Сүүлийн үед би Чингис хааны Монголд сайтар судлагдаагүй алтан ургийн түүхийг ихэд сонирхож, энэ талаар зориглож судалж бичихээр шийдлээ. Энэ бол Дундад ази дахь Чингис хааны алтан ургийн хаадын түүх юм.
Хорьдугаар зуунд дэлхий дахинд Чингис судлал хүчтэй хөгжөөд байхад Монголд бүхэл бүтэн жарны турш эх оронд нь Чингис хааны нэрийг хэлэхийг хориглож, Эзэн хааныг маань коммунистууд харгис феодал, эзлэн түрэмгийлэгч харгис хаан байсан мэтээр гүтгэж харааж доромжилж байсан юм. Чингис хааны түүхийг сургуулиудад огт заадаггүй байлаа.
Үүний горыг би өөр дээрээ хүртэл амсаж байв. Зөвлөлт улсад их сургуулийн оюутан болоод хоёрдугаар курсад сурч байхад манай их сургуулийн хууль эрх зүйн доктор багш тэр курст сурч байсан 12 монгол оюутан биднээс Чингис хааны түүх, Их засаг хууль хоёрын тухай асуув.
Нэг ч монгол оюутан хариулж чадахгүй байв. Зөвлөлтийн сургууль төгссөн, орос хэл сайтай монгол оюутнууд хүртэл юү ч хариулж чадахгүй байв. Тэр үеэс би дотроо Чингис хааны тухай заавал сайн мэддэг болно хэмээн өөртөө тангараглаж байж билээ. Түүнээс хойш Чингис хааны тухай олон арван ном уншжээ.
Тэдгээр номыг уншиж байхад Чингис хааныг маань гадаадын түүхчид, зохиолчид ямар гүтгэдэг байсныг олж мэдэв. Яриагаа цааш нь үргэлжлүүлье. Эзэн Богд Чингис хааны латн ургийн тухай ном зохиол үзэж байхад монголчууд өөрсдөө буюу монголын ойрдын зарим ноёд болон коммунистууд Чингис хааны алтан ургийг хэдэн зууны турш мөшгиж гадуурхаж хөнөөж дуусгасан байх юм. Эдүгээ алтан ургийн амьд удмыг Монголд олоход бэрх болжээ. Монголд алтан ургийн амьд удмыг олъя гэвэл Боржигин овогтой тайж язгууртай хүмүүсийн дундаас л эрэх хэрэгтэй болж байна. Гэтэл алс холын Перс, дундад азид Чингис хааны алтан ургийнхныг олон зууны турш ихэд хүндэлдэг нь ихэд гайхалтай бөгөөд эдүгээ цагт алтан ургийн удам нь амьд үргэлжилж байгаа нь үнэхээр санагдаж байлаа.
Эзэн Богд Чингис хааны алтан ураг гэж хэнийг хэлээд байна вэ?
Эзэн Богд Чингис хаан болон Бөртэ хатан хоёрын төрсөн хүүхдүүд болох Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй нарын дөрвөн хөвгүүдийн удмыг Чингисийн удам буюу Алтан ураг гэдэг юм. Эдүгээ шинжлэх ухаан хөгжиж, Чингис хааны удмын хүмүүсийг ДНК-аар нь тодорхойлдог болжээ. С2а3-F4002[1] Y-хромосомтой гаплогрупптэй C-M130[2][3][4] ДНК-тай эрэгтэй хүмүүс бол Чингис хааны удмынхан мөн хэмээн үздэг ажээ.
Зүчи хаан гэхэд л гэхэд 40 гаруй хөвгүүнтэй байжээ. Их Монголын Юань гүрний Эзэн хаан Хубилай гэхэд л 22 хөвгүүнтэй байжээ. Зүчи хааны удам Персийн Ил хааны удмын хатадтай ураг барилдаж байв. Хүлэгү хааны үеэс Илханы удмын хаад алтан ургийн удам болсон түүхтэй. Чингис хааны алтан ургийн Зүчи хааны удам одооны Казахстан, Дундад ази, Оросын зүүн өмнөд нутаг, өмнөд Украин, Хойд Кавказын нугийг хамарсан Алтан Орд улсад, Алтан ургийн Хүлэгү хааны удам Персид, Алтан ургийн Гирейчүүд Крымд, Төглөг Төмөр хааны удам Могулид, Шейбани, Аштарханы удмынхан Бухар, Узбекд, Торечуудын удам Казахын хаант улсад хаанчилж тухайн улс орноо хөгжүүлж хүчирхэг болгож байлаа.
Эдүгээ Чингис хааны Алтан ургийн удмыг улс үндэстнээр нь ангилж жагсаавал:
-Монголын алтан ураг / Боржигин /
-Казахын алтан ураг / Торе /
-Узбекийн алтан ураг / Шейбани /
-Татарын алтан ураг
-Ногайн алтан ураг
-Сибирийн алтан ураг /Шейбан /
-Гирей буюу Крымийн алтан ураг
-Оросын буюу Алтан ордын алтан ураг
-Их Юань гүрний алтан ураг / Хубилай хааны удам /
Энэ удаа би эдгээр алтан ургийн олон удмаас Узбекийн Шейбани, Казахын Торе, Персийн Хүлэгү удмынхныг багахан ч гэсэн чадахынхаа хэрээр бичихээр шийдлээ. Монголчууд Перс, Дундад ази дахь эдгээр алтан ургийн удмын талаар судалгаа, тандалт бараг хийгээгүй бололтой. Монголчууд зөвхөн Монголын Алтан ураг, Их Юань улсын алтан ургийн талаар судалгаа хийсэн байдаг.
