сонин mn
Өгүүллэг
 
 
Мандаж байгаа нар уу, жаргаж байгаа нар уу, үүрээр  ч юм уу, үдшээр ч юм уу, бүү мэд, Өндөр өндөр барилгын завсраар цухуйх тэнгэрийн хаяа ув улаан. Тэртээх уулс улаан, энэтээх үүлс ч улаан. Дээр мэлтийх тэнгэр ч, дэвссэн хивс мэт газар дэлхий ч нэлдээ улаан. Орчлон дэлхий улаан өнгөөр цогцолжээ. Yүрээр болов уу гэтэл өглөөний нам гүм биш, асар их чимээ нүргэлэх авай. Гантулга ухаан оржээ. Түүний нүүрэн дээр үдшийн жаргах нарны хурц гэрэл өндөр харшийн шилэн цонхноос ойж тусаад, нүдээ нээж харахад төвөгтэй байв. Энд тэндгүй орилох, хашхирах, гүйлдэх, хөөцөлдөх чимээ... Тэрээр юу болоод байгааг эхэндээ ойлгосонгүй. Дэргэд нь шахам ёолох ёхлох дуун сонстоно. Гантулга яг хажууд нь тэрийн хэвтэх гандсан хөх дээлтэй, туранхай цонхигор өвгөнийг хараад, бүхнийг санах гэж оролдов.
 
_"Өө, жагсаал... нээрэн энэ ясан хэдрэг болсон өвгөн урдуур минь ороод, цагдаад бороохойдуулсан шүү дээ” гэж нэхэн санаснаа өөрийн эрхгүй ёолов. Толгой, нуруу, ер нь бүх бие нь хөндүүрлэн өвдөж, цээжнээс нь цус амтагдана.
Өвгөн ч ухаан орж байгаа бололтой байдгаараа атирч, их л өвдөж байгаа шинжтэй, толгойгоо хоёр гараараа бариад ёолно. Цагдаа нар жагсагчдыг тараах гэж, жагсагчид тарахгүй гэж бөөн бужигнаан, зодолдоон, хөөцөлдөөн, үймээн самуун болсон аж. 
 
...Уг нь энэ жагсаал их тайван эхэлжээ. Хотын төв талбайг чиглэсэн урт гудамжинд жагсаж яваа xүмүүc их хотын машин тэрэгний хөл хөдөлгөөнийг зогсоон урагшилж байлаа. Жагсагчид “Эх орноо аваръя!", "Гадаадынхан эх нутгаас минь зайл!", "Газар шороо алтнаас үнэтэй" зэрэг янз бүрийн зурагт хуудас барьж, газар нугаг, эх орноо харийнхнаас хамгаалах уриа лоозонг үе үe хашхирч явжээ. Гантулгын сэтгэл ихэд хөөрсөн байлаа. Олны олон агуу хүч. Жагсагчид замдаа таарсан машин тэрэг, замын цагдаа, ер бүгдийг зогсоон урагшлах нь өмнөө торох бүхнийг хаман авч одох үерийн их усан лугаа адил. Yнэхээр л жагсагчдад хүрэхгүй газар, чадахгүй зүйл үгүй мэт. Улаан хүрэн ноосон цамцтай, саравчтай хар малгай өмссөн Гантулгыг өглөө ирэхэд танилууд нь Ленин багш гэж даажигнах, өргөмжлөхийн завсар хэлсэн нь бас оргүй ч зүйл биш ажээ. Түүний онигор нүд, өргөн магнай, монхор хамар, ялангуяа хууз сахал, саравчтай малгай нь үнэхээр зууны тэртээх Октябрийн xyвсгалын их удирдагчийг санагдуулам. "Эх орон, газар шороо мандтугай! Урагшаа!" гэж бусдыгаа уриалан хашхираад олны өмнө алхахад өөрт нь үнэхээр л энэ олныг удирдаад, агyу их хэргийн төлөө явж байгаа мэт урамтай, сэтгэл тэнүүн байсан сан. 
 
