Дэн Сяо Пин (1904-1997) Маогийн халааг аваад Хятад улсад эдийн засгийн реформ хийж, өнөөгийн хөгжлийн суурийг нь зассан билээ. Хятад улсын сүүлийн 40 жилд гаргасан аварга амжилтын талаар би энд нуршаад яахав.
1980 он гэхэд хоёр том социалист хүч болох Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ) болон Хятад Ард Улсын (Хятад) эдийн засагт томоохон сорилтууд тулгараад байлаа. Горбачевийг төрийн эрхэнд гарах үед ЗХУ-н эдийн засгийн бүтээмж Америктай харьцуулахад маш тааруу болоод байв. Үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний чанар, гарц, өртөг зэрэг бүтээмжийн бүхий л үзүүлэлтээрээ Америкийн ард хоцорчээ. Энэ үеийн ЗХУ 2000 он гэхэд эдийн засгийн бүтээмжээрээ Америкийг гүйцэх зорилт дэвшүүлсэн байдаг. Горбачев их шинэчлэлтийг (перестройка) хийх замаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг эрчимжүүлэх зорилт тавьж байв.
Харин яг энэ үед Хятадад Дэн Сяо Пин төрийн эрхэнд гарч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг социалист-чөлөөт зах зээлийн эдийн засгаар солих реформыг эхлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл капитализмыг социализмтай хослуулан хэрэгжүүлэхээр болсон хэрэг.
“…Төлөвлөлт ба чөлөөт зах зээл нь социализмыг капитализмаас ялгах хүчин зүйлс биш юм. Төлөвлөгөөт эдийн засаг нь социализмыг тодорхойлохгүй; учир нь капитализмд ч гэсэн төлөвлөгөө байдаг; үүнтэй адилаар социализм чөлөөт зах зээлийг өөртөө агуулж болно. Төлөвлөлт ба чөлөөт зах зээл нь хоёулаа эдийн засгийг зохицуулах хүчин зүйлс юмаа…” гэж Дэн Сяо Пин шинэчлэлийн гол бодлогоо тайлбарласан байдаг.
Яагаад социалист лагерийн бүх улс орнууд 1990 он гэхэд эдийн засгийн хувьд бүрэн бүтэлгүйтэж нуран унасан. Харин яагаад Хятад тэсч үлдээд зогсохгүй, орчин үеийн эдийн засгийн хоёрдох том хүчин болж хөгжсөн нь эндээс тодорхой харагдаж байгаа юм. Яагаад чөлөөт зах зээл, ардчилсан дэглэмд 1990 онд шилжсэн Оросын эдийн засгийн бүтээмж өнөөдрийн социалист Хятадаас ингэж хол хоцров оо?
Энд би онолын цэцэн, ойлгомжгүй үгс хэрэглэхгүйгээр харин яг учир шалтгааныг нь оноож тайлбарлах гэсэн юм.
Дэн Сяо Пин үнэн хэрэгтээ хүн төрөлхтний бий болгож, 1,000 гаруй жилийн турш төгсрүүлсэн КОМПАНИ хэмээх бүтээмжийн машиныг олж харсан хэрэг. Тиймээ, КОМПАНИ бол хүн төрөлхтний хийсэн хамгийн том нээлтүүдийн нэг мөн. Өнөөдрийн бидний хэрэглэж буй өндөр технологиудыг бүгдийг нь КОМПАНИ л бүтээж байна. Учир нь компани бүтээмжийг хамгийн өндөр төвшинд хүргэж чаддаг юм.
Коммунист философичдын өвөг Карл Маркс (1818-1883) Лондон хотод амьдарч байхдаа үйлдвэрийн ажилчдын хүнд нөхцөл байдлыг ажиглан мэдээд, өөрийн Das Kapital зохиолоо бүтээсэн. Эндээс л Ленин, Мао зэрэг нэртэй коммунист философичид төрөн гарсан юм. Маркс, Ленин, Мао аль аль нь мундаг философичид байсан боловч, эдийн засгийн бүтээмж, түүний машин болох компанийн талаар сайн ойлголтгүй байсан. Тэдний ойлголт ихэнхдээ тухайн цаг үеийн үйлдвэрийн эздийн талаарх явцуу, буруу төсөөллөөс бүрдэж байсан нь зохиолуудаас нь илт харагддаг.
Тэд компанийг бүтээмжийн төгс машин болохыг нь олж хараагүй. Тийм учир төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, компани дээр суурилсан капиталист эдийн засагт эцэстээ салам цохиулна гэдгийг тооцоолж чадаагүй. Тэд хөрөнгийн захын талаар ямар ч ойлголтгүй байсан учир компанийн эзэд л зөвхөн баяжаад, ажилчид нь хохирно гэж бодсон. Гэтэл компани өөрийн хувьцааг хөрөнгийн зах дээр гаргаснаар нийт ард түмний өмч болох боломжтой өвөрмөц баялгийн хуваарилалтын механизм билээ. Компани бол зөвхөн бүтээмжийн машин ч биш, харин хөрөнгийн захтай хослуулснаар баялгийн хуваарилалтыг төгс хийж чадах машин билээ.