Нэг. Узбекийн алтан ургийн Шейбани угсааныхан
Эхлээд Узбекийн Шейбан гэдэг юү гэсэн үг вэ гэдгийг авч үзье. Shayboniylar гэдэг узбек үг бол Бухарын хаант улсын алтан ургийн эзэн хаан Мухаммед Шейбани гэсэн нэрнээс гаралтай үг. Шейбаны угсаа Мухаммед Шейбани /1451-1510 / бол Шахбудаг султаны хүү, Абулхайр хааны ач хүү юм.
Шейбани хааны алтан ургийн түүхийг жагсаавал:
-Чингис хаан
-Зүчи хан , Чингис хааны хүү
-Бахадур хан, Зүчи ханы хүү
-Баниал хан , Бахадур ханы хүү
-Есу Бух хан, Бахадурын хүү
-Зүчи Бух хан
-Бадагул хан
-Минг Тимур хан
-Булад султан
-Ибрахим султан
-Дуалет шах султан
- Абулхайр хан
-Шах Будаг султан
-Абул Фахт Мухаммед Шейбани хан /Эндээс алтан ургийн Шейбани удмынхан эхэлж байгаа юм/
Дундад азийн түүхээс үзэхэд энэхүү Шейбайны удмынхан Доголон Төмөр хааны удмынхантай хоорондоо нилээд дайтсан байдаг. Алдарт Төмөр хаан бол Чингис хааны Цагаадайн хан хүүгийн удам хэмээн өөрийгөө үздэг.
Хэдийгээр түүхэнд Төмөр хааныг монголоор Чингис хааны “Хүргэн” , буюу турэгээр “Гургун” хэмээн бичдэг байсан ч Тимур хааны удмынхан өөрсдийгөө Чингис хааны удам хэмээн бахархдаг байсан. Тимур гэдэг нь түрэгээр төмөр гэсэн үг.
Тэхлээр дундад азийн энэ хоёр чухал удмыг алтан ургийн удам хэмээн үзэх нь зүйтэй юм. 16 дугаар зуунд Мавераннахр, Самарканд, Бухар хотуудад Мухаммад Шейбани ханы удам хаанчилж байлаа. Шейбани хаан 1499 онд Мавераннахр хот, дараа нь Хорасан хотыг эзэлж, 1501 онд Самарканд хотыг Доголон Төмөр хааны удмынхнаас булаан авав. Шейбани хаан үргэлж дайны байдалд байдаг байв. Шейбани хаан удалгүй казахын тал нутаг руу дорнод Дешт- и- Кипчак руу довтолж , Сефевид улстай байлдаж байлаа.
1510 онд Мухаммед Шейбани хаан ираны шах Исмайл Сефевитэй байлдаж ялагдлаа. Энэ тулаанд Шейбани хаан нас барав. Шейбани хааны удам 1540 он хүртэл хаанчлав. Абдуллы хан /1557-1598 /-ы үед хаант засаглал хүчтэй байв. Сүүлчийн Шейбани удмын Пирмухаммед ханы үед газар нутаг нь хумигдаж ах дүү хоорондын тэмцлээс болж энэ хаан нас эцэслэв. Дараа нь 1601 оноос Аштарханы удмынхаан хаанчилж эхлэв.
Нэг онцлог зүйл бол Шейбани удмынхан дунд нэртэй яруу найрагчид төрөн гарч байлаа. Үүнд: Мухаммед Шейбани, Абу Сайд хан, Убайдулла хан, Абдалазиз хан, Абдулатиф хан, Абдулла хан нар орж байдаг. Шейбани угсааны хаад 1600 он хүртэл Мавераннахра, Бухар, Самарканд, Ташкент, Мианкала,Карши, Шахрисяб, Туркестан, Гиссары, Ферган, Балха хотуудад нийтдээ 49 султан, хаад хаанчилж байлаа.
Хоёр. Персийн алтан ургийн Ил хаадын угсааныхан
Алтан ургийн Хүлэгү хааны удмынхан 13,14 дүгээр зуунд Ойрхи дорнод болон Дундад азид ноёрхож байлаа. Хүлэгүгийн удмынхныг персээр “Иль хан” буюу “Ардын хаан” гэдэг байв. Хүлэгү Ил хааны нутагт орчин үеийн Иран буюу эртний персийн бүх газар нутаг болон орчин үеийн Афганистан, Арран, Ширван, Азербайджан, Туркмен, Ирак, Курдистан, Кавказ, Жезиру, Месопотамия, Грузин, Коний, Кипр улсын нутаг, Бага Азийн нутаг, Герат, Мераг, Тебриз, Сольтани хотууд орж байлаа. Иль хаадын улс бол Хүлэгү хааны 1256-1260 онуудад хийсэн ялгуусан тулааны үр дүнд буй болж Алтан ургийн Газан ил хааны /1295-1304 / үед улам хүчээ авч 1353 он хүртэл оршиж байв. Ил хаадын улс нь тухайн үедээ бүс нутагтаа гар урлал, шинжлэх ухаан, анагаах ухаан, яруу найраг, газар тариалан, усжуулалт, худалдаа арилжаа, хот байгуулалтыг ихэд хөгжүүлж хүчирхэг болж байв. Алдарт түүхч Жувейний бичсэнээр Ил хаадын энэхүү гүрэнд монгол хэл төрийн албан ёсны хэл болж байжээ. Ер нь Эзэн Богд Чингис хааны түүхийг Персийн эзэн хааны зөвлөх, их түүхч Рашид ад дин л маш үнэн зөв, тодорхой сайн бичсэн юм билээ.