Yгүй гэж үү?
 
Гантулгад хэзээ ч ийм сайхан мэдрэмж төрж байсангүй Тэр хар багаасаа ноомой, олноос цолгороод байх юмгүй аливаад олны адагт, сайндаа л дунд нь явдаг, хэн ч тоодоггүй, хэн ч анзаардаггүй нэгэн байлаа. Тэгтэл ингээд их хэргийн төлөө жагссан олныг уриалж манлайлаад алхаж явна гэдэг гайхалтай сайхан санагдсан аж. Хүн бүхэн л түүнийг хараад байх шиг. Харин ямар их хэрэг, ямар их үйлс билээ гэдэг нь Гантулгад нэг л ойлгомжгүй байв. Ямар ч байсан эх орон, газар шорооныхоо төлөө гэдэг нь тодорхой. Хотын төв талбай руу жагсагчдыг оруулахгүй гээд хар дүрэмт хувцастай цагдаа нар гар гараасаа барьж, хаалт болон зогсжээ. Цагдаа нар цагаан хоолойгоор "Жагсагчид аа, тарцгаа! Жагсаал хийх зөвшөөрөл та нарт байхгүй тул хотын төв талбай руу оруулахгүй, тарцгаа! 3охион байгуулж буй байгууллага, эзэд нь ч тодорхой бус, одоо тарцгаа" гэж уриалах, ятгах, зандрах, шаардахыг хослуулан ярьж байлаа. "3өвшөөрлөө аваад, дураараа жагсацгаа! Одоо тарцгаа!...'' гэж цагаан хоолой тасралтгүй орилно. Гэвч жагсагчид цагдаа нарын шаардлагыг үл тоон урагшилсаар байлаа. Тэд зогсолтгүй явсаар эхний эгнээ нь цагдаа нарын түрүүчтэй тулах шахам ойртоход Гантулга барьж явсан дүүрэн устай архины шилээ далайн, "Эх орон, газар нутгийнхаа төлөө урагшаа! Энэ муусайн цагдаа нарыг салам нүдээд дайрч гаръя!" гээд цагдаа нар луу шидэх гэхэд дэргэд нь явсан туранхай цонхигор хөх өвгөн "Тэнэг минь, ингэж болохгүй. Эвээр л үзэлцэх хэрэгтэй!" гэж хэлээд, архины шилтэй гараас нь зууралдав. Гантулга жагсагчид руу эргэн харж, "Та минь ээ! Энэ муу өвгөнийг цагдаа нарт найр тавьж байгааг нь хараад байгаарай! Энэ лав туршуул байх" гэж хашхираад шөрмөслөг гараа ганцхан дугтарч тавиулав, Гэвч өвгөнийг "Болохгүй, хүү минь! Тайван жагсаал маань жагсаал биш болно. Арай чи хүний хатгалгад автсан юм биш биз, болохгүй!" гээд ахин зууралдахад "3өнөг  өвгөн, садаа бүү бол!" гээд унатал нь түлхээд, архиныхаа шилийг чулуудахад эхний эгнээний өндөр цагдаагийн төмөр дуулган дээр тусаж, тар нярхийн хагарав. Чухам үүнийг л хүлээж байсан уу гэлтэй хэд хэдэн жагсагч цагдаа нар луу архины шил, төмөр, чулуу, юу байгаагаа зэрэг зэрэг нүүлгэлээ. "Ганц намайг хөлслөөгүй юм байна. Галсан гyайн найруулсан жүжиг ч яг ярьснаар нь эхэллээ" гэж Гантулга бодсоор үүргэвчнээсээ урьдаас бэлдсэн чулуунуудаа гарган шидэлж эхэллээ. Цагдаа нар ч тyлаад ирсэн жагсагчдыг зогсоох гэж хүнд хар бороохойгоороо нүдэж гарав. Нэг бүдүүн цагдаа Гантyлга руу бороохойгоо далайлаа. Яг тэр агшинд оноох туранхай өвгөн урдуур нь орж, цагдаагийн хүнд бороохойгоор толгойдоо дэлсүүлж, хий нь гарсан хаймран тоглоом шиг дороо гулжгана уналаа, "Өндөр настай хүнийг арай ч бороохойдохгүй байлгүй" гэж бодоод, өвгөн Гантулгыг хамгаалж урдуур нь орсон байх л даа, Цагдаа ч гэсэн нэгэнт явуулсан гараа татан авч чадаагүй байж болох юм. Өвгөн газар тэрийн хэвтэнэ. Өнөөх цагдаа "Тарцгаа!" гэж хашхираад, Гантулга руу ойртож, бороохойгоо дахин далайв, Гантулга түүнээс өчүүхэн ч айсангүй.
 
