Анх 21 настай ажилд ороод би ЛИДЕРЭЭ хайж байлаа. Үлгэр жишээ авчихмаар, намайг дагуулчих, туршлагатай хүнийг хайж байв.
Дараа нь дилерийн мэргэжлээ боломжийн эзэмших үедээ мөн л лидерээ хайсаар л байв. 25 настай банкны дэд захирал болчхоод лидерээ үргэлжлүүлэн хайсаар л байлаа.
Намайг чиглүүл чих лидерийн багт нь орж, сайн багийн гишүүн байхаар зорьж байв. Би сайн ДАГАЛДАГЧ/FOLLOWER байхаар өөрийгөө бэлтгэж байв.
Улс орныг ухаантай хүмүүс удирддаг гэж боддог байлаа. МонголБанкны ерөнхийлөгч бол хүршгүй холын зүйл байв. Хэзээ ч банкны гүйцэтгэх захирал болно гэж бодоогүй. Банкны гүйцэтгэх захирал гэдэг чинь бурхан минь- тэнгэрийн амьтан тэрүүгээр үүлэн дээр хөвж яваа харагддаг байлаа шүү дээ.
Харамсалтай нь тэр лидертэйгээ би хэзээ ч учраагүй юм. Ингээд өөрөө сэтгэл дотроо дүрсэлж, амь цөлөн дагана даа гэж ургуулан бодсоор ирсэн дүрээ өөртөө шингээж, лидер болохоор шийдсэн юм.
Гэтэл дагагч байдаггүй ээ. Дагагч болно гэхээр лидер нь байхгүй. Лидер болно гэхээр дагагч нь байхгүй. Амар эд биш бололтой. Орчин үеийн Дэлхийн боловсролын систем хүүхэд бүрийг лидер бол гэж хүмүүжүүлж байна. Харвард тэргүүтэнд баахан л лидерийн хичээл байна.
Гэтэл дагагчийн хичээл байдаггүй ээ. Ер нь 100 хүн тутамд НЭГ нь д лидер байна биз дээ. Тэгээд тэр ганцхан хүнд зориулсан боловсролын систем байгаа юм уу хаашаа юм. Нөгөө 99 нь яахав. Лидерээ олоод харчих ухамсар дутуу, лидер нь өмнө нь гарч ирчхээд байхад эргүү ухна шиг мөргөөд байдаг бол яахав.
Яаж дагах вэ гэдэг чинь яаж удирдах вэ гэдгээс дутахгүй нарийн ухаан бололтой шүү. Нууц Товчоог 15 удаа уншлаа. Хэрэв тэр өдөр Боорчи Тэмүжин дагаагүй бол Монголын эзэнт гүрэн байгуулагдахгүй байв. Хэрэв Сүбээдэй Тэмүжинд дагаагүй бол тэрээр Дэлхийн хамгийн алдартай цэргийн жанжин биш зүгээр л цаа буга маллагчаараа үлдэх байв.
Сүбээдэйн хөшөө Хятад, Европт босч байсныг сануулах юун.
Нууц Товчоог Тэмүжиний түүх гэж бүгд андуурдаг. Гэтэл Нууц товчоо тэр чигтээ хэрхэн ВИЖНтэй лидерээ хүлээн зөвшөөрч дагасан түүх байдаг билээ. Мэдээж тэр дундуур Жамуха, Алтан, Хучар, Хөхүчү бөө, Тоорил хан гээд хүмүүс-лидерүүд гарч ирснээр Тэмүжинд амаргүй л байсан байх.
Гэхдээ Тэмүжинд дагагч нар байсан учраас л тэрээр Монголын тал нутгийг нэгтгэж, өмнө нь бас дараа нь өөр ямар ч удирдагчийн хүрч чадаагүй амжилтыг үзүүлсэн билээ. Үр дүнд нь Монгол гэдэг нэр ертөнцөд цуурайтсан түүхтэй.
Стив Жобсыг Аппл компанийн ажилтнууд дагаж, фантаазыг нь бодит байдал болгохын тулд яг л Монголын жанжид шиг сэтгэл цөлөн зүтгэснээр өнөөдөр 20хон жилийн дотор 1 их наяд долларын үнэлгээтэй компани болжээ. Хэрэв манайхан шиг "энэ ч дээ, за бие амар, албан тушаалдаа тогтож үлдэхээ л бодъё" гээд сууж байсан бол Аппл яг манайхан шиг л байх байсан болов уу!
