Хүн бүр өөрийн харсан өнцгөө л зөв гэж боддог. Зарим хүний хувьд бусдын өнцгийг бүүр ор тас сонирхохоо больж, тэр нь өөрөө сэтгэцийн өвчлөл болж хувирдаг. Харин зарим хүн бусдын харж байгаа өнцгийг ойлгохыг хичээснээрээ маш өндөр амжилтанд хүрдэг.
3D мэдлэгийн хувьд мэдээж маш олон өнцөг байх нь ойлгомжтой.
Тухайн хүний харсан нэг өнцөг нь үзэгдлийн ердөө нэг тал болохоос биш бүтэн зураг биш. Тийм ч учраас тэр өнцгөө бусдад тулгах нь буруу болж таарна. Гэр бүлийн зөрчил, бизнесийн хамтрагч нарын дайн гээд л бүх зүйлс эндээс эхлэлтэй.
Монголчууд бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх талаар маш олон жил ярилаа. Олон ч сайд үүн дээр ажиллав. Бүхэл бүтэн яам ч байна. Жил бүр л энэ талаар ярьдаг. Хөгжсөн зүйл, Монгол улсад ирсэн жуулчдын тоо (Хятад барилгачдыг хасаад) нэмэгдсэн юм юу ч алга.
Яагаад тэр вэ. Бидний мунхаг, self-centered бодлоос үүдэлтэй. Тэрийг нь томъёолбол дараах байдалтай.
- Монгол бол онгон байгалтай дэлхийд ховор орон,
- Монголын түүхийг дэлхий бахархаж байна,
- Монголын гайхамшигтай байгалийг үзэхийн тулд гадаадууд өндөр үнэ төлнө,
- Монголд хүмүүс хагас зэрлэг маягийн амьдрал үзэж кайф авах гэж ирнэ,
- Монголд динозаврын яс их олддог учраас хүмүүс ирнэ гэхчилэн хөвөрнө.
- Монголд дэлхийд байхгүй амьтад байдаг, тийм учраас ангийн жуулчлал сайн хөгжинө.
Америкаас гэхэд л бид 10,000 жуулчин аваад сууж байх жишээтэй. Нэлээд олон нь бизнесийн зорилгоор ирсэн байвал гайхахгүй. Гэтэл Тайландад жилд 30,000,000 жуулчин аваад Оюу толгой байтугай мөнгө олоод сууж байгаагийн нууц юу вэ.
Бид тэгэж чадахгүй байгаагийн нууц юу вэ. Асуудлыг жуулчны өнцгөөс харчих зориг зүрхгүй байгаа байдал л юм. Ийм л энгийн. Жуулчны жуулчилдаг өнцгийг анхаарсангүй. Өөрсдийнхөө л өнцгөөр асуудлыг хараад дуусав. Дээрх бүх бодлууд алдаатай.
Монголоос хамаагүй гоё байгал дэлхийд байж л байдаг. Аль хэдийнэ жуулчлалын том бүсүүд болж хөгжсөн. Дэд бүтэц хангалттай. Манайх өрсөлдөхөд төвөгтэй. Дэлхий бүх ард түмэн өөрийн гэсэн түүхтэй, соёлтой, уламжлалтай. Түүгээрээ л бахархдаг.
Найзууд дунд чинь Хятадын эсвэл Оросын түүх, соёлоор бахархаад шүтэн бишрээд явж байгаа хүн байна уу. Дэлхийн ард түмэн бүр л өөрийн гэсэн Чингис хаантай. Тэгтэл бид АСЕМ-н төлөөлөгч нарт Хүннү дээл бэлгэнд өгөх юм гэнэ. Хятадад явж байтал чинь Хятад шаахай бэлгэнд өгвөл яах вэ. Баярлаад авах уу. Өөрийгөө ертөнцийн төв, өөрийнхөө харсан өнцгийг ертөнцийг харах цорын ганц өнцөг, өөрийнхөө соёлыг хамгийн шилдэг гээд үндэстэн бодчихвол сүйрнэ. Ингэж бодсон хүн бас бүтэлгүйтнэ.