"Одоо энэ цагдаа намайг цохиж буй дүр үзүүлнэ. Тэгэхээр нь би тэсэхийн аргагүй өвдөж байгаа мэт чанга хашхираад унана. Намайг унангуут тэр өишглөх дүр үзүүлж, би гутлаас нь зууралдана. Муухай хашхирна. Ёолно. Жүжиглээд байж дээ. Хүмүүс намайг өмөөрч, цагдаа нар лyy дайрч, жинхэнэ мөргөлдөөн үүснэ. Тэр чөлөөгөөр нь би зугтаж...” гэж бодон зогстол толгой руу нь хүнд бороохойгоор тэсэхийн аргагүй чанга дэлслээ. Толгой нь дүүрч, нүд нь эрээлжлэн газар тэнгэр дайвалзан нийлж, Гантулга өөрийн эрхгүй муухай хашхирсаар цардмал зам дээр тэрийн унав. Өндийх гээд ч чадсангүй. Тэгтэл нүүрний нь өмнө цагдаагийн богино түрийтэй зузаан ултай ширэн ботикийн хоншоор гялсхийтэл шанаа нь цус дүүрэв. Гантулга "Энэ цагдаа намайг таньсангүй дээ, Уг нь би тохиролцсон ёсоороо л хувцасласан юм сан. Лав л энэ жагсагчдын эхний хэдэн эгнээнд надтай адил содон хувцасласан xүн харагдаагүй дээ. Аль эсвэл энэ мангар амьтан даргынхаа тyшаалыг мартчихав уу?" гэж бодсоор ёолохын сацуу гараа арай ядан хөдөлгөж, таних нууц дохио болох дунд болон долоовор хуруугаа гозойлгов. Тэгсэн бүр гай болж "3од!" гэсэн дохио аятай улам бүр ширүүлж, "Тар гэхээр тарахгүй. Бас төрийн цагдааг доромжилж тавлаж байна уу?" гээд нөгөө цагдаа яах ийхийн зуургүй цээж pyy нь өшиглөжээ.
 
...Гантулга ухаан орж, энэ бүхнийг бүдэг бадаг санаад, энд тэндгүй цус нөжтэйгөө хуггалдан хэвтэх жагсагчид болон галзууртал уурссан цагдаа нарыг хараад айх, гайхах зэрэгцэв. Цагдаа нар хөөхийг нь хөөж, эсэргүүцсэнийг нь баривчилж, гавлан бүхээгтэй машинд чихэж байлаа. Гантyлга аврал эрсэн харцаар ийш тийш харав.
 