Дагагчгүй_лидер, #Лидергүй_дагагч гэдэг бол...
Мундаг_лидер гэж харагддаг залуучууд байдаг. Тэд мэдээж бүгдийн л адил улс орноо хөгжүүлнэ, болохгүй байна бүтэхгүй байна, бачимдаж байна гэж ярина. Би хэд хэдэн ийм залууст "Чи үнэхээр Тэмүжин мөн бол би Мухулай чинь болъё. Юу гэмээр байна?" гэж асуусан. Харамсалтай нь хариулт авч чадаагүй л байна одоо болтол. Дагуулж чадахгүй бол том ам гарч юу хийн!
Хэрэв үнэхээр Тэмүжин мөн юм бол Мухулайгаа олох шиг сайхан зүйл байхгүй биз ээ гэж төсөөлөх юм.
Хүний нийгэм тэр чигээрээ багийн ажиллагаа. Багт лидер, дагалдагч гэсэн хоёрхон дүр л байдаг.
Яг л банкны захирал болохын тулд эхлээд заавал теллер болох ёстой шиг. Лидер болохын тулд дагалдагчаас л эхлэх ёстой. Нууц товчоон дээр түүнийг дурайтал бичсэн бий.
Уншигч та лидерээ хайж буй дагалдагч уу, дагалдагчаа хайж буй лидер үү. Эсвэл дөнгөж сая би юу уншчихав аа гэж гайхаж байгаа нэгэн үү? Таны энэ сэтгэгдэл таныг хэн бэ?, нийгэмд ямар байр суурь эзэлдэг вэ? гэдгийг маш тодорхой харуулах юм даа.
Монгол хүн гэж хэн бэ? Нүүдэлчин юм уу, хэн юм. Орчин үе юм уу, өнгөрсөн үе юм уу гэх маргаан, бодролууд их л явж байгаа харагддаг.
Би харин хэлмээр байна. Монгол хүмүүсийн ухамсраас лидер хэмээх ойлголт алга болоод олон зуун жил болжээ.
Лидер хүн гэж хэн байдаг билээ, ямар дүр төрхтэй байх билээ гэдэг нь бидний ой санамжаас арилаад 800 жил өнгөрчээ. Одоо хараад ч танихаар-гүй болсон байна.
Энэ ямар хэнхэгтэй амьтан бэ, солиотой юм уу, онгироо цус вэ, би гэх өвчнөөр өвдсөн хөөрхий байна гэх мэтээр л онош тавих болов уу даа --- хэрэв жинхэнэ лидер өмнө нь гарч ирээд юм ярьж эхэлбэл...
2018.10.08-нд
Ө.Ганзориг
Сэтгэгдэл(23)
Үнэн зүйлийг сайхан бичиж байж. Одоо бараг хоёр жил өнгөрчээ. Хүмүүсийн сэтгэхүйд бага ч гэсэн ямар нэг өөрчлөлт гарсан эсэх нь сонин байна. Ардчилалын лидерүүд гэж өөрсдийгөө нэрлэдэг хэдхэн хүн бүх хүн лидер байх ёстой талаар олон жил ярьж байна. Энд бичсэнтэй тэс зөрөх юм биш үү?

