Ард түмний сүүлчийн бослого
1932 оны ардын бослогыг улаантнууд “хувьсгалын эсэргүү бослого” хэмээн түүхийн сурах бичгүүдэд худал сурталддаг байснаас хойш бараг зуун жил өнгөрчээ. Тэр үед улаантнуудад хамаг үнэт зүйлээ алдсан ард түмэнд бослого гаргахаас өөр сонголт байсангүй. Тэр үеийн улаантнуудын харгислал улс орныг улам доройтуулан ядууруулж ард түмэнд босохоос өөр зам байсангүй.
Монголын ард түмэн 1921 онд Богд хаант Монгол төрөө устгасан Ардын засаг гэгчид эхлээд итгэж байсан. Гэтэл ардын намынхан ард түмнийг өөд татах бус, өөр хоорондоо зөрчилдөж эхлээд Бодоо, дараа нь Сүхбаатар, Данзан нарыгаа хөнөөв. Богд гэгээн, Богд хатан учир битүүлгээр нас барав. Улаан оросын зөвлөхүүд монгол төрийн хэрэгт эрээ цээргүй оролцож хүн алж хүрээ талахаас өөр ажил хийхээ болив.
Ардын засаг ард түмний хамаг мал сүрэг, хөрөнгийг хурааж эхлэв. 1928 оноос эхлэн зүүнтний харгис бодлого улам идэвхжиж эрдэм номтой лам нарыг толгой дараалан хөнөөж эхлэв.
Шүтэх Бурхангүй, амь зуух мал сүрэггүй болсон ардууд аргаа барав. Улаантан чөтгөрүүдээс яаж зугатааж амь гарах вэ гэсэн асуудал босож ирлээ.
Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын нам 1928 оноос эхлэн Зөвлөлтийн коммунист намын жишгээр МАХН буюу улаантны хэт зүүний харгис коммунист нам болон хувирч Монголын ард түмнийг дарангуйлагч харгис хүчин болсон юм.
1928 оноос эхлэн төрийн толгойд гарсан Коминтерний төлөөлөгчид болон монголын зүүнтэнгүүд “Лам нартай тэмцэнэ, буддын сүм хийдийг устгана, хар феодалуудын хөрөнгийг хураана, нийгэм журамд яаралтай дэвшинэ” хэмээн дөвчигнөж, ард түмнийхээ хэдэн зууны турш байгуулсан бурханы сүм хийдийг нь шатааж, бурхан тахилыг нь булаан устгаж, амин зуулгын хэдэн малыг нь хураан авч ард түмнээ амьдрах аргагүй болгов.
“Нударган баячуудтай тэмцэнэ” гээд жирийн чинээлэг дунд ардын хөрөнгийг хуу хаман дээрэмдэв.
Сүм хийдэд өндөр татвар ногдуулж, лам нарыг хүчээр хар болгов.
Бурханы шашныг хавчин гадуурхсан нь ард түмний дургүйцлыг ихэд хүргэв. Жасын мал гэхэд л 1932 оныг 1930 онтой харьцуулахад 10 дахин буурчээ. Монголын мал сүрэг 1929-1932 оны хооронд 6 сая малаар хорогдов.
Аргаа барсан ард түмэн “Жинхэнэ монгол төр, шажнаа мандуулна” хэмээн бослого гаргахаар шийдлээ.
1930 онд Улаангом ба Төгсбуянтын хүрээнд лам нарын бослого гарч, боссон ард олон шашны далбаан дор нэгдэхээ илэрхийлж, тухайн үедээ хязгаар нутгийн шашин, соёлын төв болж байсан Төгсбуянтын хүрээнээс бослого эхэлсэн ажээ.
1930 оны гуравдугаар сарын 25-нд бослогын удирдагч Бардуугийн төлөөлөгч лам Номон, Молом нараас Улаангом хийдийн лам нартай харилцаа барьж, хийдийн 60 гаруй лам нар босч, шоронгоос ялтнуудыг суллан улмаар аймгийн захиргаа, Дотоодыг хамгаалахын ангийн албан хаагчдыг баривчлан авахыг оролдсон боловч Дотоодыг хамгаалахын анги, намын байгууллагуудын албан хаагчид босогчдыг дарж, бослогыг таслан зогсоожээ.
Бодончийн хүрээний лам, хар хүмүүс бослого гаргахыг завдсан боловч толгойлж байсан 46 хүнийг Дотоодыг хамгаалахын Ховд хэлтсээс баривчилснаар уг бослого дарагдсан ажээ.
Тэр үед Төгсбуянтын хүрээний босогчид 50 хүртэлх насны 1500 гаруй хүнтэй болжээ. Бослого өргөжин тэлж байсан 1930 оны гуравдугаар сарын сүүлчээр Засгийн газрын Бүрэн эрхт комиссоос орон нутгийн цэргийн анги, ДХГ-ын орон нутаг дахь албан хаагчид, нам, эвлэлийн гишүүд, ардуудаас бүрдсэн тусгай отряд байгуулан зэвсэглэж, ДХГ-ын дарга Б.Элдэв-Очир өөрийн биеэр удирдаж явав.
Босогчид зэвсэг муутай байлаа. Бослогын үед Төгсбуянтын хийдийн 800 гаруй лам дөнгөж 100 гаруй нь винтов, цахиур, бирдаан буутай бусад нь мод шийдмээр зэвсэглэсэн, бослогын дараа хийдийг нэгжин үзэхэд 25 сумтай винтов буу 1, бирдаан буу 2, дарь 33 хайрцаг, тугалга 1 пүү байсан” тухай баримт Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдан үлджээ.
1930 оны гуравдугаар сард МАХН-ын VIII Их хурлын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр Төгсбуянт, Бодончийн хүрээний эсэргүү бослогыг дарах Засгийн газрын Бүрэн эрхт комиссын даргаар ДХГ-ын дарга Б.Элдэв-Очир, гишүүдэд Л.Дарьзав, Д.Дашчирав, Загд, Эрдэнэ нарыг томилон илгээв.
1930 гуравдугаар сарын 31-ний өдөр Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Б.Элдэв-Очироос ирүүлсэн илтгэлийг авч хэлэлцээд “Улаангом ба Төгсбуянтын хошуудыг цэргийн байдалтай болгомой”, “Төгсбуянтын эсэргүүцлийг өдүүлэгч ба удирдагч нарыг харьяа нутгийн албан газраар илэрхийлэн авч мөн тэрхүү хөдөлгөөн дор оролцож байгаа нам, эвлэлийн гишүүдийн хамт буудан цаазалмой” хэмээн босогчдын удирдагчид болох 38 хүнийг олны өмнө буудан алах зөвшөөрлийг Б.Элдэв-Очир даргатай Засгийн газрын Бүрэн эрхт комисст олгожээ.
Бүрэн эрхт комиссын 1930 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн хээрийн шүүхээр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 2 дугаар тогтоолыг үндэслэн бослогын удирдагч захирагч Борхишигийн Бардуу, Аюур, мээрэн Батбаяр тэргүүтэй 38 хүнийг буудан алах, 1-8 жил хүртэл хорих ялаар 113 хүнийг, 162 хүнийг торгох ялаар шийтгэсэн байдаг. Нийт 2000 гаруй хүн бослогод оролцсон баримт ТЕГ-ын тусгай архивт үлджээ.
Цаазлуулсан 38 хүний 30 нь ард гаралтай, 8 нь лам нар байсан.
Хожим их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд энэ бослогод оролцсон лам нараас хэлмэгдэж, 1930-1938 он хүртэл Төгсбуянтын хошуунаас 133 хүн цаазлуулж, 200 гаруй хүн 1-10 жил хорих, хөрөнгө хураах, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн байдаг. Үүнээс харахад Төгсбуянтын хүрээний бослого нь зөвхөн лам нараас гадна нам, эвлэлийн гишүүд, ард олон, төр, засгийн бодлогод дургүйцсэн олон түмний бослого байв.
1931 оны эхээр Алтай аймгийн хил залгаа сумдын 1500 шахам өрх, Амарбуянт зэрэг хийдийн лам нарыг хамарсан хөдөлгөөн гарчээ. 1931 оны сүүлчээр Өмнөговь аймгийн Өвөр Монголтой хил залгаа сумдад лам нарын хөдөлгөөн мөн гарсан.
