сонин mn
 Нээлттэй ил захидал
 
УИХ-ын дарга Занданшатар танаа!
 
Дахиад л нэг ил захидал бичихгүй бол болохгүй боллоо! Түрүүчийн ил захидлын дараа шахмал түлшний талаар, бас саарал жагсаалтны талаар тодорхой ажлууд хийгдэж байгаад талархалтай байгаа. Тэр кибер гэмт хэрэгтэй тэмцэж үр дүнд хүрсэн талаараа ФАТФ-т мэдээлчих ёстой юм билээ шүү! Сая хойд хөршид кибер ГХ-тэй тэмцэх форум болоход ФАТФ их сонирхож анхаарал хандуулсан байна лээ.
Би энэ удаа өар санал хэлэх гэсэн юмаа!
 
1. Роялтийн төлбөрийн системын талаар судлаачдын санал бодлыг авч байгаа юм байна, энэ ч бас шинэлэг хэлбэр! Роялти гэдгийг манайх яг агуулгаар нь зөв мөрдөж байгаа юм билээ шүү! ОУ-ын хэмжээнд яг л ингэж явдаг юм байна! Агуулга нь татвар ч биш нөөцийн төлбөр ч биш нөөц ашиглах, боловсруулах зөвшөөрөл (лицензи) аван ажиллагаа явуулсны төлбөр юм шүү! Францаас гаралтай (roialte) төлбөрийн энэ системыг франшайз (franchise) буюу концессын төлбөр гэж ойлгодог. Төлбөр төлөгчийг франшлагч, төлбөр хураагчийг франшлуулагч гэдэг аж. Тэхээр нүүрс гэхэд олборлож байгаа нь олборлолтдоо төлнө, боловсруулж байгаа нь боловсруулалтдаа төлнө, ийм л юм байна! Тэхээр хуулиа өөрчлөх л асуудал. Роялтын хууль гэж ямар ч оронд байдаггүй юм байна, дандаа коммерцийн харилцаа, хоорондын гэрээгээр зохицуулагддаг юм байна, иймд Цэц анхнаасаа дэмий хутгалджээ!
 
2. Роялтын төлбөрийг дэлхий даяар ашиглалтын төлбөр (Lump sum) гэдэг агуулгаар нэрлэдэг аж. Яагаад манайх АМНАТ гэж нэрлэснийг мэдэж цөхөх юмгүй, олигархиудын лобби орчихож. Одоо залруулаад АМАТ (ашигт малтмал ашигласны төлбөр) гээд Н үсгийг хасаж залруулах ёстой! Холбогдох бүх хуулинд өөрчлөлт оруулж, ихэнх хуулийг хүчингүйд тооцох ёстой юм байна! 
 
Роялти систем бол татвар огт биш, зүгээр л төлбөрийн систем, ашигт малтмал гүйсэн дамжлага болгон дээр төлөгдөөд явах ёстой юм байна, тухайн ААН ашиггүй балаанстай гарсан ч төлөх л ёстой юм байна гэдгийг дахин дахин анхааруулья, учир нь тэрээр ард түмний мөнгө, манай систем зөв байна. Харин төлбөрийн суурь үзүүлэлт нь борлуулалтын орлого байдаг юм байна шүү, гаднын компаниудад арай түлхүү тогтоодог ч юм байна!
 
3. Роялти-г өөрөөр “хааны сан” гэж нэрлэдэг орон ч байна. Манайх “ард түмний хөмрөг” гэж ойлговол болохоор юм. Тэхээр роялтиг болдогсон бол бүгдий нь ядаж дийлэнхий нь төсөвт биш ирээдүйн хөгжлийн санд төвлөрүүлэх нь нэн ашигтай байна. Норвегийн туршлагыг сонирхон судлаж ийм дүгнэлтэд хүрсэн юмаа!
Танд амжилт хүсье!
 
Социологич, эдийн засагч И.Цэрэнхүү