Өнгөрсөн зун Мэлхий хадны хажуугаар гарч таарлаа. Гэтэл ямбий жуулчны автобусны хойно хоёр гурван солонгос залуу морь харж зогсох юм. Би дотроо автобусанд суугаа эмэгтэй жуулчдыг өрөвдөж бодлоо. Тэд яах ёстой юм бэ. Мэлхий хадан дээр миний мэдэхийн Монголд ирсэн бүх жуулчин очдог. Ойролцоогоор 1- 1 цаг 30 минут зарцуулж очдог байх. Энэ хооронд өглөө уусан цай давсаганд очиж даралт үзүүлэх хангалттай хугацаа.
Ер нь хүн бие засах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй бид нар аялал жуулчлал хөгжүүлэх талаар ярихаа боливол зохино. Солонгосын дундаж иргэн Монголын дундаж иргэнээс ойролцоогоор 8 дахин баян. Тэнд гудамжинд эсвэл хөдөө явж байгаад машинаасаа үсэрч буугаад морь харна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол тэдний өнцөг. Зөв буруу эсэхийг шүүдэг хүмүүс нь бид биш.
Бидний хувьд энэ нь тэнэг, Солонгосчууд арчаагүй байгаа юм шиг бодогдож болно. Тэглээ гээд дэлхий жамаараа л эргэнэ. Бидний өөрөөсөө өөр хэнийг ч анхаардаггүй мунхаг бодлоос болоод зогсчихгүй. Харин тэднийг Монголд авчирч мөнгийг нь авъя гэж л байгаа бол бид асуудлыг тэдний өнцгөөс харахаас өөр аргагүй.
Таны тэр хөдөө мал хариулж өссөн энэ тэр бол таны л өнцөг. Бид солонгосчууд, америкчуудыг аль болох Монголд олныг авчирч, мөнгийг нь салгах гэж байгаа болохоос биш Монголын түүх, Монгол амьдрах аргыг тэд нарт тулгаж, заах гэж байгаа юм огт биш.
Энийгээ ядаж ойлгочих хэрэгтэй. Тайланд руу яах гэж 30 сая хүн жуулчилдаг юм. Мэдээж энэ дотор магадгүй 1-2 сая нь Тайландын шөнийн амьдралыг сонирхож очдог байж болно. Гэтэл үлдсэн нь яахав. Тэр өнцгийг нь л олоод харчих хэрэгтэй.
Өөр хүмүүсийн өнцгийг сонсож чаддаг, түүнийг нь ойлгоод мөнгө болгож чаддаг болгож Монгол хүүхдүүдийг боловсруулж болно. Боловсрол гэж үүнийг л хэлдэг. Бид боловсрол гэж юу вэ гэдгээ ч ойлгохгүй явцгааж байна. 7 тэрбум хүнтэй зах зээл дээр бид гарахын тулд энэ 7 тэрбум хүний хүсэл эрмэлзлийг нь ойлгоод таарсан бүтээгдэхүүн үйлчилгээг нь гаргадаг болох хэрэгтэй юм.
Чи хэрэв хүмүүсээс "Унаа тээврийн хувьд юу хүсэж байна вэ гэж асуусан бол, тэд - илүү хурдан давхидаг морь - гэж хэлэх байсан юм. " гэж Форд хэлсэн байдаг. Ингээд тэрээр хүмүүст илүү хямд, мэдээж хурдан машин бүтээж өгсөн билээ.