Эдгээрийг “хувьсгалын эсэргүү хөдөлгөөн” гэж нэрлэн МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1931 оны есдүгээр сарын 54 дүгээр нууц хурлын шийдвэрийг үндэслэн, Дотоодыг Хамгаалах Газраас Тусгай морин хорооны салаан дарга Х.Чинсаа, суртлын сургагч Л.Надмид нарын 40 хүнтэй маневрын салааг Өмнөговь аймагт, Д.Бөө даргатай салааг болон 1932 оны есдүгээр сард Цэргийн Зөвлөлөөс 200 шахам хүнтэй отрядыг Алтайд нэмэн явуулснаар Алтай аймаг дахь ардын хөдөлгөөнийг даржээ. Ардын бослого 1932 онд улам эрч хүчээ авч баруун таван аймгуудыг бараг бүхэлд нь хамарч байлаа.
1932 оны гуравдугаар сарын 1-нд Хөвсгөл аймгийн Дотоодыг хамгаалах ангиас ДХГ-ын ерөнхий дарга, сургагч нарт “Бүрэнхаан сумын Жалханзын хүрээний хувилгаан Гунгаажав тэргүүтэй 11 хүн эсэргүү бүлгэм байгуулж, Төмөрбулаг сумын Бүгсүй, Бүрэн сумын Мөрөн, Цэцэрлэг сумын Тэсийн хийдүүдтэй харилцаа тогтоон зэвсэг цуглуулахаар тохиролцсон”-ыг мэдэгдэв. Түүнийг шалгаж үзэхэд батлагдсан тул ДХГ-аас 1932 оны дөрөвдүгээр сард МАХН-ын Төв Хороо, Засгийн газарт 33 тоот албан бичгээр танилцуулжээ.
Хөвсгөл аймаг дахь Дотоодыг хамгаалах ангийн мэдээнд үндэслэн бослого гаргахыг таслан зогсоох зорилгоор аграмба Цэрэнжав, Дамдин, хувилгаан Самдан, гавж Гунгаажав нарын 59 ламыг 3-4 сард дайчлан баривчилжээ.
Удалгүй Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялгантын хүрээнд босогч 100 шахам хүн улаантны засгийг устгаж, жинхэнэ монгол төр засгийг тогтоох зорилготой “Очирбатын цэргийн яам” хэмээх бослогыг удирдах байгууллагыг 1932 оны дөрөвдүгээр сарын 13-нд байгуулж түүний бүрэлдэхүүнд С.Буриад, Дандар, Жамсран, С.Нямаа,тайж Донгдогдорж, ерөнхий жанжин Самбуу дүвчин нар оржээ. Босогчид яамны тамга, өөрийн тугтай болов.
Очирбатын яамны гол удирдагч нь Самбуу дүвчин, тэргүүн сайд нь “чойжин” Буриад нар байжээ. Ардын босогчдын бусад удирдагчдын нэрсийг дурдвал: Д.Дамдинсүрэн,Эрэндэв, Дорж, Сэрээтэрийн Нямаа тайж, Санжид, Цэдэнгийн Жамц, Батболдын Түгж, Ванчингийн Магнай, Пүрэвжав, Тогоогийн Самдан, Дамдин бишрэлт, Данзаны Сумъяа, Э.Тарав, Доржпалам, Шагдар, Түмэнбаяр нар байлаа.
Удалгүй босогчид Хөвсгөл, Архангай аймгийн зэргэлдээ сумдыг эзлэн арав хоногийн дотор 1000 гаруй хүнтэй “Шарын цэрэг” нэртэй зэвсэгт отрядыг байгуулав.
Босогчдын бүрэлдэхүүнд лам, хар, нам, эвлэлийн гишүүд, хамтрал, коммун, сумын дарга нар тэр ч байтугай цэргийн албан хаагчид оролцжээ. Энэ байдлаас үзвэл бослого нь дан ганц лам нарын Засгийн эсрэг хөдөлгөөн биш, харин тухайн үеийн “зүүнтэн”-ий эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын нийгмийн хариу, тайван амар амьдралыг хүссэн олон нийтийн дургүйцлийн илрэл байв.
Босогчдын уриа бол: “Богд ламын Шарын шашныг дэлгэрүүлэгч шавь нар болсон бид нар шар тугийг мандуулж, шашны сүрийг бадруулагч шар цэргийн хэрэг улмаар мандах болмуй”,
“Ардын хувьсгалт улаан цэргийн толгойтой ардын засгийн халимаган толгойтнуудыг нэгийг ч үлдээлгүйгээр бидний шар цэргийн шар тугийн дор даруй сөнөөтүгэй”,
“Ардын засгийн алмас шуламсуудыг үндсээр нь нэгийг ч үлдээлгүй сөнөөтүгэй”,
”Бидний олон шар цэргүүдийн байгуулсан шашин төр бат бэх мандан бадрах болтугай”, ”Энд тэндгүй явж буй улаан хувьсгалчдыг нэн даруй хөнөөтүгэй” гэсэн байлаа.
Босогчид Очирбатын яамны нэрийн өмнөөс ард түмэндээ хандаж нэгэн чухал тунхаг бичиг гаргажээ. Уг тунхаг бичигт: ”Арван нэгэн жилийн доторхи ардын засгийн үед энэ улаантны засаг шашны ашгийн тулд юу ч хийгээгүйгээр барахгүй, харин шашныг мөхөөхийн төлөө нягтран тэмцэв. Улаантнууд манай хутагт хувилгаад, лам, ноёдыг барин авч, тэдний хамаг хөрөнгө малыг хураан авч алан хороож байна.Тэд ард олныг хууран мэхэлж, хамтралын нэр дор ардын хөрөнгийг хураан авч татвар ногдуулж байна. Жасыг хураан хоосруулж устгаж байна, сүм хийдийн хөрөнгийг дээрэмдэн үрэгдүүлж, сүм хийдийг хааж байна, лам ноёдыг олноор нь барин зодож хэрцгийлж алан устгаж байна. Улаан Орос Монголыг хамгаалах нэрийн дор монголын мал сүргийг улаан армийн хэрэгцээнд хэрэглэж, ард түмэнд бараа таваар нийлүүлэн ирүүлэхээс татгалзаж байгаагаас гачигдал хомсдол гарч байна. Монгол эрчүүдийг улаан цэрэгт татаад дараа нь буцахад нь коммун байгуулж коммунизмд шилжинэ гэдгээр ашиглах бөгөөд үүний зэрэгцээ ноёд тайж, лам нарыг бүрмөсөн устгаж байна. Дэг журам, амар тайван, шашныг чөлөөлөх нь дээдсээс итгүүлсэн зарлиг билээ. Эдүгээ шашны дайсныг устгах цаг нь ирээд байна.Үүнд итгэлгүй бол Шамбалын зэвсэгээс үхэх болно.Шамбалын цэргийн талд түргэн шилжин ирэх хэрэгтэй. Улаан хувьсгалчдыг барин авч нөгцөөгөөд Асгат хүрээний шар цэрэгтэй нэгдэх хэрэгтэй. Нам, эвлэлийн гишүүд шашинтайгаа холбоо бүхий бөгөөд чин сэтгэлийн үүднээс бидэнд зүтгэж хичээвэл алуулахаас айх ёсонгүй бөгөөд бид та нарыг баяртай хүлээн авна. Бидний хүмүүс аль болох хүн хөнөөдөггүй. Гагцхүү шашны харш дайсныг бол хөнөөн устгана. Бурхан шүтээнээ хараагчдыг хөнөөн устгахад нүгэл байх огтын үгүй болой” хэмээжээ.
Босогчид улаантантай тэмцэхдээ тэдний харгис аргыг тэдэнд адилхан хэрэглэнэ хэмээн үзэж байв.
1932 оны ардын бослого бол улаантны харгислалд залхсан ард түмний эцсийн бослого байсан юм. “Жинхэнэ монгол төр, шажнаа мандуулна” хэмээн уриа гаргаж боссон Монголын ард түмний энэхүү бослого зохион байгуулалт муу, зэвсэг хомс, гадаадаас тусламж дэмжлэг авч чадаагүй, цэргийн эрдэмтэй, туршлагатай удирдагч байгаагүй зэргээс болж богино хугацаанд улаантнуудад ялагдсан юм. Босогчид цөөхөн бирдаан буу, винтовоос өөр зэвсэггүй, ихэнхи нь бороохойт шийдэмтэй, зарим нь огт зэвсэггүй байв.
