“Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт Монгол Улсын Гавьяат агрономич, Азийн сонгомол бөхийн аварга, ОУХМ О.Дүгэрсүрэнтэй ярилцжээ.
Энэ жил их сайхан зун боллоо. Будаа тариа, хүнсний ногооны гарц үнэхээр сайн байна шүү?
Тийм байна. Хавар хүйтэн юм шиг атлаа чийг ихтэй, мөн цочир хүйтрэх нь бага байсан учраас хяруунд цохиулсангүй. Үүнд тариаланчид, ногоочид, жимсчид бид их баяртай, сэтгэл хангалуун байна.
Энэ арвин их ургац бидэнд баяр бахдалаас гадна хариуцлага авчирч байгаа болов уу? Зөвхөн тариаланчид биш Монголчууд нийтээрээ хөдлөх ёстой юм биш үү? Хүн хүч дутах вий гэж санаа зовж байна?
Монголчуудаа хүнсээр хангах үйл хэрэгт би 50 гаруй жил зүтгэж байна. Таны хэлсэнчлэн энэ сайхан ургасан ногоог хаягдал хорогдол багатай, дараагийн жил хүртэл хадгалж хураахын тулд өргөн олноороо зүтгэх нь маш зүйтэй. Сүүлийн жилүүдэд техник технологи сайжирсан хэдий ч зардал мөнгөтэй холбоотойгоор нийтийг хамарсан ажил багассан. Бидний үед жилийн энэ улиралд тарианд ажиллах залуучуудтай гэрээ хэлцэл хийгээд, аль аймагт, ямар САА-д ажиллах вэ? гэдгээ тохирчихсон байдаг байлаа. Мөн цэргийн анги буюу ардын арми, барилгын цэргийн ангиуд ургац хураалтын ажилд онцгой үүрэг гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн баатар, генерал Ж.Жамъян залуучууд, цэргүүд, оюутнуудыг удирдан зохион байгуулж, их зүйлийг зааж сургасан даа. Мөн ХХААЯамны сайд, Ерөнхий сайд байсан Ш.Гунгаадорж гуай олон хүнд ажил зааж, хамт олонтой болгосон. Эдгээр хүмүүстэй хамтарч ажиллаж байснаараа одоо ч бахархаж явдаг. Дарханы элит үрийн САА-д гайхамшигтай хүмүүстэй хамтарч ажиллаж, тэр хүмүүсийн сургааль ном, заасан зүйлийнх нь буянаар өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог. 1985 оны 1 сарын 1-нд Улаан толгойн САА-д ирж байлаа. Би Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, 19 настайдаа 10-р ангиа төгсөөд нутгаасаа гарсан.
Говь-Алтай аймгийнхан маань тариа тарьдаг уу?
Манай нутгийнхан чинь хувьсгалт засгаас өмнө, хуучин Монгол орны үед усалгаатай газар тариалантай, арвай овьёос тарьж байсан юм шүү дээ. Говь-Алтай бол арвайн нутаг байлаа. Цаашаагаа Ховд, Увс, наашлаад Баянхонгор, Өвөрхангайнхан тарьдаг байсан. 1967 онд би 19 настайдаа 10-р ангиа төгсөөд, Улаанбаатарт ирж конкурс шалгалт өгсөн. Надад ургамал хамгаалах инженер, агро инженер гэдэг хуваарь өгч, ОХУ-руу сургуульд яв гэсэн. Тэгээд ээж аав дээрээ очиж хэлсэн. Эцэг эх маань бичиг үсэг мэдэхгүй, малчин хүмүүс байсан ч гэсэн ямар ч их сургууль төгссөнөөс илүү мэдлэг олгосон гэж боддог.
Аав минь 1920 онд төрсөн. 1941-1946 оны хооронд Дэлхийн хоёрдугаар дайны үед цэргийн алба хааж, чөлөөлөх дайнд оролцон, Цагаан хэрэм давж, Жанжхүү хот орж байсан түүхтэй. Хамт явсан олон хүмүүс амь үрэгдсэн гэдэг. Аав маань амьд мэнд, “Бид ялав” медальтай нутагтаа очиж байсан юм билээ.
1947 онд ээжтэй маань айл болоод, 1948 онд би төрсөн.
Ам бүл хэдүүлээ билээ?
Манайх эхээс арвуулаа. Би ууган хүүхэд нь. Хушаатад нэг дүү маань бий. Надаас 10 дүү. Хөдөө аж ахуйн мэргэжилтэй. 1975 онд ХААЯ-ны томилолтоор Говь-Алтайн Бугатад томилолтоор очсон. Тэр үед дүү маань 8-р ангиа төгсөөд сургуулиас гарчихсан, малчин болно гээд байж байсан. Тэгээд би аавдаа энэ их сэргэлэн, сайн сурдаг, нийтэч хүүхэд шүү дээ, сургуульд явуулья, мал дээр гаргаж болохгүй гэж хэлсэн л дээ. Улмаар Улаанбаатарт авчирч сургуульд оруулаад, ХААИС-ийн инженерийн анги төгсгөсөн. Дүү нараасаа хоёрыг нь газар тариалангийн салбар руу оруулсан.
