Далай тэнгис, хөвч тайга гээд дэлхийн хаана ч амьдардаг бай араатан амьтад, жигүүртэн шувуудын дунд амьд үлдэх, хоол тэжээлээ олох, үр удмаа үлдээхийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байдаг.
Хатуу ширүүн уур амьсгал, араатан амьтдын довтолгоон, ган гачиг гээд байгалийн шалгарлын дүнд зарим амьтад онцгой ур чадварыг өөртөө хөгжүүлсэн байх юм. Тухайлбал, баавгай өвлийн тэсгим хүйтнийг дулаан ичээндээ унтаж өнгөрүүлдэг бол нэгэн төрлийн гүрвэл амьтдад тасдуулсан сүүл, хөлөө эргүүлээд ургуулчихдаг чадвартай болжээ.
Энэ дундаас араатан амьтдын өөрийгөө өнгөлөн далдлах, бусдыг төөрөгдүүлэх чадварыг бид онцгойлон авч үзэх хэрэгтэй. Хамелеон гүрвэл л гэхэд өөрийнхөө арьсны өнгийг хад асга, цэцэг навчнаас огт ялгарахгүйгээр хувиргаж чаддаг нь бусдын идэш болохоос авардаг бол эрвээхэйн далавч шувууг ч айлгаж чадахуйц өвөрмөц хээтэй болжээ.
Үүнтэй адилтгавал нийгэм бол сэтгэл зүйн тайга юм. Байгальтай адилхан нь энэ тайгад ч мөн амьд үлдэхийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байдаг. Нийгмийн нэгээхэн хэсэг болох компаниар жишээ татъя.
Компанид олон янзын зан авиртай захирал, менежерүүд ажилладаг. Тэдэн дунд бүтээмж өндөртэй, эрч хүчтэй хүмүүс байхад бэртэгчин, худалч, дүр эсгэгч, хов хутгагч, корпорацийн улс төр хийгч нар ч бий.
Бид ийм захирлуудтай олонтаа таардаг. Эргэлздэг. Тухайн захирал үнэхээр шударга, хөдөлмөрч хүн үү? Эсвэл хамелеон гүрвэл шиг зүсээ хувиргасан бэртэгчин үү гэдгийг мэдэх тийм ч амар биш.
Нэгэнт хувьсалд орж, төөрөгдүүлэх, өнгөлөн далдлах сэтгэл зүйн онцгой ур чадвараа хөгжүүлчихсэн энэ төрлийн хүмүүст компанид үлдэх, мандах цорын ганц арга зам бол ажил хөдөлмөр, бүтээл бүтээмж гэдгийг ямар ч аргаар ойлгуулах гээд бүтэхгүй. Энэ нь яг л тасалгааны ялааг тайгад очоод баавгай шиг амьдар гэж ятгасантай агаар нэгэн буюу. Эдгээр хүмүүсийг таньж чадахгүй насыг барах нь энүүхэнд.
Гэвч эдгээр хүмүүсийг бүү буруутга. Тэд байгалийн хуулийг дагаж, нийгмийн тайгад амьд үлдэхийн тулд өөрсдийн онцлог, өвөрмөц чадвараа л хөгжүүлчихсэн хэрэг. Нэгэнт л түүний толгой, гарнаас бүтээл бүтээмж гарахгүй юм чинь, тэд ямар нэгэн аргаар тайгад амьд үлдэх гарцаа хайж таарна биз дээ?
Чадварлаг захиралд шударга, тууштай, хөдөлмөрч, хамтач, бусдыг гэсэн зан чанар төлөвшиж, нас ахих тусам төгөлдөршиж байдаг бол нөгөө этгээдэд толины яг урвуу тусгал мэт эсрэг зан чанарууд төлөвшиж, улам бүр төгөлдөржиж байдаг.
Ийм этгээдийг менежмент болоод сэтгэл зүйн зохих туршлагагүй бол ямар ч захирал хараад танихгүй. Таних ч боломжгүй. Учир нь тасдуулсан хөлөө эргүүлээд ургуулчихдаг гүрвэл шиг өөрийн бүтээмжгүй, чадваргүй байдлаа өнгөлөн далдалдаг сэтгэл зүйн тэр мундаг цогц чадварыг яаж өөртөө суулгасныг нь бурхан л мэдэх байх.
Тэд хүмүүсийг төөрөгдүүлж, өөрийгөө мундаг, хэрэгтэй гэж ойлгуулдаг, бусдын хийсэн ажлыг өөрийнх мэт хувиргадаг, дээр дооргүй тойрон хүрээлэгчтэй, компанийг жижиглэн хуваах, хүчтэй захирлуудыг хооронд нь хагаралдуулах, аль нэгэнд нь зулгуйдах гээд бүгдийг өөрт ашигтайгаар эргүүлж чадах сэтгэл зүйн манипуляци хийсээр л байх болно.
Үүний бурууг өнөөгийн Монголын боловсролын системээс хайх хэрэгтэй. Учир нь энэ систем бүхэлдээ дампуурчихсан гэж хэлж болно. Хүний сэтгэл зүйн хандлага 21 насандаа бүрэн төлөвшиж, ажилд ороход бэлэн болдог. Уг нь аливаа боловсролын системийн гол үүрэг нь хүнийг тоо бодуулж сургахдаа биш харин зөв сэтгэл зүйн төлөвшил, хүмүүжилтэй боловсон хүчнийг нийгэмд, компанид, төрд бэлтгэхэд оршдог.
