Сурталчилгаа

Д.Сүхбаатар

Д.Сүхбаатар

Хуульч, сэтгүүлч, нийтлэлч, түүх, шашин судлаач Доржийн Сүхбаатар нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж өссөн. Эцэг С.Дорж нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул ард. Өвөг эцэг Соном нь Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошууны тайж язгууртан. Эх Д.Сэрж нь Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул ард. Д.Сүхбаатар нь Баку хотод Зөвлөлт Азербайжаны их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн. 2005 онд Удирдлагын Академийг “Төрийн удирдлагын менежер”-ээр төгссөн. Д.Сүхбаатар нь Хэнтий аймаг болон нийслэлийн Багануур, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын ахлах зохион байгуулагч, хуулийн зөвлөх, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлч–сурвалжлагч, Цаг уур, орчны шинжилгээний газрын Хуулийн зөвлөхөөр тус тус ажилласан. Эдүгээ “Номын гэрэл–Ногоон дэлхий” ТББ-ын Тэргүүн.

Нийтлэлүүд

Дундад Ази дахь алтан ургийн удам

Сүүлийн үед би Чингис хааны Монголд сайтар судлагдаагүй алтан ургийн түүхийг ихэд сонирхож, энэ талаар зориглож судалж бичихээр шийдлээ.

4 өдрийн өмнө 67

Жинхэнэ ёс зүй

Орчин үеийн нийгэм бол хэрэглээний нийгэм юм. Өдөр бүр хүмүүсийн хязгааргүй хэрэглээг хангах гэж нийгэм зүтгэж байна, компаниуд хүмүүсийг хэрэгцээт бараагаар хангах гэж тасралтгүй үйлдвэрлэл явуулж байна. Энэ бол ахуй ертөнцийн материаллаг зүйл юм.

10 өдрийн өмнө 20

Богд

Үнэхээр энэ шинэ онд туулай жилийн эхэнд аравдугаар Богд маань тодорлоо. Эгэл сүсэгтэн бид аравдугаар Богдыгоо Ар Халхад түргэн мэндэлж хурдан залрахын тухайтад судар тарниа уншиж ерөөл тавьсаар багагүй хугацаа өнгөрчээ. Ерөөл биелсэнд талархаж байна.

14 өдрийн өмнө 35

Оросын худал хуурмаг ухуулга

Орост худал хуурмаг ухуулга хэзээ анх эхэлсэн юм бэ. Хорьдугаар зууны эхээр Оросын Эзэнт улсын эсрэг, Эзэн хааныхаа эсрэг оросын большевикууд элдэв худал ухуулга хийж эхэлсэн тэр цагаас Орост худал хуурмаг ухуулга эхэлсэн.

26 өдрийн өмнө 79

Сумын цагаан сар

Хүүхэд байхад хамгийн сайхан баяр бол Цагаан сар байлаа. Аав минь баншийг ганц чимхээд л бэлэн болгоно. Яах ийхийн зуургүй олон банш хийчихнэ. Ээж цагаан сарын ууц өвчүүгээ тогоонд хийж чанаад бэлэн болгоно. Маш олон бууз хийж, гадаа модон амбаарт хийж хөлдөөнө.

1 сарын өмнө 17

Буман лагшинт Түвд оронд зорчихуй

Жилийн өмнөөс бэлтгэлээ базааж аян замын мөнгө хурааж Бурханы ариун дагшин газарт аялах миний бодол минь хэрэгжих цаг нэгэнт болжээ. Миний очих газар Түвдийн алдарт Гүмбум хийд. Гүнбум гэдэг түвд үгийг хөрвүүлвээс” Буман лагшин” гэсэн утгатай үг.

1 сарын өмнө 12

Сансар судлалын өнөөгийн болон ирээдүйн зорилтууд

Бас нэг гайхалтай үнэт солир сансарт оршиж байна.“Психея” гэдэг нэртэй уг солирын үнэлгээ 10 квинтиллион ам.доллар. 1 квинтиллион гэдэг тэрбум их наяд доллар гэсэн үг. Энэ солирын бүтцийн ихэнхи нь платин болон алт ба үлдсэн хэсэг төмөр никель. Энэ гайхалтай баялагтай солир Марс болон Юпитер гаригийн хооронд оршдог.

1 сарын өмнө 16

Оросууд дайныг хүссэн гэж үү?

