Дайн анх эхэлсэн өдрийг санацгаая. 2022 оны 2-р сарын 24-ний өглөөний 04 цагт дэлхийн номер 2 гэгддэг Оросын арми 120 000 цэргээр Украин руу Орос улс, Беларусь улс, Крымийн талаас, мөн Донецк,Луганскийн талаас довтолсон. Украины бүх цэргийн обьект, нисэх онгоцны буудал болон буудал дээр зогсож байсан украины бүх онгоцнуудыг бөмбөгдөж сөнөөв. Агаараас эсэргүүцсэн хамгаалах бүх хүчийг нь устгав. Украины цэргийн ангиудыг пуужиндаж бөмбөгдөв. Хотуудыг пуужиндаж бөмбөгдөв.
Оросууд 72 цагийн дотор бүх Украиныг эзэлнэ хэмээн тооцож байлаа. Өрнөдийн ажиглагчид 7 хоногийн дотор Украин Орост эзлэгдэнэ хэмээн таамаглаж байлаа.АНУ-ын ерөнхийлөгч Байден Украины ерөнхийлөгч Зеленский рүү утасдаж “Ноён Зеленский таныг өрнөдөд хүлээн авахад бэлэн байна.Та нэн яаралтай нисэх онгоцоор дүрвэж өрнөдөд гарна уу” гэхэд Зеленский “Надад өрнөд рүү гарах унаа хэрэггүй.Надад эх орноо хамгаалах буу сум хэрэгтэй байна” гэсэн гэдэг.
Украинчууд бүгд нэг хүн шиг нэгэн зэрэг босч эх орноо хамгаалан тулалдав. Тэдэнд дайны эхний өдрүүдэд гадаадын ямар ч тусламж байгаагүй, зөвхөн өөрсдийн зэвсэг, өөрсдийн цэргээрээ оросын их хүчний эсрэг баатарлагаар тулалдаж байлаа.Оросын армийг эхний нэг сар хориглон байлдаж эн тэнцүү тулалдаж чадна гэдгээ харуулав. Оросын тал ч хохирол амсаж эхлэв. Дайн 300 хоног хэрхэн өрнөснийг дэлхий нийт сайн мэднэ. Дайны эхний өдрүүдэд 5401 хүн үхэж 7466 хүн шархадсан. Дайн эхлээд 4 сарын дараа оросын арми украины 80 000 хавтгай дөрвөлжин км газар нутгийг буюу нийт украины газар нутгийн 20.0 хувийг эзэлсэн байлаа.
Дайн эхний өдрүүдэд нэг өдөрт 100 000 украин дүрвэгч хил давж байв. Украинд хамгийн түрүүнд хамгийн их тусалсан улс бол Польш улс байлаа. Польш улс украины паспорттай л бол украины ямар ч хүнийг хилийн 9 цэгээр нэвтрүүлж хүн бүрт 500 злот тусламж болгон өгч украины дүрвэгчдийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд өгч гэр бүлийг нь орон сууцбайр, хүнсний зүйлээр хангаж байлаа. Нийтдээ 7.9 сая украины дүрвэгч иргэд өрнөдийн хилийг давсны ихэнхи нь Польш улсад дүрвэжээ. 5.9 сая польш хүн улс дотроо хөдөлгөөн хийжээ.Польшийн нийт хүн амын 70.0 хувь нь Украинд тусламж үзүүлжээ. Яагаад Польш улс Украинд туслаад байдаг юм бэ? гэвэл аль дээр үеэс цагаан хааны үе болон зөвлөлт засгийн үед оросын арми олон удаа Польшид халдан түрэмгийлж олон сая польш хүн оросуудын бууны аманд үхэж байлаа. 1940 онд зөвлөлтийн арми германий армитай хамтарч польшийн хоёр талаас довтолж польшийн 22 мянган офицерийг олзолж бүгдийг нь Смоленскийн Хатынд буудаж газарт булжээ. 1944 онд Варшав хотод польшууд немцийн эсрэг зэвсэгт бослого гаргасан боловч зөвлөлтийн арми Варшавын хажууд ирчихээд польшийн босогчдод амалсан зэр зэвсэг цэргийн тусламжаа огт үзүүлэлгүй орхиж олон арван мянган польш хүмүүсийг германий бууны аманд үхүүлжээ.Хэдэн жилийн өмнө Оросын Смоленскд Хатины арга хэмжээнд оролцохоор очсон Польшийн нисэх онгоц Польшийн ерөнхийлөгч Качинскийнхамт нисэж яваад дэлбэрч сүйрчээ. Энэ бүхэн польшийн ард түмэнд оросын аюулыг яс маханд нь шингэтэл ойлгуулжээ. Орос бол германаас ч долоон дор түрэмгийлэгч алан хядагч улс мөн гэдгийг польшууд яс махандаа шингэтэл сайн мэддэг. Хөрш зэргэлдээ Чех, Унгар, Балтийн орнууд Украинд тусалсаар байна. Яагаад гэвэл1968 онд зөвлөлтийн 1000 танк Прага хотод орж мянга мянган чех хүнийг хөнөөсөн гэдгийг чехүүд огт мартаагүй юм. Яагаад гэвэл1956 онд Будапешт хотод зөвлөлтийн коммунистууд 1000 танк оруулж унгарчуудыг хөнөөж байсан гэдгийг мартаагүй юм. Яагаад гэвэл зөвлөлтийн олон танк, хэдэн зуун мянган зөвлөлт цэргүүд 1940 онд балтийн орнуудыг эзэлж тэднийг оросууд хөнөөж байсныг тэд мартаагүй юм. Сүүлийн зуун жилд зүүн европын бүх улсууд Болгар, Албаниас эхлээдПольш, Унгар, Чех, Зүүн Герман улсуудын ард түмэн Орос гэж хэн бэ? гэдгийг яс махандаа шингэтэл сайн мэддэг болсон юм. 2022 оны 4-р сард Украины Дээд Рада Орос улсыг террорист алан хядагч улс хэмээн зарлав. Мөн онд АНУ-ын Конгресс Орос улсыг түрэмгийлэгч улс хэмээн зарлав. Ийнхүү Орос улс алан хядагч Хойд Солонгос, Иран, Сири улсын зиндаандшидэгдэв.
