Энэ чинь одоо юу болж байна вэ?! Цөвүүн цаг ирэхэд хүн хүндээ чоно болдог гэх үг бий. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл нэг нэгэндээ сайхан хандлага үзүүлэх тухай ойлголт бараг алга болчихож. Сургууль, цэцэрлэг дээр бөөн маргаан. Нэг хүүхэн, эсвэл эмэгтэйлэг залуу хүүхдээ өмөөрч тэнгэр газар нийлтэл хэрүүл хийнэ. Гудамж талбайд улаан хараал зүхэл. Зөрөхдөө хэн нэгнийг санамсаргүй шүргээд өнгөрсөн учраас тэр. Авто зам дээр эр хүний шинжгүй, ойворгон шалчигар эрс, хэл амтай авгай хүүхнүүд өөрсдөө дүрэм зөрчиж осол хийчихээд буруугаа хүлээхгүй бархирах дүр зураг хаа сайгүй. Зоогийн газарт зөөгч охиныг тэнхээ мэдэн улалзтал загнах хөндий толгойтой дээрэнгүй хүүхнүүд хэнээс ч үл санаа зовж, эмээнэ. Аливаа асуудлын учрыг олж байж дуугарах уужим ухаан даанч холдож. "Хүн хэлээрээ, мал хөлөөрөө" гэдэг маш гүнзгий учир утгатай сургааль үгийн үнэ цэнэ атгаг бодолд нь дийлдээд байна. Ерөөсөө л хэдэн адгуус араатан хашчихсан мэт уралцана.
Гудамж талбайд нус цэр, хогоо хаях нь дэндлээ. Шаардлага тавьсан хүний өөдөөс хэрэлдэхээ л мэдэхээс, өөрийнхөө бурууг огтхон ч үл хүлээнэ. Автобусанд ахмад хүнд суудал тавиад өгөөч гэсний төлөө ичмээр ноцно.
Хүмүүсийн соёл хандлага, хүний мөс 30 жилийн өмнөхөөс дордсон байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Хүнийг хүн ёсоор үздэггүй, бусдын нэр төр, хувь заяаг дуртай газраа хаядаг шүлс шигээ дор үнэлдэг “сошиалын хүмүүс" улам "цэцэглэж" байна. Хүн чанарын хэлтэрхий ч үгүй сүг өөрийгөө хүн л гэж боддог нь гачлантай. “Амьдрал мөнх биш тулдаа л шударга юм даа” гэж бодогдохоор бүдүүлэг муухай, хүний үнэргүй авирлах байна.
Энэ оны 6 дугаар сарын 26-нд нийслэлийн ахмадуудад тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцуулга хийх уулзалт болсон. Их ч олон хүн цуглаж, бөгчим халууныг үл ажран олон цаг санал бодлоо чөлөөтэй илэрхийлж билээ. Гэтэл хамгийн эхэлж микрофон авсан өвгөн "Хүн хүнээ барьж идэж эхэллээ. Монгол хүн ийм байгаагүй юм" гэж үгээ эхэлдэг байгаа. Үхэхээс бусдыг үзсэн тэр бууралд мөнгө төгрөг гэхээсээ Монгол хүний зан суртахуун, хүн чанарын элэгдэл доройтол сэтгэлийг нь зовоох болсон нь тодорхой байлаа. Тийм ч учраас хаа байгаа Сонгинохайрхан дүүргээс хотын төв рүү зүтгэсээр иржээ. Өнөөдөр эр, эм, хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй сошиал орчинд хамаг үнэт зүйлээ алдаж хүний мууд үхэн хатан шунан дурлах болсон нь гашуунаас гашуун үнэн. Энэ чинь амьдрал болохоос диваажин биш. Хүн гэдэг амьтан бурхан биш. Алдаа гаргах, хазгай гишгэх тохиолдол хэнд ч байна. Гэтэл өөрсдөө өндөг шиг өөгүй биш байж жаахан эвгүй гишгэсэн нэгнийгээ улай үзсэн хэрээ шиг тал талаас нь тас татах гээд дайрдаг болжээ. Аливаад учир зүй, шалтгаан гэж байдаг. Түүнийг олж харахыг огт хүсэлгүйгээр зөвхөн харлуулж, гутаахаа л яарч байгаагаас бүхэл бүтэн хүн нэр төр, сэтгэл санаа, хувь заяагаараа хохирч байна. Ямар ч хүний мөс алга. Эргэцүүлж, харьцуулж, ойлгож өрөвдөх, нигүүсэх, өршөөх уужим сэтгэл алга! Монгол хүн ийм байгаагүй юм. Сошиал ертөнцөд солиотой мэт дураараа аашилж, бусдын мууд дурлаж, мууг нь үздэг шигээ бодит амьдрал дээр хүмүүн бус авир хандлага гаргаж, түүндээ гэмших нь бүү хэл таашаан баясдаг гаж донтой, нэгэн төрлийн хүйтэн цустнууд болж "хувирчээ". Энэ бол гамшиг, бас мөхөл! Хүн гэдэг амьтан ухамсраараа адгуус араатнаас ялгардаг юм шүү дээ. Тэр ухамсар бол хүн чанар юм. Гэхдээ араатанд ч гэсэн энэрэх хайрлах ууч сэтгэл байдаг!