"Анх бодож төлөвлөсөн, найруулснаасаа хатуухан жүжиг болж байх шив дээ. Их л үнэмшилтэй болгох гэж намайг ингэж байгаа юм байх даа. Миний жүжиглэх авьяаст итгэсэнгүй. 3а яах вэ, амласнаа л өгч байвал дүүрч дүүрч... Эндээс л бушуухан холдох юм сан. 3угтах юм сан. Ийм олон хүний цус урсаж, ийм олон хүн баривчлагдана гэж хэн санax билээ" гэж харамсахын зэрэгцээ өөрийгөө өмөөрөн бодно. Тэрээр өвдөхийг шүд зуун тэссээр тохойгоороо тулан толгойгоо өндийлгөж, Галсанбатыг хайжээ. Харагдсангүй. "Арай намайг хуурсан юм биш байгаадаа. Ямар ч цагдаатай ярьж тохиролцоогүй бол яана. Ямар ч жүжиг биш бол яана. Тайван жагаал үймүүлсэн гээд ял авч шоронд суух юм биш биз" гэж Гантyлга сандран бодов. Тийнхүү ийш тийш гайхан харж байтал өргөн түрээтэй хар өнгийн бүрх малгай өмссөн Галсанбат нүдний үзүүрт харагдах нь тэр. Нөгөө л хэзээ ч салдаггүй том хар шилээ зүүсэн хэвээр. Тэр бас онцгой байдлынхнаас ялгарахааргүй хар хувцастай хүний хамт цардмал замын дэргэдэх явган хүний зам дээр зогсоод, яг өөрийг нь ажиж байлаа. "Ашгүй дээ, ямар ч байсан аврагдлаа" гэж Гантулга баярлав.
 
...Жагсаал болохоос өмнө Галсанбаттай уулзахад "Чиний хийх ажил бол тун амархан, Богинохон жүжгийн хялбархан дүрд тоглоно гэсэн үг" гэж хэлээд, зальжнаар эг маггүй хөхөрч байснаа гэнэт шүд нь өвдсөн мэт царайгаа барайлган, "Эх орон, газар шорооны төлөөх тэмцэл хүчтэй болж байгааг харж байгаа биз дээ? Муусайн эрх баригчид, олигархууд гадаадынхантай хуйвалдаж, эх орсн, газар шороогоо минь худалдаж байна, харж байгаа биз дээ?" гэхэд Гантулга дэмий л толгой дохисонсон. Yнэндээ бол түүний толгой эргэж гүйцсэн байлаа. 3арим нь улс орноо хөгжүүлэх гэж ийм гэрээ хэлцэл хийж байна л гэнэ. 3арим нь улс орнос худалдлаа л гэнэ. Эрдэмтэн докторууд, намуудын дарга нар, төр засгийн томчууд нь ч талцаад бие биеэ буруутгаад, бас зарим нь өмгөөлж хаацайлаад байхад жирийн бид мэт нь ч юугаа мэдэх билээ гэж бодно. Гэхдээ л Гантулга “Газар нутгаа харийхнаас  хамгаалах нь зөв” гэж боддог болохоор өөрийн сайн мэдэх, “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэж үг байдаг биз?” гэхэд Галсанбат удтал хөхөрч билээ. “Юуг нь буруу хэлчихсэн юм бол”гэж Гантулгыг гайхтал, тэр инээдээ барьж ядан "Бурхан гэж байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Байдаг гэхэд газар шороо гyйгаад явж байдаг бурхан гэж их л ядарсан, өрөвдөлтэй бурхан байдаг байх” гэж хэлээд, дахиад л инээж, эгээтэй л элэг нь хөшчих шахав. Тэгснээ гэнэт инээхээ больж, хоёр хөмсгөө бараг нийлтэл атируулаад, "Бид газар шороогоо хаана ч байдаггүй бурханд биш, шунал нь ихэдсэн гаднынханд алдахгүй гэж чадах ядахаараа тэмцэж байна. Тэгтэл бидний хүсэл зорилго, бидний тэмцэл, бидний жагсаалыг эрх баригчид огт тоохгүй байгааг харж байна уу? Жагсах зөвшөөрөл ч өгөхrүй байна. Тиймээс эрх баригчдын анхаарлыг ч, олон түмний анхаарлыг ч газар шорооныхоо төлөө тэмцэлд татах хэрэгтэй. Жаахан бужигнуулаад өг. Бид чамайг цагдаад бариулахгүй ээ. Yймээн дундуур гаргаад авна. Баригдсан ч цагдаа нар дотор манай xүмүүc бий. Хэд гyрван хүн баригдаж, бас хэд гyрван хүн бороохойдуулна л биз" гэхэд Гантyлга сэтгэл түгшиж,
-Хэд гурван хүн биш хэдэн зуун хүн бороохойдуулж гэмтвэл яана? гэхэд,
-Аливаа тэмцэл, хувьсгал олон аавын хүүгийн эр зориг, амь насаар бүтдэг юм. 3олиосгүй хувьсгал тэмцэл гэж ер байдаггүй гэж Галсанбат хэлж билээ. Түүнтэй ярих Гантулгад тун хэцүү байдаг. Хүний харц ихийг өгүүлнэ. Ер нь ихийг төдийгүй бараг бүхнийг өгүүлнэ.
 
