэр гарын хөдөлгөөнийг нь, Ван хантай гурвуулаа гараа атгалцсан хөдөлгөөнийг оруулж найруулсан юм. Уран барималч, сэтгэгч хүн бас нэгийг бодоод хийсэн байна шүү дээ. Монголчуудын духаараа нэгэндээ хүндлэл үзүүлдэг ёсыг уран бүтээлчид бид үзүүлсэн. Үүнийг бичгийн хүмүүс бас бичиж үлдээх хэрэгтэй байна.
Улаан ногоон, хараадаг хараадаггүй хамаагүй бүх Монголчуудыг Монголын урлаг соёл нэгтгэдэг, нийлүүлдэг. Тэгэхээр хөшөө дурсгал ч мөн адил биднийг нэгтгэж чадах юм шиг...
Чадах ёстой. Буган хөшөө манай эриний өмнө бий болсон. Хадны сүг зурагт гэхэд л ахуй амьдрал буй болсноос хойш галаа тойрон бүжиж байгаа, усанд орж байгаа, зэрлэг амьтдыг номхотгоод 5 хошуу малтай болж байгаа, малаа хариулж байгаа гээд бүх зүйлийг тэмдэглэж үлдээсэн.
Малчид бол сэхээтнүүд.Тэд хэзээ бороо орох, шуурга шуурах вэ гэдгийг мэддэг. Хуруугаараа дараад хөрсөө мэдэрдэг. Нүдээрээ хараад ойлгодог, малтайгаа харьцаж ярьдаг хүмүүс.Тэд бол эрдэмтэн мэргэд.
Гэтэл улсын төлөө зүтгэх учиртай улстөрчид хаана байна? Зоригоо чи өнөөдөр урлагийнхан юм бүтээдэг юм байна, түүнийг нь бид хардаггүй юм байна гэж хэлж байна. Мартагдсан соёлоо, урлахуйн ухаанаа, мартагдсан бэлгэдлээ бий болгохын төлөө л бид зүтгэдэг. Гэхдээ бид бүтээчихлээ гэж магтан дуулдаггүй. Цагаан туг, хар тугаа хийж чадлаа. Алтан гэрэгэ гэж музейд байдаг зүйлийг тайзан дээр бүжгээрээ тунхаглаж, гадаадын үзэгчдэд, дэлхийд ийм юм байдаг гэж үзүүлж чадаж байна. Оюуны соёл, урлахуйн ухааны соёлоо бид нэгтгэхгүй байна.
Хүн чулууны хөшөөг зүгээр л хөшөө гэж бодож болохгүй. Европт ч тэр яагаад дайн байлдаан хийж олон хүн хөнөөсөн гэсэн атлаа тэр баатар, жанждынхаа хөшөөг нутагт нь бүтээж үлдээгээд байгаа юм. Дэлхийд яагаад анд нөхөрлөлийн тухай, үерхлийн тухай тэр хөшөө байж болдоггүй юм? Алунгоо эхийн түүхийг уншаад, багцалсан таван сум хугардаггүйн адил таван тив эв нэгдэлтэй байгаасай гээд би “Нарны домог”-ийг хийж чадсан. Дэлхий хэдэн нартай билээ. Нэг л нартай. Гэтэл нарыг магтан дуулсан хүмүүс хэн юм бэ? Миний ард түмэн. “Уяхан замба тивийн наран”-г хэн зохиов? Нэг Монгол хүн зохиосон. Тэр сайхан аялгуун дээр бид бүжгийг нь дэглэж, ахуй амьдралынхаа гайхамшигтай зүйлийг ҮАДБЧ маань тайзан дээрээ харуулж байна. Улсынхаа төлөө бид зүтгэж чадсан юм.
Андлалын хөшөөний буурин дээр нутгийн чулуугаар нь тохижуулаад бүтээн байгуулалт хийж байна. Хийж байгаа залуустай нь уулзлаа. Дотор нь асаад л явж байна лээ. Мөн Шихихутаг цогцолборыг бүтээж байгаа даамал бүсгүйтэй уулзсан. Энэ хүмүүс хэзээ ч муу юм хийхгүй гэдэгт итгэлтэй болсон шүү...
