Стив Жобс Монголд төрсөн байна гээд бодоод үз. Юу болох бол. Мань эр Америкт хийсэн зүйлүүдээ давтаж хийж чадах байсан болов уу. Tesla, Space X, Hyperloop, Paypal зэрэг олон төслөөрөө алдартай Элон Маскийг авч үзье. Өмнөд Африкийн иргэн. Цэрэгт явахаас зугтаж Канад гарсан. Дараа нь Америкт ирсэн. Тэгээд гайхамшиг тохиолдож эхэлсэн.
Жишээ нь Өмнөд Африк баагий 20 гаруйхан насандаа Америкийн төлбөр тооцооны асар хүчтэй, туршлагатай системийг ганц алхаад урд нь гарсан. Үүнийг л disruptive innovation буюу баригдмал, хүн бүр хүлээн зөвшөөрсөн системээс илүү гарч гарах сэтгэлгээ гэнэ. Бас жишээ нь Өмнөд Африк баагий дэлхийн хамгийн мундаг НАСА-д пуужин нийлүүлж байна. Бас жишээ нь түүний бүтээсэн бүтэн электрон машин нь 100 км/ц-г ердөө 2.8 секундэд авч байна. Энэ бол 1 сая шахам долларын үнэтэй дотоод шаталтат спорт машинуудын гаргадаг үзүүлэлт л дээ. 100 жил хөгжиж ирсэн дотоод шаталтат хөдөлгүүр, феррари, порше, ламборгиниг нэг алхаад л урьд нь гарч байгаа нь тэр.
Мань эр Өмнөд Африктаа байсан бол энэ бүгдийг хийж чадах байсан болов уу. Сүүлийн үед алдаршаад байгаа Пикетти, Капитал номондоо дэлхийн улс гүрнүүдийн баян хоосны ялгаа түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг сүүлийн 250 жилийн хугацаанд дата цуглуулж судлаж үзсэн. Өмнө нь ийм өргөн цар хүрээтэй бүтээл гарч байсангүй. Мань эрийн дүгнэлтээр баян хоосны ялгааг багасгадаг гол хүчин зүйл нь боловсрол, ур чадвар. Машин гэж яг ямар машин бэ. Тесла шиг үү, порше шиг үү. Эсвэл приус үү.
Яг үүнтэй адил Пикетти боловсрол, ур чадвар гэж яг ямар боловсрол, ур чадвар вэ гэдгээ хэлсэнгүй. Аргагүй мань эр эдийн засагч болохоос биш философич эсвэл психологич биш юм чинь. Бид дэлхийд байхгүй disruptive боловсролын системтэй болох ёстой. Яг paypal шиг, эсвэл Ливан цагаачийн хүү Стив Жобсын iphone шиг. Стив Жобс шиг, Элон Маск шиг нөхдүүд төрөн гарах магадлал нь Нью Йоркийн эсвэл Лондонгийн боловсролын системтэй харьцуулахад маш өндөр тийм системтэй болох тухай би ярьж байна. Яг л Америкийн аварга том банкууд paypal-н орон зайг огт олж харахгүй улирсан баларсантайгаа зууралдаж байсантай ижил. Оксфордын боловсролын системийг бид дунд сургуулиуддаа хуулахгүй ээ. Найзууд аа. Тэгэж инноваци хийдэггүй. Тэгэж урд нь гардаггүй юм. Араас нь явж урд нь гардаг тийм зарчим дэлхийд хаана байна.
Стив Жобс өнөөгийн Монголд төрлөө гэж бодъё. Мань эр чадах уу. Чадахгүй. Юу дутуу байна. Түүнээс хэдүүлээ эхэлцгээе. Нэгдүгээрт мань эрд чадвартай, бүтээмжтэй боловсон хүчин олдохгүй. Түүнээс эхэлнэ. Пикеттгийн хэлсэнтэй адил. Гэхдээ энэ дангаараа хангалтгүй. Мань эрд санхүүжилт хэрэгтэй. Баялагийн төвлөрөлийн гурван парадигм. Баялаг төвлөрөх нь буруу юм уу. Үгүй зөв. Бодоод үз. Монгол Улсын жилийн орлого бүх иргэнд тэгш хуваагддаг байлаа гэж бодъё. Тэгвэл баялаг хүчгүйднэ. Нэг аятайхан том үйлдвэр байгуулчих мөнгөний төвлөрөл хэрэгтэй.