Сэтгэгдэл(33)
Ө.Ганзориг аргагүй л мэдлэг үнэртүүлсэн юм бичих юмаа
OLON YUM HUTSALGUI TER UIGARJIN MONGOL BICHIGEE SURAAD,HYATADAD EREENDEE OCHOOD JORLON UGAAGAAD JORLONDOO AMIDARAAD UHEJ DALD OR...
chi chin teneg yum bnshd. chi bol ter oorin ontsgoro hardag, orool busdiihig uzdeggu butelguitsen amitan bnshd te? ene unen shvv. Bid nar l Mongol geched busdiig awchrad zaaj surgah gej bgam shig aashildag. harin ch esergere tegeh bus ted zger sonirhoj, bid tedni $ ig awhin tuld tedni setgel hanamjig deed tsegt n bailgah orching burelduuleh n zow mal min!!!! jahan uhantai bailda. mongol hvn mon yumu bish ymu?
энэ бол энгийн ойлгохоор зүйл харамсалтай нь бид ийм энгийн зүйлийг хийж чадахгүй байгаа улс шүү дээ
тэгээд том гээчийн капитализм мөрөөдөөд байдаг
Үнэн үнэн. Монголын онгон байгаль гоё. Нүүдэлчин амьдрал сонин л гээд байдаг. Гэтэл монголд ирсэн жуулчидын 90-с дээш хувь нь дахиж ирэхгүй гэж хэлдэг гэсэн судалгаа байдаг. Угаасаа жил бүр авагддаг судалгаа. Арай өөр юм бодмоор бх юм. Хүмүүс Хөвсгөл нуур л гээд байдаг. Гэтэл ус нь аймаар хүйтэн. Орохын арга байхгүй. Зүгээр л очиж тэр нуурыг харахаас өөр юм байхгүй. Гэтэл нууранд очсон хүмүүс чинь, ялангуяа гадаадынхан бол усанд орж эрэг дээр наранд шарж хэвтэх хамгийн их хүсэл нь байдаг. Гэтэл тийм боломж байдаггүй. Түрүү жил увс аймагт очсон биш өөрийнхөө хувьд эг нээлт хийсэн гэж хэлж болно. Усанд орж наранд шарья гэвэл Увс нуур хамгийн гоё тохиромжтой газар бнлээшд. Гоё бүлээхэн далайрхуу давслаг устай. Хяргас ч тийм гоё бүлээн устай гэсэн. Говь үзүүлчихээд хойшлоод далайн эргэрхүү газар аваачаад усанд оруулаад наранд шаруулбал бас л гоё амралт болно. Монголын имижэнд ч хэрэгтэй. Монгол гэхээр л нэг их говь цөлөрхүү нутаг гэсэн ойлголттой л буцаж бн. Монголд бүлээн устай далай шиг давстай устай, нарлаг сайхан биич бас байдаг гэдгийг үзүүлэх хэрэгтэйшд. Наад хэвшиж тогтсон маршрутаар чинь явсан гадаадынханы 90 хувь нь дахиж ирэхгүй гээд байна, толгойгоо ажиллуулаач.
Нийтлэлээсээ дутахгүй сонин санаа гаргаж тавьсан бн. увс нууранд сэлж үзсэн. Ерөөсөө л далай юм бн лээ. Эрдэслэг давстай, бүлээхэн яг далайд сэлж байгаа юм шиг. Тэгээд ус нь маш гүехэн. Эргээс цааш 100 гаран метр явчихаад байхад бүсэлхийгээр татсан хэвээрээ л байна. Тэгээд маш их хүхэртэй, эрдэслэг. Арьсыг маш гоё болгохоос гадна арьсны өвчин экзем, үлд, харшилыг эмчилдэг маш сайхан анагаах чадвартай гайхамшигтай сайхан нуур. Амралт зуулчлал, наран шарлага, далбаат завь гээд далайн эргийн бүх төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Энэ сайхан нуураа яагаад ашигладаггүй юм бол. Эзгүй цөлөөр 500 км давхиад нэг хуучин сүмийн балгас дээр очиж зургаа авахуулахаас шал ондоо. Дотоодын аялал жуулчлалыг бас хөгжүүлэх боломжтой. Монголд тал говиос гадна бас далайн эргийн наранд шарлага, усанд сэлэлтээр бас амарч болно гэдэг ойлголт, сурталчилгааг хийх хэрэгтэй. Далайтай адилхан устай Увс нуураараа мөнгө олцгооёоо.Оюутолгой, Тавантолгойг ухаж дуусаад нүх үлдчихсэн байхад давстай бүлээн устай Увс нуур маань орлого оруулаад мөнхөд байж байна шүү.
