“Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтын Гавьяат механикжуулагч Б.Намжилтай хийсэн ярилцлага
Манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?
Би Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн. Улаанбаатар хотын 17-р дунд сургуулийг төгссөн. 1967 онд Шаамар сургууль комбинатад орж суралцаад, 1968 онд Хөвсгөл аймгийн Тариалан САА буюу одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор толгойн тасагт ирж ажилласан даа. 1978 онд Магсаржав сангийн аж ахуй байгуулагдаад, Хөвсгөл аймгийн Тариалан САА-г тэр чигээр нь Хутаг-Өндөр суманд шилжүүлсэн юм.
Та тэгэхээр “Атрын хоёрдугаар аян”-ы үеийн хүн байна шүү дээ. Монгол Улсын Гавьяат Механикжуулагч байх аа?
Тийм. 1993 оны 07 сарын 13-нд Монгол Улсын Гавьяат Механикжуулагч цолыг хүртэж байсан.
1993 он гэдэг чинь цаг үе, эдийн засаг хүнд байсан. Тухайн үед Гавьяат цол тэмдгийг тийм их өгдөггүй байсан шүү дээ?
Тэр үед Гавьяат цолыг нэг их амархан авдаггүй байсан. Харин одоо өөр болсон байх шиг. Тухайн үед үнэхээр зүтгэж байж авдаг байсан. 1993 он гэдэг шинэ нь хуучнаа халах процесс явагдаж байсан зааг үе шүү дээ.
Тэр үе ч гал алдчих гээд үнэхээр хүнд үе байсан. Тариаланчид, малчид маань л Монголчуудаа өлсгөчихөлгүй аваад гарсан даа?
Би 1967 онд Шаамар сургууль комбинатад сурсан цагаас хойш тасралтгүй газар тариалангийн салбарт л ажилласан. Өөр салбарт ажиллаж үзээгүй. Барьж үзээгүй трактор, комбайн гэж байхгүй дээ.
Механикчаас эхлээд захирал хүртэл хийгээгүй ажил байхгүй. 50 гаруй жил энэ салбарт ажиллалаа.
Тэтгэвэртээ гараад сүүлийн 5,6 жил газар тариалангийн компаниудад зөвлөх хийж байна. Үүнийг яах вэ? гээд асууж сурсан хүмүүс мундахгүй. Тэр бүрт нь зөвлөгөө өгч, газар тариалангаасаа салж чадахгүй л байна.
Ойрын үед тариан талбайгаар оров уу? Болц ямар байна?
Оролгүй яахав. Энэ жилийн хувьд тарианы болц ер нь оройтох тал руугаа. Гэхдээ ургац маш сайн байна. Хаа сайгүй жигдхэн сайн байна. Ургац их гарах учраас энэ сайхан ургацыг хаягдал багатай хурааж авахын тулд хүний хүч хэрэгтэй болно. Тэгэхээр хуучны үе шиг цэрэг, оюутнууд гэдэг ч юм уу хүмүүсийг ажиллуулж өгөх тал дээр анхаарал сайн хандуулах хэрэгтэй байна даа.
Ургац их гарсан ч болц оройтно гэхээр цас ороод хүйтрэх үед тулж байж ургац авч таарах нь. Тэгэхээр олны хүчээр л ургацаа бүрэн хурааж авах шаардлага үүснэ гэж та хэлээд байна уу?
Энэ жилийн хувьд олны хүчээр л ургацаа алдагдал багатай хурааж авахгүй бол болохгүй байх гэж бодож байна. Ганц Хутаг-Өндөр сум ч гэлтгүй хаа сайгүй ургац жигд, сайн гарсан байна шүү дээ.
Та яаж яваад Хутаг-Өндөр сумын хүргэн болчихов оо?
1968 онд Хонгор толгойн тасагт хувиарлагдаж ирээд эндээ ажиллаж байхдаа нэг охинтой танилцсан юм.
Газар тариалангийн салбарын хүн үү?
Үгүй ээ. Илгээлтийн эзэн, малчин хүн. Манайх хоёр хүү, хоёр охинтой. Нэг хүү маань Хонгор толгойн тасагт газар тариалангийн салбарт ажиллаж байна.
Хүүдээ ажил мэргэжлийн тал дээр зөвлөгөө хэр өгч байна?
Зөвлөгөө өгөлгүй яахав. Миний ажигласнаар хүү маань ер нь надаас дутахгүй шинжтэй шүү. Гэхдээ би газар тариалангийн салбарт 50 гаруй жил тасралтгүй ажиллачихаад техник технологийг 100 хувь сурч чадаагүй л гэж өөрийгөө боддог. Тэгэхээр 50 жил ажиллаад бүрэн сурч чадаагүй байхад хүү маань надаас илүү болж арай амжихгүй юм болов уу.
