Саяхандаа, Монгол хэлний тухай хууль баталцгаасан. Тэгээд тэр хуулинд нь ийм нэг заалт байдаг юм.
6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно.
Ер нь бол 5-р ангиас өмнө гадаад хэл заахгүй шүү, тусгай зөвшөөрөлгүй бол, гэсэн логиктой заалт юм л даа. Энэ логикийн цаана нь эх хэлээ хадгалж үлдэх гэсэн мэдлэггүй, гэнэхэн санаа байгаа юм.
Харамсалтай нь эдийн засгийн болон өрсөлдөх чадвар, цаашлаад монгол хүний потенциалыг олж харсангүй. Философийн хувьд ч тэр асар том алдаатай сэтгэжээ. Алийн болгон ингэж мэдлэггүй хүмүүс, гэнэн, нэг сонсоход зөв ч юм шиг, нөгөө бодлын буруу ч юм шиг бодрол дээрээ үндэслэн энэ улсыг хөтлөх вэ дээ.
Дэлхийн Эдийн Засгийн форумын вэбсайт дээр саяхан дараах нийтлэл гарчээ. "Хоёр хэл сурах нь Тархины физик бүтцийг өөрчилж, сэтгэн бодох чадварыг дээшлүүлж, элдэв өвчлөлд өртөх магадлалыг бууруулж байгаа нь бидний судалгаагаар нотлогдлоо" Christos Pliatsikas is a Lecturer in Cognitive Psychology at University of Kent.
Мөн орчин үеийн шинжлэх ухаанд хүний тархи 20 нас хүрээд шинэ зүйл хүлээж авах чадвар нь айхтар саардаг тухай нотолж буй. За шинжлэх ухаанд итгэдэггүй өөр зүйл шүтдэг хүмүүст энэ ч сонин байв л гэж. Харин дээрх ухвар мөчид хуулийн заалт нь философийн хувьд ноцтой үр дагавартай. Тухайлбал 5-р анги хүртлээ Монгол хэлнээс өөр хэл сурч болохгүй гэдэг санаа нь цаанаа Монгол хүүхдийн оюун ухааны чадамж нь нэгээс илүү хэл сурах боломжгүй гэсэн логикийг агуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхий даяараа 10 настайдаа 5, 6 хэлээр ярьж сурч болоод байгаа энэ эрин үед монгол хүүхдийн оюуны чадамжийг ингэж өчүүхнээр гутаасан хэрэг. Үүнийгээ өөрсдийн хамаатан садны Америкт амьдардаг эсвэл Орос сургууль төгссөн монгол хэл ч үгүй, англи хэл ч үгүй болсон хүүхдүүдээр жишээ татаж зөвтгөдөг. Энэ зөв үү.
Тэр хүүхдүүдэд монгол хэлийг нь англи хэлтэй нь зөв хослуулж заасан бол тийм болох байсан гэж үү. Нэг хойшоо суугаад бодооч. Бодит байдал чиний харж байгаа шиг гэж үү. Бас нөгөө талаас дунд сургуулийн багш нар тэртэй тэргүй одоо 5-р анги хүртэл гадаад хэл заадаггүй ш дээ. Тийм байхад Ганзориг чи юундаа сүржигнэнэ вэ гэж хэлдэг. Үнэн, харин тийм учраас Монгол Улс дэлхийд мэдлэг боловсролоороо 100-с хойгуур байранд жагсаж байгаа юм. Тэгэж гадаад хэл сурах явдлыг нь хойшлуулж ирсэн, одоо бүүр хуульчлаад өгчихөөр монгол хүн үүрд дэлхийд хойгуур явахыг нь Монгол УИХ-н гишүүд бататгаж өгч байгаа юм.
Би харин энд өөр юм яриад байна. 5-р анги гэхдээ 2, 12 төгсөхдөө 3 хэлтэй хүмүүс төгсгөж байж бид дэлхийд өрсөлдөх тухай ярина. Монгол хүн дэлхийд өрсөлдөж чадна. 800 жилийн өмнө Монгол хүн дэлхийд өрсөлдөж чадсан. Харин одоо Монгол хэл дээр ямар ч мэдлэг алга байна. Тэр мэдлэгийг гадаад хэлээр олж авах асуудлын тухай би ярьж байна. Монгол үндэстэн мандан бадрахын учир шалтгаан нь монгол хүний толгой доторх мэдлэг байх болохоос биш толгой доторх монгол бичиг нь биш. Тэгээд ч тэр бичиг чинь өөрөө харийн гаралтай юм. Монгол бичгээр хэчнээн мэдлэг, оюун ухаан дэлхийд байгааг бод.
Сэтгэгдэл(24)
chi ih hurald devshih gee yu, sonin deer l yum bicheed baidag bolj
Өлзийбаяр ганхуяг сөнтүгэй.