Хамгийн харамсалтай нь Монгол хүний нэр хүндээс Монгол Улсын нэр хүнд шалтгаална гэдгийг ойлгох ухаан чадвар үнэндээ алга. Монгол хүн өвөг дээдсээс уламжлан ирсэн язгуур араншингаараа бусад улс үндэстнээс ялгарч, онцгойрч харагддаг юм шүү дээ, уг нь. Харамсалтай нь хөгшин, залуу, эр, эм, хөдөө, хотын гэлтгүй нэг л биш болчихож. Ахмад хүмүүс үгийн сайныг хэлж, бодлын дээдийг тунгааж явах учиртай. Хүүхэд залуус ахмадаасаа үг сонсч, үлгэр жишээ авч явдал мөрөө тэгшлэх ёстой байдгийг бид мартаад эхэлчихэж ээ!
Энэ дашрамд судлаач, багш Ч.Туяа “Золбиншин зэрлэгшсээр буй Монгол хүн” нийтлэлдээ “Золбиншил гэдэг нь шинж чанарын хувьд бол адгууслаг шинж, төрх төлөв, харин дотоод хөгжил талаасаа бол хүн зэрлэгшиж буй үйл явц. Золбиншлыг үйлдэл хандлагаар нь задлаж харуулбал, а..., ц..., я..., п...чих халгам, золбин үг хэллэг бүхий хараалыг зогсоо зайгүй урсгаж, дунд хуруугаа гаргасан, нүүр лүү нулимж, салаавч өгч, хэт эрээ цээргүй эрээгүй садар үгээр хараах энэ үйлдэл хандлага бол адгууслаг шинж, төрх төлөв. Адгууслаг хүн гэдэг өөрөөсөө хийгээд өрөөл бусдаас ичиж зовох, эрээлэх, санаа зовних эрүүл мэдрэмжгүй, гоо сайхан, ёс зүй, хүнийг хүндлэх дээдлэх хүн ёсны мэдрэмжгүй.. Үх хат гэж орилж хашгиран зүхсэн, ална тална гэж дайрч давшлах энэ үйлдэл хандлага бол араатанлаг шинж, төрх төлөв. Араатанлаг хүн гэдэг нь хүнийг хайрлаж энэрэх, өрөвдөж санаа зовних, өмгөөлж өмөлзөх, хүн гэж үзэх, хүлээн зөвшөөрөх хүн ёсны мэдрэмж, хүнлэг нинжин, өрөвч зөөлөн сэтгэлгүй. Золбиншин зэрлэгших гэдэг хүн биш араатан, адгуус, нийгмийнх биш байгалийнх, нийгмийн үнэ цэнэт хүн биш нийгмийн хог шаар болж буй үйл явц. Тун харамсалтай. Монгол хүн золбиншин зэрлэгшсээр буйн цаад шалтгаан, нөхцөл бий. Зүй нь бол зэрлэг байгальд бол хүн гэгч зэрлэгшдэг, харин хүний нийгэмд бол нийгэмшиж, нийгмийн “Хүн” болж төлөвших учиртай байдаг. Гэтэл энэ өгөгдөл урвуу явагдаж, хүний нийгэмд оршин амьдарч буй атлаа золбиншин зэрлэгших болжээ, Монгол хүн” хэмээн онцолсныг ишлэмээр санагдлаа. Ч.Туяа бодит үнэнийг л хэлсэн.