Горбачев төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа шинэчлэхийг хүссэн бол харин Дэн Сяо Пин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтаа бүтээмжийн машин болох компанийг зохих ёсны байр сууринд нь авчирсан түүхтэй юм.
Аливаа улс оронд баялгийг компани л бүтээдэг. Хувь хүмүүс эсвэл төрийн байгууллагууд эсвэл коммунист хамтрал, нэгдэл, хоршоонууд баялаг бүтээж чадахгүй.
1990 оноос хойш бид ч гэсэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа халж, компани хэмээх ойлголтыг оруулж ирсэн. Яагаад ажиллахгүй, болохгүй байна?
Нэгдүгээрт бид төлөвлөлт гэдэг бол зөвхөн социализмд байдаг ойлголт хэмээн буруу сэтгэж, төлөвлөлтийг бүрэн устгасан. (Дэн Сяо Пиний дээр хэлсэн үгийг санацгаая)
Хоёрдугаарт өнөөгийн Монголд компанийн захирал шиг муу хүн үгүй мэт ойлгогдож байна. Төр засгийн бодлогын болон хэрэгжүүлэх аппаратууд бүхэлдээ компаниудыг дарамтлах, зогсоох, гацаахад чиглэсэн мэтээр зохион байгуулагджээ. Чөлөөт зах зээлт эдийн засаг гэж эдийн засгийн онолчид сүржин ярих боловч энгийн хүмүүс үүнийг Компанит эдийн засаг л гэж ойлговол зохино. Бид компанит эдийн засгийг үндсэн хуульдаа тунхагласан боловч бидний бүхий л үйл ажиллагаа компаниудыг бүтээмжээ гаргаж, баялаг бүтээж, түүнийгээ хуваарилахад нь саад хийхэд чиглэгдэж байна.
Аль нэг засгийн газар эдийн засгийн бодлого гаргаж зарлаад, яг хэрэгжиж эхлэж байтал дараагийн засгийн газар нь зогсоочихдог. Тогтвортой, ойлгомжтой хөгжих хөрс огт алга. Өнөөгийн Монголд хууль, шүүх, татварын хаалга татаж гэмт хэрэгт сэрдэгдээгүй компанийн захирал олдохгүй л болов уу. Ийм нөхцөлд бүтээмжийн машин маань улс орныг хөгжүүлэх ажлаа хийж чадах болов уу?
Өлзийбаярын Ганзориг
Сэтгэгдэл(46)
bid exleed xujaa shig saxilga battai bolok avilgalch xulgaichiig tsaazlaj nuugemdee sonor ogoxgyi bol xudlaa
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын (Америкийн) эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг өнөөгийн АН, МАН гэгч дээрэмчдийн хоёр бүлэглэл өнөө хүртэл Монголд
олон ургалч үзэл.олон намын систём.даяаршилал.мэдлэг туршилаггүй залуу улс төрч.ахмадуудаа шахан зайлуулах үзэл.төр муу мёнёжёр.хүчгүй байх ёстой.хүйтэн дайн дууссан нөхөдөө батлан хамгаалах яамгүй болиё.алаан хядаантай бузар муу кино суртчилах .гэх мэт өнгөрсөн 30 жилд үзээгүй юмаа үзэж үхэр цам харайхыг үзлээ дээ.
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Хятадын удирдагчид 1990 онд Тян Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солирсон оюутан залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Монголын удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон оюутан залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд нь Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, өрийн дампуурлаараа дэлхийд гайхагдав.
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна.
Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
zaaval izmiig dagax shaardlaggui gedegiig xyatad , skandinoviin ornuud xaruulaad baigaa yum bishuu
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг (жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм. Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө.
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төрийн болон амины өмчийг дээдлэх, хувийн өмчийг устгах үзэл санааг марксизмын үзэл санаа гэнэ. Тэгвэл амины болон хувийн өмч нь ямар ялгаатай вэ? Өөрийхөө хөдөлмөрөөр өөрийнхөө бүх хэрэгцээг 100 хувь баталгаатай хангадаг өмчийг амины өмч гэнэ. Харин бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэнэ. Жишээлбэл, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал хонинууд нь амины өмч болно. Харин хонио бусдаар маллуулж бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлжвөл хонинууд нь хувийн өмч болж хувирна. Агуу их К.Маркс нь амины өмчийг бус, гагцхүү чухам ийм бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг хувийн өмчийг л устгахын чухлыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм.
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.
Төрийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид төрийн төлөө, ард түмний төлөө ажилладаг, хувийн өмч давамгайлсан нийгэмд төр засгийн удирдагчид хувийн эрх ашгийн төлөө ажилладаг гэсэн агуу их К.Марксын сургаал үнэн болохыг Монголын практик амьдрал XXI зуунд яруу тодоор баталж байна. Үндсэн хуулинд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, бололвсролын салбар 100 хувь төрийн өмчлөлд байна гэсэн заалт оруулаагүй цагт монгол улс хэзээ ч, хэзээ ч, хөгжихгүйгээр үл барам тусгаар тогтнолоо алдаж мэднэ!!!