Delgyyrees arhi zeelsen bol martalgyi ogch baigaarai
neg l mgl soyol axui geed soliorood bdagaa odoo bolix xeregtei uragshaa xarj amidartsgaya xymyys ee...
Тэр чинь монголчуудыг хөгжил дэвшлийн үнэр авахуулахгүй байлгая гэсэн маш далдуур хорт бодлого. Сая цагаан сараар гэхэд аймаг аймгаар хэсэг хүн төлөөлж мэдчилгээ дэвшүүлж байнаа. Нэг сайн мэдэх нөхөр сууж байна. Тэр бол нийтийн хөрөнгийг олон жил залилан идэж эцэст нь тэтгэвэрт гарахынхаа өмнө тэр нь нэг хэсэг шуугиад мартагдсан нэг л их өөрийгөө магтаж хөөрөг цулуусан хөгийн гар л даа. Мэдэхгүй хүнд бол яахав, харин мэддэг нутгийн залуучуудад бол ямар үлгэр жишээ болохов. Ямар сүртэй эх оронч жинхэнэ монгол хэмээх хуурамч дүр эсгэж байнаа. Бид ерөөсөө хүний, улс үндэстний эрхэм нандин үнэр зүйлийн талаар ойлголтгүй хүмүүс юм уу бүү мэд. Хаана л бол хаана гол суудлыг үл бүтэх этгээд эзэлчихсэн гэнэн залуу үеийг хордуулаад сууж байх юм. Жишээ нь нөгөө жижиг дунд бизнесийг дэмжинэ гээд байсан бэ. Эсгий таавчиг хийдэг хэдээсээ суулгасан бол бас ч агуулгатай, ядаж л хорт үр дагаваргүй шүү дээ.
Ганзориг хүүд баярлалаа. Эрүүл саруул ухаан бол тэнгэрийн билиг юм.
мэдлэг биш, мэдээлэл биш, мэдрэх л чухал. хүмүүн төрөлтөн ганц цэнхэр гариг дээр он удаан амьдарч буйгаа ойлгож чадаагүй, юун түүнийг мэдрэх ? өнгөн талын юм бичсэн байна
энэ халтбар бацаан хэнд хандаж юу яринам бэ, хэхэ. одоо тэгээд АСЕМ-ийн зочидод хужаад хэвлэж үйлдвэрлэсэн үзэг балаа өгөх үү, ямар мал нь ийм юм бичдэг байна аа
тайландад секс жуулчлал хөгжсөн учир 30 сая жуулчин очдог.
Ер нь зөв л дөө гэхдээ хараад сурчих ийм юм өгч болохгүй гэх юм харж байгаа бол түүнийгээ хэлэх хэрэгтэй. Юу өгвөл болно гэж үзэж байгаа юм.
монголын уудам нутагт жуулчин авч давхина гэдэг үнэндээ хэн хэндээ там. Тийм болохоор ядаж л зөөврийн жорлон, шүршүүрийн асуудлыг шийдмээр байгаа юм. Уг нь гадаадад байдаг шиг амралтын боловсон цэгүүдийг олноор нь байгуулчихвал гадна дотоодын гэлтгүй явуулын хүмүүст мөн ч их хэрэгтэй дээ. Даанч ашиггүй ажиллаад эзэнгүй хаягдаад хог болох болов уу?
Ganzoo hugshuun olon jorlon bariad uguuch
Ene yu yum. Songuuli oirtsoniih uu
unen yum bichjee.