Оросын ард түмэн олон зууны турш хааны зарлигаар дайнд татагдан орж олон сая орос хөвгүүд цус нулимсандаа живж үрэгдэж байлаа. Хорьдугаар зуунд 1941-1945 оны эх орны дайнд зөвлөлтийн 28 сая иргэн үхэж үрэгджээ.Түүнээс хойш элдэв дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн бараг тасарсангүй. Оросын ард түмэнд тохиосон аймшигт дайн, хагацал, үхэл, өнчрөл энэ дууг зохиоход хүргэсэн биз.

1 сарын өмнө 87

Эсгий туургатан Казах үндэстэн

Сүүлийн үед Казахстан улсын зарим эрдэмтэд судлаачид Эзэн Богд Чингис хааныг минь казах үндэстэн, Чингис хааны өвөг дээдсийг түрэгийн хаадын удам гэх мэтээр буруу ташаа үзлийг номлодог боллоо.

1 сарын өмнө 72

Украинчууд эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдсаар байна

Дайн анх эхэлсэн өдрийг санацгаая. 2022 оны 2-р сарын 24-ний өглөөний 04 цагт дэлхийн номер 2 гэгддэг Оросын арми 120 000 цэргээр Украин руу Орос улс, Беларусь улс, Крымийн талаас, мөн Донецк,Луганскийн талаас довтолсон. Украины бүх цэргийн обьект, нисэх онгоцны буудал болон буудал дээр зогсож байсан украины бүх онгоцнуудыг бөмбөгдөж сөнөөв. Агаараас эсэргүүцсэн хамгаалах бүх хүчийг нь устгав. Украины цэргийн ангиудыг пуужиндаж бөмбөгдөв. Хотуудыг пуужиндаж бөмбөгдөв.

2023-01-17 10:23 73

Хувирсан Монгол хүн

Далан жил эвдэрсэн монголчуудыг дахин шинэ монгол хүн болгоход зуун жил шаардсан ажил ч болж мэднэ. Монголчууд уг нь аливаа чухал зүйлийг хурдан сурдаг, түргэн босож сэргэдэг авьяастай ард түмэн л дээ.

2023-01-13 05:54 63

Шашин

Би социализмын үед дунд сургууль, их сургуульд суралцах үедээ бусдын л адил шашингүйн үзэлтэн хөвгүүн байв. Нийгмээрээ л шашингүйн үзэлтэн байв. Миний аав хөдөөний нэгэн суманд төрийн албан хаагч хийдэг шашингүйн үзэлтэй хүн байв. Аав минь сумын төлөвлөгөөт ажлын үзүүүлэлтийг хангах гээд өдөр шөнөгүй сөхөртлөө зүтгэдэг байв. Ээж минь малчин гаралтай жирийн сүсэгтэй хүн байв.Харин эмэг эх маань гартаа 108 ширхэг зандан шар эрхи эргүүлж өдөр шөнөгүй маань мэгзэм уншдаг их сүжигтэй малчин хүн байв. Хожим нь би аавынхаа эцэг, өвөг эцгийн талаар мэддэг болов. Тэд нар маань өнгөрсөн зууны эхэнд хуучнаар Сайн ноён хан аймгийн /одооны Өвөрхангай аймаг/ Үйзэн вангийн хошуунд амьдарч байхдаа Бурханы судар ном барлаж олонд түгээдэг бурханы чин сүжигт тайж язгууртан хүмүүс байсан юм билээ.

2023-01-06 08:54 42

Богд хааны сүүлчийн бодрол

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ​ойд зориулан бичив.

2022-12-29 06:57 25

Мафи

Дэлхийд мафи гэсэн үг 19 дүгээр зууны сүүлчээс эхлэн яригддаг болсон. “Mafia” гэсэн итали үг нь 19 дүгээр зууны сүүлчээр Италийн Сицилид үүсч хожим нь АНУ-ын эдийн засаг хөгжсөн хотуудад байгуулагдсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн нийгэмлэг юм.Дэлхийд сицилийн Коза Ностра, мексикийн мафи, колумбийн мафи, японы Якудза, хятадын Триад гээд олон төрлийн мафийн бүлгүүд байсан.

2022-12-22 11:55 27

Хулгай

Анх би хулгайтай нүүр тулаад ихэд гутарч билээ. Социализмын үед хойд хөрш улсад оюутан байлаа. Төгсөх дамжаанд байхдаа би зүүж явсан цаг болон сонсдог нэг гадаадын пянзаа хулгайд алдсан юм. Сургуулиа төгсөж ирээд төл бойжуулах ажилд явж байгаад нэг сайн дулаалгатай савхин шинэ гутлаа хулгайд алдав.

2022-12-09 12:36 30