Таны хань мөн газар тариалангийн мэргэжилтэй юу?
Манай хүн ХААИС-ийн нягтлан бодогч, эдийн засагчийн анги төгссөн. Насаараа хөдөө аж ахуйн байгууллагад эдийн засагч хийсэн дээ. Бид хоёр их сонин түүхтэй хүмүүс. Манай эхнэр ОХУ-ын Якутын иргэн. Өнөөдрийг хүртэл Монгол Улсын иргэн болж чадаагүй. Болох гэж нэг их чармайсан ч үгүй. Бараг 50 жил хамт амьдарч байна.
Монгол Улсын иргэн болгож болдоггүй юм байх даа?
Тэр их төвөгтэй юм билээ. Тэгээд бид хоёр ялгаа ч үгүй юм гээд, иргэн больё гэсэнгүй. Хүний нутгийн иргэн гэхгүйгээр Монгол Улсын төлөө л ажилласан. Гурван сайхан хүү төрүүлж өгсөн. Сурсан мэдсэн зүйлээ 40 жил Монгол Улсынхаа төлөө зориулсан. Аль улсын иргэн байх нь хамаагүй, дэлхий хавтгай болчихлоо.
Хүүхдүүдээс нь газар тариалангийн салбарт ажиллаж байна уу?
Нэг хүү маань Дарханы хүрээлэнгийн салбарыг төгсөөд, агрономич мэргэжилтэйгээр 21 жил ажиллаж байна. Тэр хүүтэйгээ хөрш амьдарч байна. Алба амины ажлаар зааж зөвлөнө. Мэдсэн сурсан зүйлээ залуу хойч үедээ үлдээх гэж л бодож явна.
Залуу агрономчид маань таны үгийг хэр авч байна?
2000 оноос хойш газар тариалангийн салбарынхан маань бидний үеийнхнийг ойшоодог, асууж лавладаг нь элбэгшсэн шүү. 1967 онд дээд сургуульд ороод, 1968 оноос ОХУ-д дадлага хийж эхэлсэн. Тэгэхээр 1968 оноос хойш гэхээр 50 гаруй жил ажиллалаа. 2019 онд атар газар эзэмшсэний 60 жилийн ой болсон. Монголдоо “Атрын хоёрдугаар аян”-ы өмнөхөн, 1971 онд газар тариалангийн салбарт орж ажиллаж эхэлсэн. Тухайн үед хоёр хүний хийдэг ажлыг нэг хүнд эзэмшүүлж байсан юм. Сүүлийн үеийн манай хувийн хэвшил, гадаадын фермерүүд 10 гаруй мэргэжил эзэмшсэн шиг болж байна.
Хуучин Оросоос зөвлөгч багш нар, мэргэжилтнүүд их ирдэг байсан байх?
Атрын нэгдүгээр аяны үед маш их ирсэн. Хоёрдугаар аяны үед багассан. Гэхдээ л Оросууд их ирсэн. Монгол Улс хөрөнгө оруулалтаар, зээлээр, гэрээгээр гээд нийт гурван хэлбэрээр техник авдаг байсан. Улаантолгойн САА-д 1985 оны 1-р сард ирэхэд гэр бүлээрээ 10 мэргэжилтэн байлаа. Тэр үеийн боловсон хүчний бодлого үнэхээр судалгаатай сайн байсан. Намайг яах гэж Улаантолгойн САА-д хуваарилсан гэдгийг 2 жилийн дараа мэдсэн. Нэгдүгээрт, Эрдэнэт хотыг хүнсээр хангах. Хоёрдугаарт, Орос хэл мэддэг учраас ганц Эрдэнэт биш Улаан Орхонд байсан 100,000 Орос цэрэгтэй танкийн дивизийг төмс, хүнсний ногоо, мах сүүгээр хангах зорилготой байсан юм билээ. Тухайн үед цэргийн ангийн хүнсний хэрэглээний 60 хувийг манай САА хангадаг байсан. Тэр үед Эрдэнэт хот 37,000 оршин суугчтай байлаа. Булган аймаг хүртэл цэргийн ангиас цөөн хүн амтай байсан шүү дээ.
Тухайн үед ГОК-г бүтээн байгуулахад оролцсон хүмүүсийн дийлэнх нь Орос хэлтэй байсан ?
Орос хэлгүй бол ажилд авдаггүй байсан. Тухайн үеийн ЗХУ маань ОХУ-тайгаа нийлээд 16 улс болж салж байсан. Тэр 16 улсын хүмүүс ирж энэ бүтээн байгуулалтанд оролцож байлаа. Манай САА-д гэхэд л Горный Алтайгаас хоёр хүн ажиллаж байсан шүү.