Хүний харцнаас ямархуу xүн, юу бодож байгаа нь ямар нэг байдлаар хараажаар мэдэгддэг дээ. Харин том хар шилний цаадах хүнийг танихад тyн төвөгтэй. Юу бодож, юу сэдэж байгаа юм, бүү мэд. Тоомжиргүйхэн дууных нь өнгөөр л олон хүний баригдах гэмтэхийг үл тоосон хэнэггүй байдлыг Гантyлга мэдрэв.
 
-Хүн бүрийн ард гэр бүл, аав ээж, ах дүү, амьдрал, хувь заяа нь байгаа шүү дээ гэж Гантyлга хайртай хань Отгоо, хүү Тэнгисээ дотроо бодон, сэтгэл зовнингyй өгүүлэхэд Галсанбат өнөөх л эрээ цээргүй байдлаараа эг маггүй хөхөрч,
-3а за, сүртэй гэдэг нь. Тоглосон юм аа, Юун хувьсгал байх вэ дээ. Ардчилсан хувьсгал аль хэдийнээ болоод ялсан шүү дээ. Ямар ч цус урсгалгүйгээр. Бүр оготны хамраас ч цус гаргалгүйгээр шүү. Одоо бол түүнтэй харьцуулбал цомхон жагсаал, бяцхан тэмцэл, цөөхөн хүн баригдаж, цөөхөн хүн яльгүй гэмтэх байх. Ардчилсан орон шүү дээ. Санаа зоволтгүй. Ер нь сайн л бодоорой. Дургүй байгаа бол чамайг заавал оролц гэж шахахгүй, эх орон газар шорооныхоо төлөө тэмцэх аавын хөвгүүд гyдамжаар дүүрэн байна, өөрөө л мэд гэсэн. Yнэхээр л том хар шилний цаана юу нуугдаж байгааг тааж тааварлахын аргагүй. Мань байгаа нь ямар нэг байдлаар хараажаар мэдэгддэг дээ. Харин том хар шилний эр лав унтахдаа ч энэ том хар шилээ авдаггүй байх даа гэж тэрхэн зуурт Гантулга бодож амжив. Итгэл алдрах шиг болж, сэтгэл нь нэг л тавгүй ч  түүнд мөнгө хэрэгтэй байсан юм.
 
... Гантyлга хар шилтэй Галсанбатыг хараад, "Ашгүй дээ. Намайг олоод харчихаж..." гээд өндийх гэсэн боловч чадсангүй, Хөдлөх гэтэл нуруу нь даагддаггүй, өвдөж байна гэж тун чиr жигтэйхэн. "3а ямар ч гэсэн намайг хуураагүй юм байна. одоо сиймхийг нь xapж байгаад, намайг эндээс авах байх. Тэгээд энэ амархан гээд байсана аюултай жүжгийн дүрд тоглосныхоо холсонд амласан таван сая төгрегийг нь авна. Жаахан нэмээд өгчих юм биш байгаа даа.
 