Персийн Алтан ургийн Иль хаадыг жагсаавал:
-Хүлэгү хаан / 1217-1265/, Чингис хааны ач хөвгүүн буюу Тулуй ханы хүү
-Абага хан /1234-1282/, Чингис хааны гуч, Хүлэгү ханы хүү
-Султан Ахмед Текудер хан , Хүлэгү ханы хүү/1282-1284/
-Аргун хан , Чингис хааны гуч Абага ханы хүү /1284-1291/
-Ренчин Дорж Гайхату хан, Абага ханы хүү /1291-1295/
-Байду хан, Тарагай ханы хүү,Хүлэгү ханы хүү 1295
-Султан Махмуд Газан Ил хан /1271-1304/, Аргун ханы хүү
-Гиас ад Дуни Дин Султан Мухаммед Олжейту хан, Аргун ханы хүү /1304-1316/
-Изиз ад Дин Султан Абу Саид Мухаммед Бахадур хан, Олжейт хан хүү /1316-1335/
Персид дээр дурдсан Ил хаадын дараа 1335 оноос эхэлж Чобани, Жалайр нарын удмынхны хаанчлал эхэлжээ. Перс улсыг монголын алтан ургийн Хүлэгү хааны удам 17 монгол хаан 1272-1377 он хүртэл 105 жил захирч байв. Эдгээр хаад дотрооос хамгийн ухаантай, хамгийн их зүйл бүтээсэн нь алтан ургийн Газан Ил хаан /1271-1304/ байв.
Газан Ил хааны зарлигаар Болд чинсаны тусламжтайгаар хааны зөвлөх, түүхч Рашид ад Дин монгол, перс, хятад, энэтхэг эрдэмтэд түүхчидтэй хамтран “Судрын чуулган”-ыг бүтээсэн нь эдүгээ дэлхийн хамгийн ховор нандин үнэт оюуны өв болоод байна. Монголчууд бид Чингис хааны үеийн монголын бодит түүхийг зөвхөн “Нууц товчоо” -ноос мэддэг байсан бол одоо энэхүү алдарт “Сударын чуулган”-аас улам их дэлгэрэнгүй бодитоор мэддэг болж байна.
Түүх судлаачид "Газан хаан бол өргөн сэтгэлгээтэй, олон талт гүнзгий мэдлэг эзэмшсэн, түүх, удам судар, уламжлалаа сайн мэддэг, байгалиас заяасан хурц ухаантай, авьяас билэг төгс, эр чадал, хатан зориг, тэсвэр хатуужилтай, дайсандаа хайр найргүй, нөхөртөө үнэнч шударга, улс гүрнээ захирахдаа ухаалаг, дайчин, цэргийн гарамгай жанжин, түүхэнд "шинэчлэгч" гэж алдаршсан хаан болой" хэмээн дүгнэжээ. Алтан ургийн Газан Ил хаан Перс улсад арван жил хаанчилж байхдаа богино хугацаанд их шинэчлэлт, өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж, улсаа цэгцлэн хөгжүүлж, сайхан хот байгуулж, гар урлал, газар тариалан хөгжсөн, хууль цаазтай, соёл, шинжлэх ухаантай, хүчирхэг улс болгож чаджээ.
Гурав. Казахын алтан ургийн угсааныхан
Төв азийн улсуудад тэр үед зөвхөн Чингис хааны алтан ургийн удам л улсын хаан болдог ёс журамтай байв. Казахын нутагт Зүчи хааны удам , дараа нь Урус хааны удам л Казах улсын хаан болдог байв.
Урус хаан бол Керей болон Жанибекийн удам байлаа. Тэдний удмыг эдүгээ хүртэл Торе гэдэг байлаа. Казах улс Оросын Эзэнт улсын хараат болсны дараа алтан ургийнхан султан , эсхүл цэргийн удирдагч болдог байлаа.
Орчин үед алтан ургийнхан дундаас 19 дүгээр зуунд казахын нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, аялагч Чокан Валиханов төржээ. Эдүгээ орчин үед Казахстаны алтан ургийн торе угсааны хүн бол орчин үеийн казахын нэрт яруу найрагч, зохиолч, дуун хөрвүүлэгч, кино найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн, ном зохиол нь дэлхийн хорь гаруй оронд хэвлэгдсэн, боксын спортын аварга, Казахын Зохиолчдын Холбооны гишүүн, их сургуулийн хүндэт профессор Бахытжан Канапиянов болон орчин үеийн казахын нэрт уран барималч Ш. Валиханов нар юм.
