Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд тасралтгүй оролцож байна. НҮБ-ын суудал бол аливаа улс үндэстний тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Улс гэрийн тусгаар байдлыг дэлхий нийт хүлээн зөвшөөрч буй хамгийн том илэрхийлэл бол энэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар дэлхийн хамгийн олон сүсэгтэнтэй шашны тэргүүн Монгол оронд ирж байна. Энэ нь нэг талдаа Ромын Пап ламын хамтаар 2 тэрбум гаруй хүний анхаарал Ромын Папын хамтаар Монгол орны зүгт уригдаж байна гэсэн үг.
Монгол улсын өмнөд хэсэгт ертөнц дахины нүүдлийн шувуудын нэгэн диваажин болсон Ганга нуур өнөө саваа дүүрэн мэлтэлзэн байна. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шийдвэрээр хамгаалалтад авч, нөхөн сэргээх ажлыг шуурхайлан хийснээр хоёр гуравхан жилийн өмнө ширгэх аюулд өртөөд байсан Ганга нуур шувуудаа чуулуулж өнөөдөр Алтан Овоог зорьсон зон олны сэтгэл баясгаж мэлмий чимж байгааг харахад бахдалтай.
Цадиг түүхт Монголын Эзэнт гүрний төв, дэлхийн нийслэл гэгдэж Орхоны хөндийд сүндэрлэж байсан Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гаргасан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орныхоо гадаад харилцаанд онцгой илүү анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улсын гадаад харилцаа, дэлхий ертөнцтэй өргөн хүрээнд олон талаар хамтран ажиллах, дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн анхааралд өөрийн улсаа шинээр нээж ойлгуулах талаар шамдан ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.
Өнөөдөр Монгол төрийн ордон эхчүүдийн баяр бахдал дор оволзож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гадаад бодлого, түүний олон тулгуурт гадаад харилцааны алхмууд Монгол улсынхаа хувьд шинээр бичигдэх түүхийг эхлүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий Сайд байхдаа буюу 2019 онд соёлын салбарын гурван том бүтээн байгуулалтыг төлөвлөсөн. Түүний нэг болох "Чингис хаа"н музейг цар тахлын дундуур зүтгүүлэн байж дуусгасан. Хэл ам, хэрүүл шуугиан, улс төржилт, атаархал эсэргүүцэлтийн дундуур сөрж боссон их хааны энэ музей өнөөдөр гадаад дотоодын үзэгчдэд Монгол улсын нүүр тахлах байгууламж болж чадсан. Тэгвэл У.Хүрэлсүхийн дараагийн том бүтээн байгуулалт болох Үндэсний Урлагийн Их Театр удахгүй сүндэрлэж эхлэх нь ээ. БНХАУ-ын зуун хувийн хандив буцалтгүй тусламжаар босох уг театр ажлаа эхэлж байна.
Улаан шороо хавар хавартаа харанхуйлсан бидний эх орон ургуулах зүлэгжүүлэх, хөрсжүүлэх нь Монголчуудын аминд тулсан асуудал. Ийм учраас Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн өмнө "Тэрбум мод" Үндэсний аянаа зарласан. Мод тарьж хөрсөө бэхжүүлье. Мод тарьж хүнсний талбайгаа хамгаалъя. Мод тарьж тоосжилтоос хүн зоноо ангижруулъя. Мод тарьж Монголоо чийгшүүлье. Мод тарьж Монголоо ногооруулъя.
Их Британийн хаан ширээний ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч араар суучихлаа гэж шуугиад эхлэв ээ дээ, янз нь. Эхлээд энэ бол хаан өргөмжлөх ёслол гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийд 40 гаруй хаант улс өнөөдөр байдаг. Тийм болохоор эхний 80-аад суудал тэдгээр улсын хаад хатад нарт олгогдоно.
Бенз бусад машин гэдэг шиг Монголд найруулагч Б.Амарсайхан ба бусад найруулагч гэдэг ангиллыг чи өөрөө л тогтоочихлоо.
Өнөөдөр дэлхийд улс орнуудын сөргөлдөөн амбиц, үл ойлголцол, хүнс тэжээлийн хомсдол, байгалийн гамшиг, олноор нь хамарсан өвчин тахал, дайн самуун, ээлж дараалан нүүрлэх болсон. Үүнээс үүдэн хүнс тэжээлийн эрэлт хэрэгцээ хором мөчөөр нэмэгдэж байна.
Хоногт 75м.куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж баригдаж байна. Мөн Хөвсгөл нуурын эрэг орчмын бүх амралтын газруудыг эко 00-той болгож, уг бохир ус цэвэрлэх байгууламжийн нэгдсэн тоо бүртгэлийн системд оруулна. Ингэснээр Хөвсгөл нуурт тулгамдаад байгаа бохирын асуудал бүрэн шийдэгдэнэ.
МАН-ын өмнөх удирдлагуудад "Халиар"-ууд буюу ядуучууд хэмээн доромжлуулсан У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын МАНАН-тай хийсэн тэмцлээс өнөөдрийн энэ ахиц эхэлсэн түүхтэй.
МАНАН дэглэмтэй тэмцсэн цагаас хойш Монголчууд олон цочмог мэдээлэл дунд амьдарч эхэлсэн. Жаран тэрбумын албан тушаалын схемээс эхлүүлсэн тэмцэл улам лавширч цааш хөврөн, нийслэлд бугшсан газрын наймаа, Сүхбаатарын талбайгаа хүртэл зарчихсан хэт даварсан хуйвалдаан... Оюутолгой, Эрдэнэт, Салхит, Асгат, Тост, Тосон бумба, Ноён уулаар өрнөсөн ашигт малтмалын лицензийн ил цагаан дээрэм будилаан.,Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Сургалтын сангийн зээл ер юу эсийн булхай хулгай шил дараалан гарч ирэв ээ. Гарч ирэв ч гэж дээ гаргаж ирэв.