Нэг сургууль байгуулах, нэг судлагаа хийхэд төвлөрөл хэрэгтэй. Зөвхөн баялагийн төвлөрөл би яриад байгаа юм биш. Эрх мэдлийн төвлөрөл зайлшгүй байх ёстой. Хэн нэгэн нь алс ирээдүйг харсан, том хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах ёстой. Үгүй бол бүгдээрээ багахан мөнгөөрөө луй вуттон цүнхээ аваад мөрөндөө дүүжилчихнэ. Тэгэж хөгждөггүй. Баялагийн төвлөрөл маань хүн төрөлхтний түүхэнд гурван парадигм дамжсан шиг, одоо санагдаж байна.
Нэгдүгээрт. Хүн дээр. Дээр үеийнхээр бол феодал ноёд ба худалдаачид гэсэн үг. Энэ огт яваагүй. Нэг ухаантай философич хаан төрөөд л, хүүхэд нь хог. Угаасаа манлайлал цус дамждаггүй. Нүүр царайны төстэй байдал цус дамждаг байж магадгүй. Удирдагч лав биш. Хоёрдугаарт. Компани дээр. Чухамхүү нэг хүн биш харин нэг хүний наснаас онолын хувьд урт настай компанийг хүн төрлөхтөн бодож олсноороо аймшигтай том хувьсгал хийсэн юм.
Үүнийг ойлгох хэрэгтэй. Адам Смит мундаг нээлт хийчихсэн ч юм биш. Нэр нь үл мэдэгдэх санхүүчид, бизнесмэнүүд, компанийн эзэд нээлт хийгээд, Адам Смит сургуулийнхаа цонхоор ажиглаж бичсэн хэрэг. Гэхдээ баялаг компани дээр төвлөрөх нь өөрөө бас төгс хуваарилалт биш. Тийм ч учраас Карл Маркс алдарт Капитал зохиолоо бичиж, Ленин хувьсгал хийсэн. Гэхдээ компанитай улсад зориулж бичсэн номоор тариачидтай улсад хувьсгал гарсан нь инээдтэй.
Гуравдугаарт. Зах зээл дээр. Тухайлбал санхүүгийн зах зээл дээр. Эртээд нэг бацаан Ротшилдийн гэр бүл одоо болтол дэлхийг атгаж байгаа тухай ярьж инээд хүргэж билээ. Нэг хүн дээр, эсвэл нэг компани дээр баялаг төвлөрдөг тэр цаг үе өнгөрөөд их удаж байна. 1900 орчим оны ном их уншихаар тийм дэмий балай юм бодохоос өөр аргагүй. Баялаг орчин цагт зах зээл дээр төвлөрдөг болсон. Зах зээлд нэг хүн, нэжгээд компани нөлөөлөх боломжгүй.
Чухамхүү Стив Жобс, Элон Маск хоёрт мундаг санаа, сайн боловсон хүчин байгаад санхүүгийн зах байгаагүй бол энэ хоёр юу ч хийж чадахгүй байсан юм. Үүнийг л сайтар ойлго. Санхүүгийн зах дээр баялаг төвлөрнө. Санхүүгийн зах эзэн биегүйгээр хамгийн авъяастай санаануудад баялагийг хуваарилна. Үр дүнд нь хүн төрлөхтөний амьдрал ахуйг дээшлүүлэх бүтээгдэхүүн төрнө. Тийм ч учраас Америк бол Орос эсвэл Хятадтай огт харьцуулшгүй түвшинд хүрч хөгжсөн гүрэн юм. Тэнд хазгай муруй хэлтэй Герман нөхөр хамгийн том Калифорни мужийнх нь амбан захирагч хийх бол юу ч биш.
Өлзийбаярын Ганзориг
Сэтгэгдэл(16)
хэхэ, Сонин өнцөг байна.
iim hudlaa garuudiig harahaar ineed, uur hurdeg yum. Songuuli oirtood ehleheer ene met zaluus zondoo garch irne. Boloogui ee bas ali neg namiin batlah karmaandaa hiichihsen, iim hudlaa garuud ih hurliin gishuun, said esvel banknii eronhiilogch geed moroodoj yavaa. Medeelliin heregsleer jaahan yum bichsen bolj olnii tanil bolood daraa ni ih hurliin gishuun bolj avaad tendereer amidarch baigaa luivarchid zondoo baina, chi tednii l neg bainashd harvaas. Wikipedia-s oir zuuriin article unshchihsan. Dahiad helie, iim hudlaa garuud songuuli oirthoor olshrono, sonin mn ug ni ner hundee bodood jaahan ondor shaardlagatai baimaar!!!