Таны амьдралд Орос хэл их нэмэр болсон биз?
Тэгэлгүй яахав. Орос хэлний шалгалт байнга авна. Тухай бүрт нь би гайгүй дүн авдаг байсан. Яагаад гэвэл ханьтайгаа танилцаад, хайр сэтгэлээ илэрхийлэх гэж хэл сурах шаардлагатай болсон. Якут хэл мэдэхгүй учраас Орос хэлээр л ойлголцоно.
Таны гэргий Монгол хэл хэр сурсан бэ?
Монгол хүнээс ялгагдахгүй л ярьдаг даа.
Булганы Хутаг-Өндөр суманд нэг Канад хүн байна. Хэзээний Монгол хүн шиг болчихож?
Барууны улсын иргэд, тэр дундаа Америк тивийн хүмүүс Монгол хэлийг маш сайн сурч байна. Нэгт амьдралын шаардлага байна. Хоёрдугаарт, Оросууд шиг давилуун зан гаргахгүй, шууд сурдаг. Оросууд болохоор бид нар Монгол хэл сурч яах юм, эд нар Орос хэл сурна биз гэсэн ойлголттой байсан. Гэтэл АНУ, Канад хүмүүс Монгол хэл сурахгүй бол энд амьдрахад хэцүү юм байна гэж ойлгож байна шүү дээ.
Танд Монгол Улсын Гавьяат цол тэмдгийг хэзээ олгосон бэ?
Намайг хоёр зүйлийг хийсэн гэж, 30 жил ярьж байж гавьяат цол өгсөн. Дархан САА-д элит үр үйлдвэрлэж, Монголын элит үр үйлдвэрлэх, Канад, Казахстаны хөрс хамгаалах систем нэвтрүүлсэн гэдэг ийм хоёр ажилд овоо хувь нэмэр оруулсан гэсэн үүднээс өгсөн. Дархан САА-д тэр сайхан эрдэмтэд, гавьяатуудтай хамт ажиллах хувь тохиосондоо баярлаж явдаг даа. Анх Дарханаас Улаантолгойд тавихдаа таныг гавьяат болгоно гэж байсан. Тэгээд явсаар байгаад 35 жилийн дараа энэ хүндтэй цолыг хүртсэн.
Орхон аймгийн газар тариалан бусад аймгийнхаас юугаараа ялгаатай юм бэ?
Ялгаа их бий. Сэлэнгэ аймгийн бүх САА-д ургац тогтоох гэх мэт ажлаар очиж байсан. Манай Эрдэнэт хот анх байгуулагдахдаа л газар тариаланг дагах жижиг салбар гэж тодорхойлсон. Одоо ч тэгэж үзсэн хэвээрээ. Үүнд хөдөө аж ахуйн салбарынхан сэтгэл дундуур байдаг. Гэтэл Сэлэнгэ, Булган гэх мэт аймгууд газар тариалангийн салбараа их үнэлдэг шүү дээ.
Орхон аймгийн хувьд бол Эрдэнэт үйлдвэр, хивсний үйлдвэр гэх мэт үйлдвэрүүддээ газар тариалангийн салбар нь дарагдаад байдаг. Үүнд маргах юм байхгүй. Манай Улаантолгой, Жаргалант сум Орхон аймгийг тэжээж чадахгүй. Эрдэнэт үйлдвэр л тэжээж байна. Бүр Монгол Улсыг тэжээж байгаа шүү дээ, Эрдэнэт үйлдвэрийн хувьд. Манай онцлог бол газар нутгийн хэмжээ бага. Гэвч ургах нөхцөл нь хамгийн тохиромжтой, ойт хээрийн төв бүсэд хамаарагддаг. Монгол улсын хамгийн том хоёр гол болох Сэлэнгэ, Орхоны дунд байрладаг. Орхон руу 70 км, Сэлэнгэ рүү 70км явж очдог. Яг дунд нь байрладаг. Хуучнаар Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт толгойн САА-н Улаантолгойт тасаг гэж нэрлэдэг байсан. Энэ тасгийн суурин дээр САА байгуулаад, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотод ажилладаг хүмүүсийг хүнсний ногоогоор, түүн дотроо далд хүнс буюу хүлэмжийн нарийн ногоогоор хангаж, хүнд нөхцөлд ажилладаг ажилчдыг цацраг идэвхит бодисоос хамгаалах чухал үүрэгтэй том САА болж байгуулагдсан түүхтэй. Энэ САА-н гурав дахь даргаар нь томилогдож ирснээс хойш 36 жил болж байна. Үүгээрээ би маш их бахархаж явдаг.

Шинжлэх ухаан шингэсэн газар тариалан гэсэн үг үү?
Тийм. Газар тариалангийн хүрээлэнд 6 жил ажиллаад, аспирантурт шалгалт өгөөд секторын эрхлэгч, эрдмийн зөвлөлийн гишүүн байсны хувьд маш их шинжлэх ухаанчаар хандаж ажиллаж байсан.