Ярьж төсөөлснөөс нь хамаагуй хүнд юм боллоо. Тэгээд бүх өрөө дарна. Хашаанаасаа хөөгөөд байгаа Баасанд түрээсийн хөлсөө ч бүгдийг нь төлнө. 3үгээр ч нэг төлөхгүй, "Юу юу гээд байлаа..." гэж амыг нь асууж байгаад өгнө дөө. Гэрийнхээ ноорч муудсан эсгий бүрээсийг сольж, давхар бүрээс авна. Бас удахrүй Галсанбат гуайн амласан өндөр цалинтай ажилд орно. Тэр намайг хуурааrүй юм байна" гэж бодтол өвчин нь намдах шиг болов. Гэтэл өөрийг нь харах Галсанбат ч, ногоо онцгой байдлынхнаас ялгарахгүй шахам хар хyвцастай дэргэдэх xүн нь ч ер тоох шинжгүй. Тэр лав бие хамгаалагч нь байх. "Yдшийн бүрэнхий болж байгаа, бас цус нөжтэйгээ хуггалдсан болохоор намайг танихгүй байна уу даа" гэж бодоод гараа өргөж, нөгөө нууц дохиогоо огох гэсэн боловч гараа даасангүй. Нүднийх нь өмнө зовж шаналсан Отгоогийн нь зүдрэнгүй царай харагдах шиг, өлсөж хоол нэхсэн Тэнгисийн уйлах дуу, хашааны түрээсийн мөнгө нэхэж "Гуйлгачин минь! Түрээсээ төлөхгүй дөрвөн сар боллоо, төлж чадахгүй бол зайлаарай!" гэх Баасангийн царгиа хоолой чих дэлсэх шиг. Ухаан нь орж гараад ч байх шиг. Гэнэт түүнд "Ингээд үхчих юм биш байгаа!" гэсэн аймшигт бодол зурсхийв.
 
...Жижигхэн ч гэсэн гэрээ нүүлгэж, Баасангийн хашаанд бууснаас хойш Гантyлга, Отгоо хоёр оройд салхинд гарч дэргэдэх оршуулгын газрын булшнууд дээрх хөшөө, дурсгалыг сониучирхан үзэж, зарим нэгнийх нь дээр сийлсэн нэр, он сар өдрийг уншиж явахдаа "Yхэл гээч бидэнд огт хамаагүй зүйл. Энд үүрд нойрсохоор ирэхээс өмнө аз жаргалтай, урт удаан сайхан амьдралыг туулна" гэж боддог байлаа.
 
''Ямар хачин газар та хоёр хашаа түрээсэлдэг юм бэ? Сүнс чөтгөрөөс айдаггүй юм уу?'' гэж найз нарыгаа асуухад тэр хоёр инээлдэж, "Сүнс чөтгөр гэж байдаг юм уу? Байдаг бол олж хараагүй л юм байна. Энд хамгийн гол нь хашааны түрээс хаа ч байхгүй хямдхан''  байж билээ. Гантyлгын эцэг орон тооны цомхотголоор ажлаасаа халагдаж, хүүгийнхээ их сургуульд суралцах мөнгийг төлөх байтугай гэр бүлээ тэжээхэд ч хүнд болжээ. Гантyлга их сургyулиасаа гарч ажил эрсэн боловч олдсонгүй. Ямар ч мэргэжилгүй, өмнө нь хаа нэгтээ ажиллаж байгаагүй болохоор ажил олно гэдэг үнэхээр бэрх ажээ. Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэгчээр Отгоогийн ажиллаж байсан оёдлын үйлдвэр дампуурч, бас л ажилгүй болжээ. Идэх хоолгүй, Баасанд дээрэлхүүлэн хөөгдөх гээд ойр ойрхон тохиолдох хүнд хэцүү үеүүдэд Гантyлга үхлийн  тухай заримдаа бодох болж сүүлдээ энэ оршуулгын газар мөнх нойрсож буй хүмүүст атаархаж эхэлжээ. Гэлээ ч үхэж болохгүй байлаа.  Даан ч эхнэр Отгоогоо, алаг хонгор үрээ энэрэх хайрлахыг мэдэхгүй энэ хатуу хорвоод орхичхоод оршуулгын газар луу явчхаж болохгүй байлаа. Ажил олох, ажил олох...
 