Казахын Торе давхаргынхан бол казахын бусад жузаас дээгүүр зиндаанд байдаг байв. Хорьдугаар зууны эхээр Туркестан, Семипалатинский, Сыр Дарский, Тургайн мужийн 20 гаруй уездад нийтдээ 28 000 гаруй Торе удмын казах хүмүүс байжээ.
Торе удмаас олон алдартай хүмүүс төрж гарсан. Чокан Валиханов бол Абылай ханы удам байлаа. Орос- Туркийн дайны баатар, генерал, ноён Губайдулла Чингизхан бол Жангир ханы хүү байв. Казахын алдарт хөгжмийн зохиолч Даулеткерей, алдарт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч, Чингис хааны 24 дэх үеийн удам Алихан Бокейханов, Ермухан Бекмаханов нар бол алтан ургийн Торе угсааны казах хүмүүс юм. Казахын Торе угсааны хүмүүсийн 38 хувь нь галлогруппын С2 ДНК –тай буюу Чингис хааны алтан ургийн удмын хүмүүс ажээ. Эзэн Богд Чингис хааны Дундад ази дахь алтан ургийн түүхээс товч өгүүлэхэд ийм байна.
Алс холын дундад азид
Алдар нэрээ өнөд мандуулсан
Алтан ургийн агуу хаадын алдрыг магтмой
Сайн үйлсийг олны төлөө бүтээж
Саруул ухаанаар улсыг удирдаж
Сав ертөнцөд алтан ургийн нэрээ мөнхөлжээ
Төр улсыг нь хүчирхэг өгөөмөр болгож
Түмэн олныг нь амар түвшин жаргуулж
Түүхийн хуудаснаа алтан ургийн нэрээ мандуулжээ
Их Монгол гүрнээ бид санан дурсаж байна
Ихэс дээдсээ бид хүндэтгэн дурсаж байна.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл(69)
зүчи чингэсийн удам бишээ,казахын удам,тийм ч учраас бунхан нь одоо хүртэл казахстанд байгаа,монголчууд түүнийг нугасын тасалж алсан,бөртө булаагдаад 3 сартай жирэмсэн ирсэн,харин эцэг нь хэн бэ?тийм болохоор зочи буюу "зочин" нэртэй бөлгөө
эргүү хонь
Зүчийг казакийн удам гэж бүү солиорооч! Мэргидийн гэвэл бас ч яахав? Гэхдээ их хаан түүнийг өөрийн төрсөн үрээ л гэж үз сэн юмдаа !
What the heck, f.cking loser
Монголд алтан ураг байхгүй.Бүгдийг нь МАН хоморголж алж хядаад дуусгасан.Одоо МАН-ын данхар толгойтой мантуу нүүртэй манж хятадын цустай бүдүүн дарга нар өөрсдөө алтан ураг болох гэж байна. 4 монгол хүний нэг нь хужаа өвөөтэй гэдэг нь батлагдсан шүү.Үүнийг Архангайн тагжгар луухаан данжаад балин нүүрт Бао Бар баталж одоогийн монголчууд бол хойд хятадууд мөн ваа гэж гадаад дотоодгүй зарлаад байгаа..Бас монгол дах хятадын эрлийз дарга нар Их дэлгүүрийн өмнө Бао линь овогт Цэрэндоржийн хөшөөг босгож тахиад байгаа...
Казак үндэстэн нэн шинэ үндэстэн шүү, Чингис хааны үед сурагч үгүй байсан, кыргызүүдээс үүсэлтэй шинэ үндэстэн шүү
Муусайн хасагууд хуцаж л байдаг, та нарын энэ түүх чинь таа нартаа л яригддаг худал түүх, хөөрхий өөрийн гэсэн түүхгүй шинэ үндэстэн юм болохоороо бусдын түүхээс нөхөж цоолдог хулгайлж суудаг улс, харин олон дэлхий дахинд та нарын хайртай Оросууд чинь хүртэл та нарын энийг шоолж суудгийг мэдэх үү, дэлхий дахинд Чингис хаан бол монгол хүн гэдгийг л мэддэг юм даа худгийн мэлхийнүүд минь
Бас модернчлаад Зочин болгочихжээ. Тэрний нэр нь Зочи биш Жочи. Утгыг нь баруун Монголын баядууд лав мэднэ ээ.
Chingisiin duu khasariig jochi Khasar gesen baidag. Tiim ch bolhoor Jochi gedeg n zochin gesen ug bish . Shiidemgi dogshin gesen utgatai ug.
зүчи бол мэргэдийн шээс бөлгөө.
Усан тэнэг
Зүчийг төрж байхад казах гэж хаана юу байсын, усан тэнэг мал. Зүчийг нас барсныг дуулаад Чингис хаан яаж гашуудсаныг мэдэх үү, тэнэг малаа
Цус нь ойртсон мангар монголчууд олон улсад битгий чингисийн монгол гэж сурталчилаад байгаач. Өмнөөс чинь ичиж байна. Гадаадад очсон орк монголчууд чингисийн монгол чингисийн монгол гэж мангартаад нөгөө гадаадууд нь шоолон инээлдэж байна. Монголоо олон улсад чингисгүйгээр сурталчилж болдоггүй юмуу
Гадаадад оччихоод мангар бөх малгаа өмсчихөөд мангартаад гүйгээд алиалагч царайлаад байдгаа боль
Монголд алтан ураг байхгүй.Бүгдийг нь МАН хоморголж алж хядаад дуусгасан.Одоо МАН-ын данхар толгойтой мантуу нүүртэй манж хятадын цустай бүдүүн дарга нар өөрсдөө алтан ураг болох гэж байна. 4 монгол хүний нэг нь хужаа өвөөтэй гэдэг нь батлагдсан шүү.Үүнийг Архангайн тагжгар луухаан данжаад балин нүүрт Бао Бар баталж одоогийн монголчууд бол хойд хятадууд мөн ваа гэж гадаад дотоодгүй зарлаад байгаа..Бас монгол дах хятадын эрлийз дарга нар Их дэлгүүрийн өмнө Бао Линь овогт Цэрэндоржийн хөшөөг босгож тахиад байгаа..