Андлалын хөшөөг нурааж байхад нь би очсон. Нураах нь зөв болж гэж би бодож байсан. Нутгийн чулуугаар гэж үнэхээр сайхан юм. Би бодоод л явсан. Гэтэл тэд бодсон биш бүтээсэн байна. Тэгэхээр би хоосон бодогч байна. Андлалын хөшөөг бүтээж байгаа, Шихихутаг цогцолборыг хийж байгаа залуустаа чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Бид хамтдаа хийж чаддаг юм. Үүнийг дэмжих төрийн бодлого л хатуу байх ёстой. Хүүхдүүдийн ч тэр, томчуудын ч сэтгэхүй гэнэт гэнэт босоод ирэхдээ нүдэнд нь нум, илд бамбай нь харагддаг гэж би төсөөлж уран бүтээлээ туурвидаг. Кавказууд манай Их хаанд 200 жилийн турш ирж өргөл барьц барьдаг байсан шүү дээ. Энэ бол үнэн түүх. Кавказад би нэг оюутан найзынхаа гэрт очсон юм. Гэрийнх нь хананд бамбай нь, сэлэм нь, хуяг дуулга нь, чинжаал хутга нь өлгөөтэй байж байх юм. Үүнийг үзэсгэлэн маягаар ил байлгадаг юм уу? гэж асуухад маань, Үгүй ээ, ямар ч эрин үе өнгөрсөн бид бэлэн байх ёстой. Биднийг хамгаалах зэвсэг маань хэзээд бэлэн байх ёстой. Хэдий түүх дурсгал боловч биеэ хамгаалах зэвсэг хэвээрээ гэж хариулсан. Үүнийг сонсоод би Монголдоо ирээд нумаа, сэлмээ, хэт хутгаа авах ёстой юм байна гэж бодсон. Намайг “Сурын дуулал” гэж бүжгийн жүжиг хийж байхад нэг хүн С.Сүхбаатараа чи хүмүүс рүү нум сум харваад хүн алдаг байсан гэж үзүүлэх гээ юу? гэж хэлж байсан. Тэр дарга тэгж хэлэхэд би юу ч хэлж чадаагүй. Яг хэлэх гэхэд хажууд минь байсан агуу хүмүүс араас минь татаад, Дуугүй суу гээ байсан. Гэтэл ийм агуу зэвсэг байсан юм. Энэ бол соёлын, урлагийн түүх болоод үлдэж байгаа юм. Үүнийгээ бид эрийн гурван наадамдаа бахархал болгон, эзэмшүүлж, мартагдсанаа эргэн сануулж байгаа гэдгийг харуулдаг. Хавчаахайг Европынх гэж ярьдаг. Гэтэл Монголчуудынх байсан байдаг.
Андлалын хөшөө бол зөвхөн эртний Монголын түүх биш болчихлоо. Бүтээгээд бас нурааснаараа өнөөгийн самуунтай Монголын түүх ч мөн юм байна. Энэ утгаараа заавал тэр суурин дээр хөшөө босгох ёстой гэж би бодоод байгаа юм. Гэтэл манай Хэнтийчүүд маань ахиад нэг хөшөө босгоод эхэлчихэж. Удахгүй босоод ирэх юм байна. Андлалын хөшөөн дээр дэлхий даяар тархан суугаа Монголчууд нэгдэж, энэ хөшөөн дээр бид эв нэгдлээ илэрхийлж, үүн дээр түшиж бид босож ирэх ёстой юм биш үү?