Энэ дайн зөвхөн Орос Украины дайн бус , хүн төрөлхтөний ардчилал, эрх чөлөө ялах уу? эсхүл дарангуйллын дэглэм ялах уу? гэсэн асуудал болж хувираад байна. Дэлхий нийт дайныг эсэргүүцсэн, Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн. Оросын түрэмгий дайныг дэлхийд Беларусь, Хойд Солонгос, Сиригэсэн улс л дэмжсэн. Өрнөд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг нэн даруй авсан.Өрнөдийн НАТО урьд өмнөхөөсөө илүү нягт нэгдэж чадсан. НАТО-д элсээгүй, урьд өмнө нь нейтральный байсан Швед, Финлянд улс нэн даруй НАТО-д элсэж орсон.
Орост хөрөнгө оруулж ажиллаж байсан өрнөдийн бүх том компаниуд Оросоос гарч явсан. Дэлхийн томоохон 600 компани Оросоос гарч Орос 200 тэрбум ам.долларын хохирол үзээд байна. Оросын тэрбумтан баячууд хориг арга хэмээний дүнд 54.0 тэрбум ам.доллараа алдаад байна. Оросууд гурван том алдаа гаргасан.Оросууд Украиныг довтолмогц украинчууд оросын танкчдыг цэцэг барин угтах болно гэж тооцсон. Гэтэл цэцэг биш, буу барин эсэргүүцэн тулалдсан. Оросууд 72 цагийн дотор Украиныг эзэлнэ хэмээн тооцсон. Гэтэл эдүгээ 300 хоног баатарлагаар эх орноо хамгаалан тулалдаж байна. Оросууд Украинд гадаадын ямар ч орон туслахгүй хэмээн тооцсон. Гэтэл өрнөдийн 50 улсУкраинд бүх талаар тусалж байна. Балтийн тэнгисийн жижиг орнууд хүртэл тусалж байна.
Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников” Freedom” телевизийн сувгаар хэлэхдээ: Манай агаараас эсэргүүцэн хамгаалах систем эрс сайжирсан. Бид дэлхийн номер 2гэсэн оросын армийн худал домгийг няцаасан. Манай арми бол орчин үеийн арми. Манай ерөнхийлөгч, депутатууд, парламент, ард түмэн, арми бүгд байр байрандаа үүргээ гүйцэтгэж байлдааны бэлэн байдалд зогсож байна, бүгд эх орноо хамгаалж байна. Бид эрх чөлөө ,газар нутаг, аюулгүй байдлаа хамгаалан тулалдсаар байх болно.Бид Орост бууж өгөхгүй. Бид ялах болно. Энэ дайн бол нөөцийн өрсөлдөөн юм. Хэн их нөөцтэй нь ялах болно. Хэн их дэлхийн дэмжлэг авсан нь ялах болно. Оросын армийн нөөц зөвлөлтийн үеийн нөөц байсан. Оросын зэвсэг техникийн нөөц одоо дуусч байна. Пуужин нь дуусч байна. Оросын флотыг 1905 оны Цусимын дайнд япончууд живүүлснээс хойш хэн ч живүүлээгүй байсаныг бид 100 жилийн дараа оросын хамгийн том хөлөг онгоц “Москва”-г живүүлсэн.Эдүгээ 2.5 мянган км нутаг дайны бүс нутаг болоод байна. Бид украины нэг метр газрыг ч дайсанд өгөхгүй. Бид Украинд бүх нийтийн дайчилгаа явуулаагүй. Харин Орос улсөнгөрсөн намар цэргийн нэмэлт дайчилгаа явуулсан. Одоо Орос улс 18-30 хүртэл насны хүмүүсийг цэрэгт дайчлах шинэ хууль гаргаад байна. Бид украйны зэвсгийг ашиглаж байна, зөвлөлтийн үеийн зэвсгийг ашиглаж байна, өрнөдийн сүүлийн үеийн зэвсгийг ашиглаж байна. НАТО бидэнд хамгийн сүүлийн үеийн зэвсэг хэрэглэх талаар зааж сургаж байна.НАТО хамгийн сүүлийн үеийн Хаймер зэвсэг өгсөн, энэ зэвсэг 300 км- т байгаа байг онодог юм. Одоо удахгүй АНУ-аас“Патриот” системийг өгөх гэж байна. Бид анх Орос улс бидний эсрэг дайн хийхгүй гэж бодож байсан.Бид оросууд манай Киев, Харьков зэрэг энгийн том хотуудыг бөмбөгдөхгүй хэмээн бодож байсан. Путин өөрөө ч Украниын эсрэг дайн хийхгүй хэмээнудаа дараа мэдэгдэл хийж байсан. Гэтэл бодит байдал дээр Оросууд дайныг эхлүүлж украины энгийн хотуудыг бөмбөгдсөн.Энгийн иргэд олноор үхсэн. Эдүгээ саяхан миний эмээ ямар ч цахилгаангүй байрандаа өндөг чанах гээд сууж байхдаа надад “Бид орос үгүйгээр амьдрах л болно” хэмээн хэлж байсан. Шинэ жилийг тохиолдуулан оросын иргэдэд хандаж хэлэхэд Та нар сайн бодоорой. Та нар юуны төлөө Украинд дайнд орж байгаагааа сайн бодоорой. Украинчууд эх орон газар нутаг, эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байна. Оросын цэргүүд Кремлийн төлөө, ганц дарангуйлагчийн төлөө, оросын олигархиуудын төлөө, тэдний өмч хөрөнгөнгийг хамгаалахын төлөө, тэдний банкинд хадгалуулсан мөнгөний төлөө тулалдаж байна. Та нар Украин руу дайнд явах уу? эсхүл явахгүй үлдэж дараа жилийн шинэ жилээ аав ээж, ах дүү нартайгаа хамт тэмдэглэх үү? гэдгээ сайн бодоорой. Хэрэв Украин явж дайн хийвэл та үхдэл болно, эсхүл бүх насаараа эрэмдэг зэрэмдэг болно. Сайн бодоорой.” хэмээн хэлэв.