Ганзориг худлаа бичиж бн.Эрдэмтэдийн судалгаагаар хүүхэдүүдийн оюун ухааны хөгжил-чиглэл 2 хэсэг болож хуваагддаг бөгөөд нэг хэсэг хүүхэдүүд мэдээлэлийг цэгцтэй аваж авсан мэдээлэлээ логикоор сэтгэдэг математик,комьпютер-программ,нягтлан бодох,санхүү,физик,хими,инженерийн мэдлэгтэй(үүн дотор өндөр ур чадвартай ажилчид ч багтана) болж хөгждөг бол нөгөө нэг хэсэг хүүхэдүүд мэдээлэлийг нилээн замбараагүй аваад сурчихдаг,авсан мэдээлэлээ ихэнхийг буцаагаад цэгцтэй санадаггүй,логиктой дүгнэдэггүй.Тэд урлаг,утга зохиолд их амжилтанд хүрдэг.Яагаад гэвэл урлаг утга зохиолыг бүтээхдээ логиктой цэгцтэй бодвол сонирхолтой,бусдаас тод ялгарсан бүтээл бүтээж чаддаггүй .Гэхдээ ингэж сэтгээд сурчихсан хүүхэдүүд урлаг утга зохиолоос бусад салбарт тун амжилт муутай бг.Эцсийн эцэст тэдний ихэнхи нийгэмийн доод анги болож ур чадвар муутай ажилчидийн эгнээг дүүргэдэг.Эсвэл орон тоо бөглөсөн албан тушаалтан-цагаан захтан л болдог.Багаасаа нь олон гадаад хэл заалгасан хүүхэдүүдийн мэдээлэлийг цэгцтэй аваж буцаад санахдаа ч цэгцтэй эргэн санах чадвар,эргэн санасан мэдээлэлээ логиктой задлан дүгнэх чадвар нь хамаагүй муу хөгжидөг болохыг эрдэмтэд тогтоосон.Ер нь сод алдартай эрдэмтэдийн дунд гадаад хэлгүй нь олонхи.Цөөнхи нь ганцхан гадаад хэлийг мэрэгжлийнхээ хэмжээнд л сурсан бг.Ер нь хүүхэдийг багаас нь хэлний хичээлээр шахвал бусад хичээлүүдийг муу сурна.Үүний тод жишээ бол Хятад,Япон улсууд физик,хими,инженерийн ухаануудыг хөгжүүлэх гэж маш их хөрөнгө зарцуулдаг боловч зарцуулж бгаа асар их хөрөнгөтэй нь харицуулахад эрдэмтэдийнх нь гаргаж бгаа нээлтүүд чамлагдахаар бг.Ялангуяа хүний тархи хамгийн сайн ажилладаг 30-аас доош насны залуучуудынх нь гаргасан нээлтүүдийн тоо Америк,Европ,Оросынхоос хамаагүй цөөхөн.Яагаад гэвэл Япон,Хятад залуучууд бага,дунд,ахлах сургуулиудадаа олон арван мянган ханз үсэг цээжилэх гээд оюун ухааныхаа потенциалыг ашиглачихсан бг юм.
Ер нь хүний тархи ч гэсэн бас хэмжээтэй сав бөгөөд ажил амьдралд хэрэггүй мэдээлэлийг дэндүү ихээр аваад тархиа дүүргэчихвэл мэдээлэлийг цээжилэх,эргэн санах хурд багасаж мэдээлэл дээрээ үндэслэж логиктой цэгцтэй зөв анализ дүгнэлт хийх чадвар муудна
gadaad hel zaavl surah yostoi n zov gehdee tavdugar angias n ih sainangli hel zaah hergtei bas mongol bichgiigmuushaagadhereggui dee ene huuhed chi hel shinjleliin hunbish uchraas ene taar sain medehgui bn aa olziibayaraa
ogt gadad hel medehgui bj bgaad tom bolood mash sain sursan humuus olon l bdag gehde tavdugaar angias n zaah ehled chanrtaihn surgah hergtei mongol uls kooni oron bish uchir zaavlbuh huhdee angliar yariulh gedhereggui chi baruunig l utgagui shutesn huhed bnaa olziibyra
Зөв асуудал хөндөж байгаа танд баярлалаа, өнөөдөр Монгол хэл дээр мэдлэгийн үг тийм ч зөвөөр орчуулагдаагүйгээс гадна утгын олон алдаа байгаа болхоор эхний үед гадаад хэлээр зөв мэдлэг олж авах хэрэгтэй нь үнэн. Гадаад хэл дундаа бас үнэн мэдлэгийг өгч чадах хэл юу билээ гэдгийг асуух цаг болжээ.
ganzorig novshoo,gej de
Зөв ш тээ. Хэлийг багаасаа л сурч байж сайн сурна. Тэр хуулийн заалт боловсруулсан хүмүүс өөрсдөө хэл сурч үзээгүй л хүмүүс байгаа. Бо яаманд жишээ нь сайн Англи хэлтэй хүн байхгүй. Боловсрол сайтай ч хүн авахаа байсан ш тээ. Бодлогоор л тийм болж байгаа гэж ойлгодог.