Би Монгол үндэстэн, Монгол угсаатан гэж ярих дуртай. Гэхдээ бид өнөөдөр нүүдэлчин ба суурин ард түмэн болж байна. Монгол гэрээ үгүй хийгээд байшинд амьдардаг боллоо. Андлалын хөшөөг тойроод гэр хот гэж байж болох уу? Тэнд хот үүсэхдээ “Гэр хот” хэлбэрээр байж болох уу? Гэр хот гэдэг агуу түүхээ бид мартчихаад суурин иргэншил рүү хэт хурдан орвол энэ олон шашны урсгал, ардчилал гэдэг ухаан дотроос буруу зүг рүү Монголчуудыг тараах, бутаргах зам руу орох вий дээ гэж би эмзэглэдэг юм. Тийм учраас гэр хот гэж байгаасай гэж боддог. Өвөрмонголчууд өнөөдөр маш их гэр цогцолборууд байгуулчихлаа. Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 99 жилийн ойн зураг авалтыг “13-р зуун” цогцолборт хийсэн. Тэнд босгосон гэр цогцолборыг тойроод уулын хяр, ам бүхэнд сайхан сайхан зүйл бүтээчихсэн байна. Гэтэл яагаад гэр хот, гэр сум, бүр ядаж гэр баг хийж болдоггүй юм?
УИХ-ын гишүүд Шихихутаг цогцолборт очиж тангаргаа өргөөд, Д.Арвин агсны анх бүтээсэн “Хатдын өргөө”-д эхнэрүүдэд нь төрийн түшээгийн эхнэр ямар байх ёстой талаар сургалтанд суулгадаг байж яагаад болохгүй гэж хүртэл би бодлоо. Биндэр суманд байгаа “Их хуралдай” цогцолборт хүндэтгэлийн чуулганаа ч хийж болно шүү дээ...
Та төрийн хүн байсан. Харин одоо уран бүтээлч шиг оргилуун сэтгэдэг болж. Одоо харин төрд буцаж суугаад үүнийгээ хамтран бүтээлцээч.
Та үнэхээр улстөрч биш болчихож. Урлагийн хүн шиг сэтгээд байна.
Улстөрч найз нөхөдддөө үүнийгээ хэлээч. Хэнтий аймгийн Дадал суманд 1971 онд би анх очиж байсан. Тоглолт хийчихээд Чингис хааны цагаан чулуун хөшөөнд мөргөж байлаа. Тэгж Чингис хаан гэдэг хүнтэй танилцаж байсан юм. Хамт явж байсан намын дарга С.Сүхбаатар чи хамаагүй мөргөж болохгүй гэж хэлж байлаа. Ингэснээрээ тэр хүн намайг хурцалсан юм шиг байна. Тэр үед л С.Сүхбаатар Чингис хааны тухай уран бүтээлүүд бүтээх болно гэж бодсон...
Таны 1971 онд очиж байсан тэр энгийн л цагаан чулуун хөшөөг 1962 онд анх босгож. Гэтэл тэр хөшөөн дээр өнөөдөр ч хүмүүс очиж байна. Улаанбаатараас, баруун аймгуудаас үр хүүхдээ дагуулаад ирэх юм. Үүх түүхээ ярьж өгөх юм. Хоёр, гурав хоноод буцах юм. Социалист нийгмийн үед буулга гэж тушаал гаргаад, хөшөөг босгоход оролцсон олон хүнийг хэлмэгдүүлж байж. Тэгэхэд нутгийн иргэд буулгачихлаа гэж хэлээд нуугаад аваад үлдсэн түүхтэй юм байна...
Тэр хөшөөг тойруулаад морины 4 туурайн тамга бүтээсэн байдаг шүү дээ. Түүнийг хараад би Чингис хааны тухай “Төрийн тулгуур” гэдэг бүжгийн жүжиг хийж байсан. Тэгэхээр тэр уран барилга, хөшөө гэдэг чинь бидэнд сэтгэхүй өгч байна. Түүх бидэнд юмаа хэлж өгөөд байна. Монгол орны бүх л аймагт байгаа хадны бичээс зургууд нэн эрт үед энд Монголчууд амьдраад, бүх юмаа хийж чадаж байж гэдгийг 21-р зууны 2021 оны бидэнд үзүүлж чадаж байна шүү дээ.