Энэхүү “Freedom” телевизийн сувгаар манай монголын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж украины дайныг эсэргүүцэж томоохон ярилцлага өгснийг дэлхий нийт дэмжин хүлээн авсан юм. Тэрхүү сувгаар монголын экс ерөнхийлөгчийн яриаг 5000 гаруй хүн коммент бичиж бүгд нэгэн дуугаар дэмжижталархсан байдаг юм. Ганц ч хүн түүнийг муучлаагүй байдаг юм.
Африкийн улсууд манай экс ерөнхийлөгчийг улсдаа урьж олон лекц яриа хийлгэж ихэд хүндэлдэг юм байна лээ. Гэтэл манай монголчууд экс ерөнхийлөгчийгөө Элбэгдоржийн өөрийнх нь фасе дээр түүнийг элдвээр гүтгэж муучилж байх юм. Монголчууд минь хэзээ соёлтой, мэдрэмжтэй болж, хэзээ Хүн болох юм бол доо.
Украин бол зөвлөлтийн үед 15 республикийн дотор хамгийн хөгжсөн республикийн нэг нь байсан. Украин бол африк биш, афганистан биш. Украин бол аж үйлвэр хөгжсөн зүүн европын орон юм. Эдүгээ Украин улс 603 мянган хав .дөр. км газар нутагтай, 41.0 сая хүн амтай, 24 мужтай, 1 автономит улстай / Крым ба Севастополь хот/, 490 район, 459 хот, 885 хот маягийн тосгон, 28450 жижиг тосгонтой улс юм. Баруун хойд талаараа Польш улс, зүүн болон зүүн хойд талаараа Орос улс, Беларусь улстай хиллэж, өмнөд хил нь Хар тэнгис, Азовын тэнгисээр хиллэдэг далайд гарцтай улс юм. Украин бол боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэр, ХАА хөгжсөн улс юм. Украин ньулсын 83их дээд сургууль, 3000 хувийн дээд сургуультай. Зөвлөлтийн үед пуужин, нисэх онгоц, танк үйлдвэрлэдэг байлаа. Цөмийн 1240 хошуу, 133 пуужин, 564 далавчит пуужин, 3000 цөмийн зэвсэгтэй улс байлаа. 1992 онд Орос улс Украины бүх цөмийн зэвсгийг нь “бид та нарыг хамгаална” хэмээн үүрэг хүлээж хурааж авчээ. 1992 оны гэрээгээр ОХУ нь Украиныг бүх газар нутгийг тэр үед байсанхилээр нь хамгаална хэмээн үүрэг авчээ. Украин улс2021 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/нь 588.4 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 14330 ам.доллар байв.
Өнөөдрийн байдлаар оросууд Украинд явуулж байгаа дайнаа улам өргөжүүлж байна. Саяхан болсон шинэ оны үеэр байлдааны галаа хоёр тал 36 цагийн турш зогсоох гэрээ байгуулсан боловч оросууд Донецк мужийн Бахмут, Соледарын районд украины эсрэг пуужиндаж бөмбөгдсөөр байв. Британий “Гарден” сонинд мэдээлснээр шинэ оны 1 дүгээр сарын дунд үеэс эхэлж оросууд 500 000 хүнийг цэрэгт дайчлаад бэлтгэж байна. Одоо оросын 1.5 сая хүнтэй нэгтгэлийг бэлтгэж байна. Оросын армид өмнө нь 18-21 насны залуусын татдаг байсан бол одоо шинэ хуулиар 18-30 насны залуусыг татаж цэрэгт 1-3 жил алба хаалгахаар болсон байна. Оросууд Украин дахь цэрийн удирдагч армийн генерал Сергей Суровикиныг чөлөөлж оронд нь Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимовыг томилоод байна. Оросын Вагнерийг үндэслэгч Е.Пригожин Герасимовыг ямар ч авьяасгүй хүн гэдэг байв, Чечений удирдагч Рамзан Кадыров түүнийг энгийн цэрэг болтол нь цолыг нь бууруулмаар хүн гэдэг байв.
Украинчууд шинэ оноо өвлийн хүйтэнд цахилгаан ч байхгүй, ус ч байхгүй хүнд нөхцөлд подвалд өнгөрөөв. Оросын армийн украины энгийн хот руу хийсэн пуужингийн цохилт украины дэд бүтцийг ихэд сүйрүүлэв. Энгийн хүмүүс их өртөж үхэв.
АНУ Украинд улам их тусламж үзүүлэхээ удаа дараа мэдэгдэж байв. 2023 оны 1 дүгээр сард АНУ-ын Батлах хамгаалахын орлогчийн туслах Лора Купер АНУ Украинд 3.0 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Өрнөдийн Герман, Франц, Британи улсууд Украинд сүүлийн үеийн танк, их буу олгохоор амлаад байна.
Украины дайн шинэ оны эхээр намжсангүй. Украины газар нутаг дээр шинэ оны эхний долоо хоног 355 зэвсэгт мөргөлдөөн боллоо. Соледар, Бахмутын төлөө ширүүн тулалдаанууд болсоор байна. Украины дайнд энгийн иргэд ихээр өртөж байна.