Муусайн хасагууд хуцаж л байдаг, та нарын энэ түүх чинь таа нартаа л яригддаг худал түүх, хөөрхий өөрийн гэсэн түүхгүй шинэ үндэстэн юм болохоороо бусдын түүхээс нөхөж цоолдог хулгайлж суудаг улс, харин олон дэлхий дахинд та нарын хайртай Оросууд чинь хүртэл та нарын энийг шоолж суудгийг мэдэх үү, дэлхий дахинд Чингис хаан бол монгол хүн гэдгийг л мэддэг юм даа худгийн мэлхийнүүд минь
Сонирхолтой сайхан түүх бна. Бидний үед /1960-70-аад оны/ дунд сургуульд дэлхийн түүхийн хичээл хайнгадуухан ордог бсан. Монголын түүх...Чингэс хаан...гэж ч огт сонсож байгаагүй төгсөж билээ. 2-3 үеийн түүх намтараа бичихдээ заавал "ядуу, ард" гэж бич гэж тулгах шахуу шаарддаг байсан шүү. 1990-ээд оноос хойш хандлага өөрчлөгдсөн шүү.
Битгий хуц.Монголын түүхийн хичээл дээр Чингис хааны тухай заадаг байсан. Түүхэн үүрэг гэсэн тодорхойлолт нь харин олон монгол туургатныг нэгтгэн нэгэн жолонд оруулсан гавьяатай ч монголчуудын хүн амын нөөцийг дайнд үрэгдүүлж бусад улс үндэстнийг харгислан устгасан гэж заадаг байсан. Чи болоод 60-70 онд сурч байсан чинь үнэн бол сонсоогүй байх уу. Үнэхээр тийм бол чи тувт хичээл тасалдагн адгийн муу сурлагатай хог шаар байсан байх нь.Түүхийн хичээл дээр биш гэхэд уран зохиолын хичээл дээр "Нууц товчоо","Чингис хааны есөн өрлөгтэй өнчин хөвүүний цэцэсэн шаштир"-г заадаг байсан. баабар мэтийн золбин либералууд түүхийг тувт гуйвуулчихдаг шиг чи бас нэг гуйвуулагч гараад ирэв ээ. Хүүхдүүдийн тархийг ингэж угаахгүй ээ.
Монголд алтан ураг байхгүй.Бүгдийг нь МАН хоморголж алж хядаад дуусгасан.Одоо МАН-ын данхар толгойтой мантуу нүүртэй манж хятадын цустай бүдүүн дарга нар өөрсдөө алтан ураг болох гэж байна. 4 монгол хүний нэг нь хужаа өвөөтэй гэдэг нь батлагдсан шүү.Үүнийг Архангайн тагжгар луухаан данжаад балин нүүрт Бао Бар баталж одоогийн монголчууд бол хойд хятадууд мөн ваа гэж гадаад дотоодгүй зарлаад байгаа..Бас монгол дах хятадын эрлийз дарга нар Их дэлгүүрийн өмнө Бао Линь овогт Цэрэндоржийн хөшөөг босгож тахиад байгаа..
Нийгмийн гарал гэдэгт ажилчин, малчин, сэхээтэн гэж бичдэг байснаас ядуу, ард гэж бичиж байгаагүй, багахан бүлтрээрэй
Зүчийг их Чингис хаан гадуурхаагүй, өөрийн төрсөн үр гэж үзсэн юмшүү, чи муу сармагчи нгаараа байгаа мөртлөө бас соц. амьтан бна.
ХӨӨРХИЙ МОНГОЛ ЮУ МӨРӨӨДӨӨД БАЙНА БОЛСОН ГУРИЛ БОРЦОО ГАНЗГАЛААД ХАРЬ ОРОНД ОЧИЖ ИХ АЛТ МӨНГӨ ЭД АГУУРС ОЛНО ГЭЭД ӨРХӨТ ГЭР ӨМЧИТ ХӨРӨНГӨӨ ТУУГААД АВААД ХҮНИЙ ГАЗАР ГҮНИЙ НУТАГТ ОЧООД НЭГ Ч МОНГОЛ ЭРГЭЖ ИРЭЭГҮЙ ЧИНГЭС ХААН БАЙСАН БОЛ ӨӨРӨӨЧ ЭРГЭЖ ИРСЭН ГҮЙ ЧИНГЭСЭЭР ХЭНИЙГ АЙЛГАХ ГЭСЭН ЮМ БОЛДОО МОНГОЛ ИХЛ ДЭЭРЭЭС УНААД БАЙГАА ЮМ БИШҮҮ ИХ Л ӨВДӨХ БАЙХДАА
Казахой не пизди ! Монголия это Мир знает !