Чам шиг хvмvvc даадаг ивээдэг хардаг тэнгэр гэдгийг мэдэхгvйгээс хойш Тэмvvжинг дагаагаагvй бол тэр ингэх байлаа, тэгэх байлаатайгаа vлдэхээс яах вэ. Язгуурын Монгол хvний егегдел гэж чиний санаанд хэзээ ч орохооргvй тэнгэрлэг явдал байдаг юм
монгол хүн хэзээч нөгөөхөө хүлээн зөвшөөрч чаддаггүй. Өөрийгөө л өргөж явдаг. Үүнээс л ажил урагшилдаггүй. зарим этгээдэд итгэхээр залилж завшаад алга болж итгэл эвддэг.Ингээд албадлага л чухал болдог байх
САйн манлайлагч бас сайн дагагчаа олж харахдаа сайн байх юм, өөрийнх нь хүзүүг нум сумаар харвасныг хүртэл эс тоож амийг нь өршөөн, тэр хүн нь яван явсаар өрлөг нь болох жишээтэй
САйн манлайлагч бас сайн дагагчаа олж харахдаа сайн байх юм, өөрийнх нь хүзүүг нум сумаар харвасныг хүртэл эс тоож амийг нь өршөөн, тэр хүн нь яван явсаар өрлөг нь болох жишээтэй
нэг л их гэгээрсэн пацаанууд.ид сурч,хөдөлмөрлөх нас,цагаа хоосон чалчиж өнгөрөөх нь хөөрхийлөлтэй.дуусдаггүй ярианы эзэд.
Монгол улсад үндэсний хэмжээний лидер байхгүй, эсвэл болоогүй байна. Байгууллагын хэмжээний, тодорхой бүлгийн хэмжээнийх бол байна. Үндэсний лидер бол улс орнийг ирээдүйд хөтлөх онол, үзэл санаатай, зорилготой, үнэт зүйлтэй, тэрийгээ олонд түгээх чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн, үзэл санаагаар нэгдсэн чадварлаг дагалдагчидтай байх ёстой. Тийм хүн одоогоор алга
2 жилийн өмнө лав олж уншаагүй юм байна. Бас л гоё бичиж байж. Магадгүй лидер нь Ганзориг чи өөрөө байлгүй дээ эртнээс Мухалайгаа олоод урагшилсан нь дээр болов уу.
Монголын үнэн бодит түүх, өвгөд дээдсийн агуу удирдан манлайлал, сургаал захиасыг ой санамжиндаа хадгалан уламжлуулдаг, соёл зан заншлаа эрхэмлэн дээдэлж, өвлүүлэн, үндэсний бахархлын дархлааг тогтоогдыг лидер гэнэ
odoo yu xiij bga xuuxed be.amjit.
Угаасаа Монгол хүн хүсэл жижиг. Мориор тийм хол явж дайтаж дайдаж юу олж ирсэн юм. Хөөрөг гаансаны толгой нэг дээлийн торго уу? Ганзаглаад өвөртөө хийгээд юуч бүтэхгүй тэр олон хоногт гээнэ үрэн таран .....Нэгч алдартай уран зураг эрдэнэ сан байна уу? Хэдэн хөөрөг тэгээд болоо юу? Чамлахаар юмаа даанч дээ яах гэж дайтсан юм.

99хүнийг дагагч байлгахын тулд Японы сургалтыг нэвтрүүл! Энд цэцэрлэгийн наснаас нь эхэлж лидерын дор байх, хүнд гай болгохгүй гэж сургадаг. ЕБС бас адилхан маш елеметарны зүйлсийг тангад ном шиг цээжлүүлэх, сургалт удаан. Илүү мэдлэгтэй болоё гэвэл мөнгө төлж сурна. Өөрөөр хэлбэл ажилчин бэлтгэх сургалт. Энэ бол хөрөнгөт нийгмийн сургалт. Манай сургалт бол соц нийгмийн үерээ дарга бэлтгэх сургалт. Номын гарчигийг үзээд л явдаг. Тиймээс их зүйл заасан үзсэн юм шиг тул олон талын мэдлэгтэй юм шиг мөртлөө дотор нь хоосон байдаг олон. Японд бол хүн өөрийн мэргэжлийг талаараа л мэдэхээс өөр зүйл мэдэхгүй нь олон.

Уунийг зохиогч одоо хэн болсон бэ?Алдар нэр яаж авахыг Зарим нь 20 наснаасаа эхэлжБоддог амбицтай хумуус Хувиа хичээсэн хол явна дав
Бугд л чам шиг л толгойлогчоо танихгуй хулээн зевшеерехгуй хумуус шуудээ тэгэхээр хэн дагах юмбэ
Шавь бэлэн болсон үед багш ямагт бэлэн байдаг.
oilgoj bna ganzorigoo. zarim neg atgag sanaagaa uurtuu hadgalahad gemgui.