НҮБ-ын мэдээлснээр Украины дайны үед эдүгээ 6952 энгийн иргэн алагдаж, 455 хүүхэд амь үрэгдэж, 900 гаруй хүүхэд шархдаж, 11 144 энгийн иргэн шархаджээ. Оросын пуужингийн бөмбөгдөлтөнд Украины Киев, Харьков, Донецк, Запорож, Херсон, Николаевск, Луганск,Черниговский зэрэг олон хот мужууд өртөж олон мянган энгийн иргэд амь алдаж олон мянган барилга байгууламж, эрчим хүчний систем сүйрээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Оросын арми саяхан Днепр хотын орон сууцыг харваж 40 гаруй хүн үхэж, 6 хүүхэд алагдаж 68 хүн нурсан сууцанд дарагдсан байна. Энэ бүгдийн хариуцлагыг хэн үүрэх вэ? Мэдээж дайны гэмт хэрэгтэн Путин хүлээнэ. Түүний тушаалыг биелүүлсэн оросын цэрэг офицерууд хүлээнэ. Путин Украиныг эзлэхэд 3 хоног зарцуулна, нэг хоногт 333,6 сая доллар зарцуулна хэмээн төлөвлөжээ. Гэвч энэ дайн санаснаар нь 3 хоногийн дотор дууссангүй. Энэ дайн 300 гаруй хоног үргэлжилж байна. Путин энэ дайнд оросын татвар төлөгчдийн маш их мөнгө зарцуулж байна. Путин энэ дайнд нэг хоногт 500.0 сая орчим доллар зарцуулсаар байна. Оросын цэргийн нөөц хомсдож оросын танк, пуужин дуусах дөхөж байна. Оросын арми Хойд Солонгосын пуужин, Ираны цэргийн дроныг Украины эсрэг дайнд ашиглаж эхлээд байна. Гэвч Путин энэ дайныг зогсоож цэргээ Украинаас гаргасангүй, харин дайнаа улам өргөжүүлж улам харгис дайн хийсээр байна. Путин саяхан оросын үнэн алдартны шашны сүмд ганцаараа ирж залбирал үлджээ. Уг нь өмнө нь ард түмэнтэйгээ хамт залбиралд үйлддэг байсан. Одоо Путин бункертээ ганцаар нуугдаж дэлхий дахинаас таслагдаж тойрон хүрээлэгчдийнхээ хуурамч мэдээг өдөр бүр хүлээн авч өөрийнхөө хуурамч төсөөлөл дунд амьдарч байна. Путин бодит байдал, бодит амьдралаас бүрмөсөн тасарчээ. Түүний толгойд 2024 оны Орост болох ерөнхийлөгчийн сонгуулиар хэрхэн дахин ерөнхийлөгч болох, Украины дайнд хэрхэн ялах гэсэн ганцхан бодол эргэлддэг болжээ. Хайран удирдагч, хайран нэр хүнд, хайран оросын ард түмэн. Украины арми эдүгээ европын орчин үеийн хүчирхэг арми болжээ. Украинчууд оросын түрэмгийлэгчдээс эзлэгдсэн газар нутаг, Крым хүртэлхи бүх нутгаа чөлөөлнө хэмээн эх орноо хамгаалж эрэлхэгээр тулалдаж байна. Дэлхий нийт Украины талд бат зогсож байна. Дэлхий нийт дайныг эсэргүүцэж байна. Дэлхий нийт ардчилал, эрх чөлөөний төлөө бат зогсож байна. Хорин нэгдүгээр зуун бол хөгжил цэцэглэл, энх тайван, оюун ухаан, технологийн зуун юм.
Оросын армийн хохирлыг Украины жанжин штаб саяхан мэдээлснийг үзвэл:
• Алагдсан орос цэрэг 116080
• Устгасан танк 3118
• Устгасан хуягт тэрэг 6204
• Устгасан артиллери их буу 2099
• Устгасан агараас эсэргүүсэн хамгаалах систем 220
• Устгасан нисэх онгоц / нисдэг тэрэг 286 / 276
• Устгасан тактикийн пуужин 1872
• Устгасан далавчит пуужин 749
• Устгасан хөлөг онгоц 17
• Устгасан автомобиль, цистерн машин 4870
• Устгасан инженерийн тусгай техник 190
Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар
Сэтгэгдэл(73)
Бид Украиныг ялаасай гэж ерөөх хэрэгтэй. Украинд оросын армийг нугаслах нь хөрш орнуудад олон арав, зуун жилийн амар амгаланг авчирна. Зэрлэг бүдүүлэг дээрэнгүй том хөрш задран унаж ертөнцийн дэг жаяг жижиг улс орнуудын тусгаар тогтнол хөгжил цэцэглэлтэд маш ээлтэй цаг хүрч ирнэ
зөвхөн ерөөх биш харин дэмжиж туслах ёстой, ядаж өвлийн хүйтэнд даарч хөрч байгаа ард иргэдэд нь ноосон хувцас ба хөнжил, эсгий шаахай мөнгөн тусламж өгөх хөдөлгөөн өрнүүлэх ёстой, төр засаг орос ахаас айгаад тусламж үзүүлэхээс түдгэлзээд байвал ард иргэдийн хөдөлгөөн өрнүүлж болно. Тэгвэл биднийг дэлхий нийт овоо доо гэх байх шүү.
вааа, битгий эргүүтэцгээ
Дэмжиж байна.