Өнөө цагийн трактор, комбайн, техник гэж айхтар болжээ?
Үнэхээр боловсронгуй болсон шүү. Одоо хэрэглэж байгаа техник миний үед байсан бол би дуугүй Баатар болох байсан. Би үнэхээр тэгж боддог юм. Анх бүх шил нь хагарчихсан 54 трактор барьж байлаа. Тийм техниктэй өргөн анжис чирээд ороход шүд гялалзана, нүд гялалзана. Өөр юм байхгүй. Сэрүү орсон үед хөвөнтэй өмд, эсгий гуталтай сууна. Тэгсэн ч хөлдчих гээд л. Заримдаа САА-н дарга нар тариан талбайн захад зогсчихсон комбайнчдаа давхиад ирэхэд нь 100гр хийж өгдөг байсан. Кабин ч үгүй трактортай, тариагаа цасанд даруулчих вий гээд хяруу унахтай зэрэгцээд л, шөнө 2,3 цагт чичрээд л зүтгэдэг байлаа. Одооны техник бол огт өөр шүү дээ.
48 цаг, 72 цаг унтаагүй явж байна гээд ярьдаг байсан?
Би 3 өдөр, 3 шөнө унталгүй явж үзсэн. Сүүлдээ ч аргагүй туйлдах юм билээ. Одооны трактор, комбайнууд маш өндөр хүчин чадалтай болсон. Хуучны цагт тариа хураалтын авцын зай 4 метр л байсан. Сүүлд нь 5 метр болсон. Гэтэл одоо 9,10,11 метрийн өргөн авцтай. Тэгэхээр бүтээмж өндөр байхаас яахав. 4 метрийн авцтай хураах зайг нэг тойрохдоо л авчихна. Моторын хүчин чадал өндөр, жолоочид тав тухтай болсон. Моторын дуу чимээ нь сонсогдохгүй, халууцвал сэрүүн үлээчихнэ. Даарвал халаачихна. Тохилог суудлын тэргэнд сууж яваа аятай л байна шүү. Гэтэл бидний үед хуруу зузаан шороотой бууж ирдэг байлаа шүү дээ.
“Хөхөө гэрлэх дөхлөө” кинон дээр цалингаа авах гээд чемондантай зогсож байдаг шүү дээ. Үнэхээр тэгдэг байсан уу?
Кинон дээр л тэгж гарсан болохоос арай ч тэгж үзээгүй ээ.
Гэхдээ механикжуулагчид өндөр цалин авдаг байсан уу?
Бусдаасаа ялгаагүй дээ. Адилхан л цалин авдаг байсан. Намаржин тарианд яваад ирэхэд тухайн үеийн ханшаар 1000 гаруй төгрөг л авдаг байсан. Тээврийн жолооч нар арай илүү авна. Гэхдээ тийм айхтар өндөр цалинтай байгаагүй ээ. Автомашин 4000-5000 орчим төгрөгийн үнэтэй байсан байх.
Таны үед авдаг байсан цалин, өнөөдрийн цалин хоёрыг ханшаар нь харьцуулбал аль нь их байна?
Өдөр шөнө шиг ялгаатай болсон. Өнөө цагт авч байгаа цалингийн ханш нь өндөр байгаа шүү. Хуучин цагт механик 400-500 төгрөг, одоо манай хүү сард 1,250,000 төгрөг авч байна.
Энэ жил ургац их учраас хүний хүчээр авах хэрэгтэй гэж та ярилаа. Таны үед их ургацтай жил яадаг байв?
Тэр үед газар тариаланд бүх мэргэжил байдаг байсан. Агрономич, механикч, инженертэй. Тухайн үед оюутнуудыг, цэргүүдийг дайчилж ажилладаг байсан.
Техник муу хэдий ч тэр их ургацыг цасанд аруулдаггүй байсан шалтгаан нь зохион байгуулалт сайтай. Мөн хүний хүчээр л ургацаа хураадаг байсантай холбоотой юм.
Хутаг-Өндөр суманд ямар ямар төрлийн тариалан эрхэлж байна?
Улаан буудай, рапс, төмс, хүнсний ногоо тарьж байна. Хутаг-Өндөр сумын хэмжээнд 22,400 гаруй га эргэлтийн талбай байдаг. Үүнээс энэ жил 14,600 гаруй га талбайд тариалсан байна. Энэ бол бас их талбай шүү. Ургац сайтай жил энэ хэмжээний талбайгаас нэлээн юм авна шүү.