Улаантнууд зэвсэгт бослогын тухай мэдээлэлд үндэслэн 1932 оны дөрөвдүгээр сарын 14-нд Намын Төв Хороо, Засгийн газраас бослогыг дарах тухай шийдвэр гаргаж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбээр толгойлуулсан ДХГ-ын орлогч дарга Ц.Гиваапил, сургагч Дубровский, Санжмятав, Цэдэн-Иш нарын бүрэлдэхүүнтэй Засгийн газрын бүрэн эрхт комиссыг томилжээ. Тус комиссын харьяанд ДХГ өөрийн харьяа тусгай морьт хорооноос отряд гаргаж, Хөвсгөл аймагт Д.Өлзийбат даргатай, Архангай аймагт Г.Гончигдорж, Б.Дамбаринчин, 10 дугаар дивизийн дарга Гомбосүрэн, комиссар Гомбожав, сургагч Юшкевич, ДХГ-ын хэлтсийн дарга С.Галиндэв нарыг томилон ажиллуулжээ.
ДХГ-аас бослогын үед босогчдын хүч, байрлал, зорилгыг мэдэх, тэдний тагнуул туршуулыг илрүүлэх, нутгийн ард иргэд болон эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад оролцож байгаа цэргийн хүчний дотор босогчид нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, цэргийн албан хаагчдын санал сэтгэгдлийг судлах, босогчдын зохион байгуулалтыг дотроос нь задалж сарниулах зэрэг зорилгоор босогчдын дотор мэдээллийн маш сайн сүлжээ зохион байгуулсан.
Энэхүү бослого нь төрийн албан хаагчдын амь насыг хохироох, улс, хоршоолол, ард иргэдийн өмч хөрөнгөнд халдах зэргээр илэрхий зэвсэгт хүчирхийллийн шинжтэй болж эхэлсэн үед ДХГ зэвсэгт бослогын хүчийг тагнуулын аргаар задлах, өөрийн хүмүүсийг нэвтрүүлж, эсэргүүцэл хохиролгүйгээр буулгаж авах, гол удирдагчдыг баривчлах гүйцэтгэх ажлын арга хэмжээг удаа дараа зохион байгуулж байв.
БНМАУ-ын Бага Хурал, Засгийн газрын товчооны тэргүүлэгчдийн 1932 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хамтарсан хурлын тогтоолд: “Эсэргүү хөдөлгөөнийг газар авахуулахгүй цохиж, хор аюулыг нийтэд таниулахын тулд Ж.Лхүмбэ тэргүүтэй, Ц.Гиваапил, н.Санжмятав, Г.Цэдэн-Иш нарын таван хүний бүрэлдэхүүн бүхий комиссыг улс төрийн гэмт хэрэг шүүн таслах эрх хэмжээтэйгээр томилжээ. Бослого өргөжин тэлж, ДХГ болон орон нутгийн идэвхтний сайн дурын цэргийн хүчээр дарах боломжгүй болсон учир Улсын Батлан Хамгаалах Зөвлөлд бослогыг дарах ажиллагааг зохион байгуулах үүрэг хүлээлгэсэн байна. Бослогын гол төв Хөвсгөл, Архангай аймагт Батлан хамгаалах түр зөвлөл байгуулж, даргаар нь МАХЦ-ийн Улс төрийн газрын дарга Д.Өлзийбатыг томилжээ.
Улаанбаатар хот дахь цэргийн ангиудаас Д.Намсрай, Ж.Малж, Д.Ванчиг, А.Содном нарын даргалсан дөрвөн отряд байгуулан, түүний удирдлагад өгчээ. Д.Өлзийбатын удирдлага дахь эдгээр отрядын хүчээр 1932 оны есдүгээр сарын эцэс гэхэд зэвсэгт бослого үндсэндээ дарагдав. Бослогыг дарахад МАХЦ-ийн бие бүрэлдэхүүний 20 орчим хувь буюу 1300 орчим хүнтэй хүч оролцжээ.
Мөн бослогыг дарах ажиллагаанд бослогын толгойлогч, идэвхтнүүдийн гэр бүл, төрөл төрөгсөдийг барьцаанд авч, бууж өгөхийг шаардах, ятган сэнхрүүлэх, олзлогдсон болон бууж өгсөн хүмүүсийг буцааж явуулан ухуулга хийх, толгойлогчдын аль нэгний итгэлийг олж түүгээр дамжуулан отрядыг нь цаашдын эсэргүүцэл тэмцлээс татгалзуулах, хуурамч мэдээлэл өгч, толгойлогчдыг хооронд нь хагаралдуулан хүч тарамдуулах, зарим онц аюултай, харгис хэрцгий удирдагчдыг устгах зэрэг оросын большевикуудын арга залийг хэрэглэж “амжилт”-ад хүрч байжээ. Тухайлбал “жанжин” хэмээх Б.Аюурзана, Буяндэлгэр зэрэг хүмүүсийн гэр бүлийн гишүүд, хамаатан саданг барьцаалж, тэднээр захидал, ятгалга бичүүлж, Б.Аюурзана нь бууж өгөх хүсэлгүй болохыг гүйцэтгэх ажлын шугамаар тогтоосны дараа түүнийг устгахын тулд дотроо тэсрэх бодистой бэлэг өгүүлж, уг ажиллагааны үр дүнд Б.Аюурзаыг хороож байжээ.
Босогчдын бүлгийн нэг удирдагч Хасын цэргийн дотор улаантнууд өөрийн тагнуулыг оруулж, түүнд хор өгч хөнөөж түүний удирдлагад байсан 160 гаруй хүнийг буулган авчээ. Мөн бослогын удирдагчид болох Түгж, Жав нарыг хооронд эвдрэлцүүлэх тагнуулын арга хэмжээг хэрэгжүүлж, удирдлагад нь байсан хүмүүсийг тараасан байна.
Бослого хөдөлгөөн 1932 оны есдүгээр сарын сүүлчээр үндсэндээ бүрэн дарагдаж тус улсын дотоод байдал тогтворжсон учир ДХГ-ын даргын 1932 оны 445 тоот тушаалаар бослогын удирдагчдыг байцаах, бослогод хамрагдсан нутгийн ард олны тайван байдлыг сахин хамгаалах, илрээгүй хоцорч үлдсэн босогчдыг илрүүлэн баривчлах, бослогод оролцогчдыг бүртгэл хяналтанд авах ажлыг Тусгай хэлтэст, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Алтай аймгийн ард олны санал сэтгэгдэл, улс төрийн уур амьсгалыг судлан тогтоох, орон нутгийн байгууллагуудын ажлын алдаа дутагдлыг арилгахыг Нууц улс төрийн хэлтэст, өргөн хэрэглээний барааны хангалт, хуваариалалтанд хяналт тавих, эвдэрч сүйдсэн аж ахуйн байгууллагыг сэргээх, бослого үймээний хөлд хэлмэгдсэн олныг бүртгэж тэтгэмж олгуулах ажлыг Эдийн засгийн хэлтэст, Хөвсгөл, Архангай аймагт суулгасан цэргийн хангамж, улс төр, байлдааны бэлтгэл сургуулилтанд хяналт тавих ажлыг Цэргийн бөгөөд хязгаарын хэлтэст тус тус хариуцуулжээ.
Бослого хөдөлгөөнд оролцогчдоос учруулсан хохирлын хувьд бүрэн бус мэдээгээр босогчдын талаас 3400 орчим хүн /зарим мэдээнд 6000 хүн/ алагдаж, шархадсан, цэргийн хээрийн шүүхээр 615 хүн цаазлагдсан, энгийн ард, төрийн албан хаагчид, нам, эвлэлийн гишүүн гэх мэт 1500 гаруй хүн алагдаж, шархадсаны дотор МАХЦ, ДХГ-аас 110 орчим хүн өртжээ
Тэр үед энэ бослогын талаар Монголд сууж байсан Зөвлөлтийн төлөөлөгч Охтин ихэд сандарч нэн даруй Москва руу Сталинд дараах цахилгаан утас цохиж яаралтай мэдэгджээ.