Монголд ямбий сэгэндээ хийх балга бензинийхээ төлөө л Орост урван Монгол эр орноосоо татгалзах моя нар зөндөө байхад.. Наад бодол чинь хэзээ ч бүтэхгүй цаг хугацаа байн өө..кк
бат мэтийн хог новшнуудыг устгах хэрэгтэй юу чадна гэж ингэж хуцдаг байна
АНУ, НАТО ОХУ руу түрүүлж дайрах гээд 20 гаруй жил бэлтгэсэн шүү дээ. Нато-г өргөтгөхгүй гэж амласнаасаа 30-д жилийн өмнө, Ельцины байхад буцсан. Орос улсыг барууныхан монголчуудын байгуулсан улс гэж тооцоод, устгах гэж хэдэн зуун жил хичээсэн. Лав, монгол гаралтай ээжтэй догшин Иваныг пап лам хорлосон, эзлүүлэхээр германуудыг олон дахин, Шведийг 1, Наполеоныг 1, Гитлерийг явууллаа. Яагаад европ гаралтай биш хүмүүс "хүн биш" харагддаг байна аа? Наполеон хүртэл халимагуудыг "ёс зүйгүй" байлддаг гэж байсан. 2-р дайны үед германууд буриад, тува, казах цэргүүдийг хорих лагерьт ч аваачилгүй шууд устгаж байж. Одоо украинчууд оросуудыг монгол үгс орсон хазгай хэлтэй гэж, хэлийг нь хориглолоо, шархдаад олзлогдсон буриад цэргүүдийг тамлаад, шууд буудаж байна. Үнэн алдартны шашныг хориглоно гэнэ. Үндсэрхэх үзэл 21-р зуунд гаргаж байгаа нь Европынхоны боддог зүйлийг ил болголоо. Манай Чингис хаан, Хүлэг, Бат, Хубилай глобал гүрэн байгуулж буруу зүйл хйисэн байна уу? Би хувьдаа нацизм дэмжихэгүй.
эхлээд ээрүүгээ эмчилчих украйн ялах нь битгий хэл хэзээ ч амар амгаланг үзэхгүй холоос хуцаж байснаас монгол доторхи хулгайчуудаа цэгцэл за
өнөөх укр нацистууд ялагдаад ирэхээр л ийм мэдээлэл гарах юмаа.соледараа алдсан одоо бахмутаас бүслэгдэхгүйн тулд цэргээ татах байдалд ороод бна.3 сар гэхэд укрууд байлдах чадваргүй болох тул баруун хэсгийг оросуудаас урьтаж эзлэх хэрэгтэй гэж польшууд шууд ярьж эхлээд бна.уг нь тэнд урьд нь польшийн нутаг байгаад дайны дараа укрт нэгтгэсэн газарууд байгаа нь үнэн л дээ,тэнд оросын адил "санал" асуулга явуулаад эргүүлж авах вариант бас байгаа бололтой.Мөн оросууд цөмийн зэвсэг хэрэглэх бодолтой байгаагаа илээр биш ч ойлгуулаад эхэлсэн бна.Одоо польшийн цэргүүд байлдаанд ихээр оролцож байгаа ба ирвэс танкийн батальоныхон тулаанд оролцохгүй гээд эсэргүүцэл зарласан,халагдах өргөдлөө өгнө гэцгээжээ учир нь уг танкийг эзэмших боловсон хүчин укрт байхгүй сургахад хугацаа шаардах тулд танкаа укрт экипажийнхаа хамтаар оруулах гээд чадахгүй байгаа гэнээ.Барууны хүнд танкуудыг нь укрын үржил шимт хөрс даахгүй зоогдоод шавар болж байгаа юм бишүү,хаймарс,байрактар,жавилен алаад өгнө гэсэн одоо оросууд тэдгээрийн нь учрыг олчихсон бололтой, барууныхан укрт туслаж байгаа нэртэй үнэндээ өөрийн зэвсгээ оросын зэвсэгтэй дайны фронт дээр хэр болмжтойг нь туршиж байгаа юм бна.
Тэнэг новш,хог
Муу гажиг минь Орос улс мөхөж байгаа,удахгүй хятад цэрэг Оросын Алс Дорнод,Сибирийг дайлаар мордоно.Тэр үед Монголыг эзэлж аваад чам шиг гажигуудыг эхний ээлжинд нухна байх.Монголд нэг ч Орон туслахгүй,өмөөрөхгүй.Аргагүй-хоцрогдсон,бүдүүлэг,маанаг монгол юм даа.БНХАУ 2023 эхээр АНУ-д Оросыг хувааж авах санал тавьсан,Тайванийг дайрахгүй Баруунтай эвлэрэх хүсэлтэй байгаа.
ОХУ-ыг устгах зорилгоор барууны харгис хүчин,түүний хамсаатнууд,Украины нацистууд энэ дайны өдөөсөн. НАТО, дорнот европын орнуудыг ээлж дараалан залгиж ОХУ-ын хилд тулж ирж,Украиныг НАТО-гийн царгийн бази болгон,цөмийн пуужин зоож, ОХУ-д дэргэдээс нь цөмийн цохилт өгөх аюул үүсгэсэн.Украины төрд нацистүүдийг зориуд гаргаж,оросуудыг үзэн ядах үзэл дэвэргэж,орос иргэдийн эсрэг геноцид үйлдэж 16 мян хүний амь насыг хөнөөсөн.ОХУ-ын хувьд эх орноо ард иргэдээ хамгаалж цэргийн тусгай ажиллагаа явуулахаас өөр аргагүй байдалд орсон. Энэ талаар сөргөлдөөн эхлэхийн өмнө В Путин дэлхий нийтэд ханган маш тодорхой мэдэгдэл хийсэн. Цэргийн тусгай ажиллагааны гол зорилго бол Украиныг нацистүүдээс цэвэрлэх, ОХУ-д энэ зүгээс ирэх аюулыг бүрэн арилгах явдал гэсэн.Оросууд эх орноо хамгаалж дайтаж байна.Нутаг нэгтнээ өмгөөлж байна.Дэлхийг хэд дахин устгах цөмийн хүчирхэг зэвсэгтэй.аль ч оронд байхгүй хурд,маневралах чадвартай пуужин бүхий хүчирхэг армитай агуу орос гүрнийг хэн ч сөгдүүлж дийлэхгүй.Тэд хэний ч хоол болохгүй Баруунд урвасан тэдний тавиул, ардчилагч гэх монголын бүлэг этгээд троллууд, ОХУ-ыг үзэн ядаж гүтгэж үхээсээ хатаасай усдаасай гэж байнга солиорч элдэв бусармаг юм бичиж байдгийг бид мэднэ.Эдний хүсэл хэзээ ч биелэхгүй.Монголын ч оросын ч ард иргэд хэвийн найрсаг харилцаатай байхыг хүсдэг. Олон жилийн уламжлалт энэ сайхан харилцааг хэн ч сэвтүүлж хүйтрүүлж устгаж чадахгүй
Монгол улс Орос руу зэвсэг зөөхөд Изнис компанийг ашиглаж байгаа..