энэ амьдрал мэдэхгүи энэ нөхөр шиг хүмүүс монголыг сөнөөх гэж баина.өөрсдиигөө юу гэж боддог юм болоо. хиих юмаа олж ядсан дураакуудаар хотын ариутгах төхөөрөмжииг цэвэрлүүл.
HEL MAL OYUNII TERRORIST BOL NOGOO ILJIG BAABAR MON MONGOLIIN NEG NOMERIIN DAISAN MONGOLIIG ILT UGUI HIIH GESEN TERRORIST
Хүн бүр л боловсролыг мэдэгч болж дээ
mash zuv yum bichsen bna, europa-d dund surguuliin 2,3-r angias ehleed l english frants geed ordog getel manaid ih surguulid zaasan boldog baih daa, Mongoloos ih emch mergejiltei hun dadlagaar gadaadad ireed english yarij chadahgui bgaad ni uneheer ichdeg shuu
mash zub .ardin huuhdig gadaad hel sugahgui gesen ug.mulguu bodlogo.Kazgastni erunhiilegch uneheer holiig harj baina.
Hol hutsdaa
Bi zub sanaa debshuuljee l gene. Neg taliig barisan zahialgatai zuil bainga bichij namchirhaj baigaag zahialgaar bichdeg tsalin abdag nobshuud bainga uguosgeh yum ta nariin bichsen setgegdliig unshihaar medegdeh yumdaa
Bolq
Darga naryn huuhduud huviin surguulid surdag tul tedend yamar ch padgui.
Bi-lingual bolgoj bolqmu
Европд 2-3хэл зэрэг багаасаа узэх нь боломжтой. Учир нь нэг соел нэг гарал уусэл адил бутэцтэй хэл. Англи франц герман гэх мэт. Хэл гэдэг хуний сэтгэх арга зам бусдаас ялгарах онцлог тул бага насны хуухдэд гадаад хэл заахдаа болгоомжтой байх хэрэгтэй
лайк
13 нас хүртэл нь зөвхөн монгол хэл заах хэрэгтэй. Манай улс хүн цөөтэй, европийн улс биш
EDIIN ZASAGCH HUNII NEG ALDAAN TODORHOI NEG RAM TEOROM DOTOR SETGEED BAIDAG. UNEN HEREGTEE GANZORIG TOLGOI MUUTAI MEDLEG MUUTAI ZYGER NEG EDIIN ZASAGCH EBANK SANHUUGIIN SISTEMDEE MEDLEG SAIN BAIJ BOLNO. XARIN UUR NIIGMIIN TALAAR YARIHAARAA AVAH YUM BAIHGYI YUM BICHIJ YARIDAGAA MEDDEG BOLOVUU. UHAARAASAA UULN ORCHIN YEIIN ZALUU HUN. ANLGICHUUD HEDEN NASANDAA GERMANUUD HEDEN NASANDAA GADAAD HEL SURDAGIIG MEDEHU. TED EHLEED TSEVER ANLGI HUN TSVER GERMAN HUN BIIE BOLGODOG YUM. BAIGALIIN JAM YSONII HUULI TUVLURUL HUCHNII HUULIIN TALAAR HICHEEL OROLTOI BISH CHI PHILOSOPHICH BISH UCHIR ENIIG OILGOHGYI EE. YERN EDIIN ZASAGCH NAR BAIGALIIN HUULI PHILOSOPIIN TALAAR YER OILGDODOGGYI YUM IHENHN. - BAS CHAMD AGUU ALDAA B.NA.TERN CHI SUSEG BISHREL YOS SURTAHUUN UHAMSRIIN ZYI TOGTLIIG YZEN YADDAG ESVEL OILGODODGGYI UCHIR HULEEN ZUVSHUURDUGGYI BOLOLTOI -EUROPUUD SUSEG BICHRELTEI GUN GUNJGII BURHANII SHINJLEH UHAANII OLOLT ZYI TOGTLIIG OILGOH GEJ HICHEEDEG MURDDUG TUL EMH TSEGTSEI SUURTAI HUGJIJ BAIGAA YUM CHAM SHIG SHINJEH UHAAN GEJ GANTS ZYILIIG TAHIN SHUTSEN MATERIALLAG NUHDUUD UHAMSRIIN ZYI TOGTLIIG OILGOHGYI CHI OLON JIL IIM TENEG YUM BICHIJ BAIGAAGAA OILGODOGUU -UNUUDUR MANAI ZALUUS EUROPUUD SHIG SUSUEG BICHRELGYI ZARCHIMGYI MURUUDULGYI ZORILGIGYI ZYGEER NIIGMIN AMITAN SHIG ANGLI AMERIKAAR ZYGEER YARISN NUHDUUDEER DUURLEE UNE TSENE BAIHGYI EDGEER MALNUUD ULS ORNOO ZARAAD DUUSGALAA. ANGLI GERMAN AAS ZUV YUMIIN DUURAIL DA SARMAGCHIN MIN.
zov sanaa bn, gehdee yaagaad jhn iq muutai nohduud todrood bn aa byambasaihan ene geed l