Монголд суугаа Зөвлөлтийн элчин төлөөлөгч А.Я.Охтин 1932 оны 6-р сарын 3 -нд Москва руу Сталинд дамжуулсан нь:
"Архангай аймгийн Цэцэрлэгт байршуулсан 1195 хүнтэй 500 винтовтой монгол цэргийн гарнизон тэр чигтээ боссон лам нарын талд ороод босчихлоо. Цэцэрлэгмандлын ойролцоох харуул ангийн 70 монгол цэрэг тэдэнтэй бас нэгджээ. Босогчид нутгийн захиргааг устгаж, өмнө нь дарагдаж баригдаад хоригдож байсан 400 лам нарыг суллажээ. Босогчид дийлдэхээ байлаа. Нэн яаралтай цэрэг ирүүлнэ үү” гэжээ.
Охтины мэдээлэлд монгол цэрэг найдлагагүй, босогчдын талд орж магадгүй, ойр байрлах зөвлөлтийн нутгаас орос цэрэг авчирч даръя гэсэн санаа байгаа юм. Монголд хавар цаг эхэлсэн бослогыг хаварт нь багтааж дараад, тэгээд дахин үймээн самуун дэгдэхээс сэргийлж түшиц газарт нь байнгын цэрэг суулгаадахсан чинь суулгасан тэр цэрэг нь 1932 оны 5-р сарын 30 -нд босогчидтой нэгдчихэжээ гэсэн байдал харагдаж байлаа.
А.Н.Постебышев 1932 оны 6-р сарын 3-нд Сталинд цахилгаан утас илгээсэн нь:
“Сүүлийн өдрүүдэд Монголд байдал хүнд болж байна. 5-р сарын 30-нд Цэцэрлэг хотод байрласан 1195 хүнтэй, 600 винтовтой гарнизон бослого гаргаж засгийг устгаж баригдсан 400 босогчдыг суллажээ. Тэдэнтэй дахин 70 хүн нэгджээ. Өргөө нийслэлийн гарнизоноос машинаар 100 хүн явуулж 100 хүнийг Өргөөд үлдээв. Гэвч тэрхүү үлдсэн 100 хүнд итгэх арга алга. Бослого дарах отряд ихэд ядарчээ. Охтин үзэхдээ манай зөвлөлтийн цэрэггүйгээр босогчдыг дарах аргагүй гэнэ. Хамгийн аюултай нь бидний тусламжгүй бол нийслэл Улаанбаатарыг алдаж болзошгүй аж. Иймд танаас хүсэх нь:
1.Улаанбаатар хотод монголын засгийн газрын мэдэлд 500 цэрэг явуулах.
2.Манай Троицкосавскаас 750 хүнтэй гарнизон явуулж нийслэл Уланбаатар хотын төрийн ордон, бусад байгууллагыг хамгаалахад тусална уу.” гэжээ.
Сталин А.Н.Посребышевт 6-р сарын 4- ний өдөр хариу цахилгаан илгээсэн нь:
1.Монголын тухай та нарын цахилгааныг хүлээн авлаа. Хамгийн сүүлд та нараас босогчдыг дарж байгаа амжилтын тухай цахилгаан авч байснаа одоо гэнэт байдал хүндрэлээ гэдэг нь бодит байдлыг төөрөгдүүлж байна.Охтины яаруу цахилгаан байдлыг хэт их дөвийлгөсөн бодит бус байна.
2.Манай Монгол дахь төлөөлөгч Охтин эсхүл Шико хоёрын хэн нь бослогын эсрэг ажиллагааг удирдаж байгаа юм бэ? Монгол улсын Төв Хороо энэ асуудлыг шийдэх цаг болсон юм биш үү. Шико энэ асуудлыг шийдэж чадахгүй бол өөр чадвартай хүнээр сольж түүнийг өөрчлөе л дөө.
3.Улс төрийн туршлагагүй Охтины мэдээллийг үндэслэж манай зөвлөлтийн цэргийг Монголд илгээх нь эрсдэлтэй хэмээн үзэж байна. Монгол бол Буриад биш. Бэлтгэлийг сайн хангаагүй байж яаралтай буруу шийдвэр гаргавал Япон улстай зөрчил үүсч Япон, Хятад, Монгол гурав Зөвлөлт Холбоот улсын эсрэг фронтоор нэгдэхэд хүрч болзошгүй. Монголд болсон үйл явдал гадаад ертөнцөд нууц үлдэнэ гэдэг бол буруу бодол шүү. “ хэмээн бичжээ.
Тэр үед Зөвлөлт Холбоо улс Монголд өрнөсөн үйл явдлыг маш анхааралтай судалж өөрсдийн дүгнэлтээ гаргаж байсан юм. 1932 оны тавдугаар сарын 16-ны өдөр Бүх Холбоотын Коммунист (б)Намын Төв Хорооны Улс Төрийн Товчоо хуралдаанаараа: “Зөвлөлт Засгийн бодлогыг Монголд хуулбарласнаас үүдэн, Монголд гарсан бослогын шалтгааны тухай” хэлэлцсэн байдаг юм. Монголд гарсан бослогын шалтгаан нь ЗХУ-аас хуулбарласан зүүний бодлогыг эсэргүүцсэн ард түмний дургүйцэл, хөдөлгөөн болохыг нотолж буй хэрэг юм.
Зөвлөлтийн тал Монголд зэвсэгт бослого гарсныг Япон, Хятадын нөлөөлөл, Монголын Засгийн газрын алдаа, лам нарын хүч боломж их байгаа зэрэгтэй холбож үзэв. Иймд ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч А.Я.Охтин (Дуров) нарын зүгээс Сталинд хандаж, Монголд цэрэг оруулахыг хүсэж байв. Монголд өрнөсөн Бослогыг дарахад ЗХУ-аас тувачуудаас бүрдсэн морьт суман, мөн нисэх онгоцны отряд оролцжээ.
Ардын бослого, хөдөлгөөн нь “Монголыг алдахад” хүргэж болзошгүй гэсэн болгоомжлолыг Зөвлөлтийн удирдагчдад төрүүлж байсан нь дараах цахилгаанаас харагдаж байна. Уг цахилгаанд: “(Сочи) 1932 оны зургаадугаар сарын 4-нөөс өмнө ... Монгол дахь Зөвлөлтийн хүмүүс төлөөлөгчдийн газрын ажлын тухай гэрч баримт болох элдэв баримт бичиг, шифр, протокол мэтийн бичиг цаасыг Монголоос ЗСБНХУ-д нэн даруй маш нууцаар авч гарахыг зөвлөе. Ямар ч нөхцөл байдалд энэ туйлын чухал. И.Сталин” /Эх сурвалж: ТЕГ-ын тусгай архив/ гэж дурдсан байна.
Сталин тэр үед гадаад Монголыг Зөвлөлтийн нөлөөнөөс алдах нь хэмээн ихэд болгоомжилж яаралтай хурал хийж зайлшгүй үед Монголд оруулах зөвлөлтийн цэргийн ангиудыг Өвөр Байгалийн хилийн дагуу байлдааны бэлэн байдалд оруулжээ.
Сталин нэн даруй монголын улаан армид “Босогчдыг яаралтай дарж устга” гэсэн үүрэг өгч, зөвлөлтийн “Р-5” маркийн байлдааны 10 нисэх онгоц, байлдааны 8 хуягт машин үнэгүй шилжүүлжээ.
Монголын улаантнууд 1932 оны 5-7-р сард тэрхүү зөвлөлтийн талаас ирүүлсэн байлдааны танк, нисэх онгоцыг ашиглаж, зэр зэвсгийн хүчээр ард түмний бослогыг богинохон хугацаанд харгислан дарав.
Босогчдын тал, улаан цэргийн талыг харьцуулвал шүдээ хүртэл зэвсэглэсэн улаан цэргийн хүч илт давуу байлаа. Ард түмний бослогонд оролцсон, оролцсон байж бозошгүй хэмээн сэжиглэгдсэн олон мянган монгол хүнийг улаантнууд буудан хөнөөв.
Ардын бослого Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай зэрэг таван аймгийн хүн амын 70 хувийг хамарсан бөгөөд нийт 10 000 хүн алагдсан гэсэн мэдээ байдаг. Зарим мэдээнд нийт 6402 хүн алагдсан гэсэн мэдээ ч байдаг.
Босогчид хувьсгалын эсэргүү байгаагүй юм. Босогчид харгис улаантны эсрэг зориг гарган боссон ардын баатрууд байсан юм.
Босогчид хувьсгалын эсэргүү байгаагүй юм. Учир нь 1921 онд Монголд хувьсгал болоогүй юм, харин ардын намынхан улаан цэргийн төрийн эргэлт хийж Монгол төрөө устгаж оронд нь харгис улаантны дэглэм тогтоосон юм. Тэгэхлээр босогчид бол эсэргүү биш, харгис улаантантай тэмцсэн ардын баатрууд юм.
