Саяхан Глобал банкны захирал найз минь “Harvard MBA is the biggest scam” гэж хэлж билээ. (Харвардын бизнесийн магистрийн хөтөлбөр ямар ч хэрэггүй. Орч.) Учрыг нь ухвал, Харвардын бизнесийн магистрийн хөтөлбөрт Борлуулалтын хичээл гэж огт байдаггүй аж. Гэтэл аливаа бизнесийн үндэс нь БОРЛУУЛАЛТ байдаг шүү дээ.
Компанийн үр дүнг ашгаар хэмждэг. АШИГ=БОРЛУУЛАЛТ–ЗАРДАЛ
Энэ томъёоноос Ашиг нь Борлуулалтаас шууд хамаарч буйг төвөггүйхэн харж болно. Гэтэл борлуулалтын хичээл огт үздэггүй бизнесийн магистрийн хөтөлбөр байна гээд төсөөлөөд үз дээ.
Тэгэхээр аливаа бизнесмэн, CEO хүний номер нэг анхаарлаа хандуулах менежментийн чиглэл нь борлуулалтын менежмент байж таарах нь. Хэдэн жилийн өмнө бид Мандал даатгал компанид сайн борлуулагч хайж, олон хүнтэй ярилцлага хийсэн ч “би борлуулалт хийе” гэж хэлсэн хүн нэг ч таараагүй юм. Бүгд л ня-бо, санхүүгийн шинжээч, маркетингийн менежерээр ажиллах хүсэлтэй, борлуулалтаас сүнсээ зайлтал айдгаа хэлж, амархнаар нь оффист сууж бичиг цаастай зууралдах хүсэлтэйгээ хэлж байсан юм.
Харвард ч гэлтгүй, манай бизнесийн чиглэлээр сургадаг нэг ч сургуульд борлуулалтын хичээл ордоггүй тул эдгээр хүмүүсийг ойлгож болно. Гэтэл бизнес нэгэнт борлуулалт дээр тогтдог юм бол баахан ня-бо, менежер, захирлуудаар яах юм бэ?
Ингээд би хүмүүс яагаад борлуулалт хийхээс тэгтлээ айдгийг, тэднийг хэрхэн төгс борлуулагч болгох вэ хэмээн бодож эхэлсэн юм.
Юун түрүүнд хүмүүс борлуулалт хийхийг гутамшигтай хэрэг гэж үздэг болохыг хэлье. Сонирхолтой байгаа биз? Үүнийг сэтгэл судлалын ухааны үүднээс тайлбарлах хэрэгтэй.
Ихэнх хүмүүс борлуулалтыг харилцагчаас гуйх гэж төсөөлдөг. Өөрөөр хэлбэл “манай бүтээгдэхүүнийг аваач” гэж гуйна гэж боддог. Хэн ч байсан бусдаас тусламж гуйхдаа ичиж, санаа зовж, төвөгшөөдөг нь хүн төрөлхтөнд байдаг сэтгэл зүйн төлөв юм.
Хэрэв та хэн нэгнээс бүтээгдэхүүнийг минь аваач гэж гуйж, гувших гэж байгаа бол энэ нь гутамшигтай санагдах нь дамжиггүй. Та сул дорой нэгэн болж, шалдаа буух нь байна шүү дээ. Мэдээж таны далд ухамсар үүнийг төдийлэн таашаахгүй. Тэр ч байтугай хүлээн зөвшөөрөхгүй.
Би энэхүү сэтгэл зүйн төлөвийг ойлгосныхоо дараа үүнийг хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг судалж эхэлсэн юм. “Хүнээс гуйна” гэдэг сөрөг сэтгэл зүйн эсрэг талд нь юу байх вэ гэж бодоход л “Хүнд өгнө” гэдэг эерэг сэтгэл зүй байгааг төвөггүй харж болно.
Тэгэхээр борлуулалтыг зоосны хоёр талтай адилтгаж болно. Нэг талаас та борлуулалтыг хүнээс мөнгө гуйх, эсвэл хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн өгөх гэж харж болох нь. Харамсалтай нь дийлэнх хүмүүс борлуулалтыг хүнээс гуйх гэж хардаг. Тиймээс ч айдаг.
Хэрэв танай компанийн, таны зарж байгаа бүтээгдэхүүн харилцагчдад үнэхээр хэрэгтэй зүйл байвал яах вэ?
Та харилцагчаас авах биш, өгөх сэтгэлтэй очвол хэрхэн хүлээж авах бол? Харилцагч өөрөөс нь гуйж, царай алдсан, ичсэн хүнээс бүтээгдэхүүн авах болов уу? Эсвэл өөрт нь хэрэгтэй зүйлийг санал болгож буй, өөртөө итгэлтэй, шаргуу, бардам өгөгчөөс авах болов уу?
Тэгэхээр та борлуулалтын ажилтнууддаа борлуулалт гэдэг нь харилцагчаас авах биш, түүнд өгөх тухай асуудал юм гэдгийг сайтар ойлгуулж сэтгэл зүйн төлөвийг нь өөрчлөх ёстой. Авагч биш, харин өгөгч дүртэй очих учиртай. Ингэж чадвал тэр төгс борлуулалт болж чадна.
Ө.Ганзориг
Сэтгэгдэл(31)
энэ нэг эргүү хог одоо болиоо!!! Ганзориг гэх юу ярьж байгаагаа өөрөө ойлгодгүй!! зүгээр л томчуулын оймс болж эргүүтэж яваг нөхөр. Хэзээ өөрийгөө ойлгох болов оо!!!
Kkkkkkkkkkkkkk
Хуцаа чи Энэ залуу шиг ажил хийчээд хуц
Зөв шүү борлуулалт бол компани оршин тогтнох үндэс мөн.Тэхдээ бид борлуулалтыг гуйж хүмүүст хүргэдэг гэж ойлгодог байсан үе бий,одоо хүмүүст хэрэгтэй хэрэглээг санал болгох менежментийн ухаан юм байна гэж ойлгож эхэл байна.Зөв алхам алхамаар хүмүүсээ цэнэглэх хэрэгтэй.Амжилт.

