Нартай сайхан өдөр, Цэрэндалай миний өрөөнд орж ирнэ. "Захирлаа, гадаадад сургуульд явахаар боллоо. Ажлаасаа яг өнөөдөр гаръя" гэнэ.
Гадаадад ямар ч сургуульд явах гээгүй. Ажлаасаа гарах тухайгаа хүмүүст хэлсэн нь жиг жуг сүүлийн 6 сар сонсогдож л байсан. Ажилдаа хандаж байгаа хандлагаас нь л аль дээр үед явчихсан нь илт байсан. "Энэ одоо намайг юу ч хардаггүй, сонсдоггүй гэж бодоод байгаа юм байх даа" гэсэн шүү дургүйцсэн бодол тархинд зурсхийнэ.
Үнэн хэрэгтээ Цэрэндалай сүүлийн 2 жил ажиллахдаа гараасаа юу ч гаргаагүй. Яавал бүтээмжээ сайжруулах зөвлөгөө зөндөө хэлсэн. Мэдээж сонсоогүй. Огт өөр, дэлхийд сүүлт од дөхөж ирсэн учраас яагаад анхаарал нь төвлөрч чадахгүй байгаа талаар шалтаг тоочоод өнгөрсөн. Ингээд сүүлийн зургаан сар менежмент муу байгаа тухай, захирлууд яагаад ажилтнуудыг огт ойлгодоггүй тухай, огт дэмждэггүй тухай баахан яриа гаргаж, зүгээр байгаа хүмүүсийг уруу татсан. Ингээд эцэст нь болох юм болдогоороо болж ажлаасаа гарах гэж буй нь энэ.
Яг үнэндээ бол мань эр компаниас гараад байгаадаа биш, харин компаниас бүтэлгүй хүн нь шахагдан гарч буй хэрэг юм.
Компани бол урлан. Ганц ч уран зураг зурдаггүй зураач урланд багтах шингэх газар үгүй. Цэрэндалайг гарсаны дараа түүний өмнөөс харамсан бодно. "You can quit as many companies as you please, but you can never quit yourself" - Хүн ажлаас зугтааж болно, гэтэл өөрөөсөө зугтааж чадахгүй шүү дээ.
Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голно гэж байхгүй. Гэтэл хүн өөрийгөө голж чадаж байна уу гэдэг нь сэтгэлзүйн маш том асуудал мөн. Өөрийгөө голж чаддаггүй хүн бол нэгэн бодлын сэтгэцийн гажигтай хүн юм. Хэзээ хүн өөрийгөө голж чадахаа больдог вэ гэхээр - амьдралд зөвхөн өгсний дараа л авах цаг ирдэг юм гэдгийг ойлгохгүй - зөвхөн авах дээрээ фокус хийх үед.
Өнөөдөр Монголд дүүрэн ийм хүмүүс байна. Тийм ч учраас Монгол улс ийм ядуу дорой байгаа юм. Түүнээс биш яг үнэндээ улстөрчдөөс болоод байгаадаа ч биш. Улс төрчид бидний гар хөлийг ирээд тушчихаагүй. Хайр дурлалд ч тэр. "Би энэ хүнд юу өгөх вэ, түүнийхээ хариуд юу авна гэж найдах вэ" гэж бодож, тийм өнцгөөс асуудалд хандаж чадахгүй л бол тэгээд л будаа. Нэг хүүхэд өнчин хоцорч байгаа нь тэр.
Амьтны паразит хүртэл өөрийн эерэг үүрэгтэй байхад хүнэн паразитад авах эерэг юм үгүй. Би юу өгөх вэ, хайртдаа, гэр бүлдээ, үр хүүхэддээ, найз нөхөддөө, хамт олондоо, компанидаа, улс орондоо гэж бодож явдаг хүний маш чухал эрхтэн нь онгойно. Тэр бол чих юм. Чих нь онгорхой хүн бүгдийг сонсоно. Хүмүүс өөрөөс нь юу хүсээд байгааг мэднэ. Тэгээд өгнө. Дүлий хүн харин нэмэргүй. Дүлий хүний хувьд хүмүүс ирээд -"Цэрэндалай, амьдрал чинь авахад биш өгөхөд оршдог юм аа. Чи залуу хүн байна менежментийн ном унш. Битгий шантар. Юм хий, бүтээ" гэж хэлэх нь огт сонсогдохгүй харин зүгээр л ам нь ангалзаад байгаа мэт харагдана.
"Өдөр яагаад ангалзаад байсан бэ, маягийн юм оройн хоолны үеэр хальтхан бодоод л мартагдана". Нэг муу компанид учраа олоод ажиллачхаж чадахгүй бол өөр юу чадах вэ дээ.