Зарим мэдээллийн хэрэгсэл эздийнхээ даалгавраар тэнцвэртэй мэдээлэл гэдэг сэтгэлзүйн алтан зарчмыг уландаа гишгэн нэг талыг барьж, яс хаясан мэдээллээр хооллоно. Амьдрах арга нь ийм байдлаар солигдоод даанч удлаа.
Мэргэжлийн үнэ цэнэ, утга учир харамсмаар алдагдав. Бусад руу хүмүүнлэг бусаар хатуу ширүүн, хайр найргүй довтолж, гүтгэж байгаагаар сэтгүүлчийн ур чадварыг үнэлдэг болчихсон юм уу?! Сошиал орчин бүр ярихын ч аргагүй бохир намаг мэт болсон гэж дахин давтая. Хүнийг доромжилж, гүтгэж л байвал таашаал авдаг, сэтгэл нь ханадаг, нойр нь хүрдэг, хоол хоолойг нь давдаг болчихож. Уг нь Монгол хүн хэн нэгнийг гомдоох үг хэлсэн бол хэдэн өдөр сэтгэл нь зовж, хоол нойрноос гарахдаа тулдаг байсан цаг байсан юм! Хүний мууд дурлах, мууг нь үзэхийг цээрлэхийн дээдээр цээрлэдэг байсан юм! Монгол хүний нэгнийгээ өмөөрөх, ойлгох, уучлах, энэрэх сэтгэлийн орон зай тун бага үлдлээ. Хүн чанарын хомсдол Монгол Улсын ирээдүйг бүдгэрүүлж эхэллээ! Аливаа үндэстний оршин тогтнох үндсийн үндэс нь эв нэгдэл гэдгийг яагаад ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байна вэ? Төр засаг ч тэр, ард иргэд ч тэр энэ асуудалд онцгой анхаарахгүй бол нийгмийн сэтгэлгээ хэдийнээ хүндээр өвчилж эхэлсэн байна! Байгалийн инстинктээ дарахад хүнд заяасан ухамсар, сэтгэхүй хангалттай. Ухамсрыг дагаад соёл үүссэн шүү дээ. Монголчуудын хувьд эргээд араатанлаг, зэрлэг шинж рүүгээ орох гээд байгаа юм уу?!
Д.Лхагвадорж
Сэтгэгдэл(51)
1990 оноос хойш орк монголчууд хүнлэг биш араатанлаг болцгоосон. 1990 оноос өмнө монголчууд баян чинээлэг болж чадаагүй ч монголын нийгэм хүнлэг сайхан нийгэм байсан.
Харин тиймээ эрх барьж эвий хөөрхий миний үрээс ялгаа юү байхав хэмээн уулга алдах өтгөс буурлын үе дуусчээ
Байгаль хамгаалах нь хэтрээд онгон зэрлэг байгаль их учраас хүн нь золбиншоод, зэрлэгшээд байна шүү захирал
Тэнэгээ бусдад гайхуулахаа больчих. Хэн гэдгийг чинь минутын хугацаанд л мэднэ ш дээ. Цахимжсаны үр дүнд.
30 жилийн өмнө хэдий тухайн үеийн нийгэм тарчигдуу байсан ч хүмүүс нь хүнлэг энэрэнгүй, хүн чанартай байжээ. Сүүлийн 30 жилд Монгол хүний хүн чанарыг эвдэж мөнгө, хэлбэр шүтсэн зэрлэгшил бий болгожээ. Хэн ингэж манай нийгмийг ингэтлээ ёс суртахууны доройтолд оруулж мөнгөнөөс өөр юм бодож чадахаа байсан энэ байдалд оруулсан бэ?. Энэ бол НеоЛибериалууд.
Тэр агуу ухамсар нь 1990 оноос хойш амьд байгаа хүмүүсийн дотроос илбэ шиг алга болцон тэгээл 1991 оноос шууд тэр мундагууд зэрлэгшсэн юм бн тээ? Тийм байх аа харин гайхаад байдаг юм.
НеоЛибериалууд гадныг сохроор шүтдэг, мөнгөнөөс өөр юм боддоггүй, тэдэнд хүн чанар гэдэг ойлголт байхгүй. НеоЛибериалууд улс орноо Тусгаар Улс болгож бүрэн бүтнээр нь авч ирсэн өмнөх үе, өмнөх нийгмээ байнга муулна вэ гэдэг асуулт гарч ирнэ. НеоЛибериалууд хариуцлагаас бултахын тулд байнга өмнөх үе, өмнөх нийгмээ муулдаг явуургүй аргатай. 30 улс орноо тонон дээрэмдсэн хулгайгаа нуух гэж гэдэг нь ил тодорхой.
