Мэдлэг бол боловсролоос том ойлголт билээ. Боловсрол бол сургуулийн орчинд олж авсан мэдлэг юм. Мэдлэгийг хүн насан туршдаа сургуулиас боловсрол хэлбэрээр, харин амьдралаас туршлага хэлбэрээр олж авч байдаг.
Би дээхнэ нэгэн их сургуулийн төгсөлтийн шалгалтын комисст сууж билээ. Харамсалтай нь ихэнх оюутнууд билетийнхээ хариуг зүгээр л цээжилсэн байв. Мэдлэгтэй биш, харин мэдээллийг цээжилсэн байлаа. Дөрвөн жил сураад мэргэжил эзэмшсэн нэртэй боловч мэдлэггүй гарч байна гэсэн үг. Эргэж санахад би ч гэсэн сурагч байхдаа тийм л байж.
Оюутолгой төслийг ямар хэлбэрээр явуулах хэрэгтэй вэ? Энэ асуултыг хариуг мэдлэгтэй хүн л хариулна. Харин мэдлэггүй хүн зүгээр л мэдээлэл дээр үндэслэж сэтгэл хөдлөл гаргана. Аль нэг улстөрч маш хар дүр зураг будаж харуулбал сэтгэл хөдлөл үүсээд дагана. Эсрэгээр сайн талаас нь их пи-ар хийж чадвал мөн л эерэг сэтгэл хөдлөл үүснэ.
Мэдлэггүй хүн амьдралаа сэтгэл хөдлөлд захируулна. Харамсалтай нь сэтгэл хөдлөл өөрөө хамгийн сүүлд авсан мэдээлэл дээр л үндэслэнэ. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр явах тутам туршлага үүснэ. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөгөөд явуулсны дараа эдийн засаг ямар байдалд орж байгааг бид хэдэн жил харж мэдэрсний дараа л сая туршлага дээр суурилсан мэдлэг үүсч байна. Тийм ч учраас агуйд удирдагч нь хөгшин хүн байдаг байв. Мэдлэгийг залуу насанд хүчээр бий болгохгүй бол яваандаа сэтгэл хөдлөлүүдийн алдаа нь туршлага маягаар хуримтлагдсаар хөгшин болоход мэдлэгтэй болдог байна.
Монгол Улсад улс орныг чөлөөт зах зээлийн орчинд хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэг алга. Учир нь туршлага алга. Настай хүмүүс нь Оюутолгой, шадаадын хөрөнгө оруулалт гэх мэтийг яг залуучуудтайгаа адил анх удаа л үзэж, сонсож байна. Яагаад гэвэл бид 25 жилийн өмнө өөр системээс гэнэт чөлөөт зах зээлт системд шилжсэн шүү дээ.
Тийм ч учраас сэтгэл хөдлөл бол геометрээр авч үзвэл хавтгайд орших бүдүүлэг мэдлэг юм.
Тухайлбал ШУДАРГА гэж ойлголтыг авч үзье. Хүн гэж амьтан шудрагын талаар мэдлэгтэй байх ёстой. Гэтэл шударга гэдэг "зөв байхыг хэлнэ." гэж 2D буюу 2 хэмжээст хавтгай дээр тодорхойлчихоор тийм энгийн мэдлэг мөн үү.
Пифагорын теором бол хоёр хэмжээст мэдлэг байна. Гурвалжны бага хоёр талын квадратын нийлбэр их талын квадраттай тэнцэнэ гээд бид хавтгай цаасан дээр, шугаман өгүүлбэрээр буюу 2 хэмжигдэхүүнээр тодорхойлчиход хэн ч ойлгоно.
Шударга гэж юу вэ.
Энэ шударгын тухай мэдлэгийг 10 жилийн сурагчид хэрхэн бид заах вэ. "Төмөр ба Түүний нөхөд" зохиол яах гэж гарсан юм бэ. Учир нь шударга гэдэг бол өөрөө 3D хэмжээс, огторгуйн биет, маш комплекс мэдлэг юм. Хүүхдэдээ шударгын талаар яриад ойлгуулах гээд үз. Ном уншуулаад үз. Хангалтгүй л байх болов уу.