Түүхээ тамгалаад үлдээчихсэн байгаа юм. Би энэ бүхэн ахиад 2221 он, 4000 оны ирээдүйн Монголд хүртэл байж чадна гэж бодоод баясаад сууж байна.
Өмнөх түүхээрээ л бид өнөөдөр гайхуулж байгаа биз дээ? Ван хан, Жамух, Чингис хаан гурав тулга шиг гараа атгалцаж анхны ялалтаа Сэлэнгэ аймгийн Буурхээрийн талд хийж нар зөв тойрсон. Гурван зүг рүү явсан. Тулгийн гурван чулуу шиг найзууд байсан. Хоорондоо хэдий эвсэж чадаагүй ч санаа сэтгэл нь Их Монгол улсын төлөө байсан. Энэ л андын бодлогоороо дараа дараагийнхаа бодлогыг хийж чадсан. Есөн өрлөг нь гээд Тэмүүжиний олон анд нөхөд нь байна. Сүбэдэйг Тувад саяхнаас магтан дуулж байна. Үнэхээр ч хэдэн зууны тэртээ Чингис хааны үнэнч нөхөр нь байсан. Иймээс ч би Андын бүжгээ ахин тайзнаа тавьж, цэнхэр дэлгэцээр хамтран гаргая гэж бодож байна.
Үнэхээр их омогшиж хөөрлөө. Миний энэ хөөрлийг олон Монголчууд мэдрээсэй гэж хүсэж байна. Танд баярлалаа.
Ярилцсан: Мөнхчулууны Зоригт
Сийрүүлсэн: М.Чойжал, Sonin.mn сайт
Сэтгэгдэл(37)
Huduu bol huduu
Сухээ ах аа гэж. Тогтож логиктэй систем зуй тогтолтой яриж, Тодорхой санаагаа илэрхийлэж чаддагуй хун гэдэгийг нь бугд л мэднэ. Тэрбээр бужиглэх л гэж Бужиг найруулах гэж Ирсэн хун Хоровод. Бужигээ л ярь
bujigchin seheeten doktor u kkk
Одоо үёд сэхээтэн хүмүүс болсон насаараа мал дагаж малчны дээд сургууль төгссөн малчдад ромбо диплом ыг нь өгөөчээ авахаа мэдэхгүй байсаар байгаад бурханы оронд одох гээд байна аа !!
Тэнэгтэж өгөх юм даа
Би насаараа мал дагсан малчин хөөн, диплум тэмдэг энэ трээ абмаар бнаа, мөнгөн шагнал дагалдахгүү бол өлсөглөн зарлаж суулт хийнэ шөө
Хүннү гүрнийг хэзээ хойно Чингис хааны үед үүссэн Монголчууд байгуулаагүй.Ер нь бол сэхээтэн гэдэг нэршил нарийндаа Халх Буриад үндэстнүүдийг үүсгэсэн Азийг доорд үздэг "европ Оросуудын" л нэр томьёо. Тэдний ойлголтоор нүүдэлчин малчид сэхээтнүүд биш харин хамгийн бүдүүлэг хоцрогдсон бүтээх байтугай нэгдэх ч чадваргүй хүмүүс.Уянгын халил үндэстний оршин тогтнох асуудалд хор болно.
"Азийг дорд үздэг Оросууд" гээд наад зурагдсан пянз шиг мэдрэл муутай юмаа ямар их бичдэг мангар хог вэ... эрүүл үү, ингэхэд
103.26.195.117 Та буриад уу? Оросуудын тухай үнэн л бичсэн байхад улаан цайм эсэргүүцээд л.Инээдэмтэй харагдаж байна.
оросууд азийг дорд үздэг ээ? БХЯ-ны сайд нь Тува, ГХЯ-ны сайд нь армян, Төв банкны захирал эмэгтэй татар, Москва хотын мэр нь татар, ардын жүжигчин Ч.Хаматова татар, рок шүтээн Цой солонгос, Төв ТВ-ийн алдарт хөтлөгч Буратаева халимаг. Нүдээ нээ оркуудаа! Манайхан л өөрсдөө хамгийн адгийн шовинист хүмүүс - төлөг, өмхий хужаа, согтуу иван, хасаг, дөрвөд, буриад нтр.