Комунистууд ч байнга өмнөх үеээ муулж харлуулдаг байсан даа. Болохгүй бүхийг хуучин нийгмийн үлдэгдэл гэх хогын сав руу шиддэг байв. Гадныг шүтэх үзэл чинь оросыг шүтэх үзлээс эхэлсэн байх шүү.
Одоо ба ирээдүй үеийнхэн гарцаагүй хариуцлага тооцно гэдгийг НеоЛибериалууд маш сайн мэдэж байгаа. Тэд зугтах бултах газраа хайж ядан худал хуурмаг мэдээллээр нийгмийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого байнга хийж байгаа. Гэхдээ НеоЛибериалууд үнэнээс зугатаж чадахгүй!
Шашинд чинь уул нь наад энэрэнгүй ёс, хүн хүнээ хайрлах тухай зааж сургадаг юмаа, даанч Монголд Төвдийн шар шашин, эсвэл элдэв бусын гаж урсгалууд хүмүүсийн тархийг алж байна, хүн хүнээ үзэн яддаг сэтгэхүй Монголд л байна. Жинхэнэ Христосын шашин уул нь их энэрэнгүй, сайхан сэтгэлтэй байх талаар зааж зөвлөдөг, монголчуудад хэрэгтэй шатан, даанч Монголд орж ирээгүй нь харамсалтай
Христийн Шашны нэрийн доор бүтэн нэг хоёр Тив дүүрэн бсан хүмүүсийг бараг үгүй хийсэн гэдгийг санахгүй бна уу ? Мөн шулам гэдэг нэрийн доор амьд эмэгтэй хүмүүсийг шатааж бсан бха ? Харанхуй Зуун гэдэг олон зуун жилд Христын Шашны нөлөө хамгийн дээд цэгтээ хүрсэн бха ?
Бас л буруу ярьж байна даа, Христосын шашин энд тайлбар бичвэл багтахгүй байх тэхдээ товчхон доо бол хүн хүнээ хайрлаж хүндлэх талаар л ярьдаг юм, энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн бүр төгс биш учраас бие биенээ хайрла гэж заасан байдаг юм
Монголчуудын эв нэгдэлгүй, бие биенээ үзэн яддаг сэтгэлгээ нь ёс заншил, тогтсон хэвшмэл ойлголттой холбоотой. Жишээ нь хүний доор орохгүй, заавал нэгнийхээ дээр нь гарах, өнөөдрийн өөх дээр гэх шиг. Спортын төрөл нь хүртэл барилдаж нэг нэгнийхээ дээр гарч нөгөөхөө газар унагаж байх жишээтэй. Унаж байгаа хүн сайхан сэтгэгдэлтэй үлдэхгүй л байх. Уул нь баг олноороо нийлж нэгдээд зорилго тавин ажиллаж баг хамт олонтойгоо хөгжиж дэвшвэл илүү хэрэгтэй сэн. Архийг идээний дээж гэж идээний дээр залах, үнэн чанартаа бол арх и гэдэг зүйл бол хүнийг эрүүл мэнд болон оюун санааны хувьд доройтуулагч хор юм л даа
Энэ хорвоогийн хамгийн бузар адгийн үндэстэн бол орк монголчууд.
Чи ямар үндэстэн хуцаад байна. Чи өөрөө адгийн биш гэдгээ баталчих новшоо.
