Саяхан дэлхийн хүн амын тухай “Сонирхолтой тоо баримт” гэсэн нийтлэл бичсэн чинь нилээд олон хүн уншсан байх юм. Үүнээс дүгнэлт хийж үзэхэд хүмүүс танин мэдэхүйн чанартай нийтлэлийг нилээд сонирхох маягтай юм байна. Болох, болохгүй юмны талаар “сенсааци” бүхий нийтлэлийн зэрэгцээ бас ийм зүйлийг уншмаар санагддаг биз.
---оОо---
Өнөөдөр манай дэлхий дээр 8 тэрбум хүн амьдарч байна. Нэгдсэн Үндэсний Байгууллагын тооцоолсноор дэлхийн хүн ам 2037 оны үед 9 тэрбум, 2050-иад оны сүүлээр 10 тэрбум болно. Харин хэзээ 11 тэрбум болохыг тооцох аргагүй гэнэ. Учир нь 2080-аад оны хоёрдугаар хагаст хүн амын тоо дээд цэгтээ хүрч улмаар аажимдаа цөөрч эхлэх төлөвтэй юм байх. Энэ нь амьдралын өртөг өсч хүмүүсийн төрөлт багасахтай холбоотой гэнэ.
Ер нь манай дэлхий дээр хичнээн хүн амьдрах боломжтой гэдэг нь хүнсний үйлдвэрлэл, хангамжаас шалтгаалах юм байна. Өнөөдрийн байдлаар бид хэрэгцээнээсээ хавьгүй илүү хүнс үйлдвэрлэж байна. Зөв хуваарилбал 15 тэрбум хүнийг ч тэжээхэд хангалттай гэнэ.
Хоёр идэж, хоосон хонохгүй гэх юм бол манай дэлхий 30 тэрбум хүнийг хүнсээр хангах бололцоотой юм байна. Шинжлэх ухаан-техникийн хөгжлийн хурдац, түвшинг тооцвоос үүнд эргэлзэх шаардлагагүй гэж бодож байна.
Асуудлын гол нь хүнс хэрхэн үйлдвэрлэхдээ биш харин яаж хадгалж, зөв зохистой хуваарилж, хэрэгцээтэй хэсэгтээ хүргэх вэ гэдэгт байгаа юм байх.
За тэгэхээр 1,5 сая хавтгай километр нутагтаа манай улсын нутаг дэвсгэр дээр хичнээн хүний хэрэгцээ хангах хүнс (юуны өмнө мах, гурил, хүнсний ногоо) үйлдвэрлэж хичнээн хүн амьдрах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид судалдаг эсэхийг би мэдэхгүй юм. Мэдээж байгаль, цаг агаарын нөхцөлийг тооцох хэрэгтэй байх. Миний сонссоноор манай газар нутгийн ердөө нэг хүрэхгүй хувьд нь газар тариалан эрхлэх боломжтой гэсэн. Цаашилбал цөлжилт, бэлчээрийн даац, малын тоо толгой гээд олон зүйлийг тооцох шаардлагатай байх л даа.
Л.Хангай
Сэтгэгдэл(13)
Дэлхийн хүн амын өсөлт байгаль экологи уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна.
ИДЭХ тухай буюу ХООЛ л бодох юм , арга ч үгүй юм даа - манай МАН -ын гаршсан мэргэшил нь ШУНАЛ , АВЛИГА - ХУЛГАЙ хийж ИДЭЖ амьдрах юм чинь ... Дэлхий ердөө л 4 тэрбум хүний даацтайг аль хэдийнээ ШУ баталчихсан юм шүү дээ ...