Муусайн хасагууд хуцаж л байдаг, та нарын энэ түүх чинь таа нартаа л яригддаг худал түүх, хөөрхий өөрийн гэсэн түүхгүй шинэ үндэстэн юм болохоороо бусдын түүхээс нөхөж цоолдог хулгайлж суудаг улс, харин олон дэлхий дахинд та нарын хайртай Оросууд чинь хүртэл та нарын энийг шоолж суудгийг мэдэх үү, дэлхий дахинд Чингис хаан бол монгол хүн гэдгийг л мэддэг юм даа худгийн мэлхийнүүд минь
Түүхээ үнэн зөв мэдэж байхад нэмэр болсон сайхан нийтлэл байна. Кыргызстан улсад бас мэдүүштэй манайхтай холбогдсон их олон зүйл байдаг.
Сүх минь, чиний бичсэн юмыг жаахан нуршаа ч гэсэн уншдаг л юм. Харин шүлэг мүлэг бол гоод явчвал шал дэмий дээ !
Афганы арслан хочит Ахмад Шах Массуд өөрийгөө алтан ургийн хүн гэж хэлж буй ярилцлага бдийн шүү одоо хүү нь байгаа
Зураач Орхон уг нь портрет зурахдаа Сайн. Гэхдээ оорийгоо ингэж зурж таараагуй ээ Архичин Минь
Дундад азийн алтан ургийн тухай бараг судлагдаагүй сэдвийг сайн бичсэнд баярлалаа. Монголынэ түүхийн талаар бичээд байгаарай.
1950 оноос өмнө төрсөн оркууд хэдэн онд төрсөнөө мэддэггүй хэрнээ аль хэдэн зуун жилийн өмнөх үеийг мэдээд шаасан.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл байндаг бас ойрдоо муулсан
Зүчи бол мэргидийн хүүхэд гэхдээ Тэмүүжин гадуурхаагүй том хүүгээ гэж үзсэн ! Хубилайн удмын хаадууд солонгос хүүхэнд хүүхэд их хийсэн ! Сүхээ бичээчээ чи Солонгосоос Чингэсийн удмыг хайгаарай кимчи идээд одоо байж л байгаа !!
одоог хүртэл хасгууд дотор найман,хэрэй,мэргид
одоог хүртэл хасгууд дотор найман,хэрэй, мэргид ,төре гэсэн овгууд байж л бнадаг
Торэ буюу төрө
Би Казахстанд сурч Узбекистанд очиж байсан. Казахууд монголжуу арьстай. Узбёкүүд цагаан арьстай. Узбекистаны Каракалпак муж монголжуу гэж сонссон. Баруун монголчууд цагаан арьстантай цус их холилдсон улсууд. Ер нь монгол даяар европ цус холилдсон хүмүүс их. Казах бол түрэг хэлтэй монголчууд шүү. Одоо дуу хөгжим сонсоход казах, Баруун монгол аялгуу маш адилхан. Хэл бас монгол үг ихтэй. Сага барма гэж цаг байна уу, сэнэн атам кэм гэж чиний нэр хэн гэх мэт ярьцгаадаг.
Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг.Биднийг соён гэгээрүүлж түүхийн жимээр алхахад их хувь нэмэр оруулж их хөдөлмөр гаргаж байгаад талархаж байна.Улам их амжилт хүсье.Араб хэлтэй хүмүүст бол арабын түүхийн судар архивуудад монголтой холбоотой их зүйл байдаг гэж нэг кавказын эрдэмтэн өвгөн нэт дээр ярьж байсан.
Алтан ургиин ноёдууд манжид дагаар орсон бас 1919 онд хятадтай ниилэх ажлыг санаачилсаан.
сайхан түүх бна. төрөөс анхаарч олон хэлээр гаргах хэрэгтэй. одоо өнгөрсөн үед ямарч тусгаар төр байгуулж үзээгүй казакууд хүртэл манай хаан гээд шааж бнаштээ
Туух сайн мэдэхгуй бж бичих дуртай гар бн Алтан ураг зевхен хааны 4 хуухдийнх гэвэл худлаа Бэлгутэй Хасар Отчигэны харяат тайж нар гэж бас байдагыг сануулья
Сэтгэгдлүүдийг харахад манай "улс төрч-мэдэмхийрэгчид" түүхээ тааруухан мэддэг нь харагдах юм. Хамгийн гол дутагдал нь ер нь л юм уншдаггүй бололтой юм байна. Сүхбаатар жанжны алдрыг зүүсэн золбин сэтгүүлч шиг харанхуй талдаа хүмүүс юм уу даа.Энэ уг нь хойшоо сургуульд явсан бололтой юм. Тэгсэн атлаа дунд сургуулийн хичээлээ огт мэдэхгүй лалар байсан бололтой юм бичиж.Тэр үед ч Их Эзэн Богд Чингис хааны тухай хангалттай мэдээлэл байсан. Энэ лалар Монголын түүхийн гурван боть,Халх товчооныг олоод уншчих чадваргүй мулгуу амьтан байж. Саяхан хүн ярьж байна. Хэсэг инженерүүд солонгос руу сургалтанд явж гэнэ. Солонгосын талын удирдагч,-Би танай түүхийг сонирхож уншдаг,та нар Эш хатны тухай ярьж өгөөч гэсэн чинь нэг л хүн Сорхогтани бэхи хатныг мэдэж бусад нь таг гэнэ. Тэгэхээр социализмд болон коммунистуудад байгаа юм огт биш. Аль ч нийгэмд адилхан байдаг арчаагүй тэнэгүүдийн тураалтай тархинд байгаа юм.