Ард түмний 1932 оны бослогын үеэр улаантнууд зөвхөн босогчдыг хөнөөгөөд зогсохгүй бас ард түмний хөрөнгө өмчийг феодалын өмч хэмээн булаан авч Богд хаант монгол төрийн зүтгэлтэнүүд, тайж язгууртан болон лам нарыг ангийн дайсан хэмээн хөнөөсөөр байсан юм.
Монголын улаантны харгис төр тэрхүү тулаанд ах дүү Монголчуудаа буудан хөнөөсөн Монголын улаан цэргийн дарга, цэргүүдийг төрийн одон, медалиар шагнаж байлаа. Монгол Монголоо хөнөөсөн нь улаан Оросод ихэд таалагдаж байсан нь мэдээж. Монгол ах дүүгээ буудан хөнөөж байсан улаан цэргийн монгол дарга нар ихэхи нь удалгүй Лхүмбийн хэрэг гэгчээр буудуулан алуулсан юм. Жишээлвэл босогчдыг устгаж хөнөөсөн хэмээн шагнуулж байсан офицер Ж.Малжавыг удалгүй улаантнууд буудан хөнөөсөн байдаг юм.
Бослогыг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн Лхүмбэ удалгүй улаантнуудад буудуулан алуулсан юм. Энэ бүхэн хувь заяаны тохуурхал юм уу даа.
”1932 оны Монгол дахь ардын бослого бол лам нар, феодалуудын гадаадын империалистуудаас турхирсан зэвсэгт бослого биш, харин ардын бослого гарч, улмаар иргэний дайнд шилжсэн байна. Үүний дотоод шалтгаан нь улаантны “зүүний нугалаа”, гадаад шалтгаан нь улаан Оросын большевикуудын Монголд экспортолсон социализм мөн” гэсэн Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны Академийн ахлах ажилтан, доктор Сергей Кузьмины дүгнэлттэй би санал нэг байна.
Монгол даяар гучаад онд улаантны харгислал улам дэвэрч лам хувраг, буриад ардуудыг үй олноор нь буудан хороож, ардын мал сүрэг, хөрөнгө өмчийг нь булаан дээрэмдэж хураан авч эх орондоо амьдрах аргагүй болгож байлаа.
1930- аад онд хил орчмын аймгуудын 7542 өрхийн 35000 ард улаантны харгислалаас зугтааж өмнөд хил даван Өвөр Монгол руу нүүж байлаа. Дүрвэлт дөчөөд он хүртэл тасралтгүй үргэлжилсэн ажээ.
Ийнхүү 1932 оны зэвсэгт бослого буюу ард түмний сүүлчийн бослого нь Халх голын дайнаас 25 дахин их, Чөлөөлөх дайны хохирлоос 50 дахин илүү хүн хүчний хохирол учирсан, Монголчууд өөр хоорондоо зэвсэг барин тэмцэлдсэн нэг ёсны иргэний дайны үйл явдал XX зууны Монголын түүхэнд том сургамж болон үлджээ.
Эдүгээ энэ эмгэнэлт явдлын дараа 100 жил өнгөрчээ. 1932 оны бодит үйл явдлын талаар манай уран бүтээлчид, зохиолчид уран сайхны кино бүтээж олон ном зохиол бичээсэй хэмээн бодож байна.
Жинхэнэ Монгол төр шашнаа мандуулахын төлөө эр зоригтой тэмцсэн эгэл Монгол баатруудыгаа бид мартах ёсгүй.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл(84)
МАН засгийн эрхэнд байгаа цагт 32 оны бослогын тухай үнэн кино хийнэ гэж байхгүй ! МАН уул нь ард түмнээсээ уучлал хүсэх ёстой гэхдээ хуц гэх байх ! 31 онд бослого эхлэхэд Япон Манжуурыг арай эзлэж амжаагүй байсан юм ! Энэ бослого ядаж 34 онд гарсан бол Сталин ар Монголыг Японд алдчих байсан юм ! Босогчид Цэцэрлэг хотыг эзлэчих боломжтой юман дээр цаг алдаад бутарсан юм ! Халимаг үстэй хүн болгоныг алсан да энэ бослого ! Баригдсан тохиолдолд !
teneg muu novshoo. tanai esergvv tariatiin heden lam nar l nam zasagiin evleliin ajiltan barigdsan hvn bvriig zvrhiig amidaar ni sugalj shormosloj tug tahij alj baisan ni nogoo horhoi ch aldagui buddinn jinhene vnench lam nar mon uu hoo. iimees ard tvmenii demjilegiig ogt abaagui tul daragdsan daa.. tegeed ter bosogchid ylaad yponuud ireed mongoliig hogjuuleh yum genee. 1945 ond ypond atomiin bombogdoltond ylagdaj bid tegeed hyatadiin vei mongu uls bolood duusah baisan biz dee.. ene bosolgo hiisen lam nar bol zvgeer mal horongo huraalgaj amidarah baijih chadalgui bolson heseg hvmvvs l de..Lam nar gej ard tvmeniig shulsan ajil hodolmor hiidegui bvhel bvten 90000 hvntei armi bailaa. nam zasagaas hvcheer lamaas salahgui bol bolohgui tiim tsag ve blaa daa.tegeegui bas neg tvbd shig munharsan garuud l bgaa daa..
саяхан ХУВЬСГАЛ ГЭЖ ХУВАЛЗНУУДЫГ НЭГ МӨР ДАРСАНЫГ ХЭЛНЭ. ! ХЭДЭН ЗУУН ЖИЛ ТАРХИ ТОЛГОЙНД НЬ ШИНГЭСЭН ХОРЫГ ЦЭВЭРЛЭХЭД ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ! ТЭР ХУВЬСГАЛААР БИД ӨНӨӨДӨР ХҮН ШИГ ЭРҮҮЛ САРУУЛААР БОДОЖ СЭТГЭЖ ЧАДДАГ БОЛСОН ШҮҮ ! БҮҮ МАРТ ! МАРТВАЛ МАРГААШ МӨРГӨЖ ГУЙХААС ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛНО !!!!
ӨВӨР МОНГОЛ ШИГ БОЛОХГҮЙ ГАНЦХАН ГАРЦ НЬ ТЭР МУУЛААД БАЙГАА УЛААН ОРОС ЧИНЬ ШҮҮ ДЭЭ ! ӨӨР ЗАМ БАЙСАН УУ ? ИХ МЭДЭГЧ ИХ БИЧИГЧ ЭЭ ?
тэгээд хүний зүрхийг амьдаар нь сугалж шар тугаа тахиж байсан нь ард түмний төлөө гэсэн үгүү? ха ха ха шаасан шээс вэ?
Хаман хөрөнгөө хураалгаж эрхээ хасуулсан ард түмэн юу ч хийж мэднэ.Хувьсгал ч хийнэ.Ална тална дээрэмдэнэ. Чиний амь зуух хөрөнгийг чинь муу хамчихвал бас өөрийг чинь буудаад баривчлаад эхлэвэл зүгээр номхон хүлцэнгүй байх уу , эцсээ хүртэл үзэлцэх үү.МАН ын түүхэнд хийсэн бузар ярга байсан даа.Хамгийн сүүлд 1978 онд байхаа даа бас л нийгэмчлэв явагдаж малчдын малыг хуу хамж байсан шүү
Киногоор бодит байдлыг төсөөлдөг эргүү байнашт
бодоо үс тайрдаг
Nogoo ariun gegeen buddiin shashint barag horhoi ch alah ni nvgel gedeg buddiin shabi nar ni horongoo heden malaa huaalgaj horsoj zansandaa hvniig amidaar zvrhiig sugalj, shormosloj tug tahij tamlaj alj boldog yum uu daa..mongoliin ard tvmen bol ogt demjeegui shuu, ted hargis hertsgii lam nariin gart vhsen 6000 hvnii vr sad odoo ch bgaa shuu. ted nariin vr hvvhed udam sudariig baga dorjilooroi ho. ter bol teneglel baisan tvvhend bol utga uchirgui alalga l baisan da.ter veiinhee uls tor delhiin baidaliig ogt oilgohgui baij ard tvmenee hargislaj alj hyadsan hvmvvs dee..