Ямар ч хамаагүй ажил олж хийх хэрэгтэй. Ажил бол амьдрал. Ийнхүү ажил эрж явахдаа  Гантулга хар шилт Галсанбаттай  нэгэн ломбардын газар таарчээ. Бурхан болоод удаагүй аавынхаа хөөргийг өвөртлөөд, ломбард хэсэж, мөнгө зээлэх гэсэн ч өнөөх нь өөдтэй үнэ хүрэхгүй байжээ. Хүний сонирхол татахааргүй жижигхэн халтар манан хөөрөг. Ядаж байхад цуурчихсан. Ломбардын бүдүүн авгайчууд "Хэнд ч хэрэггүй хог" гээд буцаагаад чулуудахад Гантyлга унахаас нь өмнө барьж авах гэж сандарна. Тэдэнд үнэ цэнгүй ч түүний хувьд ааваас нь үлдсэн болохоор бүхнээс үнэтэй эд. Амьдрал гэвч хатуу, түүнд мөнгө хэрэгтэй байлаа. Өөр барьцаалчихаар зүйл Гантулгад үлдсэнгүй. Тэгж явтал нэгэн ломбардын эзний хажууд сууж байсан том хар шилтэй хүн "Өө, аавын чинь юм бол хайрлаж яв. Тэгээд ч үнэ хүрэхгүй юм байна. Ингэж яваад яах вэ, Би чамд ажил олж өгч болох юм, маргааш над руу яриарай" гээд нэрийн хуудсаа өгөхөд Гантyлгын итгэл найдвар унтарсан сэтгэлд гэрэл гэгээ ассан билээ.
 
...Гантулга даагдахын аргагүй хүндэрсэн толгойгоо арай ядан хөдөлгөж, Галсанбатын зүг харав. Гудамжаар явсан xүмүүc хэрэгт дурлан зогсож, тэмцэл мөргөлдөөнийг сониучирхан харна. Тэд яг л кино үзэж байгаа мэт энэ бүхнийг харж зогсох нь түүний зэвүүцлийг хүргэнэ. Хүмүүс өвдөж зовж шаналж байна шүү дээ, цyc асгарч байна шүү дээ. Баригдаж байна шүү дээ. Хүмүүс ээ, xүн хүнээ өрөвдөх хайрлах зүрх сэтгэл чинь хаачсан юм бэ?...
 
Галсанбат нөгөө л газраа ямар ч гэмгүй явган зорчигч жагсаалыг зүгээр л сонирхон харж байгаа мэт мөнөөх л хар шилтэйгээ зогсон өөр лүү нь хараад ч байх шиг, үгүй ч юм шиг. Гантyлгад өвдөхгүй юм алга. Бүх бие нь шархиран тэсэхийн аргагүй хөндүүрлэнэ, "Удаан тэсэхгүй нь. Yхэх нь ээ, Галсанбат гyай над руу яагаад ирэхгүй байна. Надад яагаад туслахгүй байна. Yхэхээсээ өмнө түүн дээр очиж, надад өгөх мөнгийг Отгоо, Тэнгис хоёрт өг гэж хэлэх юм сан" хэмээн бодогдоно. Гэргий, хүү хоёроо бодмогц Гантулгад хүч тэнхээ орлоо. Тэрээр Галсанбатын зүг мөлхлөө. Нэлээд дөхмөгц шүд зуун байдаг хүчээрээ шавхан өндийн босож, гyйвж дайвсаар түүний зүг алхлаа. Yдшийн бүрэнхий отгорч, харанхуйлаад бүх юм эмх замбараагаа алджээ. Галсанбат дэргэдэх хар хувцастай хүний чихэнд ямар нэг юм хэлж байх нь бүүр түүрхэн харагдав.
 
"Ашгүй дээ. Одоо л нэг намайг танилаа. Аврагдах минь энэ. Харанхуй болохыг хүлээгээд байж. Одоо энэ эх захаа алдсан үймээн самуун дундаас намайг гарцаагүй сугалж авах нь" гэжГантyлга бодов.
 