Barimttai nyatsaaj chadahgui hooson tstserheed yahav .
Алтан ургийн тайж нарыг 37 онд аймхай хулчгар муу санаатай бутач чойбалсан гэдэг нөхөр өөрөөсөө илүү гэсэн болгоныг хядаж дуусгасан шүү.
Одоогийн монголд л лав АЛТАН УРАГ-ийн халх хүн гэж байхгүй,100жилийн өмнө хаан болчих цэвэр цусны тайж байгаагүй учир Богдыг хаан болгосон юм билээ.Тэр ноёд лав тэнэгүүд байгаагүй байх
Алтан ургийн удам байгаа шүү.
Чингисийн Алтан ургийн адам монголд бас байна Баян олгийн казахуудын доктор төре удмын казах хумуус олон байна орис хааны удмын хумуус орис хааны нэрийг урус гэж буруу бичжээ,
Чингисийн алтан удмын үлдэгдлийн талаар худал хэлж байна, мэддэггүй болоод тэр үү аль эсвэл албаар уу, ер нь Чингисийн алтан ургийн хүмүүс Монголд хамгийн их байгаа, гэвч цаг үеийн шуурганд өртөж энийгээ бахархах биш нууж явсаар хойч үе удам нь бараг мэдэхгүй тийшээгээ хандаж байна. Миний л мэдэхийн өвөг дээдэс нь хошуу засаг явсан Хиад Боржигон удмын нэг хүүхэд оюутны ангид минь байсан даг
гурван үеийн түүхээ мэдэхгүй байж худал юм битгий хуц манжид дагаар орох үед эцгийг чинь хэн алж эхийг чинь хэн шааж хэдэн зуун жил болсон бэ хоёр зуун дөчин жилд тэмбүүгээс болж хэдэн эхээс эцгээс хүүхэд гараагүй хэдэн ах дүү амьд үржсээр ирсэнийг мэдэх үү ургийн бийг хөтөлж ирсэн алтан ургийнх гэж манж хятад гаминг алтан ургийн овогт оруулж төр бариулах хужаа санааг чинь мэдэхгүй гэж үү монголын эрдэмтэн нэртэй монгол бишүүд зайл
Зөв. Алтан урагыг боржигон овогтой болгож өөрчилсөн нь хятад манж халхуудын хуйвалдаан шүү. Есүхэй баатар ямар овогын хүн байсан мэдэх хүн байна уу. Энэ дотор дандаа засаж өөрчилж бичсэн ном уншшсан. Тэгээд тэрийгээ эх сурвалж гэчихчээ. Ялсан орон түүхээ бичдэгийн адил манжын 240 жил. Оросын 70 жилийн дарангуйлалын үр дүнд түүхээ ч үнэн зөв мэдэхгүй ойд төөрсөн сармагчид болж дээ.
Элдэв хогийг хаанаас цуглуулаад залж байгаагаа бичихгүй яасан юм бол? Худал шүүдээ энэ бүкэн.
Монголын маань түүх дуусашгүй олон судлаачид янз янзаар л тайлбарлах юм сайхан санагдлаа Хүннү Сүннүгийн үеэс судалсан түүх байвал сонордуулаач шимтэн уншиж түмэнд түгээх болно .Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж .. баярлалаа
Казахуудыг Чингис хааны удам болгох гэж захиалгатай савангийн хэрэггүй. Хэзээ ч бгаагүй. Зөвлөлтийн БН улсад үлдээд эх нутаг Монголд нь үлдээгүй юм биз дээ. Маш олон зуун жил түүх гуйвуулах гэж оролдсон. Чадаагүй юм шүү. Одоо таны оролцоотой ил тод болжээ. Монголоос зайл урвагчаа
Za teneg min. Halhiin havtgai jalgandaa baidgaa hendee gaihulaad baigaa yum. Delhiig ezelsen Mongolchuud bugd butsaad irsen gej bodoo yu. Ene uuguul Mongoldoo tsuuhun n uldeed busad n garaad yvtsan. Nomhon dalaigaas Atlantin dalai hurtelh ezent guren solongosiin hoigoos Egypt hurtel haanchilsan . Uuguul orondoo hun uldeegui shahuu yum sain bod
Чингисийн алтан удмын үлдэгдлийн талаар худал хэлж байна, мэддэггүй болоод тэр үү аль эсвэл албаар уу, ер нь Чингисийн алтан ургийн хүмүүс Монголд хамгийн их байгаа, гэвч цаг үеийн шуурганд өртөж энийгээ бахархах биш нууж явсаар хойч үе удам нь бараг мэдэхгүй тийшээгээ хандаж байна. Миний л мэдэхийн өвөг дээдэс нь хошуу засаг явсан Хиад Боржигон удмын нэг хүүхэд оюутны ангид минь байсан даг
Эзэнт гүрний удам угсааны талаар бичсэнд баярлав. Мэргэжлийн түүхчид, араб перс зэрэг хэлийг нь саын мэддэг байж судлах хэрэгтэй бх. Сэтгэгдлүүдээс харахад манай комментчид тасархай ухааньай судлаачид юм бна хахакккх
Монголын Ил улсын хаад ноёд лалын шашинд орж персээс эхнэр татвар эм авдаг болсон .Тэднээс гарсан үр ач н одоогын узбек,казакууд юм.Тэд монгол перс Киргиз орос гээд олон цус холилдсон 16 зуунаас хойш одоог хүртэл шинээр бүрэлдэж байгаа үндэстэн
Ер нь үнэнд гүйцэгдэх шиг сайхан юм энэ хорвоод түй ч үгүй бөлгөө. Казахууд гарцаагүй Мөнхелийн нэг хэсэг мөн. Алтан ураг зөвхөн казахуудын дунд л үлдсэн бий. До. Сүх үүнийг сайн мэддэг юм байна. Маргапд яах юм хүээн зөвшөөрье!