Өөрийн биеэр үлгэрлэж үзүүлэх, өөрийнх нь арьс маханд мэдрүүлэх гээд олон зүйл хийх хэрэгтэй болох байх даа.
ШУДАРГА бол 3D мэдлэг юм.
Бидний тархи 3D бүтэцтэй. Тийм учраас бидний тархи 3D буюу 3 хэмжээст огторгуйд сэтгэдэг. Бидний сэтгэлгээ гурван хэмжээстэй. Тийм байхад бид гурван хэмжээстэй ШУДАРГЫН талаарх мэдлэгийг яаж 2D хэмжээс дээр суурилсан боловсролын системээр дамжуулж олгох болж байна?
Дан ном уншуулаад, ангид модон сандал дээр суулгаад хүүхдүүдээ ШУДАРГА хүмүүс болгох гээд үз. Бүтэхгүй л болов уу. Тэд логарифм яаж хувиргах тухай, дэлхий 5 тивтэй байдаг тухай 2D мэдлэгүүдийг бол аваад л гарч ирэх байх. Харин хамгийн чухал 3D мэдлэгүүд яах вэ.
Хүн боловсролын системд баахан цаг алдаж алдаж амьдрал дээр гарч ирээд 3D мэдлэгүүдийг туршлага маягаар бага багаар олж авч эхэлдэг. ШУДАРГА бол 3D учраас эхлээд нэг өнцгөөс нь харна, дараа нь тойруулж хараагүй өнцгөөсөө хараад гайхна. Хүрч үзнэ. Өргөж үзнэ. Ингэсээр яваад насан эцэслэх үедээ л 80 хувийг нь ойлгож чадвал их юм. (би ч бас) Ийм л учраас ФИЛОСОФИ дээр суурилсан цоо шинэ, дэлхийд байхгүй боловсролын системтэй болох тухай би ярьж байгаа.
Яахав хүмүүс 2D мэдлэгээс эхлээд ямартай ч 3D мэдлэг хүртэл явдаг юм биз.
Тэгвэл 4D мэдлэгийн тухай яах билээ?
Чингис хааныг бодож үзье. Би дээр хэлсэн. Хөгшрөх тусам хүмүүс 3D мэдлэгтэй болдог юмаа гэж. Сонирхолтой нь Чингис хаан хар залуудаа л 3D мэдлэгтэй болсон байв. Бүүр тэр нь 4D байсан шиг санагддаг. Стив Жобс, Чингис хаан, Будда, Ганди зэрэг мэдлэгийг амьдралын эрхээр алгуур биш харин араас нь хөөцөлдөж, залуу насандаа дараагийн хэмжүүрт нь хүрч чадсан хүмүүс зөндөө л байдаг. Тэгвэл 4D мэдлэг гэж юу вэ. Дөрвөн хэмжээст мэдлэг гэдэг нь ЦАГ ХУГАЦААНЫ хэмжүүрийг өөртөө нэмсэн мэдлэг юм. Өнгөрсөн, Одоо, Ирээдүйг нэгэн дор багтаасан, аль ч цаг үед үнэн байх мэдлэг гэсэн үг.
ШУДАРГА гэдэг ойлголтыг орон зайн аль ч үед үнэн байхаар 3D хэмжээст тодорхойлсон бол одоо цаг хугацааны аль ч үед үнэн байхаар тодорхойлно гэсэн үг. Тийм ойлгож ядаад байх зүйл биш. Хүн төрөлхтөн мэдлэгийн 4D төвшинд хүрэхээр цаг ямагт л тэмүүлж ирсэн нь харагддаг.
Хамгийн энгийн жишээ хэлэхэд КОМПАНИ байна.
Алсын хараа (Vision), Эрхэмсэг оршихуй (Mission), Үнэт зүйлс (Values) зэрэг нь тухайн компанийн Өнгөрсөн, Одоо, Ирээдүйг нэгэн зэрэг үнэн тодорхойлж, тэр компанийн талаар зөв мэдлэг бий болгох зорилготой л ойлголтууд юм. Хүн боловсролын систем, амьдралын хар туршлагаар яваад 200 жилд ч олохгүй 4D мэдлэгийг 20 настайдаа олж болно. Тэгэхийн тулд хүн философич байх хэрэгтэй болдог.