Эх оронч гэвэл эрдэмээрээ дэлхийн хэмжээнд Монголоо өмөөрөн мэтгэлцэх оюуны бядтай хүн байх ёстой. Драмын театрын хашааг зарсан гэж үнэн үү.
Андлалын өргөөг монголчуудын түүхийг арчиж үгүй хийх гэсэн хэсэг бүлэг хүмүүс зориудаар өөрөөр хийлгэж буулгасан. Ер нь одооны ерөнхий сайдыг Хэнтийд бусад аймгаас их хөрөнгө төсөвлөлөө гээд байх юм. Би бодохдоо их байг энэхэн богино хугацаанд үүх түүхтэй холбоотой олон олон бүтээн байгуулалт хийг гэж бодож байна
ДРАМЫН ТЕАТРЫН ГАЗРЫГ ЗАРСАН ГЭЖ ҮНЭН ҮҮ?
Сэхээтэнүүд бол малчид ...
Энэ 2 ч дээ Таарсан таар шуудай дээ. Овилгогүй, ойрын ашиг, нэр төрд дуртай. өөрөө өөрсдийгөө цоллож таашаал авдаг . Ноён нуруу, ёс зүй, бодит чадавх л тийм ч үлгэр жишээ аваад бахархаад байхаар хүмүүс биш.
Сэхээтэн гэж баруунд ярьдаггүй.
чингэс хаан гэж худлаа юм донгосохоо болиочээ чингэсхаан байгаагүй байх ч гүй хуурамч зохиол үлгэрийг үнэн болгож монгол үлгэр болгож зохиохоо болиочээ хараачаар орж ирсэн урт шар ногоон нүдтэй хүн гэж алагуа яридаг ном мөн биз дээ тийм баруун монголын гипер туульс их вий агуу их дэмийрлийн эх болсон агуу ихийн худлын үлгэр зохиохоо болиочээ монголд араб энэтхэг египет хятад шиг оронд бодит үүх түүх оршдог санаагаар бусдын эрх ашигт зохицуулж хожим монголчуудыг хохироох хохирох асуудал нууцаас ил болбол айхтар юм болно шүү үнэн худлыг батлах гэж оролдоод хэрэггүй байхоо
chi yugaan hyzaad baigaa geleg be?...chingis haan baigaagyi ch geh sig?...chamaas emne baisan yum,Mongolchyuyd cham sig teneg ergyy boloogyi ee!!zail!!!
148.60.92.227 Орхичихоо наадхаа. Бичсэн нь ч ойлгогдохгүй орос үлгэр ярьдаг буриад л байна.Оросууд л Чингис хааныг ногоон нүд шар сахалтай Монгол хүн биш гэж үргэлж баталцгаадаг. Тэдний яаж Төв Ази Сибирьт эзэн суусныг мэддэг Баруун Монголчуудаас бол жийрхдэг. Гипер туульс ч гэх шиг.
Битгий шаа. Драмын театраас луйвардсан газраа буцааж өг малаа.
Энэ нэг арзайсан, сэтгэц мэдрэлийн согогтой нөхөр үнэн тэнэгтэх юмаа. Аливаа хүн хэдий чинээ соёлгүй, бага боловсролтой байна төдий чинээ бүдүүлэг, тэнэг байна гэдэг яг онож хэлсэн үг.