Эргүү юм бичдэг пизда вэ. Яр тэмбүүндээ баригдаад, шашиндаа мунхраад дуусах ёстой байсан юм уу?
Танай аав ээж үү
oo tanai aav eej tembvv bhgui odor bvr usand orood shvd amaa ugaadag aguu soelt ger bvl baij dee...nogoo bas amidaarai burhad bolson lam baisan uu hoo..
Saihan niitlel bn. Bicheed baigaarai.
идам чинь нэргүй хуруу шдээ. заа, кириллээ үзэхээ болихгүй юу дөө. дотоодод үзэх юм зөндөө.
энэ сүх гэгч газрын гай түүх шүүлээ юү хол очиж унгаа
Сүхбаатар гээд үнэн тэнэг дагз шүүү
Дураараа бурдаг нус вэ. Манайхан 1932 онд тэр самууны хөлд өртөж нэг хэсэгтээ л зовж зүдэрцгээсэн. Шарынхан нүдэнд харагдсан эр хүйстэн бүгдийг хүчээр тууж авч яваад явахгүй гэснийг нь тэнд нь цавчиж байсан гэдэг. Үлдсэн эмгэд, хүүхдүүд зунжингаа зовж модонд дүрвэж байсан гэсэн.
Түүхийг ямар зорилгоор гуйвуулж , эцэг өвөгдийн туулж бүтээсэн түүхрүү нулмиж байгаам . 1932 оны бослого гарах шалтгаан нь хөрөнгө , зэрэг дэвээ алдсан ноёд , лам нарын хатгаасаар , жирийн ардуудыг мунхаруулж гаргасан үймээн . Түүх гуйвуулж битгий худлаа зүйл бич . Манж нарын бодлогоор монгол эрчүүдийг лам болгож , хэлтгий захтай дээл өмсөж , эхнэр авахууллахгүй , монгол үндэстэнг устгаж байсан . Монголчууд 1920 онд хагас саяа хүрэхгүй хүн амтай устаж буй үндэстэн байсанг , Сүхбаатар тэргүүтэй монголын зоригт залуус , та нарын үзэхгүй , улаан орос цэргийн хамт сэргээж , одоо хэрэгтэй хэрэггүй зүйл бичиж буй та нар тусгаар монгол улсад амьдарч байгаа шүү . Түүх бол түүх та нар шиг нохойн гөлгүүд түүх шүүх боллоогүй .
За чи битгий хуцаад бай,,,
ккк оросын зохиосон түүхэнд жигтэйхэн дуртай
Улаан оросуудын тулгасан хамтралжуулалт 1932 онд Монгол Украин Казахстанд нэгэн зэрэг эхэлжээ Харин Монголын эх орончид 1932 онд оросын эсрэг бослого гаргасан Бослогоос болж Монголд хамтралжуулалт зогссон бол Украин Казахстанд үргэлжилсэн Үр дүнд 1932 онд Казахстанд 1 сая гаруй казахууд өлсгөлөнгөөс болж амиа алдав Украйнд Голодомар хэмээх өлсгөлөн 3 сая гаруй Украйн иргэдийг устгажээ 1932 оны эх оронч босогчид Монгол эх орноо өлсгөлөнгийн аюулаас аварчээ Одоо Дэлхийн даяар орос фашизмын эсрэг тэмцэж байна Монголын түүхийг орос фашизмын өнцөгөөс биш Монголчуудын өнцөгөөс бичиж шинэчлэх цаг нь болсон
saihan burdag gar shuu. Kazakstand 1 say hvn olsoj vhjee gej domogt itgeed bgaa yum uu hoo. kazakuud mongol shig nvvdelchid baisan tul osgolon bolohod bvgd shinjan-uigar , mongol geed zugtaad nvvsen ch de. tend baisan orosuud bas tariachid boloh uzbekuud sartuud vhsen baidag yumaa. end ter aguu ariun bosolgo hiigch lam nar chin hvniig amidaar ni zvrhiig sugalj, shormosloj , tug tahij alj baisaniig yagaad bichehgui bna. nogoo horhoi ch aldaggui amidaarai amid burhad bolson gegeersen lam nar chin araatanaas dor baisaniig ter veiin ard tvmen harsan ch de. ted nariin gart vhsen nam toriin alban haagch 7000 hvniig ta nar yu gej heleh be ho. ted nariin vr sad udam ugsaa ene hargis lam nariig shvtej amidarah yum uu hoo.
манж хятад япон гучин хоёр оноос хил зөрчиж монголын дотор бослого хөдөлгөөн шинэчлэл гэж ард түмнийг мунхруулсаар тагнуулын явуулга өдөөн хатгасаар япон германы туршилтын дайныг анх 1939 онд монголоос эхэлж дарагдсан боловч герман ёвропийн бүх улсыг эзлээд польш руу довтолж эзэдсэн Баатар цагаан хаан ПОРТ АРТУРТ японд номхон далайн флотоо устгуулж германы бүлэгт баруун талын газар нутгаа алдаж ялагдахад хүрэв ЛЕНИН СТАЛИН-ы БОЛЬШЕВИК нам орос эх орноо аварч октябрын хувьсгал хийж герман улс версалын найрамдлын гэрээ байгуулж орсыг түр молигодов Хоёрдугаар дайны өмнө харилцан довтлохгүй гэрээг ГИТЛЕР СТАЛИНТАЙ байгуулж орсыг молигодов ГЕРМАН урвагч горбачёваар СССР- ЗХУ-ыг задлаж НАТО-Д элсүүлж тэлэхүй гэж молигодов дөрөвдэх молигодолт нь минскийн гэрээ гэгчийг байгуулж 8 жил цаг хожиж фронтын нэг хоёр гурав дөрөв дүгээр хамгаалтын шугам бункер блиндаж газар доорхи хот хонгил далдлах байр зэр зэвсгийн агуулах командын байрууд 8 жил барьж байгуулж бэхэлж молигодов тавдугаар молигодолт нь северный -2 -оор байгалийн хий орсоос авна гэж байгуулж хийлгэчихээд дэлбэлж шольц молтгодов 6-р молигодолт нь танк онгоц сум пуужин украйнд өхгүй гэж молигодов 7-р молигодолт дезинформаций фейка фальшив терроризм враньё неправда натод элсүүлэх санкц блокад г м -----------
гарц юу байна даа. ганпирдаж хая л гээд байх юм.
калачакра гурван хүрд. гадаад хүрд дайн дажин хаос. берзины архивт тэгж бичсэн байлээ. хүрд дэлгэж хураах.
за болио зургаан жил болоход дэлхий яаж сөнөх нь мэдэгдэх байлгүй одоо ч эхэлж л байна ердөө 13 жил байна япон америк орсоос асуу
гэрээс гарлаа ➡ 13 гамбир
тайжи гэж юу гэж байган бэ? дай чи. тай чи. тайж тахих. отго жинс, зэрэг. орой дээрхээ чулуу болгох. чулуунаас дорхыг индүүдэх юм байх даа.
агаа, жи гэж кирилл үсгээр бичвэл бичиг үсэгт нэвтрэх. бичилтийн хэлбэр нь хүртэл монгол үсгээр тал бичигдээд, кириллээр болхоор дэлгэгдээд. адууны тамганд гэхдээ байгаа л даа.
k key
заавал кирилл үсэг үзэж монгол бичиг үсэгт нэвтрэх?
есүгэн хатан санаа алдав. хаан эзэн иргэдийг аймаг аймгаар нь тоолов. нэг захаас нь тоолоход нэг иргэн илүү гарав. нөгөө захаас нь тоолоход бас нэг иргэн илүү гарав. илүү гарсныг цавчиж алав.
оймс орхиод явах
Энэ дандаа монголын өнгөрсөн түүхийг харлуулж байх юм.Яадаг эсэргүү вэ зайлуулах юмсан.
халимаган толгойтнуудыг нэгийг ч үлдээлгүйгээр бидний шар цэргийн шар тугийн дор даруй сөнөөтүгэй”, "...алмас шуламсуудыг үндсээр нь нэгийг ч үлдээлгүй сөнөөтүгэй”, "бидний олон шар цэргүүдийн байгуулсан шашин төр бат бэх мандан бадрах болтугай”, ”энд тэндгүй явж буй улаан хувьсгалчдыг нэн даруй хөнөөтүгэй”
үс нь өөрөө унаагүй "гэлэн" алмас л гээд байна даа. алмас snowman. яана даа, яана. хүн гөрөөс мөн үү. буг.
