Фундаментал Сэтгэлгээний өнцгөөс Хиймэл Оюун ухааныг авч үзье. Юуны өмнө орчин үеийн философи болон технологийн салбарт хиймэл оюун ухааны талаар ширүүн маргаан өрнөж байгааг та бид мэднэ. Хиймэл Оюун Хүний Оюунаас давж гарч чадах уу. Хиймэл Оюунд эмоци, сэтгэл байж болох уу. Хүний оюун гэж яг юугаараа гоц гойд юм бэ гэх мэт.
Энд философичдийн маргааныг хөндөх гэсэнгүй. Харин фундаментал сургуулийн үүднээс хоёр оригнал өнцөг гаргаж тавих гэсэн юм. Зарим философичид Хиймэл Оюун буюу Компьютер ба Хүний Оюун буюу Тархины бүтэц яг адилхан (адилхан л атом, электроноос бүтдэг) учраас Хүний Оюун ухааны хуулбарлаж хийх боломжтой гэж маргадаг. Маш боломжийн аргумент. Бид Хиймэл Оюун гэхээр бие даасан робот, түүний толгойн дотор байрлах компьютер гэж ойлгодог. Гэтэл компьютер бол өөртөө программыг агуулна. Өөрөө суралцаж хөгждөг ч бай, ямар ч бай ийм робот хүнтэй өрсөлдөнө гэхэд үнэмшилгүй сонсогддог. Харин орчин үед бид Хиймэл оюун гэхээр шууд Интернет (world wide web) гэж ойлговол зохино. Эсвэл интернет дээр суурилсан ухаалаг систем гэж бас ойлгож болно. Интернет дээр юу байдаг билээ? Асар их хэмжээний мэдлэг агуулагддаг. Үүнээс гадна интернет дээр маш чухал зүйл болох --- ЭМОЦИ байдаг. Тэр олон фэйсбүүк, твиттер, коммент, инстаграм, захидал, мессежүүд тэр чигтээ эмоци. Энэ бүх мэдлэг болон гурван тэрбум хүний эмоцид нэг зэрэг холбогдсон өөрөө суралцагч ухаалаг систем байна гэж төсөөлөөд үз.
Дэлхийн 7 тэрбум хүнээс - яг хайр гэж юу юм бэ? - гэж асуувал хэд нь итгэлтэй хариулж чадах вэ. Харин интернетэд холбогдсон хиймэл оюун ухаан тун тодорхой хариулт өгч магадгүй шүү.
Дараагийн нэг философийн оригнал өнцөг бол. Хүний сэтгэлгээ тэр чигтээ өөрийн гэсэн сэтгэл зүйн хязгаартай - тэр бол ҮХЛЭЭС АЙХ АЙДАС юм. Үхлээс айдаггүй хүн бол сэтгэцийн өвчтэй л хүн байж таардаг. Тэгэхээр бидний бүх сэтгэлгээ, эмоци, бодол, үйлдэл ҮХЛЭЭС АЙХ АЙДАСТ захирагдаж байдаг гэж философи болон психологийн үүднээс томъёолж болно.
Бид үхлээс айдаг учраас л биеэ "зөв" авч явж, эрээ цээргүй байдлаа татдаг. Гэтэл гурван тэрбум хүний сэтгэл хөдлөл, хүн төрлөхтөний бүх мэдлэгт холбогдсон +++ дээрээс нь үхлээс айна гэдгийг мэдэхгүй --- ухаалаг өөрөө суралцагч систем байна гэж төсөөлөөд үз. Ингэснээрээ Хиймэл Оюун ухаан хүнээс давж гарах философийн нөхцөл бүрдэж байх эрсдэлтэй. Бид түүний хор уршиг юу байж болох талаар төсөөлж ч чадахгүй байна. Философичид та бүгд үргэлжлүүлэн бодолхийлнэ үү
Өлзийбаярын Ганзориг
Сэтгэгдэл(19)
Хиймэл оюун ухаан гэдгээ ч ойлгоогүй нөхөр байна.