Улаантолгойн САА аль сургуулийн оюутнуудыг ихэвчлэн хүлээж авдаг байв?
Ний нуугүй хэлэхэд эхэндээ ажил хийхэд хэцүү, булбарай хүүхдүүд ирдэг байсан.
Үүнийг би солих гэж нилээн хөөцөлдөөд бараагүй. Орос хэлний дээд сургууль, Багшийн дээд, Анагаахын оюутнууд ирдэг байсан. Дандаа эмэгтэй оюутнууд, дандаа сэхээтний хүүхдүүд. Сүүлдээ аргаа бараад Багшийн дээд сургуулийн биеийн тамирын ангийг хөөцөлдөж олоод, арын хаалгадаж байж Дэлхийн хошой аварга, Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдовын ангийг хоёр жил авчирч ажиллуулж байсан юм. Тэд манай төмсөн дээр үлгэр жишээ үзүүлж ажилласан.
Арын хаалгадна гэдэг нь З.Ойдов гуай дээр ганц шил юм бариад очсон гэсэн үг үү?
Үгүй ээ. З.Ойдов мэдэхгүй. Бид хоёрын эрх мэдлээс хэтэрсэн зүйл байсан. Тухайн үеийн Яамны сайд дээр орж зовлон жаргалаа ярина. Тухайн үед шил юм бариад ч гэдэг юм уу, ая тал засах, шан харамж өгөх гэдэг ойлголт байгаагүй. Тийм зүйл мэддэггүй байлаа. Салбарын яамны газар тариалангийн салбарын ургацын комиссын дарга Т.Даваасүрэн гэж хүн миний анхны дарга байсан. Тэр хүн дээр орж арын хаалгадаж байсан. Тэгээд сүүлдээ Багшийн дээдийн оюутнууд авдаг болоод, Анагаахын их сургуулиа болиулсан юм. Хөдөө аж ахуйн их сургууль ч гэдэг юм уу, хамгийн их эрэгтэй оюутнуудтай сургуулиудыг Сэлэнгэ аймгийн дарга нар, бүр аймгийн дарга нь Сайд нарын зөвлөл дээр очиж уулзаад авчихдаг байсан юм.
Бидний яриаг уншиж байгаа залуус маань нэгийг ойлгох байх. Магадгүй 50 жилийн дараа хүмүүс та бид хоёрын яриаг уншаад энэ үеийн талаарх ойлголтыг олж авах болов уу? Тэгэхээр та залуустаа хандаж сайхан урмын үг хэлэхгүй юу?
Залуус маань газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй байдаг болжээ. Энэ бол маш сайн. Оюутан залуучууд, МСҮТ-ийн сурагчид, бүр гэр бүлээрээ хүртэл ирж ажиллаж байгаад ахмад тариаланчийн хувьд үнэхээр баяртай байгаа. Үүнийг уншиж байгаа залуустаа хандаж эрүүл агаарт ирж ажиллах маш сайхан шүү. Тракторчид, комбайнчид, агрономчдийн, тариаланчдын холилдоод байгаа шороо бол бохир шороо биш ээ. Үүнээс үүдэж өвчин үүснэ гэж ойлголт байдаггүй юм, маш цэвэр шороо байдаг юм шүү. Би 73 настай, газар тариалангийн салбарт 50 жил ажиллаж байна. Энэ шорооноос болж муудаагүй. Харин ч эрүүл сайн явж байна. Залуус та нар маань энэ жилийн арвин их ургацыг хураах өргөнөөр оролцоорой гэж уриалж байна.
Монголчууд маань их авьяастай хүмүүс. Монгол хүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээн байгуулалтанд ажиллаж байж улс хөгжинө. Түүнээс бөх барилдаад, медаль аваад, дуу дуулаад улс хөгждөггүй юм байна гэдгийг бид харлаа.
Тамирчин байх сайхан. Би ч гэсэн тамирчин байсан хүн. Монгол Улсын шигшээ багт хоёр жил, Эрхүүгийн шигшээд 4 жил харьяалагдаж, Монгол Улсын аварга, Ази тивийн аварга болж явсан. Олон Улсын хэмжээний мастер хүн. З.Ойдов, М.Хойлогдорж, Х.Баянмөнх, Ж.Мөнхбат гээд үеийнхэнтэйгээ хамт тэмцээнд оролцож Ази тивийн аварга болж байлаа. Залуус минь, битгий яар. Баялаг бүтээдэг ажилд л зүтгэ. Шууд хэдэн сая төгрөг олох юмсан гэж биш ,нэг юмандаа тууштай бай. Аажим аажмаар дөх. Эх орноо өөр газарт алдчихалгүй, хойч үедээ үлдээх эзэн нь болж авч яваарай гэж л хүсэх байна.