“Үзтэл манай Монгол газрын мууг гаргаж тоочвоос: Тэргүүнд: газар орон нь шороон хөрсгүй, салхи дэгдвээс шар хумаг хийсэн дэгдэж, тэнгэр газар нийлмүй, Бас уул нь оройгүй, хад нь үндэсгүй. Хаврын шуурганаа улайтал шуурч, өөр газарт давшин эчмүй. Хоёрдугаарт: Усан урсгалгүй, зуны хурын ус ч битүү нуур тунамалд хурмуй. Гуравдугаарт: Цагийн амьсгал нь хүйтэн жихүүн, Дөрөвдүгээрт: Нарны ээлт хол, алс, цас хяруу эрт, үр жимс ургахгүй, Тавдугаарт: Хүний идэх нь мах цус, сүү, тос, Зургадугаарт: Өмсөх нь арьс хөрс, нэхий унгас, Долдугаарт: Хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атгагхагтай, зан нь цухал, явдал нь цөлс (хянамж болгоомжгүй, цочмог түргэн), санаа нь битүү, Наймдугаарт: аж төрөх нь түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам. Есдүгээрт: байдал нь болхи бүдүүлэг, сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй. Аравдугаарт: хүч маш
Аравдугаарт: хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зориг тамиргүй. Арван нэгдүгээрт: Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэгмөсөн мэдэхгүй. Арван хоёрдугаарт: хэдүй уул талын араатан жигүүртэн ба хүн амьтны морь мал нь боловч догшин долгин, зэрлэг тэрс. Энэ мэтэд, одоо чухам энэ өмнө тивийн тэргүүн нэгэн авшгүй гээгдсэн газар бөгөөд хүн нь мөн болшгүй жигшмээртэй. Тэргүүн нэгэн худалч бардам, цөлс, итгэлгүй амьтан буюу. тийнхүү манай энэ тэнэг мунхаг Монгол, үнэхээр хүний доторхи адгуус мэт үнэнээр ч маш жигшүүртэй хүн бөгөөд биеэс нь адгуус хонь ямааны үнэр гарч, салхин доор өнгөрсөн хүн бөөлжин цухалдмуй, үнэхээр хэлж баршгүй зэвүүрэлтэй муухайн туйлд хүрсэн нь бус уу?
Аймаг аймгаар нь эрэмлэх юм бол: 1-рт СЭЛЭНГЭ 2-рт Өмнөговь гэх мэтээр хойшоогоо эрэмлэгдэх болуу.
Хужаагийн эрлийзүүд ноёлдог болохоор 1-д үү.
Hun Chanariig :D :D :D
Энэ бол засрахгүй мөхөж байж дуусах ёстой. Нүүдэлчин хүн НӨХЦӨЛ байдлыг дагдаг төлөвлөх бодох тухай ясарч ойлголт байхгүй. Ийм ард түмэнтэй харьцах арга байгаа. Эрт дээр үеэс Хятад хүмүүс энэ аргыг хэрэглэж ирсэн одоо ч хэрэглэж байгаа. Улс төрчид энэ арга мэхийг одоо хэрэглээд их амжилттай яваа.
Нээх цэцэн үг урсган халгалцгааж байх юм..Та бүхэн ийм болголцсон.Цаашдаа үүнээс ч дордоно.Залгих мангас яарахгүйээ.
Өнөөдрийн монголчуудын үнэн төрхийг маш сайхан бичжээ. Баярлалаа. Өнөөгийн хүмүүсийн амар мэндийн үг нь"Хулгайч" гэдэг үг болсон шүү дээ. Ардчиллын гэх 30 жилд хүнээ, хүний боловсрол хүмүүжлийг бүрмөсөн хаясны харгай. Бас дээр нь барууны боолчлолын суртал нэвтрүүлэг Монгол оронд баттай байр суурийг эзэлсэн бна. Монгол хүнийг Монгол төртэй нь гутаан доромжлох үйл ажиллагаа олон жил зохион байгуулалттай явагдаж бна. Энэ байдлыг засахын тулд бүгдээрээ Монгол даяараа олон жил чиглэсэн зорилготой үйл ажиллагаа хэрэгтэй болсон бна. Гэхдээ бүх масс тийм бишээ. Бас ч гэж эрдэм номтой, хичээл зүтгэлтэй залуу үе гарч ирсэн шүү. Ардчиллын гэх 30 жилд л энэ хүн бус ааш араншин газар авч түүний шуурганл эр эм, хөгшин залуу гэхгүй нийгмийн тодорхой бүлэг хэлмэгдсэн бна.
90-ээд оноос хойш ёстой нөгөө Манж-ийн бодлого, хооронд нь галзуурал үүсгэх Барууны бодлого биеллээ олоод манайд төгс хэлбэртээ бараг хүээд бга юм биш үү ?