Дэлхийн агуу том нээлтүүд хийсэн эрдэмтэд бүгд Философичид байдагт гайхах зүйлгүй. Кант, Ньютон, Адам Смит гээд бүгдийг нь нэрлэж болно. Бидний тархи 3 хэмжээстэй бөгөөд 4 дэх хэмжээс буюу цаг хугацааг төсөөлөлдөө бий болгож чадах боловч 5 дах хэмжээс гэж бас бий. Уг нь бол бидний тархины суурь бүтэц нь 5 хэмжээстэй боловч бид 3 хэмжээс дээр л ажилладаг.
Цөмийн физик буюу Квант физик нь атомоос цааш бүтэц буюу ертөнцийн бодис, юмс үзэгдлийн хамгийн суурь бүтцийг судладаг. Одоогийн байдлаар физикч нарын хамгийн зөв болов уу гэж бодож байгаа нь дээрх зураг буюу Стандарт модел юм. Стандарт модел нь зөвхөн бодисийг тайлбарлаад зогсохгүй ертөнцийг өөрийг нь тэр чигт нь - энергийг, таталцалыг тайлбарлах гэж оролддог.
Бидний мэдэх электроноос авахуулаад нийт 16 бодислог/долгиолог нэгжүүдийн харилцан үйлчлэлээс ертөнц тогтдог гэж "таамагладаг". Өөрөөр хэлбэл бид ертөнцийн бодислог тал нь молекул, атомоос тогтож байгааг баттай мэдэх боловч түүнээс цааш тун боломжийн таамаглалтай л сууцгааж байгаа гэж хэлж болно.
Квант эрдэмтдийн тайлж чадахгүй байгаа гол нууц нь Таталцал/Татах хүч юм. Энэ бол ертөнцийн тав дахь хэмжээс гэж хэлж болно. Эсвэл зураг дээрх 16 нэгжийн харилцан үйлчлэл нь тавдах хэмжээс гэж хэлж ч бас болно. Харамсалтай нь Стандарт Модел Таталцалыг тайлбарлаж чадахгүй байна.
Яагаад бид одоо болтол ертөнцийн сууриа нээж чадаагүй явна вэ. Яагаад гэвэл бидний тархи 3 ба 4 хэмжээс дээр л сэтгэж чадна. 5 дахь хэмжээс дээр сэтгэж чадахгүй байгаа юм.
Ер нь чадах уу? Мэдэхгүй.
Миний мэдэж байгаа цорын ганц зүйл бол бид дэлхийд тэргүүлэгч байр сууриа эргүүлэн олж авъя л гэж бодож байгаа бол Философи дээр суурилсан цоо шинэ Боловсролын системд шилжиж 3 ба 4-р хэмжээс дээр сэтгэдэг хүүхдүүдийг бэлтгэж гаргах хэрэгтэй.
Өлзийбаярын Ганзориг
Сэтгэгдэл(12)
Zuv medeelel bna. bayarlalaa
Bayar hurgei. Tsaash no sain sudalj heregjuuleh talaar bodoh heregtei sedev.
Kvant fizik saykhan sudalj olson medeelel ni ertnii enethegiin dharmakitri gedeg erdemten 1-r zuund aildaj baisan. Burhanii shashind 5d-iin talaar ih saikhan tailbarlasan baidag. Odoo delkhiin olon erdemted buddhagiin aildvaruudiig sudalj baina.Batalj chadaagui baigaa zuil ni khoid urd turul bolood baigaa yum. Tsaash ni sain sudlaarai.
Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр Энэ эр 1990-ээд оний эхэн үе хүртэл шоронд сууж байгаад суллагдсан боловч наранд гарч ирсэн хойноо шоронгий гаж зуршилаа мартаж чадалгүү байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж Төмөр Замийн Гурван Угсармал буюу Богд Аар хорооллийн хажуу талын 48-р байранд бөөн асуудал үүсгэжолон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэн маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүү энэ хавийн залууухан хөвгүүдийг татаж чангаасаар байдаг сурагтайГадаад зүс царай нь бүдүүн махдаг биетэй, намхан нуруутай, үсгүй мулзан толгойтой. Хар өнгийн РАВ-4 машинийг ланд 200 машинтай сольж унадаг энэ нөхөрөөс энэ хавийн эцэг эхчүүд хөвгүүдээ хол байлгахад буруудах зүйлгүй
Хүүхдийн ер нь хүмсийн философи сэтгэлгээг хөгжүүлэх талаар тун сайхан энгийн тайлбарлажээ. Энэ манай сонгодог боловсролийн системийн гол дутагдалтай тал даа, юуны өмнө багшид биш оюутан сурагчдад төвлөрсөн сургалтын системээс болгон өөрчлөхөөс эхлэх болов уу
Европын Америкийнx бол өшөө илүү энэ талаараа манайхаас хол тасарсныг юуны өмнө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
yarj bchihees tsaashgvi l amitan bna
Юун сүртэй тэдэн D энэ тэр гээд сүржигнээд байгаа юм бэ?
Зүгээр л ерөнхий боловсролын сургуулийн программыг хуучин социализмын үеийнхээр л болгочихвол барав. Тэр үед бид 10 жилийн сургуульд физик, хими, математик, түүх, байгалийн шинжлэл, нийгмийн ухаан (фолософи) хэл, уран зохиол гээд л ерөнхий эрдмийн өргөн мэдлэг олж авдаг байсан. Энэ нөхрийн тэр хэлээд байгаа философийн сэтгэхүй гэдэг чинь нөгөө нэг муулаад байгаа социализмын боловсролын системд байсан л зүйл. Хаа очиж тэр социализмын үеийн ерөнхий боловсрол нь өнөөгийн аль ч өндөр хөгжилтэй (англи, америк гэх мэт) орны ерөнхий боловсролын программаас хамаагүй илүү өргөн мэдлэг олгодог байсан юм шүү. Тийм ч учраас бидний үеийнхэн дэлхийн аль ч оронд очсон тухайн орны иргэдээс ерөнхий эрдэм, боловсрол, сэтгэн бодох чадвараараа хамаагүй илүү байдгийг би мянгантай баталж чадна. Харин манай монголчууд тухайн орныхоо хэлийг сайн мэдэхгүйгээсээ болоод үүнийг сайн мэдэрдэггүй байж магадгүй. Бид өнөөдөр өндөр хөгжилтэй капиталист орнуудыг хэт шүтэн биширч, сармагчин шиг дуурайн тэдний бүх зүйлийг хуулбарлах гэж оролдож байна. Гэтэл тэр капитализмын хөгжил гэдэг нь мухардалд орчихоод байгааг олж харахгүй. Түүний шалтгааныг тодорхойлж чадахгүй байж янз бүрийн олон D-гийн мэдлэг гэж номчирхох хэрэггүй. Бидэнд капитализм, социализм хоёрын дундуур нь явах ёстой нийгмийн шинэ онол хэрэгтэй болоод байна. Энэ талаар яривал барагдахгүй бөгөөд зөвхөн боловсролын хувьд бол Монгол улс социализмын үес хэдэн алхам хойш ухарсан болно. Үүнийг өнөөгийн залуус мэдэхгүй. Энэ асуудлыг техник, технологийн хөгжилтэй хутгаж болохгүй. Зүгээр л өнөөгийн залуу үеийнхэний математик сэтгэлгээ, гүн ухаан, танин мэдэхүйн төвшин, түүх, соёл, утга зохиолын мэдлэг хэр хэмжээнд байгаа нь чухал. Компютер ашиглах чадвар бол яах вэ цаг үеийн хөгжил дэвшлээ дагасан байх ёстой л зүйл. Өнөөгийн сошиал ертөнц гэдэг мэдээлэл авах гайхалтай талбар боловч баталгаагүй хуурамч мэдээлэл чөлөөтэй тарах бүрэн боломжтой тул хүмүүсийг төөрөгдөлд оруулах муу талтай байж болох юм. Гэхдээ яах вэ? Хүмүүс үнэн, худал, хар, цагааныг сайн ялгах чадвартай болно биз дээ...
ХОЛБООТОЙ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ: ШИНЭ ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗУРАГ... МЕТА ОНОЛ... НЕОПАРАДИГМ
Холбоотой мэдлэг, мэдээлэл: Неопарадигм... Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга...
дэмжиж байна