О.Дүгэрсүрэн ахдаа “Та минь эрүүл энх байж, урт удаан наслаарай. Үр хүүхэддээ, нутаг орондоо олон жил өмөг түшиг нь болж яваарай” гэж ерөөе.
Баярлалаа. Ерөөл бат оршиг. Энэ арвин их ургацаа хамтын хүчээр, сэтгэл нэгтэйгээр хурааж авья гэдэг уриалгыг маш их дэмжиж, сэтгэл хөөрч байна. Газар тариалангийн салбарынхан маань чин сэтгэлээр тариа ногоогоо ургуулдаг хүмүүс. Харамсалтай нь өөрийн өртгөөс хямд үнээр зарж, хүнд байдалд байдаг хэдий ч энэ ажлаа л хийдэг. Нэг л санаагаараа, энгийн хүмүүс шүү дээ. Манай салбарт 60,000 хүн ажилладаг юм. Энэ хүмүүс маш хүнд байгаа. Үүнийг зөв ойлгуулж, бодлогыг өөрчилж, дэмжлэг үзүүлэхэд тус болоорой. Өөрийн өртөг өсөөд байвал хямд үнэтэй Хятад ногоо орж ирээд, биднийг цохиод байна. Сүүлдээ биднийгээ тохуурхах, муулах маягтай хандлага цахим орчинд явдаг болж. Үүнд их сэтгэл эмзэглэж, зүрх өвдөх юм даа.
Ярилцсан: Мөнхчулууны Зоригт
Бичгийн хэлбэрт оруулж, найруулсан: Sonin.mn сайт
Сэтгэгдэл(50)
Яаг үнэн
оркоо урлагаас хүн сэтгэлийн сэтгэл эзэлдэг юм. Урлаг бахйгүй бол хүн араатнаас ялгаагүй. Агуу тамирчид улсынхаа нэрийг дэлхийд мандуулдаг юмаа. Ямарч ядуу тамирчдаа олимп, дэлхийн аваргын тэмцээнд оролцуулахыг хичээдэг юм!!!!
Урлаг спортгүйгээр улс орыг төсөөлөхгүй байна. Дуулдаг нь дуулаад, барилддаг нь барилдаад дэлхийд улсынхаа нэрийг мандуулаад явмаар байна. Гэтэл эд нар улстөрд ороод, улстөрчид урлаг спортоор оролдоод, улстөржөөд байгаа нь иргэдийн дургүйцлийн төрүүлээд байгаа юм. Зам замаараа явцгааяа.
Urgats huraalt hun bolgond hamaatai ch geh shig. Huraana uu huraaj chadahgui holdoono uu ene irgeded ymar hamaa bnaa. Ooriin huviin tomsiig n tarij huraah gej bid sanaa zovood suuj bh hereg uu. SOZ ueiin handlaga er n arilaagui hun bna daa.
Нарийн мэргэжлийн ажилтан олдохгүй бна шүү дээ, газар тариалан дээр хүртэл аль соц үеийн орос мэргэжилтэн дагаж бсан хүмүүсийн үгээр ихэнх жижиг газрууд ажиллаж бна. 10 хүүхэдтэй айл гэж бодвол 3 нь дуулаад 3нь хошин шогтоод 3 нь барилдаад үлдсэн ганц нь ажил хийж байгаа юм шиг л сэтгэгдэл төрөх юм. ТВ асаана амтай болгон дуулсан хуурдсан ,инээж хөхөрсөн, барилдаж цэнгэсэн найр наадмаа дуусгаад жаахан ч гэсэн улсаа хөгжүүлэх юмсан. Өр зээл талийгаад байдаг, боловсрол шалдаа буугаад сүүлдээ Монгол хэлээрээ ч зөв ярьж чадахаа болилоо. "Надын Аав Мангар" гэдэг нэртэй кино хийж бгаа хошин шогийнхон, тэрийг нь олон нийтэд гаргаж бна гэж бодохоор улс орон бүхэлдээ оюуны хомсдолд орсон бна гэж боддог.
оркоо урлагаас хүн сэтгэлийн цэнгэл эдэлдэг юм. Урлаг бахйгүй бол хүн араатнаас ялгаагүй. Агуу тамирчид улсынхаа нэрийг дэлхийд мандуулдаг юмаа. Ямарч ядуу тамирчдаа олимп, дэлхийн аваргын тэмцээнд оролцуулахыг хичээдэг юм!!!!
Энэ хүн хөдөлмөрч,ажилласаг, сайн л хүн юм.Гэхдээ урлаг спортын нийгэмд гүйцэтгэх үүрэг,ач тусыг мэддэггүй юм байна.Өөрөө тамирчин байсан хүн ийм тэнэг үг хэлж болохгүй л дээ.Улс оронд газар тариалан,урлаг,спорт,аль нь ч хэрэгтэй шүү дээ.Би нийгмийн баялаг бүтээгч салбарын хүн гээд бусад салбарынхнаа ад шоо үзэж болохгүй биз дээ!