Нэг л их эх оронч гэж цээжээ дэлдэж хэлбэрдсэн хүмүүс байх юм даа. Эх оронч байна гэдэг хогоо хогын саванд хийхээс эхлээд улсынхаа хууль дүрмийг чанд дагахыг хэлдэг баймаар юм. Тэгээд бас дэлхий дээр ганцхан монголчууд л дийлж чадаж байна гэж солиорох нь даанч ичмээр. Аливаа зүйлийг бусдын өнцгөөс харах тухай бол дурсаад ч хэрэггүй.
Well said.
хятад хэзээч дэлхийг байлдан дагуулаж байгаагүй болхоор хятад шаахай хэрэгүй зүүл Монгол дээл бол өөр хэрэг Мянганы сод хүн Чингэс хааны Монголчуудын дээл Энэ бол хүндлэл болож чадна түүх дурдвал их зүүл би
Зөв биччих
Жуулчлалын талаарх төрийн бодлогыг товч ойлгомжтой тодорхойлчихсон юм биш үү.Хатуу пурганд хэдэн хүн суулгаад 3ОО км газар давхиж давхиж очоод хэдэн хуучин сүм үзүүлдэг хэвээрээ л байна.Тэр хүмүүс дахиад монгол руу зүглэхгүй байхаа.Манай дарга даамлуудын толгой хатчихсан юм уу хаашаа юм.
за ёстой өөлөх юм олдохгүй болтол нь бичиж. Үнэхээр үнэн, Уул уурхайгаас илүү аялал жуулчлалаа хөгжүүлчихвэл дотооддоо ядаж эхний хугацаанд жижигхээн хөрөнгө эргэлдүүлчихнэшд. цаашлаад томрох болохоос биш, манайхан байгаа баялгаа ухаад л авчихвал баяжчихна гэж бодоод, бодлоо гэхэд шал буруу ажиллаад байгаамдаа.. яаалтай ч билээ.
Монголд болж байгаа юм нэг ч байхгүй шүү лээ Бүгд мэдэж байгаа Хоёрхон төрлийн хоолны бүтэцтэй нэн ядуу байгааг ойлгох боломжгүй гуйлагчин заяатай монгол хүн бурханы муу бүтээгдэхүүн юм уу
estoi neg nyd ni neegdsen hynii unzugnuus bichij dee. mongol hynd hyniig hyn talaas ni bodoh setgel dytdag ychraas hugjihgyi bgaa yumaa. deed tyshmedeesee eheleed yhana tyngechine, zeelne, unuuduriin mungu olj bval ireedyi hamaagyi gedeg setgehyitei hymyys yaj hugjih ve dee.
Yostoi zuv yum bichsen b.na. Yadag 1 nuur ylaahargui bie zasah gazruudtai bolchihvol....
Хятадыг л дууриаж байхгүй юу даа. Ерөнхийлөгч нэг хуралд очиход нь бүх төлөөлөгч нарт өөрийнхөө үндэсний хантааз өгсөн биз дээ. Бүгдээрээ өмсч зургаа авахуулаад, тэрийг л дуурайж байхгүй юу хэзээ байтлаа өөрсдөө шинэ юм сэтгэдэг байлаа.
Байнга боловсон 00-д бие засдаг хүмүүсийг агаарт бие засуулж байгалийн нэг бүтээгдэхүүн болохыг нь мэдрүүлдэг хөрсөө бохирдуулдаггүй боловсон үйлчилгээтэй газар Монголоос өөр цөөн байх. Ер нь Ганзориг ах бас л өөрийн өнцөгөөс бичсэн байна.
ганзориг үнэхээх мундаг залуу юмаа ийм олон залуучууд байвал Монгол улс хөгжинө дөө.
GOOGLE: ЧАНАРЫН ПОЗИТИВ ӨӨРЧЛӨЛТ БУЮУ ШИНЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ /ХҮМҮҮНЛЭГИЙН ТЕХНОЛОГИЙН АЛТАН ТҮЛХҮҮР ТАЙЛАЛ., ХӨТӨЛБӨР/ НЕОПАРАДИГМ
Ирээдүйд эх орны минь Ерөнхийлөгч баймаар мундаг залуу.Та чадна аа.