Украйн улс арчигдах нь өдрөөс өдөрт, цагаас цагт тодорхой болж байна. АНУ, НАТО ын төлөө ард иргэдээ золиосолж байгаа дэглэм Украйн гэгч улсыг дэлхийн газрын зурагнаас хасуулж үр дүнд хүрэх нь ээ. Украйнд газар нутаг, аж үйлдвэр, тусгаар тогтнолыг нь харамгүй өгсөн ОХУ өгсөн бэлгээ буцааж байна. Энэ тэгээд эх орныхоо төлөө тулалдсан уу? Үхэж шархдаж байна уу?
Бид Украиныг ялаасай гэж ерөөх хэрэгтэй. Украинд оросын армийг нугаслах нь хөрш орнуудад олон арав, зуун жилийн амар амгаланг авчирна. Зэрлэг бүдүүлэг дээрэнгүй том хөрш задран унаж ертөнцийн дэг жаяг жижиг улс орнуудын тусгаар тогтнол хөгжил цэцэглэлтэд маш ээлтэй цаг хүрч ирнэ
энэ Бат инженер гээд нэг тэнэг болих хэрэгтэй, урдах ажлаа хий
Ванга: Энэ прокси дайн яаж төгсөхөв? Украины арми ард түмнээ аврах-н тулд Kиев-н эрх баригчид-н эсрэг босч, тэднийг баривчлан Гааг-н шүүхэд хүлээлгэж өгсөнөөр дуусна.
Тэгээд тэр Путин алуурчин чинь хүүхэд энгийн иргэдийн цусаар гараа угааж байгааг нь зөв гэх үү?
Орос Украиныг түрэмгийлж дайн зарлаж байлдана гэж зүүдэлсэнчгүй, путин элэг нэгт славян ард түмэн хуучин ЗХУ-ын 2 дахь улс болох Украиныг ингэж байхад монголчууд та бид нарыг санал нийлэхгүй байна гээд дайрах ч юу ч биш юм байна
Oросууд Польшуудад хорсож явдаг 1 шалтгаан бол жижигхээн Польш нь Оростой хамгийн олон удаа байлдсан 3 улсын нэг.. Монгол, Түрэг угсаатангуудыг эс тооцвол Орос нь Польштой түүхэндээ 10 гаруй удаа байлдсан. Орос Польш 2 байлдсаны дараа байнга л Европын хил хязгаар шинээр өөрчлөгддөг байсан гэсэн. Оросын Романновын хаадууд бүр аргаа барахдаа Польшийн газар нутгыг Зүүн Баруун Польш гэж 2 хуваан, польш хэлийг хориглон, армийг нь тараан, бүрмөсөн хориглож, Польшийг цэрэгжилтгүй бүс нутаг ч гэж зарлаж байсан удаатай. Польшууд их л зовлон үзсэн ард түмэн.. зарим талаараа манай Монголтой төстэй хувь тохиолтой.. 2 хүчирхэг хөршөөр хүрээлэгдэн ( одоо бол 7 улстай) тэднийхээ (герман орос 2) тоглоом шоглоомын золиос болж.. бас зарим үед 2 хөршөө довтлон сандаргаж байсан дайчин ард түмэн дээ.
Өмхий бөгс долоогчоо,польш маш хулхи,мөнгөнд нүдээ ухсан гарууд,европын хужаа,цөөвөр
Өрнөдийн орнууд тусалж байгаагийн хүчинд Украйн тэсэж байгаа боловч,Зөвсэг сум шаардлагтай хэмжээнд хүрэхгүй дутмаг байгаа нь Украйны давшилтыг удаашруулж байна.Үргэлж ийм байвал Украйны хүний хүч барагдах ба Орост эзлэгдэх нь тодорхой. Барууны орнууд шийдвэрлэх хэмжээний тусламж үзүүлж чаддаггүй нь харагдаж байна.Октябрийн Хувьсгал бүх дэлхийд учирсан аюул байсаныг барууны орнууд зогсоож болох байсан ч зогсоогоогүй.Өнөөдөр Хятадын Коммунист үзэл дэлхийд аюул учруулсан хэвээр байна. Өрнөд амиа хичээсэн аймхай,хулчгар!
Bazar huuruud!!!
Маш зөв сайн бичиж ээ.
ямар ч утгагүй, сэтгүүлзүйн ямарч шинж чанаргүй юмыг сайн бичсэн гэнэээ
Хуцваа,бялдууч хог вэ
АНУ, НАТО ОХУ руу түрүүлж дайрах гээд 20 гаруй жил бэлтгэсэн шүү дээ. Нато-г өргөтгөхгүй гэж амласнаасаа 30-д жилийн өмнө, Ельцины байхад буцсан. Орос улсыг барууныхан монголчуудын байгуулсан улс гэж тооцоод, устгах гэж хэдэн зуун жил хичээсэн. Лав, монгол гаралтай ээжтэй догшин Иваныг пап лам хорлосон, эзлүүлэхээр германуудыг олон дахин, Шведийг 1, Наполеоныг 1, Гитлерийг явууллаа. Яагаад европ гаралтай биш хүмүүс "хүн биш" харагддаг байна аа? Наполеон хүртэл халимагуудыг "ёс зүйгүй" байлддаг гэж байсан. 2-р дайны үед германууд буриад, тува, казах цэргүүдийг хорих лагерьт ч аваачилгүй шууд устгаж байж. Одоо украинчууд оросуудыг монгол үгс орсон хазгай хэлтэй гэж, хэлийг нь хориглолоо, шархдаад олзлогдсон буриад цэргүүдийг тамлаад, шууд буудаж байна. Үнэн алдартны шашныг хориглоно гэнэ. Үндсэрхэх үзэл 21-р зуунд гаргаж байгаа нь Европынхоны боддог зүйлийг ил болголоо. Манай Чингис хаан, Хүлэг, Бат, Хубилай глобал гүрэн байгуулж буруу зүйл хйисэн байна уу? Би хувьдаа нацизм дэмжихэгүй.