soninsood baih yu baihavdee, Steve Jobs mongold tursun bol hezee ch apple brend bii bolohgui baisan magadgui mani er neg turiin alband ajillaad esvel neg languu tureesleed zeelee tuluhgeed yavj baih baisan biz. orchin nuhtsul gedeg bol mash chuhal mongold bol jiriin zaluus hudlulmur uhaanaaraa Steve Jobsiin amjiltiig davtah hurtel dahiad 1000 jiliin zai bn daa ene maygaaraa bol. gol n haana yamar huhtsul baidald yum hugjidugiig americiin turshlagaas haritsuulaad uz
Монголд байсан бол галзуу хүн гэж гүтгээд шоронд шидэх байсан Монголд ухаалаг авьяастай нэгнийгээ дэмжихгүй атаархаж дарахыг л бодно Бөх дуучид хамаагүй дээ
Yag tiim shuu.zaluus oor ontsgoos harj bna saihan baina
http://manaach.blogspot.com/2013/04/blog-post_30.html дээр төстэй материал байна. Манайхан зөвхөн 1 загвараас цааш явж чадаагүй бололтой.
Зах зээлд нэг хүн, нэжгээд компани нөлөөлөх боломжгүй.-> Neleeleh bolomj baij bolno. Apple, Space X
Монголд бол хар багаас нь доожоогүй, номын, гоожуур гэж дээрэлхэнэ. Том болхоор нь шизотой, номын цагаан солиотой, амьдралаас тасархай мэтээр шоглоно. Монголд булчинтай, эсвэл мөнгөтэй нэг нөхрийг тойрч салбаганадаг, бусдаар өөрөөр бодож сэтгэдэг хүмүүсийг ад үздэг нийгэм шүү дээ.
Эйнштейнээс илүү ухаантай шинжлэх ухааны хөгжлийг 200 жилээр урагшлуулж чадах суут хүн камбожид төрөөд насаараа цагаан будааны талбай дээр ажилласаар байгаад үхсэн ч юм билүү.гэтэл британид төрсөн тахир дутуу хэлгүй сандлаасаа хадаатай хүн ч оюуны чадалтай бол тэрийг бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна ш дээ.энэ бол нийгмийн хөрс суурьтай холбоотой байхаас гарцаагүй.тэрнээс биш баруунд дандаа ухаантай хүмүүс төрдөг юм биш.агуу оюунуудыг бурхан хаа сайгүй л цацаж байгаа.тэрийгээ хөгжүүлж үр шимийг нь хүртэх нь л болохоос.
Тиймээ үнэн, дэмжиж байна!
Монголчуудын бас нэг өөдгүй зан байгаа нь хэзээ хамтарч юмаа хийдэггүй. Хувь хувиа бодоод зөвхөн ганцаараа цойлох гээд байдаг. Хэзээ ч багаар ажиллаж чадахгүй, хэзээ ч шүү. Төр засаг нь ч гэсэн хэзээ ч хамтарч санаа нийлж шийдвэр гаргадаггүй. Атаархуу, хувиа бодсон, чадваргүй байж хүний үг сонсдоггүй, би л мундаг гэж бодоцгоодог, төрийн гурван өндөрлөгт гарахын тулд чамд ямар ч чадвар хэрэггүй, хэн ч монголын төрийн гурван өндөрлөгийг хийж болно, ямар ч шалгуур хэрэггүй, чи сувилагч байсан ч хамаагүй
мэдээлэл зүйн багш байх байсан
Яагаад энэ хүнийг дэмжээд бүгд гадагшаа гараад сайхан амьдрангаа улсыхаа баялгийг цөлмүүлж болохгүй гэж... Сайхан санаа байна, гадаад улсуудын орчин нь сайханшдээ, тэнд хүн болгон амжилтанд хүрч болно шүү дээ, эхлээд угаагч, шал арчигч, зөөгч гэх мэтээр явж байгаад дараа нь ерөнхийлөгч ч болчих юм билүү хах... Солиотой шаарнууд их сайхан зүйл бичиж байна гэж бодож байвал битгий горьд, орчины талаар яримаар байвал өнөөгийн нийгмийн орчинд наад бичсэн зүйл чинь буруу дүгнэлт хүмүүст хүргэнэ гэвээс зөв дүгнэлт олж долоох хүмүүс нь нэгэнт амжилтанд хүрчихсэн байгаа энэ зүйлийг чинь тоож уншихчгүй... Тийм мундаг зүйл бичмээр байгаа юм бол орчиноо мэдэрч бичиж байгаач, олон төлөвшиж яваа залуучууд эндээс Гадаад улс орон сайхан гэж харахаас, улс эх орон минь эзэнгүйтхэн гэж бодох нь хэлэхээс нь байхгүй л байх (зарим нь хэлсэн ч таг)...
eldev togloomond dyrtai huuhduudiin tusuulul.bolj l bna.
Дэлхийг хэдхэн банкны нууц эзэд атгаж байдгийг мэддэггүй гэхээр мөн ч өрөвдмөөр залуу байна. Эсвэл Баабар шиг гадны хөлсний бичээч юм уу.