Uurtuun bicheed bna yy

Нууц томьёо нь тэгээд хаана байгаан? Юмнаас хуулсан орчуулсан бичлэг байна. Ганаа өөрөө ч ойлгоогүй байх кк
Юм ил далд хоёр талтай Нэг тал нь ил байгаа бол нөгөө иал нь далд байгаа буюу нууц байнаа гэж ойлгож болно Тэхэхээр борлуулалтын нууц нь өгөх гэж гуйх бир гуйтал нь өгөхөд оршиж байгаа бололтой Лав бракийг нь гуйж ч авахгүй,бас гуйгаад ч өрч чадахгүй!

Зөв шүү...та нараас л ухаантай бна..
Zugeer engiin mongoloor yaria. negen heviin holimog nom yarihaa bolio. uitgartai hudalaa nuhor bolj baina shuu
hudlaa goy2 ug heregleel nerd garchina gj bodoj bnuu
Өөрийгөө нэг сэв чихдээ дүү минь. Сүүлийн үед их мэдээд байгаа шүү. Даруухан бай эцэг өвгөдөөс суралц.
bagaasaa ih hyrliin gishuud shig medemhiirdeg boltson mangar patsaanyydiin neg.uruvdmuur.
Бизнесийн хувьд гуйх , өгөх 2 шал өөр утгатай. эсвэл өглөг бол үнэгүй байдаг.
Би их сургуульд сурч байхдаа борлуулалтын ШУ-ны онолыг үзсэн шүү Ганзоригоо чи битгий элийрээд бай Маротинкийн ухаан чинь борлуулалтын ухаан юм шүү гэдгийг чамд хэлхэд илүүдэхгүй байх . Ингэхэд чи их дээд сургууль төгссөн юм уу.Тэтгэврийн хөгшнөөс доор сэтгэж тэнэгээ гайхуулаад яахав дээ.
Марктинг бол борлуулалтын ШУ,Менежмент бол удирдлагын ШУ гэж би ойлгодог.
Борлуулалт гэж англиар юу гэж орчуулах вэ? Sales гэх үү? Тэгвэл тийм Science гэж би сонсоогүй юм байна. Их мэдэгч Ганзориг сонсож мэдчихээд томъёонд оруулаад байна уу?
Борлуулалтаас өмнөх суурийн суурь асуудал бол Бүтээгдэхүүний өртөг гэж ойлголт болов уу... Энэ ойлголт л энэ цагт эргэн ирвэл, менежмент, эдийн засаг эрүүлжих болов уу
Борлуулалтаас өмнөх суурийн суурь асуудал бол Бүтээгдэхүүний өртөг гэж ойлголт болов уу... Энэ ойлголт л энэ цагт эргэн ирвэл, менежмент, эдийн засаг эрүүлжих болов уу
Энэ өгүүлэлд, Борлуулалтын сэтгэлзүйн менежментийг зөв хийх тухай хөндсөн нь орчин үед үгүйлэгдэж буй Цоо шинэ ухамсрын өөрчлөлт рүү хөтлөх гэсэн хэрэг болов уу
Борлуулагч нь бараагаа сайн танин мэдэх нь тайлбарыг зөв хийх менежмент мөн...
zuv shuu
өгнө гэж шахах бус хэрэглээг хангах төгс бүтээгдэхүүн үйлчилшээний тухай асуудал шүүдээ. хэрэгцээ хангаж байвал хэн чавна. бас л болоогүй хүн байнадаа энэ ганзориг.
маш сайхан санаа байна
Амжилт хүсье. Энэ зөв санаа бна. Бодож байгаагүй юм бна.
Ёстой хэрэгтэй мэдээлэл бла