Төд удалгүй Галсанбатын дэргэдэх хар хувцастай эр түүн pүү дөхөж ирлээ. Гантулга баярлаж, "Аврагдлаа, би аврагдлаа. Тэнгис хүүдээ, Отгоодоо амьд мэнд очихнээ" гэж дотроо бодоор нөгөө эрийн өөдөөс гуйвсаар алхлаа. Гэтэл хар хувцастай эр Гантyлгыг түшиж авах бус цээж pүү нь хүчтэй дэлсэв. Хөл дээрээ тогтож ядан гyйвж байсан Гантyлга годройтон унав, нүд нь бүрэлзэн тархи нь хүчтэй доргисноо нэг л хаалттай байсан юм онгойх шиг бодол санаа нь цэлсхийв. "Галсанбат намайг хуурсан байна. Амласан мөнгөө өгөхгүй гээд намайг үгүй хийх гэж байна. Шунахай амьтан, муу хар луйварчин" гэж бодож амжлаа, Бас “Тагнуулынхан бидний дунд байна. Тэд тайван жагсаалыг үймүүлж цаашдаа жагсаал цуглаан, иргэний хөдөлгөөний нэр хүндийг нэг мөсөн унагах гэж байгаа юм" гэж нөгөө тээртэй зөнөг өвгөн өгүүлсэн нь санагдав.
 
"Тэр үнэн бол Галсанбат тагнуулынх ч байж болох юм. Тэгээд энэ жагсаалыг цуст мөргөлдөөн болгон үймүүлсэн гэрчээ устгах гэж байгаа юм байна. Эс бөгөөс энэ Галсан гадаадынхны гар хөл байж ч болох юм" гэх бодол түүний толгойд эргэлдэнэ. "Тэд ч бас газар шорооныхоо төлөө тэмцэж, эх орны минь баялгийг цөлмөхөд саад болж буй иргэний хөдөлгөөнийг дарахыг хүсэж байгаа..." хэмээн нөгөө өвгөний хэлсэн санагдав. 'Яасан яршигтай өвгөн бэ? Урагшлах замд ч тээг, бодолд ч садаа, хүртэл тушаа болоод,.." гэж Гантyлга дотроо ихэд цааргаллаа. "Хэн нь ч байлаа гэсэн энэ жагсаалыг үймүүлж, мөргөлдөөн болгосон гэрч намайг устгах гэж байгаа юм байна гэдгийг Гантулга сая нэг ойлгосон хэдий ч аль хэдийн оройтжээ.  Ахиад л бодол санаа нь, юу болоод байгааг сайн мэдэхээ болив. Цээж pүү нь хэн нэгэн ахин дахин өшиглөөд ч байх шиг. Yдшийн бүрэнхийд хөөцөлдсөн, ноцолдсон, зодолдсон, барьцалдсан, орилж хашхирсан эмх замбараагаа алдсан олны дунд атиралдан хэвтээд, "Одоо болиоч дээ. Би эхнэр хүүдээ очмоор байна. Та нарт ямар муу юм хийсэн юм бэ? Хий гэснийг чинь л хийсэн шүү дээ. Бид чинь араатан биш, хүмүүс биз дээ. Хайрлаач дээ. өрөвдөөч дээ. Би амьдармаар байна..." гэж Гантулга амандаа бүхий л чадлаараа үглээд, тийчилж тэлчилсэн боловч түүнийг хэн ч эс сонсов. Түүнийг анхаарах сөхөөтэй xүн ч тэр дунд алга байлаа. Орилолдоон хашхиралдаан, толгой эргэм дуу чимээ аажим аажмаар багасаж, холдон холдсоор Гантулгад юу ч сонстохоо больж, эргэн тойрон чив чимээгүй болов. Түүний нүдэнд бүх юм цав цагаан болсноо шаргалтан, улмаар алгyурхан ув улаанаар эргэлдэж, огцом гэрэлтэн гийснээ аажмаар хүрэнтэн бүдгэрсээр хав харанхуйд ууслаа.
 
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Лувсангийн Хүрэлбаатар