Манайхан жил болгон наадамдаа дуу хуур тасралтгүй л байна .Хөгжсөн юм алга.Харин хөдөлмөрлөөд хөгжинө гэдэг үнэнээс үнэн шүү.
аманд нь багтдаг малын мөөрч байгааг ээ. Урлаг соёл чинэ улсын дэмжлэггүй аяндаа төрж хөгждөг зүйл, социалист коммунист үзлээсээ салж чадаагүй орнууд л төрийн яам байгуулж , тамирчин жүжигчин цалинжуулж төсвийн хөрөнгө үрж байдаг
хуц чи дэлхийд нэр гарлаа гээд хэний амьдрал сайжраав түвшинбаяруу
Малаа энэ хүн амьдралтай үнэнийг ярьж бна.урлаг байхгүй бол хүн араатнаас ялгаагүй гэж нэг нөхөр хэлсэн санагдах юм.тэр ъбүхниъйг яаж мэдэх вэ дээ малаа. Улсынхаа нэрийг олимп дэлхийн аваргаар мандуулах нь хамгийн амархан хямдхан бүгдээрээ оролцохгүй нэг хоёр хүн оролцоод хичээгээд бусад нь байхгү й харин балайраад омогшоод огшоод үүнийхээ улмаас архидаад балардаг эд дээ.
Чи естой оороо оркийн цаадах орк юм байна. Барилдаж дуулаад алиа салбадайнууд телевизрээр гараад монгол хогжих байсан бол одоо бар улс болсон. Дугэрсурэн гуай маш унэн уг хэлжээ.
ганц удаа бүтэн ном уншсан уу чи! хоосон толгойтой мал
202.179.24.188 чи ямар юмаа уншсан вэ. Хоёр хөлтэй хоосон толгойтой мал
AVLIGA gegch uimnaas salahgui bol ene uls duulahgui barildahgui baisan ch hogjihgui!!!!!!!!!!!!!!!!! AJIL heregtei AJILLAH heregtei AVILGA_G USTGA!!!!!!!!!!!
наад өвгөн чинь бөх явсан, бас одоогийн дууч гэгддэг орилоонуудаас илүү сайхан хоолойтой нэгэн юм билээ. Тэгээд ийм хөгийн /ноцолдох, орилох/ юмаар "занимал" -даад улс орон хөгжиж дэвждэггүйг эрт ойлгожээ. баяр хүргэе, монголд ганц хүн ч гэсэн зөв сэтгэдэг юм байна. чи ОРК гэж мэдэх үү үлгэрийн амьтан минь
Барилдаж, дуулаад үнэхээр явцгүй юм бн аа!! Хүн болгон дуулаад, том биетэй тарган болгон нь барилдаад 30 жил болоход ахиц дэвшил огт гарсангүй ээ!! Баахан хүн тэмдэгтэй болж, нөгөөхөө угаасанаас өөр ажил хийсэнгүй.
Урд нь лам толгой дээр нь хонх дугаргадаг байсан. Одоогийнхэн темер дуугаргах сонирхолто й болсон шуу дээ.
АРК АА \ гудамжныхан - хонгилийнхон гэсэн утгатай , байшингийн арк мэднэ ээ ?? \ !!! Оркууд танарыг угаадасаараа тэжээж ирсэн түүхтэй юм , одоо ч тий м , хойшид ч тийм болно . Аль ч улсад тийм . Дуулаачид найрын үүдэнд зогсож орилоод амьтныг " инээлэгдэг " , бөхчүүд шороон дээр өнхрөлдөөд дээдсийн зугааг гаргадагийг мэдэх үү ??? ...
Хөгжлөө хойш нь татна гээч
Сайхан сэтгэл хөдөлгөсөн ярилцлага болжээ.Монголын баялаг бахархал болсон хүн.Баяр хүргэж эрүүл энх урт наслаарай.
Шог гарааныханд гавъяад өгөөд монгол хөгждөг бол хөгжихөөр боллоо даанч тэгсэнгүй хэдэн мангар юмнууд өвөө эмээгээ доромжилсон юм үзүүлэх юм
Гайхалтай сургамжтай, бодит үнэнийг ярьжээ. Үнэхээр ухаантай, хөдөлмөрч хүний үр удам байна. Ийм гайхамшигтай хүмүүс л улс орныг хөгжүүлдэг юмаа. Азийн бөхийн аврага явсан, ариун цагаан, бодит амжилт хөдөлмөрөөрөө амжилт гаргасан гээд боддоо?! Монголын чарлаа дуучид, цүдгэр бөхчүүд, салбагар жүжигчид улс оронд маань цөөн байх нь тустай. Улам урт удаан наслаж, ихийг бүтээхийг хүсэн ерөөе!!!!