Магад энэ хүн алив асуудлаар эдюкэйтэд хүн шиг сэтгэдэг, асуудал дэвшүүлж, мэтгэлцэж чаддаг лут хүн байх. Харин, энэ удаа лав дутуу л байна даа. Пийвний ард зарим нэг найзуудтайгаа тархинд орж ирсэн зарим нэг санаа, дутуу дулимаг зүйлийн гэх мэт юуны ч талаар сайхан ярьж, бүлтэрч болно. Харин, болоогүй, дутуу юмны талаар ийнхүү пабликт асуудал дэвшүүлээд дэмий бизээ.
үхлээс айх биш үхлийг амьдралын нэг салшгүй хэсэг гэж үзэх ёстой юм л даа. тиймээс ахархан хэдэн жилдээ ихийг бүтээх хэрэгтэй.
Бас юүн бөбөчин нь гараад ирэв ээ?
Hiimel oyun ykhaanii talaarh medlegee saijruulj baij bichikhgui dee, Yu ch medkehgui bna sht
Joohon oilgochloo.omg burhan buhniig iveeg,
Хальтарч хөл хугалчих гээд хүнд байна. Сүүватволд гэж дурок нөгөө Бо Түүлээ буруутгах гээд завгүй байна. Бидэнд угаасаа ухаан хэрэггүйээ миний дүү цагийн гарц. Монгол хүнд өөрийгөө буруугүйг нотлох ганцхан л асуудал бий.
Yamarch khiimel oyun ukhaan khvniikhiig gvitsekhgvi Gewch khvmvvs bid tekhnik Sh.ukhaanii khugjiliin bool bolj biye setgel,oyun sanaanii khuwid uursdiigee mukhuuj ekhelsen
Хүн компьтороос юугаах ялгаатай вэ гэвэл сэтгэлээрээ ялгаатай. Компьютерт бие байна. Тархи байна. Гагцхүү сэтгэл байхгүй.
Компьютерт тархи байхгүй. Компьютерийн процессор бол хэдэн тоог хооронд нь харьцуулахаас өөр зүйл хийж чадахгүй л нэгэн хэрэгслэл төдий зүйл...
тархин дахь мэдээлэл болон компютор даь мэдээллийг юу тээж байгаа вэ?
Астрал бие дэх мэдээлэл бодот бие дэх мэдээлэл хоер адилгуй! Яагаад гэвэл илэрхийлэх "хэл" нь адилгуй Багтаамж нь ч адилгуй Хамрах цаг хугацаа нь ч адилгуй Тархи ч компютер ч уйлдлийг гуйцэтгэгч юм Юмаар юм хийгч гэсэн уг!
Ийм том асуудлыг хөндөхөд ийм хэдхэн өгүүлбэр хангалтгүй. ШУ талаас нь хол байвал, философи талаас нь бичих гээд үз, kk
yhlees aidaggyi hymyys bn. butguu bygdiig hamruul. yhlees aihgyi bn gd nygel yildehiin ner bish
Өө энэ банди философийн ч, ШУ-ны ч, сэтгэл судлалын ч мэдлэг байхгүй нөхөр байна.
yu tatsan be ene nohjor
Сайхан юм уншлаа
Миний бодлоор бол Хиймэл оюун ухааны одоогийн Стериотипийг эхлээд тодорхойлмоор байгаа юм. Зан үйлийг мөн адил. Жишээ нь одоогийн хиймэл оюун ухааны байдлыг хар л даа. Тухайн хүнийг яг юу хэлэхийг хүсч байгааг нь ойлгохыг хичээх, тэр талаар нь тодруулах, нэршлээс нь эхлээд санал нийлж, эсвэл зөрөлдөж байгаа талаар зөвлөх гэх мэт хүний оюун ухааны үйлдэл байхгүй гэж дүгнэхээр байгаа биз. Нөгөө талаар шууд хиймэл оюун ухааны алдаа эмгэг түүний хам шинжийг хяналтанд авах, тооцоолох талаар өргөн хүрээнд асуудал хөндөх хэрэгтэй. Харин миний сэтгэгдэлийн талаар бусаддаа хэлэхэд сэтгэгдэлийнхээ өмнө "-Чи ч бас" гэж оруулаад байгаарай гэж уриалж байна.