шашны харш дайсныг бол хөнөөн устгана. Бурхан шүтээнээ хараагчдыг хөнөөн устгахад нүгэл байх огтын үгүй болой” хэмээжээ.
яршиг доржийн сүхбаатар амьд явах эрхээ алдлаа нэг булан тохойд зогсож отож байгаад жингэрийг нухчихъяаа
хөх гуядах нь ээ
Оросуудад гай тарих нь битгий хэл орос хүн амьдралдаа харж үзээгүй зах хязгаарын нутагт амьдардаг 3 нагац ахыг минь оросуудад гэм хийсэн хэргээр буудан хороосон юм хэмээн эмээ маань ярьдаг байж билээ,,,бодвол оросын заавараар монгол улаантнууд л хилсдүүлж хэлмэгдүүлсэн юм байлгүйдээ,,,
амаа хамхидаггүй ардын дайсны амыг барих л хэрэгтэй
Ард түмэн аргаан бараад л босож дээ,,,
нүүж дайжсан хүмүүсийн 80 хувь нь буцаж орж ирсэн гэдэг байхаа.
Мухар сүсгийн эсрэг
Өнөөдөр Ардчилал монголчуудыг мөхлийн ирмэгт аваачсантай адил тухайн үед Эсэргүү нар Монголыг эзэлсэн бол Хятадын эрхшээлд орж Монголчууд 100 жилийн өмнө МӨХСӨН байх байжээ!!
Орчин үеийн шинжлэх ухааныг хөдөөд түгээх гэж очсон хорин хэдхэн настай гэмгүй багш,эмч залуусыг яргалан өрлөн алж байсан тэр төрийн дайснууд яахаараа баатрууд болж орхив. Энэ сүхбаатар нэртэй нэг золбин дебиль байсхийгээд л нэг шал худлаа юм бичиж тэрэндээ яагаад ч юм заавал социализм,орос хоёрыг хавчуулан гутаах гэж оролдох болж. Энэ нөгөө АНУ н элчингийн зөөлөн дайны бодлого яваад байна уу. нуланд шулам тэгж зааварласан уу. Социализм герман, чех,польш,унгар гэхчлэн урьд нь эдийн засаг, соёл боловсролын өндөр хөгжилтэй байсан орнуудад бол зарим талаар хохиролтой байсныг үгүйсгэх аргагүй. Харин хоцрогдсон Монгол,Вьетнам,Хятад,Куба,Солонгос зэрэг улсуудад бол эдийн засаг,аж үйлдвэр,боловсрол,эрүүл мэнд,хөдөө аж ахуйн гэхчлэн бүх салбарт үсрэнгүй хөгжилд хүрэх нөхцөл боломж олгосон гэдгийг үгүйсгэж байгаа бол энэ нь баабар маягийн солиорол юм шүү.баабар юу гэлээ. Монголчууд 1921-1990 оны хооронд зөвхөн давс идэж амьдарч байсан гэсэн. Тэр нохойн ам руу хоёр халбага давс хийхэд л үхнэ.
зөвөө
zov shuu. bid dongoj 0.6 say hvntei iim tom nutagdaa neg hot bhgui deed bolovsoroltoi hvngui yduu ovchin zovlond barigdsan oron baisaniig l ardiin hubisgal uls shig uls bolgoj ogson doo. sotsiolizimm bol mongold ashigaa ogson shuu..
ene bol ard tvmenii bosolgo ogt bishee, horongo mongoo malaa huraalgaj horsoj zansan lam nariin l hiisen ajil. getel ted uls oronoo ogt bodohgui tuhain veiin uls tor delhiin baidaliin tuhai ogt oilgolt bhgui hvmvvs baijee. Ted nar nam evlel bolon tor zasagaanii 6000 garyui hvniig alj talj tarchilgaj ustgaj blaa. Ted bosogchid nogoo ariun buddist barag amidarai burhan horhoi alahgui gedeg hvmvvs chin barigdsan hvmvvsiig orloj, zvrhiig amidaar ni sugalj shormosiig tasalj hamgiin buzar argaar tamlaj aldag blaa da. hervee bvh ard tvmen demjij baisan gevel ogt hudalaa shuu..ihenh ard tvmen ulam ter ih hargislal tamlaliig ogt demjeegui ch de.ingej hudalaa yrihgui e. Olon hvn alsan Tvgjil Sambuu dovchin nart alah yl ogoogui zobhon 10 jil ogj blaa.
төгс баясгалант хийд зурхайн зурлагаа маш муу зурдаг байсын байнөө. цаг үе төр улс юу болж байгааг мэдрэхгүй. ардын нам засагт бүх төлөөлөл байсан гэдэг. гэвч шашны школ лам нарын хоорондын тэмцлээ шинэ засагт оруулж ирж тэмцлийхээ шинэ талбар болгож завхраад намаас хөөгдсөн гэх. засгаас хөөгдөж
алмас нь байгаа бол шооллам нь байгаа. шооллам хүү төрүүлбэл хүн болдог гэнээ. хүн болцгоогоогүй бол алалцоол байх нь. яаж нэг хүн болцоох юм байган. ккк
манжийн дарлал алба гувчуур гамингийн дайсхгнасан алан хядлага түвдийн шарын шашины хэдэн зуун сүм хийдэд шавилан суусан шар феодалууд монголын чингэс хаан үй түмэн монголыг өрхөт гэр бүлээр нь өмчит мал хөрөнгөтэй нь гадаадад хүчээр тууж аваачин дайнд алуул монгол хүн ч тэр чингэс ч тэр нутагтаа эргэж ирээгүй цөөрч 400 500 мянган хүн болтлоо хүн ам багасч цөөрснийг ашиглан манжид халхын өндөр гэгээн дагаар орж хоёр зуун дөчин жил боолчлогдов ихэнх нь лам хувраг болсноос хүн ам цөөрөв дээр нь яр тэмбүү заг хүйтнээс болж хүүхэд гарахгүй байв Боловсон эмнэлэг байгаагүйгээс маш их янз бүрийн өвчтэй хүн их байв Зөвхөн ардын хувьсал эрүүл энх аз жаргалыг авчрав ХАЛИМАГ ГАРАЛТЙ ИХ УДИРАГЧ ЛЕНИН МОНГОЛ ТЭРГҮҮНИЙ ОРНЫ ТУСЛАМЖТАЙГААР ХӨГЖЛИЙН ТОДОРХОЙ ШАТЫГ АЛГАСАН ХӨГЖИНӨ ГЭЖ БИЧИЖ БАЙВ Лени.ий үзэл санаа ялсан
үгүй. манайх одоо капитализмаар явж байгаа. харгис капитализмаар
ENE svhbaatar geh gar yagaad bosogchidiin nam toriin alban haagch nariig alj hyadaj tamlaj alsaniig bichehgui bnaa. Bosogchid geh lam nar hvniig amidaar zvrhiig sugalj , shormosloj alah , tug tahih geed hamgiin hargis argaar tamlaj alj baisan ch de. nogoo buddiin shashint horhoid alj chadahgui gedeg lam nar chin yagaad eh oron neg mongolchuud ingej alj talalj tamlaj zovooj baisan yum be de. Ted nariin gart vhsen 7000 hvnii vr hvvhed odoo ta nariinhaar aguu erh choloonii temtsegch gej ene buzar aluurchidiig shvtej amidarah yum uu ho.Nogoo ariun buddiin nomlol esoor ingej hvn alah ni ariun ybdal uu hoo. tsag ve uls oronoo, delhiin baidaliig medehgui munharsan heden lam uls oronoo abch ybj chadah uu da.Mongoliin tvvhend bol hamgiin ih gai bolson hvmvvsdee..Ed nar bol horongo mongo malaa huraalgaj horsol zanaldaa hotlogdoj bosologo hiisen munharsan medleg bolovsorolgui haranhui hvmvvs l baisan da..Mongold ajil hiidegui orgol barits jasiin malaar amidardag 9
Чиний бурханлаг шашинлаг чинь тэндээ л биз тэр үеэс хойш хичнээн ч жилийн дараа төрсөн юм мэдэхгүй, үзээгүй хараагүй юм аа ингэж дур мэдэн зохиож донгосч болохгүй, хойч үед халтай. Төвд тэгвэл өнөөдөр Швейцарь болчихгүй яасан юм.