нээрэн ямарч ядуу буурай орон тамирчдаасаа гар татдаггүй юм билээ. Урлаг, спортын үнэ цэн үнэхээр том
Дүгэрсүрэн гуай зөв ярьж байна.
Сайхан ярилцлага. болсон байна. Зоригт оо. Чиний энэ ажил олон жилийн дараа маш үнэтэй цэнэтэй болно. Дүгэрсүрэн гуай ч сайхан ярьсан байна.
Urlag aportiincon xooloi xoshnogoo l sain norgodog baix uur xend xeregtei yum b dee sdanuud.
Урлаг, спортын новшнууд нийгэмд юу ч бүтээдэггүй нь үнэн. Дэлхийд Монголыг сурталчилсан дуулаач гэх Чимэдцэеэг хар даа. Гэр бүл үймүүлсэн биеэ үнэлэгч. Жудогийн бөх гэх Түвшинбаярыг хар даа. Найзыгаа алахад бэлэн эрүүгийн элемент. Шилдэгүүд гэх нэрсүүд нь ийм л нийгмийн хог шаарууд гээд ойлгооч, малууд аа. Улс орныг хөгжүүлэх бус, ард түмний нэрийг дэлхийд бузарласан гутамшигууд!
үгүй энэ бас ямар явууллага явуулаад байнаа энэ сайт дандаа ийм далд санаа агуулсан гүтгэлэгийн чанартай зүйл нийтлээд хэний хаанахын захиалга вэ шалгадаг хянадаг газар монголд байна уу гадны гуйлагчид эх оронд минь орж ирээд монголын гэсэн болгоныг гутааж доромжилж байх юм
Санал нэг бна. Олимпийн аварга хүн хлдаг нимгэн бидэнд хэрэггүй. Тамирчид өөрийнхөө төлөө медаль авсан. Миний төлөө биш. Надад олимпийн 100 алт хэрэггүй
Чухам үнэнийг хэлсэн сайхан ярилцлага болжээ. Бөх барилдах, дуу дуулах бол 2-р асуудал шүү. Хамгийн түрүүнд баялаг бүтээгч ард түмэн болохын төлөө хүн бүр тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй бна, тэгж хөдөлмөрлөж байгаа иргэдээ бөхчүүд, дуучдаас илүү алдаршуулах хэрэгтэй бна. Тэгвэл Монгол улс хөгжинө. Зөвхөн дуулаад, барилдаад байх зугаа цэнгэлийн асуудлаа хойш тавих цаг болсон
Нэр төртэй сайхан амьдарч яваа хүн байна. Нээрээ л хөдөлмөр л улс орныг хөгжүүлнэ дээ. Бидний хойч үе шинэ зууныг бүтээнээ чадна. Одоо хүний ухамсар өөрчлөгдөж л байна.
Хааяа сайхан зүйл уншиж байх байхаан. Мөнхчулууны Зоригт танд амжилт хүсье.
энэ өвгөн өөрөө урлаг спортоор амжилт гаргачихаад, туулж мэдэрчихээд 70 насны өндөрлөгөөс яриад бна. Гэтэл энэ бүхнийг туулаагүй залуусын сэтгэхүй өөр бгаа. өөрөө үзэж туулчихаад дараа нь муулаад бдаг нь жудаггүй. Гэтэл залуучууд болохоор урлаг спортын сайхныг мэдрэх гээд явж бгаа ш дээ
Зоригт ч Дүгэрсүрэн гуай ч яг үнэнийг хэлжээ. Нээрээ олон алдарт дуучин,аварга бөх, алдарт уяачидтай болсноор улс хөгжинө гэж юу байдаг юм. Төсвийн мөнгөнөөс н.түвшинбаярыг цалинжуулж, түүнд нь сагасан тэнэг хүн яргалана л биз.
Зөв ярьсан байна. Их дуулж, бүжиглээд эхэлбэл тухайн улс уруудаж, доройтож, муугаар хэлбэл мөхөх зам руу явж байгаагийн тэмдэг болдог түүх Ертөнцийн түүхэнд олон байдгийг бичиж анхааруулсан зүйл цөөнгүй бий.
Эрдэмтэд
Сайхан ярилцлага байна. Энэ хүн, урлаг, спортынхон баялаг бүтээдэггүй, өөрийнхөө л амьдралыг дээшлүүлдэг гэдгийг хэлсэн юм байна. Харин спортын өндөр амжилт гаргаж байсан өөрөө бусдыг тэжээхийн төлөө 50 жил ажилласнаараа бахархаж яваа хүн байна. Зөв сэтгэжээ. Ярианд нь гарсан 2 зүйлийг залруулъя. 1-д Улаан Орхонд байсан зөвлөлтийн дивизэд 100 мянга биш 10 мянга орчим хүн байсан. 2-т Даваасүрэн бол Улсын ургацын комиссын дарга биш Нарийн бичгийн дарга нь байсан юм.