Уншигч авгай бодно -"Муухай ааштай даргатай байхад гарахгүй гээд яах юм бэ" гэж. Бид хүний нийгэмд амьдарч байна. Ууртай, уургүй олон л хүн байдаг. Бид нэгэнт нийгмийн амьтан тул ууртайгийнх нь учрыг олох чадвартай л байх ёстой. Үгүй бол бид усанд сэлж чадахгүй байж далайд үсэрснээс ялгаагүй. Ганц муухай ааштай хүний учир олж чадахгүй бол хүн гэж байгаад ч яадаг юм.
Өлзийбаярын Ганзориг
Сэтгэгдэл(16)
Yag unen
БАС ЮУН ЦЭЦЭРХЭГЧ ГАРААД ИРЭВ ЭЭ? ИНГЭЖ БАЙГААД УЛСТӨРД ОРОХ САНААТАЙ ЮУ?
Чи бас нэг ой гутам бэртэгчин!ойлготлоо уншаач! Амиа хичээсэн хар алаа!!!!!!
Ganzorig oo uuruu hariu bicij tenegtehiin, alia bzda
Ihk deed surguuliin tugsult bolohoor l iim neg tsetserhegch olshirood ireh yum daa.zuraachiin buteeliig uneleh setgehui,bolon materiallag niigmiin orchin baihgui bol 1000 zuraad buteel gargah shaardlaga baigaa ch yumuu daa.esvel uran buteelch gej ooriiguu denduu devruun setgeleer bodoj yavbal buhniig zoliosloj gants biereer horvoog tuulah heregtei.
Биеэ тоосон гэчий минь Чи Цэрэндалайгийн дуу Баасандалай жингэр бна монгол чам шиг амиа хичээсэн алцгаруудаас болж миарч бгаа бхгуй юу
Unen shu
Unen bichij.Harin uaj oilguulakh ve..
Tgeed yaj er n uls turd orohiin? Uls turd baigaa bainga l songogdoj bh yostoi um shig umnuudaas zalhahgui bn uu?
Ene huuhed shig tsaraitai hun bas hund zaanaa. Uhaantai zov yarisan humuuseer duurchee.
Эрийг буу бас Далайг буу янд гэдэг зуйр угээ сонссон уу сонссон бол сана улцайсан улаан ал минь
Таалагдлаа!!!дор бгаа бэртэгчингууд шиг чадахгуй хоосон лагаа нар хага усрээд ирэхээрээ ч ойлгохгуй шаасаар бгаад дуусна
yaaj oilguulah we, deeguur nisch ywaa hun uuruu yaaj oilgoh wee gewel zowj baij aldaj uzej baij une tsene iin mederch baij oilgonoo, gehdee ingehed bas tuluwshil humuujil heregtei. uneheer chih n bugluustei bol iim zuilsiig oilgotloo olon jil, olon olon nuuts bolomjoo aldanadaa
БИ\ЧАМАЙГ\МЭДЭХГҮЙ\ХЭН\БАЙСАН\ЮМ\ВЭ\ЦАГТАА\ЧИ\ХҮРГЭН\ДҮҮ\ЦАГААН\ТУЛХААР\СҮХБААТАР\ДҮҮРГИЙН\ЦАГДААГЫН\ДЭСЛЭГЧ\ОИУНБАТ\БАЙСАН\ОДОО\ХААНА\ХҮН\ХУУРЧ\НҮҮР\ЦАРАЙГААН\ӨӨРЧИЛӨН\ХҮМҮҮСИЙН\ТАРХИЙГ\УГААЖ\СУУНА\ВЭ\АРАЙ\ЗОХИОЛЧ\ЭСВЭЛ\ЗУРААЧ\ЭСВЭЛ\НЭВТРҮҮЛЭГЧ\ЭСВЭЛ\МЭРЭГЖЛИЙН\КАРМАЙНЫ\ХУЛГААЧ\БОЛООД\ЭРДЭНЭБАТ\АХЫНХАА\ЦАГДААГЫН\ДАРГЫНХАА\МҮНЖИНРГАНД\ЗОЧИД\БУУДАЛЫГ\ХҮМҮҮСД\НАЙР\ТАВЬЖ\БАЙГААГ\БИ\МЭДНЭ\ХӨГИЙН\ХУЛГААЧАА\ӨЛЗИЙБАЯР\ГАНЗОРИГ\ОУЮНБАТ\ГЭЭД\ЮУН\ОЛОН\НЭРИЙГ\ХАДГАЛЖ\ЯВНА\ВЭ
Маш зөв өнцгөөс зөв илэрхийлж гаргасан байна. Мэдээж олон хүн ингэж бодож байгаа байхаа тэхдээ энэ зарим сэтгэгдлийг уншихаар ямар гээч нийгэмд байна даа гэж бодох юм аа