зөв тийм санал нэг
үхэр монголчууд угаасаа л алан бомбоонгууд шдээ
Монголчуудад Манжийн арга хэргэл тун удахгүй гарт чинь орно. Тэнгэр заяатай босоо заяатай дээшээ заяатай хөх толботой дээдэс заяатай тэнгэрт даатгагдсан хийморьтой цаанаасаа угаасаа ноён тайж язгууртай дэлхийн бусад хүмүүсээс цаана л нэг өөр мундаг гэх мэт 166 арга ам мэх байгаа. Эдгээр аргыг хэрэглэхэд заавал амжилтанд хүрнэ. Бараа таваар зхрах гэж байгаа бол ДООШОО / хамаг доошоо/ гэж хэллэг хэрэглэх АМЖИЛТ заавал ирнэ. Сүүлийн үед Улан үдийн тажикууд доошоо уимс байна гэхэд Монгол хүн зог тусаад байна гэх юм. Доошоо юманд нугасгүй ард түмэн юмдаа. Би туршиж үзсэн таарч байналэй!!!!!
Оросуудыг архичин комунист гдг үгүй л дээ тэд зүгээр л бусдад төвөггүй бгаадаа жаргалтай эх оронч уусан ч эх орноо мандтугай гж ерөөдөг бусад орныхон уухаараа харин ч илүү уун эмэгтэй хүнийг дорд үзэн сэжгийн гаж үйлдлээ эрх чөлөө гдгмэсвэл хаалга андуурч тогшсоны төлөө бууддаг тэриыгээ манай орон зайд халдсан гэж хаацайлна.Энэ муу бүхэн манайд утгаараа хэрэгжин жахуу давуу талтай нь илүүрхэн онгирдог
Ихэвчлэн хар арьст хулгайч нар айлын гэр эзэнтэй эсэхийг шалгаж хаалга үүдийг нь цохино тэгээд эзэнд нь баригдангуут хаалга андуурчихлаа гэж худлаа шаадаг.
Сонин шүү, 30 жилийн өмнөөс хүн чанар муудсан гэдэг өгүүлбэр. Манай 50+ насныхан нэг ийм юм бичдэг. Тэр 30 жилийн өмнө төрсөн хүүхдүүд хэнээс сурах вэ? Тэр үед нь өөрсдөө насанд хүрсэн байсан хүмүүс бид нарын үед гоё байсан гээд. Үгүй шдээ өдөржин архи уугаад зодолдоод хашааны төмөр суга татаж Хятад руу зараад анхны порно кино оруулж ирж үзээд муу муухай юм хийж эхэлсэн нь хэн юм? Хэн гудамжинд шүлсээ хаяж болдог, хэн хэрүүл уруул хийж болдогыг одоо 30 тай залуучуудад заасан байхав? Ийм логикгүй гэнэн тэнэг, өөрөөсөө алдаа хайдаггүй зам дээр осол гарахад нүх буруутгаад явж байдаг насны хүмүүс тэгээд бурхад уу?
энэ хүн уншсанаа ойлгоогүй бололтой. 30 жилийн өмнө нийгэмд байсан хүн чанар гэдэг үнэт зүйлийг өнгөрсөн 30 жилд бусниулж манай нийгэм мөнгө, бусдад харагдах хэлбэр дүрсний хойноос хөөцөлдсөн ядмагхан хүн сүрэг болгожээ гэсэн байна, хэрэглээ шүтсэн ирээдүйгүй нийгэм гэсэн үг!!!
Jinhene heregtei ziliig suhuj tavijee. Odoo teneguud ni amaa tataj uhaantnuud, soyon gegeeruulegchid zorigtoi amaa neeh tsag bolson. Oroitloo shuu
алан бомбоо монголчууд
алан бомбоо монголчууд
алан бомбоо монголчууд
алан бомбоо монголчууд
Хүн доромжлохын эсрэг хуулиа баталж л захирна даа
Монгол хүнийг харья, Монгол хүнтэй уулзая гэвэл хөдөө зам тавиагүй хүн айл цөөн газар л очно доо, бурхан минь тийшээ зам битгий тавиасай ч гэж бодох юм. Одоогын Монголчууд бол аймаар хүмүүс, хүн чанар, ёс зүй ухамсар гэж байхгүй, хамгийн муу хүмүүс болсон нь харамсалтай, Монголчууд ийм байгаагүй юм
ШУТИС-ын Мэдээлэл Холбооны сургуулийн компьюторын ухааны тэнхимийн дарга Хүдэр гэж хүн л гэхэд жаахан уурлаад л оюутан хүүхдэд чамайг орох гэж байгаа сургуулиуд уруу чинь хэлж мэйл бичнэ, тэгэхээр чи яахыг мэдэж байна уу гэж сүрдүүлж заналхийлэхээр чинь бусад нь ямар байх уу, багш хүн хүртэл ийм байна, яасан гэж оюутан хүүхдэд өс хонзон болоод байгаам, юунаас болж ийм аймаар хонзогнуур, хорон болоо вэ, бас утсыг чинь блоклосон ч гэх шиг, тэгэхээр яахым, битгий блоклооч гэх үү
Монголчууд аймаар ялзарч яваа ард түмэн
ХАМГИЙ ИХ БУСАРМАГ ЗҮЙЛД УРУУ ТАТАЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ ЦӨВҮҮН ЦАГТ ГАРЧ ИРСЭН УДАМ МУУТАЙ УЛС ТӨРЧ НЭРТЭЙ МУУ ХҮМҮҮСИЙН ГАЙ ТҮТГЭР УЛС МОНГОЛЫГ ХӨМӨРЧ БН!!! ЦААНА НЬ ГАДААДЫН ТУСГАЙ АЛБАД!!!
ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛЛЫН ЧИНЬ ҮР ДҮН
Социализмын гай
юу үнэн, энэ үнэн
хүн төрлөхтнийг муу муухай болгосон ганцхан буруутан бол хөрөнгөжсөн зэрлэгүүд төр барьж эхэлсэн цагаас тэр дундаа төлөвшөөгүй хөрөнгөтнүүдтэй газар шудрага бус бохир улс төр цэцэглэх ба тэнд үзэгдэл мөн цэцэглэдэг болой
Монгол улсын Ерөнхийлөгч өө. Та Монгол хүний эрүүл мэнд амь насыг бодож өөрөө оройлон оролцож байгаа найр наадмаа одоо даруй зогсоогооч ээ. Энэ утга учиргүй 100 жил гээч юм аа болиоч ээ. Хаа сайгүй найр наадам хэсч сунаж унатлаа ядарсан хүмүүс нойр хоолгүй машин тэрэг барин орон нутгаар хөлхөлдөж осол аваар гаргаж байна. Үер усны аюулд ард түмэн чинь эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байна. Элэнцгийн чинь даншиг энэ тэр. Тэнд зардаг тэр их мөнгөөрөө ганц ч болов үерийн хамгаалалт шуудуу татаач ээ. Улс даяараа их бага гэлгүй, тэгш сондгой гэхгүй нэг л өдөр 7 сарын 11 нд наадмаа хийж заншаач ээ. Хууль нь тийм биз дээ. Тэр түрүүлсэн бөх ,морины бүх байг энэ жилээс буцааж хурааж ав. Үер усны гай гамшигт өртсөн иргэддээ тарааж өг.
30 жилийн өмнө баян хоосны ялгаа байсангүй нэгэн түвшинд эв түнжинтэй айх эмээх зүйлгүй байсан одоо шунал дийлдэхгүй хулгайч луйварчид мөнгөөр бүхнийг хэмжиж шийддэг зэрлэг араатан төрхтэй хайрлах сэтгэлгүй хүйтан хөндий сэтгэлтэн их болж дээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Neg l ih yum meddeg hun shig busad humuus medehgui yum shig burdag bolj.Ter saihan sots niigemd buh zuil haalttai,toriin hatuu hyanaltand hetruulsen hund hajuu aildaa oroh tseertei baisan.Chanariin huvid hamgiin muu mah suu hunsiig buurai ard angi hereglene.Hamgiin sainiig Tsedenbal terguutnuud hoid zugiin shar huvalzuudtai huvaaj hurtene.Nuuts dald baisan bolohoos allaga tallaga,guilanchlal,zavhai zaidan yavdal(yalanguya deedsuudiin dund) gazar avsan yr ni l hetsuu niigem baisan shuu.Odoo ene hudlaa chalchigchid henii daalgavaraar dongostsgooj baigaa bol doo..Huuchinaa martana gej baimaargui dee.
соц үед харин ч ширхэг хадаас хулгайлсан хүнийг хатуу шийтгэдэг бсан юм. Одоо бол хүний үнэргүй хүмүүс дэндүү олон болж.
Хөдөөнийхөн хотод иргээд ямар зан хараагтар гаргаж байгаа тухай 2000 оны эхэнд нийтлэл уншиж байлаа сонин дээрээс зохиолын дуу хүчээ аваадал тэрнээс хойш 20 жил хөгждөггүйээ зүгээр бусдад таалагдах гэж амьдраад түүндээ дарамтлагдаад үзэл баримтлал энэ тэр байхгүй болсон 2023 он хүртэл