швейцар лугаа хөгжинө. swiss-д их хурал парламент гишүүд нүүрсний наймачид бий юу. ждү хөгжлийн банк
сонгууль проголовалах нь чухал бус сонгуулын өгсөн саналыг подсчитать хийх нь чухал гэж лениний шушенскад очихын өмнө хэлсэн үгмйг 1887 онд америкад давтсан бол трамп саяхан давтлаа трамп шуудангаар саналаа тоолуулж дээрэмдүүлсэн
юун 100 жилийн өмнөх вэ? гэж шоолж байх шиг байна. ленин, трамп хоёрыг жишээд. дээр нь юун орос вэ? асуудлаа өөрсөө тэгээд шийдээч. нэгэнт л мөнгөөр санал худалдаж авдаг юм бол, өгсөн өгөөгүйг мэддэг юм бол ил санал өгцгөөгөөч гэнээ. хаашдаа л дээрэмдүүлсэн луйвардуулсан гэж хэлэхээс хойш. толгой дараалан саналаа өгөөч. ил болвол утсаар, мессэжээр одоо өгчихөж болно шд. 100% санал хураалт болох нь байна шд. тэгэх аваас ану-д үер болж, усны далан нурна. цаана нь угаасаа хугацаа байхгүй. одоо л тэр нэг level рүүгээ орж үз
өөрийн санал, өөрийн үгээ өөрөө хариуц. тоолох асуудалтай. анхаар!
jeans
намын байраа хашаажуулсан ч 7с1 давтагдана. тав байтугай 50 толгой. өмнө нь хэллээ
утас сүлжээ унах тог тасрах
сонгогчдын саналын фото зургийг гар утсаараа ав.
Баримт мэдээлэлтэй сайн нийтлэл байна. 1932 оны Ардын бослогын тухай бүх баримт мэдээлэл, нутгийн ард түмний аман түүх, гадаад дотоодын засгийн баримт бичигийг бүгдийг нь оруулсан сайн ном гаргаарай
32 онд архангайд орос эмчийг яргалаад алчихсан. хүү нь 4 настай үлдсэн. бас эмч болоод 90 гартлаа оростоо эмчээ хийсэн байнаа. нөгөө эмч нь хэд будуулаад амьд үлдсэн. дөрвөн үеэрээ манайд ажилласан байнаа
1932 оны бослогыг үнэн зөв баримт нотолгоотой сайн бичжээ. Үнэн хэзээд ялдаг. Баярлалаа.
босогчдын хэлж ярьсан уриаг гүйцээх?
Энд үнэн юм алга даа.
доржийн сүхбаатар гэх тэмбүүрсэн дурак 1921 оны хувьсгал бол хувьсгал биш, харин 32 оны бослого бол ардчилал, эрх чөлөө байсан гэнэ үү? түй май.
Одоо бодоход хамаг л сор болсон улсыг устгаж монгол ген ихэд хохирч. ГУДМААР дүүрэн царай муу, галбир муу, гол нь ухаан муутангууд ялангуяа хоосон залхуу бие биедээ дайсан мудаакууд үлдсэн!
ГЕРМАНЫ ДОРДОХЙН ДОЛООН МОЛИГОДОЛТ ГЭДГИЙГ ДООР УНШААРАЙ нэг молиго нэгдүгээр дайны герман орсын гэрээ Хоёр молиго 2-р дайны өмнөх молиго ГУРАВ коль горбачёвын натог өргөжүүлэхгүй гэрээ дөрөв минскийн гэрээ нормандын форматын молиго-оор украныг бункержуулж дайнд нууцаар бэлтгэсэн ТАВ северный хоёрЫГ ГЕРМАН УСТГАСАН ЗУРГАА украйнд герман ёвропийн цэрэг зэвсэг өгч натлд элсүүлэхээр молигодсон долоо мэдээлийн гүжир гүтгэлэг пропаганда фальшив сюжет компзиции зохиомж фейка худал хуурмаг гм ------------
зохиомжинд нь үргэлж заар наркозон амнези
ингэж ард түмний толгойг бүү эргүүл!төөрөгдүүл! эсэргүүний хөдөлгөөн байсан. юун ард түмний бослого вэ? солиотой галзуу хүний тэмдэглэл байна. түүхээ унш! судал!
Гаднаас биш өөрдөөсөөс бурууг хайх хэрэгтэй одооч ялгаагүй
сонгууль дөхөөд одоо шаабарын иймэрхүү тархи угаалт ширүүснэ.
ХЭДЭН ЗУУН ЖИЛ ТАРХИ ТОЛГОЙНД НЬ ШИНГЭСЭН ХОРЫГ ЦЭВЭРЛЭХЭД ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ! ТЭР ХУВЬСГАЛААР БИД ӨНӨӨДӨР ХҮН ШИГ ЭРҮҮЛ САРУУЛААР БОДОЖ СЭТГЭЖ ЧАДДАГ БОЛСОН ШҮҮ ! БҮҮ МАРТ ! МАРТВАЛ МАРГААШ МӨРГӨЖ ГУЙХААС ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛНО !!!!
ӨВӨР МОНГОЛ ШИГ БОЛОХГҮЙ ГАНЦХАН ГАРЦ НЬ ТЭР МУУЛААД БАЙГАА УЛААН ОРОС ЧИНЬ ШҮҮ ДЭЭ ! ӨӨР ЗАМ БАЙСАН УУ ? ИХ МЭДЭГЧ ИХ БИЧИГЧ ЭЭ ?
ХУВЬСГАЛ ГЭЖ ХУВАЛЗНУУДЫГ НЭГ МӨР ДАРСАНЫГ ХЭЛНЭ. ! ХЭДЭН ЗУУН ЖИЛ ТАРХИ ТОЛГОЙНД НЬ ШИНГЭСЭН ХОРЫГ ЦЭВЭРЛЭХЭД ХУВЬСГАЛ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ! ТЭР ХУВЬСГАЛААР БИД ӨНӨӨДӨР ХҮН ШИГ ЭРҮҮЛ САРУУЛААР БОДОЖ СЭТГЭЖ ЧАДДАГ БОЛСОН ШҮҮ ! БҮҮ МАРТ ! МАРТВАЛ МАРГААШ МӨРГӨЖ ГУЙХААС ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛНО !!!!
За мэдэмхий түүхчээ тэр бослого ялсан бол гээд агуу их Монгол улс өдийд ямархуу болох байсныг төсөөлөөд өг дөө! Бүр мөхөөд ханзаар бичицгээж байх байснуу?
Женко хэмээх ерөнхийлөгч асан Х. Баттулга ерөнхийлөгч байхдаа билүү " МАН-ыг тараах" тухай юм ярьж байсан санагдана. Маш их эх сурвалж, нууц материалууд, мэдээллийн үндсэн дээр тэгж хэлж гэж одоо би бодож бна.
Энд 1 зүйл хэлахэд хувьсгал хийхэд эрсдэл гарна сайнтай муутай, одоо өнгөрснийг шүүгээд маргаад юу ч хожихгүй гол нь монгол хожиж үлдсэн (тусгаар улс болж) эрүүл мэнд ,соёл боловсрол,шинжлэх ухаан, үйлдвэржилт гээд харин сүүлийн 33 жилийн алдаа завхарлын талаар бодох, хөгжүүлэх,урьд алдсан алдааг гаргахгүй байх талаар ухаан уралдуулах нь зөв шийдэл өнгөрснийг 20 зуунд үлдээ одоо 21 р зуун
Юу гээд балайраад байгаа юм бэ? Тэр зүрхийг нь амьдаар нь сугалуулсан нөхдүүд, шөрмөсийг нь амьдаар нь сугалуулсан залуучуудын хохь нь уу.Бага шиг балайр.
Оростой нийлсэн ногоон малгайтнууд чинь л Монголын соруудыг тамлаж яргалж алж бахаа хангаж байсан байх шүү, Үхсэн хүмүүсийг ч ясыг нь өндөлзүүлж хар худлаа юм зохиож муулж байсанд нь итгэж явдаг эргүү өгөр толгой юу
Хамаг шилдэг тэмцэгчдээ алж устгаад, хэдэн алуурчид, аймхай, тахир дутуу нь л Монголдоо үлдсэн, Тунгалаг тамир, Өглөө, Тэмцэл мэтийн түүхээ хэт гуйвуулж ард түмнийг доромжилсон кинонуудыг хаах хэрэгтэй