4Тэрбум нөөцтэй бол одоо 8 тэрбум амьдарч болоод байгаа юм. Ингэж мэдэхгүй байж худал бүү бур. Миний санаж байгаагаар НҮБ 1980-аад онд 16 тэбумыг тэжээх чадвартай, шинжлэх ухаан техиног их хөгжсөн үед түүнээс хамаагүй илүүг тэжээх боломжтой гэсэн тооцоо хийсэн байсан
ЭНЭ НЭГ МАХН-ЫН ГАР ХӨЛ УЛААН КОММУНИСТ, ЭЛЧИЙН САЫН ЯАМАНД ОХУ-ЫН ЕРӨНХИЙӨГЧИЙН ӨГСӨН БЭЛГИЙГ ГЭРТЭЭ АВЧИРЧ ТАВЧИХААД ИЧИХ Ч ҮГҮЙ ТИВИ-ГЭЭРХАРУУЛААД БАЙЖ БИЛЭЭ, ХӨӨРХИЙЮМ ҮЗЭЭГҮЙ НҮД ТАЙААГҮЙ АРХАГ КОММУНИСТ
Үүнийг бичигч Хувь хүнд дургүй байж болно. юм бүхэнд МАН харлуулаад ,сайхан амьдарна гэвэл Монголт сөнөх байхаа
Монголд бэлчээрийн даац хэтэрсэнтэй нэгэн адил дэлхийн даац хэтэрсэн байгаа нь гарцаагүй. Хүн төрөлхтөн хэдий их техник технологи хөгжүүлж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ төдий чинээ ирээдүйд асуудалтай тулгарах нь гарцаагүй. Үйлдвэрлэл хэдий чинээ явуулна, төдий чинээ асуудал ирээдүйд үүснэ. Учир нь, үйлдвэрлэл технологи бол материйг дандаа хэрэггүй төлөв байдалд шилжүүлж байдаг. Жишээ нь, нүүрс шатаагаад дулаан,энерги гаргаад хэрэглэчихбэл тэр дулаан, энергээ буцаад нүүрс болгох боломжтой бид үү
Ямар ч даац үүнд хамагүй. Дэлхий жам ёсоор сөнөх цаг нь ирэхээр юу болох юм бүү мэд. Хүнсний хувьд тив, бүсээс хамаарч гачигдаж дутагдаж, өлсгөлөн ч болж байгаа.
Нэг экологич бас бичсэн байсан. Дэлхийн 8 млрд хүнийг АНУ-шиг амьдруулахын тулд 6,6 дэлхий, Монгол шиг амьдруулахын тулд 3,3 дэлхий хэрэгтэй гэж. Энэ тоог үнэнд авч үзвэл монголчууд бид дэлхийн 200 орноос дунджын амьдралтай хүмүүс бна. Харин АНУ, Монголын хувьд дэлхий байхгүй болсон юм бна лээ. Хангай дарга хүнсний хангамж талаас бичсэн бна. Хүнснээс өмнө хүн төрөлхтөн усны хомсдолд орох юм бна лээ. Хүн хүчилтөрөгчгүй 7 минут, усгүй 21 хоног л амьдардаг.
Юун 30 тэрбум хүн. 8 тэрбум ихдээд дэлхий шатаж мөс хайлжээ байхад. Мальтусийн онолоор хүн ам ямагт цөөлж байхгүй бол болохгүй гэдэг. Дайн, өлсгөлөнгөөр цөөлдөг гэнэ. Харгис онол хэдий ч үнэнийг хэлжээ. Одоо төрөлтийг удирдаж цөөлж тогтворжуулдаг. Цаашид амьдралын чанар ,наслалт өндөр болоход төрөлт эрс буурч хүн ам цөөрнө.
5 х 12 м-ийн хүлэмж байгуулаад нэг өрхийн жилийн хүнс ногоог хангах боломжтой гээд байгаа. Өвөг дээдсээн өвлүүлэн үлдээсэн өргөн уудам нутагт минь ийм хүлэмж нилээд олон багатах байлгүй дээ.
Хөөрхий..зайлаа олигтой биччихэж чадахгүй байж Сү туучийгийн хулгайч чинь
Хаанаас орчуулсан юм болдоо зайлуул.
Энэ том асуудлыг ярих хэмжээний хүн биш л дээ манайд одоохондоо ийм хэмжээний шу-ч хүн бий болох техник нөхцөл бхгүй дур дураараа шу-ны аль нэг сэтгүүл дээр бусад хүний судалсан ажлыг л хольж хутгаад юм бичих оронцоглоно их өрөвдөм улс шүү дэ бид гэхдээ хүнс бол 1р асуудал яалт ч үгүй мөн шд хүнс ярилаа МАНгийн шунал ч гэх шиг юм ярих юм хүнсгүй яах юм сүнс болох юм уу сүнсэнд ч гэсэн өргөл өргөөд л байдаг биз дээ та нар кк