Одоогийн төр халх боржигончууд Чингисийн удам. Бусад нь хужаагийн эрлийз, хурлийзүүд шүү
Зошы хааны бунхны ойролцоох Алаша хааны бунхан бий. Тэр нь Их хааных мөн ш дээ.
Дэлхийн өнцөг буланд хаа сайгүй л байгаа, Монголд ч бгаа харин өөрсдийгөө мэддэг нь л ховор бх. Дундад ба бага Азид овгийн нэрээ одоо хүртэл авч яваа хэдий ч харин өөрсдийгөө монголоос гаралтай алтан ураг гэдгээ мэддэггүй, үүх түүхээ тас мартаж өөр үндэстэн гэж бодож явдаг өчнөөн хүнтэй таарч блаа би.
Гоё болжээ баяр хүргэе
Bi altan udamiin mongol bna..deed borjigon ovogtoi..genetik shinjilgee ugch bolno shuu
Зүчи бол Чингис хааны хүү мөн бөлгөө. Дор бичсэн их мэдэгч нараа.. Тоорил хаан дээр очоод эхнэр хүүг минь аварч өгнө үү? Гэдэг бусуу...
Saihan sanagdla aguu ard tumen shu bid
Сайхан нийтлэл бичсэнд баярлалаа.Бидний мэдэхгүй түүх байна.
Ямар гоё бодит чухал мэдээ вэ!? Маш их талархаж хүлээж уншлаа. Бодит шинжлэх ухааны үндэстэй тайлал байна. Манай монголын эрчүүдийг шинжилж алтан ургаа тодруулж улс орноо удирдуулах юмсан!!!
1/.Өгөөдэй хааны удам, ач хүү Хайду хааны талаар судлаарай. Хүчирхэг Хайду хаан Хубилайг эсэргүүцсэн. Хайдугийн улс гэж 14-р зууны эхэн хүртэл баруун Монголд хүчирхэг улс байсан бөгөөд ирээдүйн Дөрван Ойрадын суурь болсон байдаг. 2/.Доголон Төмөрийн удмын Бабур хаан Энэтхэгийг эзлэн Их Могол/Монгол/ улсыг байгуулсан нь 300 гаруй жил засагласан ююм шүү. Түүний удмын Жаахан шахын бариулсан Таж Махал ордон нь Ертөнцийн 7 гайхамшигийн 1 болсон. 3/.Ил хаан Өлзийтийг яагаад оруулаагүй юм?
сайхан түүх сайхан мэдээлэл түмэнд түгээсэнд баярлалаа. Үр хүүхэдүүд маань үүнийг үеийн үедээ мэдэх учиртай
Бүүр хэдэн зууны өмнө Манжийн Да Чин гүрний үед Энхамгалан хаан ,Халхын тайж нар маш олон болсон. Тэдний зарим нь үгүйрч хоосроод унах морьгүй болсон байна. Их Чингис хааны удам ингэж явж таарахгүй. Тайж тус бүрт сангаас нэг морь өг гэж зарлиг буулгасан байдаг. Тэнгэр язгуурт хохь тайж нарыг халамжилж байж.Тэгэхээр 1937 он болтол тайж нар үржиж олшроод бараг хоёр хүн тутмын нэг нь тайж байсан биз. Хошуу ноёдын ойр төрлийнхнийг л хэлмэгдүүлснээс биш бусад хохь тайж нар бол огт хэлмэгдээгүй.Тэдний бичиг үсэгтэй нь төрийн ажил хийгээд явцгаасан.Одоо үед бол тайж язгууртай ч люмпэний эгнээнд орчихсон амьтан таарч л байдаг.Аягүй бол зарим тайж гарлаа мэдэхгүйгээс заналт гамингийн шээснүүдийн өмхий жорлон АН д орчихсон тууж яваа. Зангарагтай тайж бол цаанаа л өөр шүү. Удмын нэг юм тэдэнд байдаг. Хэдий ядуу ч нэг л өөр. Монгол улсад тайж язгууртан байхгүй гэж солиорч худал шааж байх хэрэггүй.Тайж язгууртай хүнд сая төгрөг өгнө гэд зарлачих. Бараг 3 сая тайж гарч ирнэ.