Гэтэл харамсалтай нь аль хэдийн буруу хүмүүжигчид компаниудад олноор нийлүүлэгдэж байна. Тиймээс захирлууд энэ нөхцөл байдлыг зөв дүгнэж, аль болох сэтгэл зүйн хувьд эрүүл орчныг бүрдүүлэхийг чармайх хэрэгтэй. Үгүй бол таныг анзаарч амжаагүй байхад байгууллага чинь худал хуурмагт тэр чигтээ живэх болно.
Ө.Ганзориг
Сэтгэгдэл(21)
Зөв шүү
К.Юнгийг уншчихаарай, өөрт чинь чиг тус болж мэднэ.
Юун сүртэй юм хаанаас зайлуул санааг аваад түүнээ ухаж ойголгүй мунхран мэдэмхийрч байгаа юм бол доо, ихэнхдээ хүмүүс өөрийнхөө мэддэгийг бичих гээд өөрийгөө бичихдэг
Юун сүртэй юм хаанаас зайлуул санааг аваад түүнээ ухаж ойголгүй мунхран мэдэмхийрч байгаа юм бол доо, ихэнхдээ хүмүүс өөрийнхөө мэддэгийг бичих гээд өөрийгөө бичихдэг
Тиймээ. Ийм ядруу хагас мэдлэгтэнгууд томорч бултрэх нь инээдтэй. Тэрнийгээ еерее мэдэхгуй нь эмгэнэлтэй. Тэгэхдээ тэрнийгээ харинч нэг тоохгуйдээ
Chi estoi hotsrogdson hun um bilee. Chamtai ajiladag hunees sonsch bailaa. Demii tsag l ursen , unguruusun hun.
Medexgui yum. unguts xaraxad bol ene zaluu bol ix l surxii zaluu yum bilee. xural deer yarij barij baigaa ni bas l ovoo muu gar shig sanagdsan. Xamgiin gol ni zaluudaa ingej baigaa ni xumuust taalagdaad baigaa yum.
Yag unen bodit baidliig bichjee. Sayhan ajlas chuluulsun neg zahirliig maani nudend haragdtal heljee. Tiim muuhai muu energitei hudlaa yaridag, uuriin buruugaa yaj ch goyoor tailbarlaj chaddag, bylduuch zahirlaas salsandaa bayartai baina. Ter ni tegeed nastai hun baisan gevel yaana. Kompani dotor yamar muugaar nuluulj baisan geech zaluuchuudad
Bayarlalaa
Монгол улс тэр чигтээ худал хуурмагт живэж байхад...
umnuh ajlaa l uudteihun hiihee bod.baidag l oyutan.
БАЙГАЛИЙН ХУУЛЬ ШДЭЭ.СЭРЭМЖТЭЙ Л БАЙЦГААЯ.ККК
Танай банк яагаад хэдэн бизнесүүдийг дээрэмдээд, улсаасаа хулгай хийгээд бдгиин? Өөрөө яагаад Баясаагийнхаа гар хөл болж салбарынхнаа самраад бдгийн? Дутуу мэдлэгтэй хүний дуу чанга гэж...
Цаадах хужаад чинь ашиглуулах олигтой нь олдохгуй болохоор иймэрхуу нь явж л байгаа нь энэ. Хедеений орк байдлаасаа гарч чадахгуй будилж байгаа залуу
Ядаж МУИС аас дипломын боловсрол эзэмш! Залуу минь. Том банкны том захирал гэхээр мэдлэгтэй болчихгүй, жаахан ажлын туршлага төдий
Банкны гүйцэтгэх удирдлагын хүн ийм философийн эргэцүүлэл хийж Орвеллийн сэтгэхүйн гаргалгаа хийж суух зав баймааргүй юм. Өнөагийн банк бол эрсдлийн удирдлага, комплайенс, актив, пассивын болон маркетингийн ажлаа хийгээд босох завгүй байх ёстой. Молор-Эрдэнэ, Баабар нартай адил ийм балай юм бичиж суухыг бодоход эсвэл ажлаа хийдэггүй, эсвэл буруу ажил хийж чаддаггүй банкны захирал байна
hun buriig uur shigee baga dynd bolovsroltoi gej boddog um baihdaa.uruvdmuur amitan.
Хэрэгтэй зүйлийг сонирхолтой бичжээ. Доор байгаа Атаархуу комментуудын шалтгааныг ойлгож өгөхгүй юм. Дорой юмнуудыг бүү тоо
ene bol huulbarlagch negen, bolovsrol geh yum bhgui, sayhandaa yaj online-aar mungu sh a a h uu geed l yvj bsan.Tuunii zorilgo bol olond tanil bolj bgaad gishuun boloh kkk
Нас чинь хэд билээ. Даруу бай дандаа сургаал айлдаж дандаа заах гээд л байдаг болжээ. Энэд тэндээс уншсан зүйлээ сэтгээд янзан бүрийн юм ярихаа боль. Үүнийхээ оронд уншсан номоо орчуул.
Нас чинь хэд билээ. Даруу бай дандаа сургаал айлдаж дандаа заах гээд л байдаг болжээ. Энэд тэндээс уншсан зүйлээ сэтгээд янзан бүрийн юм ярихаа боль. Үүнийхээ оронд уншсан номоо орчуул.