путиний орос орон фашист улс болчихоод байна сэрээчээ чи
ОРОС УКРАЙН ҮНЭН АЛДАРТНЫ СЛАВ УГСААНЫХАН АДИЛХАН АЗИЙГ ҮЗЭН ЯДАЖ, АФРИК АРАБЧУУДАД ӨМНӨДИЙН ФРАНЦ ИТАЛИЧУУД ШИГЭЭ ХӨЛ АЛДДАГ.
нөгөө номиндарь сүхбаатар гээд 2 троллын ээлжит санхүүжилттай нийтлэлийг тэсэн ядан хүлээдэг болж ха ха
Дурандаа уншчаад.. кк. Үүнээс хойш энэ хэсгийн юмыг битгий уншиж бай. Бүүр хол очиж хуцна уу..? Баярллаа танд..?
монголын суурин хууяа нар украйны нацистуудыг дэмжээд сүйд
Украйны неонацистууды Донбасс, Донецк дахь Орос иргэдийг яаж устгаж байсныг мэдэх үү? Энэ одоо шал хэрэггүй юм бичих юм.
За шаагаарай оркоо,,,,
103.161.242.254 та асуудлыг зөв харсан байна. бид дуугүй байхаас өөр арга алга.
Путин энэ хавар цөмийн зэвсэг хэрэглэнэ ! Жирийн зэвсгийн нөөц дууссан учир цөмийн зэвсэгээ хэрэглэх нь аргагүй зөв үйлдэл болно ! 6000 н цөмийн цэнэгээсээ 100 ширхэгийг хэрэглэнэ !! Эхлээд укрианы нэг хот будаа болох байх !! Тэгээд л эхлэнэ дэ !! Харж л байгаарай !!
тэгвэл орос өөрөө эхлээд дуусна ш дээ
оросыг дэмжсэн хэдэн зомбинууд путиний орос орон фашист улс болчихоод байгаа ч мэдэхгүй оросын фашизм ялагдаж байгаа ч мэдэхгүй орилоод байх юм Z зомбинуудаа сэрээчээ та нар
Нэг шовинист үндэстэн.Аль аль нь дээрдэх юмгүй,хэнийг ч худалдаж чадах жүжигчид. Азийг үзэн яддаг нь бүүр шашингаасаа эхтэй.
АНу НАТО-гийн эвсэл байгалийн баялагийн төлөө Оросыг задлахын тулд Украйныг бэлдэж байсан гэлцэх
Украйны цэрэг байлдаж байна гэж юу байсан дандаа монгоний толоо байлдаж байгаа наемникууд.
Ukrainuud mundag eh oronch ev negdeltei humuus yum baina 1hel soyol shashintai oros ulstai ingej tulaldan gedeg tednii zuv gedegiig haruulj baina harin ornodiin oronuud mash bolgoomjtoi golduu hojimdoj tuslaj baina manai irged geopolitk oilgoh hemjeend hureegui haranhui baina daa zerleg kapitalizm baiguulj baij uls hoorondiin uildeliig yagl sots/ oilgoltoor tailbarlah yum !!!
чам шиг Монголын тусгаар тогтнолыг үзэн ядагч оркод мэддэг юм гэж байх уу? Ганц ном уншиж үзсэн үү?
захиалгаар хог шиг юм бичиж. Сэтгүүлзүйн нийтлэл ур чадвартай байх ёстой бдаг юмаа
Монголчууд тэртээх 1941 онд дэлхий нийттэй хамт Германы фашизмын эсрэг тэмцэлд бүх бололцоогоороо тус болсон . Одоо харин Оросын фашизмын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд мөн тус болох хэрэгтэй байна
Яг тийм. Энэ евразийн эх газар дээр Америкийн дарангуйлалыг тогтоож болохгүй. Ветьнамыг яаж там болголоо тэндээс харахад ойлгомжтой.
Тэнэгт новшоо
Украйн ялагдах болно харин орос ах нар их найрсаг байгаа тэд нар шиг орорын ард түмнийг хоморголон хядаагүй дайныг тэд өлөн барууныхан өдөөсөн
Бид Украиныг ялаасай гэж ерөөх хэрэгтэй. Украинд оросын армийг нугаслах нь хөрш орнуудад олон арав, зуун жилийн амар амгаланг авчирна. Зэрлэг бүдүүлэг дээрэнгүй том хөрш задран унаж ертөнцийн дэг жаяг жижиг улс орнуудын тусгаар тогтнол хөгжил цэцэглэлтэд маш ээлтэй цаг хүрч ирнэ
Украйн ялах нь тодорхой. Эзлэн түрэмгийлэгч хэзээ л ялж байлаа!!! Путлер алуулна даа! Харж л байгаарай!!! Тэр үхдэл болно!
Ялахгүй, монголын хөрш улс шууд ялна.
2 dainii yalagch baatar Oros ulsiig hen diilhevdee
Tэр баатар Орос чинь тэгээд ядарсан Укрианыг гэнэдүүлэн дайраад ч бардаггүй дээ.. Одоо тэгээд ичсэн нүүрэндээ юм л бол -Бид НАТО болон барууны 40 улстай байлджийна- гэж ард түмэндээ бувтнадаг боллоо..кк
Украйны биш тэднийг ашигласан барууныхны дайн!!! Орос ганцаараа дэлхийг ноерхох гэсэн фашизмыг эсрэг тэмцэж байгаам биш уу.