Үхсэн нь сэхээтнүүд ийм эргүүнүүд үхэж дуусаж байж монгол хөгжинө. муу сурч байна уу? аан за тэгвэл 8н төгсөөд мал дээр гардаа гэдэг байлаа. Тэрний гайгаар МАА салбар чинь унталтанд орлоо. Малчин гэхээр мулгуу тэнэг муйхар эргүү гэсэнтэй агаар нэг сонсогддог боллоо. Бэлчээрээ хар газар нутагаа хар цус ойртож давжаарсан мал сүргээ хар малын элдэв өвчнүүд бүр гаарсан. Өвчтэй үхэх гэж байгаа малаа бушуухан нядлаад зарчихна. Юугаар өвдөж юугаар эмчилж байсан юм бүү мэд. Хүнсний аюулгүй байдал бол цаашаа шүү. Гэтэл өндөр хөгжилтэй гадны аль ч улс орныг харсан ганцхан МАА салбар гэлтгүй ХАА Бүх салбаруудад шижигнэсэн залуучууд эрдэмтэд ажиллаж улс орноо өөд нь татаж авж явж байна. Дээрээс нь энэ төр засагийн байж байгаа царай. Монгол бол хөдөө аж ахуйн орон. Гэтэл улс эх орноо хөгжүүлэх голлох салбар бүрэн утгаараа сүйрч байна даа. Сэтгэгдэл бичдэг улсууд нь аль 1 улс төрчдийн бас гадны гар хөл троллууд яана даа эх орон минь
малчид сэхээтнүүд гж яг үнэн.өндөрлөг газар дурангаа бариад суудаг шиг амьдралыг ч бас тэгж алсын хараатай харж чаддаг.
Гамин Сухээ яаж туух мэдэх билээ Субээдэй Тувад огтхон ч хамаагуй учир нь Тува бол Урианхайчууд бишээ тэд бол Турэг хэлтэй чугчанууд манай Хевсгелеерч бг харин Урианхайчууд монголын бараг бух нутгаар тараасан байдаг гэхдээ ихэнхэ нь Баян елгийд байдаг
бид өөрсдийгөө ер яасан ч их магтан дуулах юмдээ сэхээтэн гэж ямар хүнийг хэлдэг юм болдоо ямар нэг шалгуур үзүүлэлт байна уу.Сүхбаатар Сосорбарам мэтийн эрүүл галзуу нь мэдэгдэхгүй улсууд бүр улам олон болох шинжтэй
Малчдын талаар буруу бодлого явуулсан нь үнэн.Сурлага тааруу хүүхдийг малчин болгодог байв.Одоо харин буруу бодлогоо засан,ХАА-н сургуультайгаа хамтарч,орчин үеийн боловсролыг уламжлалт малчин ардын мэдлэг,дадлагатай хослуулан эзэмшсэн цоо шинэ малчдыг бий болгох хэрэгтэй байна.Зарим нь ч тийм болчихсон шахуу байгаа шүү!
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
За тэр сэхээтэн энэ тэр гэдэг үг ч яах вэ?Малчдаа анхаарах,зах зээлийн амьдралтай зөв холбож өгөх,энэ нийгэмтэйгээ зохицож амьдарч,ашиг орлогоо өсгөж чаддаг болгох,орчин үеийнх нь боловсролыг ч дээшлүүлэх,хамтарч хоршоо байгуулах гэх мэт зөв хамтарч ажиллах шинэ арга барилд сургамаар байна.Нийлээд малын тэжээлийн ургамал,хадлангаа ч тариад хураачихдаг ч юм уу?гэх мэт…
mundag hun yum aa uhaantai
KKK STUFED
Урлагт бол янз янзын юм л моод морь болдог ш
Unen shuu manai malchid. Seheetnuud. Bugd mundag. Tiimees odoo tatvaraa shudarga tulnu oo. Niigmiin daagalaa uursduu buren tulj ul orondoo nemer bolno oo manai seheetnii armi.
Unen shuu manai malchid. Seheetnuud. Seheersen ulsuud. Bugd mundag. Tiimees odoo tatvaraa shudarga tuldug bolno oo. Niigmiin daatgalaa uursduu buren tulj uls orondoo nemer bolno oo manai seheetnii armi. Seheerchihsen humuus ulsaas eldev hungulult nehehgui ee.
Tand amjilt az hiimor husen erooe.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)