Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүн байгаль орчинтой холбоотой олон шийдвэр шийдлүүд гарсаар байгаа. Ер нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн цагаас хойш энэ тал дээр онцгойлон ажиллаж ирсэн олон ажлууд байдаг. Эдний нэг нь гол ус нууруудын ундаргыг хамгаалах.
Энэ ч хүрээнд Монгол орны хангайн бүс болох Хэнтий нуруу, Ноён уул, Сэлэнгэ Орхон, Онон голын ай сав газар, говийн бүс болох булаг бүрд, нуур цөөрмийн бүс нутаг Тост, Тосонбумба гээд усны эх, ундарга бүхий газарт олгогдсон уул уурхайн олон арван лицензийг цуцалсан.
Мөн Хөвсгөл далайг хог хаягдлаас цэвэрлэх, Хэрлэн голыг хамгаалах, Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг хамгаалах зорилгоор 2018 онд АНУ-тай хамтарч ус дахин боловсруулах "Саарал усны" үйлдвэр барьж эхлүүлсэн түүхтэй.
Тийм ч учраас дэлхийн усны өдрийг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх усны долоо хоног болгон зарлаж, бүтэн долоо хоног үргэлжилсэн "Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган зохион байгууллаа.Энэ хүрээнд усны салбарын эрдэмтэн судлаач, ажилтан, албан хаагчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, эх орныхоо орныхоо усны салбарын мэргэжилтэн нартай санал солилцож, зөвшилцөж зөвлөлдсөн билээ.
МОНГОЛЧУУД БИД ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ТЭМЦЭЛД ЦӨХРӨХ ЭРХГҮЙ
Яагаад ингэж хэлэв гэж үү! Яагаад гэвэл Монголчууд бид далай, тэнгисээс алслагдсан, дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай. Нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилттэй. Ийм л учраас төр засаг, төсөл хөтөлбөр ер нь бүх шатандаа иргэн бүрд хүргэж сэрэмжлүүлэх нь хамгаас чухал байгаа юм. Энэ бүхнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орондоо, иргэддээ дахин дахин сануулж, олон талт саналуудыг гадаад орнуудад ч дэвшүүлэн ажиллаж байна. Түүний хамгийн том зорилт болсон Монгол орныхоо цөлжилт, гадаргын болон гүний усыг нэмэгдүүлэх, хөрсний чийг ургамлын бүтцийг тэлж хөрсөө хамгаалах, чийглэг орчин бүрдүүлэх олон зорилтот "Тэрбум мод" хөтөлбөрийг айл өрх, иргэн бүр дэмжиж гар бие оролцох нь Монгол улсын эрх ашиг юм. Усны эх мод. Хөрсний эх ургамал гэдгийг бид санаж ногоон хөгжлийн төлөө иргэн бүр ажиллаж амьдрах цаг иржээ. Үнэдээ Монголчууд бид цэвэр усны хомсдол нүүрлэсэн дэлхий ертөнцийн ангамал хуурай бүсэд хүнтэйгээ ан амьтантайгаа цангаж хуурайшиж оршдог гэдгээ ямагт санах цаг тулгарчээ.
Оросоогийн Түвшиндэмбэрэл
Сэтгэгдэл(11)
Америкийн мянганы сорилтын сангаас монголд саарал ус боловсруулах үйлдвэр барих шав тавиад байсан яасан бэ?
Хэрвээ усаа болон усны нөөцөө үнэхээр хамгаалъя л гэж байгаа бол усны үнээ нэм. Эс тэгвээс ус үнэгүйдэж усны нөөцийг бүрдүүлэх хамгаалах зардал юу болохгүй байна. Ер нь ганц ус ч биш цахилгааны үнийг ч нэмэх хэрэгтэй. Хүмүүс ус цахилгааны үнэ хямд байгаа учраас л хайр гамгүй хандаж байна. Суурь үнэ болох ус цахилгааны үнэ нэмэгдэхээр хүмүүс хэрэглээндээ анхаарч шүдээ крантны усаа гоожуулж биш аяганд ус таслаж аваад л угаана. Цахилганаа хэмнэж интернэтээс хэрэгцээт мэдээллээ л үзнэ.
Тэгвэл аяга сав дутуу угаагдаж угаалганы шингэний химийн хорт бодис монголчуудын ходоодонд орж хорт хавдар үүсгэнэ.Монголчуудыг хорлож устгахыг бодсон МАН-ын хятадын эрлийз баньди уу чи..
Гол мөрний хайрлаж байгаад Орос руу урсгаж оруулах даалгаварыг МАН-ын манин дарга Хү Сү оросуудаас авч авлига авч дээ... Балай аварга Бат-Эрдэнэ говийн монголчуудаас ус харамлаж суваг татахыг эсэргүүцэж төслүүдийг унагасан..Говийнхон одоо болтол МАН болон Бат-Эрдэнийг харааж зүхсээр байгаа..
Хамгаалах естой нэн чухал зуйл нь: Монгол ХУН юм!!!
Ухна сипда энд тэнд очиж худлаа шаахаа одоо боль!!! Чиний худал үгэнд итгэдэг хүн битгий хэл нохой ч байхгүй.
Usni une nemeed yah be irged yaduu bna Harin gadagshaa ursaj bgaa erdenee nootsloh strategiin bodlogo heregtei
Амаараа л тэмцээд бна даа!
Зүгээр л хаа сайгүй далан барьчихаач. . Чадахгүй л дээ, Пүүжгээ ахаасаа айгаад чацга царайлна
Ухна минь ! Хүн хүүхдээ хамгаалахгүй ээ
ямаа цөөлөхгүй бол цөл болоод дуусахад 10 жил үлдлээ