Энэ жилийнх шиг ургац их жил хэзээ байсан бэ?
Зөндөө байлгүй яахав. Хүнсний ногоог ихэнхдээ хувь хүмүүс тариалж байна. Айлууд хашаандаа ногоо их тарьж байна. Ер нь Хутаг-Өндөр сум газар тариалангийн эх орон болж байгаа шүү.
Хутаг-Өндөр сум хадлан хэр авч байна?
Хадлан авалгүй яахав. Хадлан их бэлдэнэ. Ногоон тэжээл бэлдэнэ.
Намрын ажил гэдэг маань ганц тариа будаа биш шүү дээ. Хадлан хадна, ногоон тэжээл бэлдэнэ. Түүнийгээ боож бэлдэнэ. Ачиж зөөнө гээд л, энэ бүхэнд хүн хүч маш их хэрэгтэй.
Тэр үед ажиллахаар ирсэн хүүхдүүдийг хаана байршуулж байв. Хоол ундыг нь таслахгүй, бүжиг наадгаа хийлгэнэ. Цалин хөлсийг нь өгнө гээд их ажил бий шүү дээ?
Сангийн аж ахуй нь бригадууддаа хуваагаад, бригадууд нь тасаг тасагт нь хувиарладаг байсан. Хоол унд, байр савыг нь мэдээж бэлдэнэ. Бүжиг цэнгээн ч их болдог байлаа. Гэхдээ ид ажлын үед ажлаа зогсоочихоод цэнгэнэ гэж байхгүй л дээ. Зарим орой бууж ирээд сайхан бүжиглэнэ.
Одоо таныг Б.Намжил гуай комбайнд нэг суугаад өгөөч гэх юм уу?
Мэргэжлийн зөвлөгөө авах зүйл зөндөө бий. Түүнээс суугаад бариад өгөөч гэж арай зүрхлэхгүй л байгаа юм шиг байна лээ. Би чинь 72 хүрч байна шүү дээ. Ер нь суувал сууна л даа. Ганц эмээж байгаа нь даралт ихсэх юм даа. Өдөр бүр даралтны эм ууж байна. Түүнээс суух нь битгий хэл хураагаад өгчихмөөр санагддаг л юм.
Та Хутаг-Өндөрт л насаараа сууж байна уу? Нутгаараа онгирооч гэвэл юу хэлэх вэ?
Тийм шүү. Насаараа л энэ нутагтаа амьдарч байна. Байгаль үнэхээр сайхан. Нууртай бол нууртай. Гол байна. Хайрхан уулс байна. Ан амьтан элбэг. Мал аж ахуй, газар тариалан эрхэлж байна. Хүн амаа хүнс тэжээлээр хангаж байдаг учраас үүндээ их бахархана. Говьд ч юм уу тариа тариад байдаггүй шүү дээ.
Газар тариалан эрхэлдэг нутгийн хүн ам, хүүхдүүд ч их хөдөлмөрч байдаг шүү. Багаасаа хөдөлмөрөөр хүмүүждэг?
Тэгэлгүй яахав. Зүтгэж байж л ургуулахаас биш үр суулгаад орхичиход л ургачихаг зүйл биш шүү дээ.
Олон цаг трактор комбайн бариад явахдаа юу хийдэг байв? Сайхан дуулдаг байсан уу?
Би ерөөсөө дуулдаггүй. Амьдралдаа дуулж үзээгүй гэхэд болно. Жолоогоо бариад л, хийж байгаа ажлаа харж, хянаад явна даа.
Б.Цэдэндамба гэж мундаг сэтгүүлчийн мэдээг өглөө бүр сонсдог байв уу?
Сонсохоор барахгүй өөрөө ч их чихдүүлж явлаа. За Б.Намжилаа сайн байна уу. Энэ жилийн ургац янзын сайн биз дээ? гээд эхэлнэ шүү дээ. Б.Цэдэндамба гуай бид хоёр маш олон удаа уулзаж байсан. Б.Цэдэндамба гуай намайг сайн мэддэг байсан.
Таны яриаг уншиж байгаа залуус олон зүйлийг бодож байгаа байх. Таны үе тэнгийнхэн бас нэгийг дурсаж байгаа болов уу. Энэ жилийн ургац хураалтанд маш олон залуучууд сайн дураараа явья гэж санал гаргаж байна. Бидний яриа тэр хүүхдүүдэд хаана очих вэ? Юу хийх юм бол гэдэг бодолд нь нэгийг өгсөн байх. Танд урт удаан наслаж, Энэ сайхан нутаг усандаа, үр хүүхдүүддээ олон жил хань түшиг нь болж яваарай гэж ерөөе. Тэднийгээ санал бодол, зөвлөгөөгөөрөө дэмжиж байгаарай гэж хүсье
Баярлалаа. Танд ч мөн ажлын өндөр амжилт хүсье. Олон газраар явж сайн сайхан үйлс бүхнийг түмэн олонд түгээж байгаарай.