Ene dainii hajuugaar medeelliin dain bolj baina. Ene sukhbaatar metiin amitad ukraine n propaganda medeeg huulj end taviad teriigee unen geed itgeed yvdag. taarch dee. Ydaj Patric Lancaster geed gazar deerees ni survaljilj baigaa US setguulcjiin beltgesen medee barimtiig jishig bolgoj haraach, naad beldej baigaa medee shig yumaa hed heden ekh survaljiig jishig bolgoj baij dundaas ni dugnej bicheej tiim chadal baidag bol, iim archaagui yumnuudig serguulch gej yaj hedeg bnaa
УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Сүхбаатар жанжины нэр барьсан хужаа гөлчгий юм бичээл бнуу
Хуцваа,украйн хохино,америк бүдүүн бөгс долоовол ийм болдог юм,үхсэн хатсаны элбэггай вэ,бас нэг бөгс долоогч
Westren bolon Ukraine tarhi ugaasan medeenees angid bodit medeelel hurgeye: Ukraine: amia aldsan- 122 myanga suraggui alga bolson- 35 myanga Sharahdsan: 278 myanga Russia: amia aldsan- 16-20 myanga sharhdsan- 50 amid huchnii hohirol haritsaa 8:1 bn. Gol hohirol artiller, menemot, puujin n dovtolgoonoos bolson bn. Ehnii 2-4 sard Russia udurt 30-40 myanga buudlaga Ukriane 18 myanga, 7 saraas hoish Russia zarim ued 50 myanga hurtel buudlaga, Ukraine 6-8 myanga, Ukraine ank dain ehelhed baisan Soviet union ni ueiin 1800 artiller piece ustgahdsan mun buudah sum uldeegui, 7 saraas zuvhun westren bolon busad ornoos ugsun hund zevseg ashiglaj bn Hohiroliin talaarh medee westren ukraine hezee ch unen yum niitej baigaagui End zuvhun bodit medeelel hurgej zorilgo aguulav
Тэнэг новш,Орос ганцаараа дэлхийд байдаг юм шиг,хэрвээ Орос Хүчирхжээгүй бол Сибирь(Монгол хамтдаа)- хятад,японы "хоол"-болох байлаа,харин баруун тал туркийн буюу Османы эзэнт улсынх болох байсан,өмхий тэнэг хог,америк бүдүүн бөгс долоосоор байгаад өөрийнхөөрөө Сэтгэх чадваргүй болсон,хог новш
ЧИ ДАЛДАГА МИНЬ АВЧ БАЙГАА МЭДЭЭЛЛЭЭ ЗӨВ ШИНГЭЭЖ ЧАДАХГҮЙ, ХААНААС ЯМАР МЭДЭЭЛЭЛ АВДАГ ЮМ БОЛ ЧААВААС БИТГИЙ ГАЖИГТААД БАЙ
Энэ Сүхбаатар гэгч этгээд Америк, барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурчээ. хөөрхий. Агуу их Оросын агуу их удирдагч Ленин хүн төрөлтхтөнийг Америк, Европын колончлолоос аварсан гэдгийг, агуу их Оросын агуу их удирдагч Сталин хүн төрөлхтөнийг Германы фашизм, Японы милитаризмын түрэмгийлэлээс аварсан гэдгийг энэ эргүү тэнэг, хөлдүү, үхэр Монгол Сүхбаатар гэгч яаж ч мэдхэв дээ.
Улин хуцдаг банхар гэхээс өөр үг олдохгүй л байна даа.
Ном унш , дураараа бэлчдэг амьтан юм аа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ene GAHAI MONGOLIIN HULHAICH,LUIVARCHIDIIN TUHAI BICHIJ CHADAHGUI BAIJ, Yun ch HUDLAA OLON YAW HUTSADGIIN, UIRIIGUU HUCHEE GAHAI.
Яг зөв
Орос 120 мянган цэрэгтэй дайраад тэдгээрээс 116080 нь алагдчихаад байгаа юм байна, тээ. Орос яагаад дайрахаа больчихов, яагаад ухраад байна гэсэн чинь аргагүй юм байна, 4 мянга хүрэхгүй цэрэг ухрахаас яахав. Украйны ялгуусан арми тасралтгүй дайраад л ширүүхэн юм болж байгаа юм байна гэж манай фронтын сурвалжлагч Сүхбаатар мэдээлэв.
Чи яасан гэнэн хүүхэд шиг юм бичиж бн аа. Их буу, танкны тоогоор дор хаяж 8 дахин олон (бас нисэх онгоц, пуужин) бхад юу гэж Оросын хохирол Укрианыхаас илүү олон бх вээ дээ. Бодит дайн, Америкийн Супер баатаруудтай киноноос шаал ондоо шүү дээ
Хэрвээ орос ялвал дараа нь Казахстан Молдав Эстони руу оросуудаа хамгаалах нэрээр ямар баяр баясгалантай дайрах бол.
Элбэгдорж чалчааг магтсанаас бусад бичлэгтэй санал үнэхээр нэгдэж байна. Бид дундыг барьж эцсийг үзэхээс өөр сонголт алга байна даа.300 жилийн түүхтэй дайн шүү.
Украйнууд ялалт байгуулаад байна гэж бичээд л хот суурингууд нь балгас болоод л энгийн иргэд болоод цэргүүд нь хэдэн мянгаараа алагдаад эдийн засаг нь сүйрээд байхад л сайн байна байлдаад л байгаарай, битгий хэлэлцээрийн ширээний ард суугаарай гээд байгаа нь хэний бодлого эрх ашиг вэ.
Ккк. Ямарч санаа зовох юмгvй ялж байгаам бн ш дээ!! Тэгвэл дайтаад л баймаар юм бн. Дайныг дуусгахгvй байх тусам Украйн бvрэн ялж Дэлхийг аврах юм бн.