Манайх спорт, урлагт хэт их ач холбогдол өгөөд бна. Үнэхээр урлаг өөрөө яваад, ахиад бдаг хүний хүслийн тал нь юм билээ. Харин спорт бол дэмжэл авж бж ахиц гарна, харин дэндүү наадам спортын хүмүүсийг төвийлгөөд бна. Бид тэр хүмүүсийг хэт онгироох, анхаарал хандуулснаар тэд хүн биш биеэ тоосон, сэтгэл зүйн бэлтгэлгүй хүмүүс бдаг юм бна. Хороо хориндоо сайн хүнээ сонгож чадахгүй бж анхаарлаа амин чухал улсын өдөр тутмын аж ахуйдаа илүү анхаармаар бна. Бид эргэн тойронд, хорооны замыг чинь яагаачгүй хуулж эвдэж, дахин өөр зүйл утгаггүй юм хийж бхад дугарах тэнхээ бхгүй бол тэгэж спорт, энэ тэр гэсэн хүүхдийнхээ ирээдүй биш өөрийн зугаа болох спорт донтохоосоо илүү амьдрал яагаад ийм хачин болчихвоо гэх ухаан орж эхэлмээр байх юм.
Ахмад бууралдаа эрүүл энх, аз жаргал хүсьё
Olymp medaltnuudiig neg sain shagnaad bolloo shd.alban tushaald tavidag buruu um.mergejiliin bagsh dasgaljuulagchaa hiigeel yavna biz.bugdeeree dargancar boloh huseltei hooson tolgoinuud.
Дээлээ гандтал зүтгэсэн хүн дээ. Зах зухыг нь мэдэх юм. Үг үнэтэй шүү. Хөлгүй их найр цэнгэлээр яахав дээ , юм хэмжээтэй нь сайхаан гэсэн санаа явж байна. Мундаг хүн л гэе.
Монгол улсад диплом өвөртөлсөн гудамж мэтрэлсэн наргиж цэнгэсэн ямар ч аргаар хамаагүй мөнгө олж баяжих сэтгэхүйтэй хөөргөн нөхдүүд хэт олширчээ Арай гайгүйчүүд нь Лам болох Урлаг Дуулах Бөх болох болсоон Бүтээн байгуулалт хөдөлмөр хийх хүн их цөөрлөө Урлаг Спортод гаргасан нэг удаагийн а жилтыг хэт өндрөөр үнэлж магтан сайшааж хөөргөн дэвэргэсэнээр мулгуу нөхдүүд улс оронд тус биш ус болохнь ихсэж байгааг олон олон бодит хүний байдлаас хардаг боллоо Нээрээл Дуулаад Барилдаад Улс хөгждөггүй нь үнэн бүр туйлын үнэн
Амьдрал үзсэн мэдсэн үзэж туулж суралцаж туршлагажсан амьд түүх өгүүлж байна. Хөдөлмөрч нэгэн байна. Үнэнийг маш тодорхой өгүүлж хэлж захиж байна. Хөдөлмөрлөж байж. Тарьж ургуул байж. Барьж босгож байж.сурч боловсорч хүмүүжиж байж улс ороны амьдрал хэвийн үргэлжилнэ. Дуу дуулаад. Бөх барилдаад түүнийг үзээд алга ташаад төсөв зузаардаггүй нь үнэн юм байна. Хөгжихгүй нь ч үнэн юм. Тариа ногоо гурил будаа талх мал сүрэг чинь газар тариалан чинь л хөгжил дэвшил баялаг юм байна аа
Газар тариалан ургац хураалт бүх нийтийн үйлс ш дээ.. Энд нэг амбичок төмс ногоогоо тариа будаагаа хураана уу . Хөлдөанө үү хэнд хамаатай юм гэж ч байх шиг ёстой л ухаанд нь ухна ишиг гэдэг шиг сүгнүүд байх юм. Хулгана зурам хүртэл хөеө ноохойгоо хурааж амь зуулгаа бэлдэж байдаг шүү дээ хүний оронцог минь. Ангайж идэж. Тонгойж баасан нийгэмээс юм нэхэж шимэгчилж амьдарсан новш хулгайч л ийм үг хэлнэ.
Урлаг, спортынхон гэдсээ л тэжээдэг биедээ. Харин ийм хөдөлмөр ч иргэд л улс орноо тэжээдэг юм.
Мундаг хүн байна. Ажил хөдөлмөрийг эрхэмлэн, улс орныхоо хөгжлийг дээшшлүүлэх гэж насан туршдаа зүтгэжээ. Сайхан юм. Дуулж барилдахын муу гэж юу байх билээ. Гэвч түүгээр улс хөгждөггүй нь түмэн үнэн билээ. гүүд лакк
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Delhiid tanigdsan mathematikch huuhduuddee bayr hurgesen bolood jaahan chihertei tavagnaas chiher ogdog. Harin barildaj turuulsen bochdoo bol bair mashin belegledeg zanshiltai ard tumen dee bid