Ярилцсан: Мөнхчулууны Зоригт
Бичгийн хэлбэрт оруулж, найруулсан: Sonin.mn сайт
Сэтгэгдэл(13)
Жирийн нэг тариаланч өвгөн. Гэхдээ энгийн юм гайхамшигтай байдаг. Төсвөөс төрсөн тэрбумтнууд бол гэмт хэрэгтэй хоригдлууд тэдэнд ямар ч гайхамшиг байхгүй.
Гэхдээ хөдөлмөрлөж зүтгэж,хөрөнгө мөнгө хуримтлуулж үйлдвэрлэл үйлчилгээ буй болгож чадсан сайн бизнесменүүдийн хувийн компаниудаас улсын төсөвт төвлөрүүлж буй татвараар бид амьдарч,амь зогоож байгаагаа бүү март.Монголд бизнесмен хүн л бол ардын дайсан луйварч хулгайч болчих гээд,хэлмэгдэл нугалаа үүсэхэд ойрхон байх шиг байна..
Комбайнчид шөнө унтахгүй байна гэж байдаггүй юм аа. 3-4 ийн үед шүүдэр буучихдаг юм. Тэгэхээр комбайнчид хүссэн хүсээгүй буудаг юм. Өглөө 9-10 аас нааш шүүдэр хатахгүй. Нойтон талбайд комбайн явдаггүй юм. 10 гаруй жил тээвэрт явсан хүн. Намрын будаанд явдаг байхдаа мэдэж авсан юм. Харин жолооч нар унтахгүй хэдэн өдөр явна шүү. Поль 4 гэж буугаад сүүлийн будаагаа үтрэмд буулгачихаад Дархан руу улсын будаа ачаад гараад шидчихнэ. өглөө 9-10 гэхэд эргээд ирчихнэ. Шууд поль руугаа орно тэгээд шөнө нь дахиад улсын будаа ачаад Хөтөл Дархан аль нэг рүү нь гараад алга болж өгнө. Нэг намар хийсэн ажлаараа бүх жолооч нараас 2 т орж үзэж л байлаа. Шөнө өдөргүй явдаг байж дээ. Бороо ороод поль хэд хоног зогссон үед улсын будаа ачаад давхиад байна. Намрын будаанд явах ч мөн сайхан шүү. Будаанаас буугаад шууд баруун аймгууд руу өвс ачаад явна хот ч орох эрхгүй шүү. БаянӨлгий Ховд руу голдуу явна. Зудын дайчилгаа гээд өвөлжин гэрийн бараа харахгүй шинэ жилээс хойхно гэрийн бараа харвал их юм
Tiim bailguidee arai l davslah yumaa ovoo nar
Bitgii hudlaa yaridaa hun 3 odor 3 shono untahgui kombain barih bolomjgui barilaa gehed talbai suidelj hayasan baij taaraa
Худалч хүн хөгшрөөд хөгшин худалч л болдог юм байна
Жолооч,комбайнч трактогч үнэхээр хүнд,хатуужил шаардсан ажил .Ажил хийж талхны мөнгөө ч олж чадахгүй,архины мөнгө гуйж, бусдаар тэжээлгэсэн,танхай зэрлэг нь хэтэрсэн одоогийн ихэнх залуусын дэргэд ёстой хөдөлмөрч хүмүүс байжээ,Ажлын газар дээр согтуу хөлчүү ганц ч хүн харагдахгүй,бүх нийтээр хөдөлмөр эрхлэнэ.Энэ хөгшнийг худлаа ярив гэж бүү гоочил.Ургацын үеийн ажил үнэхээр унатах завгүй шахам явагддаг байсан.
3 шөнө, 3 өдөр гэнэ үү? - Худалч өвгөн. худлаа ярих бол хүний адгийн шинж чанар ш дээ. хөгшин минь. ийм боломжгүй гэдгийг доор нэг хүн бчсэн бна даа
Манай 3-р станцад аваарийн үед 4 хоног унтаагүй ажиллаж байсан Тоогийг би өөрөө харж байлаа. Бусад нь өөрийн эрхгүй 3 дах хоногоос эхлэн байран дээрээ унтачихаж байсан юм.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)