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
зөв ажил хийвэл болно ш дээ
Заавал компани гэж нэрлээгүй ч гэсэн компанитай төстэй аж ахуйнууд зөндөө л байсан шүү дээ. Харин юм хийж байгаа хүмүүсийг дэндүү их анхаараад дэндүү их дарамталдаг нь буруу байгаа юм. Дэндүү их журам дэглэм зохиох юм даа. Монголд юм бүтээе гэсэн хүн их л саадтай тулгарах юм. Бизнесменүүд ярьдаг даа арай л хулгай хийж худлаа хэлэхээс наахнуур л явна даа гэдэг.
Заавал компани гэж нэрлээгүй ч гэсэн компанитай төстэй аж ахуйнууд зөндөө л байсан шүү дээ. Харин юм хийж байгаа хүмүүсийг дэндүү их анхаараад дэндүү их дарамталдаг нь буруу байгаа юм. Дэндүү их журам дэглэм зохиох юм даа. Монголд юм бүтээе гэсэн хүн их л саадтай тулгарах юм. Бизнесменүүд ярьдаг даа арай л хулгай хийж худлаа хэлэхээс наахнуур л явна даа гэдэг.
Ямарч төр ямар ч засаг хамгийн гол нь нэг л юмыг маш их ойлгомжтойгоор хийх ёстой. Ер нь нэг айл ч гэсэн нэг байгууллага ч гэсэн нэг л юмыг удирдлагаасаа харж, хүсэн хүлээдэг. Тэр юм нь юу вэ гэхээр юу хийвэл болох юу хийвэл болохгүй вэ гэсэн асуулт юм. тэрийгээ л тодорхой ойлгомжтойгоох илэрхийлсэн тэгээд тэр чиглэл нь зөв тийшээ байх юм бол их жанжны маань хэлсэнээр бидэнд чадахгүй ба бүтэхгүй зүйл нэгээхэн ч үгүй билээ гээд л урагшаа зүтгэх юм шүү дээ. Нийгэм олноороо шуугиад буруу байнаа гээд л байхад төр нь үзээгүй, хараагүй юм шиг царайлаад байвал тэр төр нэг ч их удаан оршин тогтнож тэсэхгүй л болов уу
цэдэнбал буруу хүнийг таниж дэвшүүлсэнээс өөрийг нь устгаж төрийг нь устгаж улсыг нь устгаж сүүлд нь 16 толгой амины малыг нь устгаж депутат ч амины малтай байв бүр үйлдвэр завод банк санхүү хошоог устгаж өмч хөрөнгөө булаалгасан хүмүүс хот руу хуйларч хотод харгилдан ажилгүй утаанд тарвага шиг утуулж амь тавицгааж зарим нь төрөлхийн гажигтай тахир дутуу болов утаанаас хол баячуулын өвлийн хаус зуны хаус хөдөөлдөг хот үүсч 10 000 доллараар сурч төгсөөд америк англи герман канадад сурч төгсөөд ирж их хурлын гишүүн сайд дарга эцэг эхийнхээ халааг авч авч суух том дарангуйлах местен дээр томилогдох үзэгдэл газар авч тусгай сургууль цэцэрлэг тусдаа байгуулагдаж чингэсийн алтан ураг бооржгин овог гэсэн кастын давхарга үүссэн баячуул олигарх хулгайгаар баяжигсдын бүлэг бий болж хүмүүжил доройтлоо үлдсэн 98 хувь шороо утаагаа долоон түц хямд дэлгүүр хүүхэд нь "ангидаа 30 хүүхэдтэйгээр "3" ээлжээр хичээллэнэ сурах бичгээ өндөр
сурах бичгээ өндөр үнээр авна жил бүр сурах бичиг өөрчлөгдөхийг яана нэг цэцэн монгол хэл түүхийн эрдэмтэн агууга муу гэсээр өөр сурах бичиг худалдана нөгөөл 4аргын арифмек өөрчлөгдөөгүй нөгөө энгийн аравтын бутархй алгебрын илэрхийлэл тэгшитгэл язгуур гаргах комрлекс тоо хэвээр нөгөө хавтгай геометр гурвалжин судлал хэвээр физикийн механик цахилгаан электроник дотоод шаталтын хөдөлгүүрийн онол хэвээр орсын сурах бичиг авч орчуулаад гүйцээ энэ луйвар олон хичээл хэрэггүй үгийн сан хэллэгийг сайжруулах амидралыг ойлгох утгазохиолын хичээл ордог юм уу бүү мэд зүгээр л худлаа үсчээд байна
схемчлэн хийсвэрээр өнгөцхөн гадаадын янз бүрийн зураг блокчлон зураад олон өнгөт зураг шигтгэж монтажлаад нүд эрээлжлүүлж сэтгэлийг нь татахыг сурах бичиг гэдэг
манайд тохирох схём нь швёд.норвёги.гёрман гэх мэт бэлэн туршигдсан бэлэн хоол байна ш дээ. (гэхдээ манайхан угын хулгайч худалч залхуу.удаан ойлгоцтой.хорлон сүйтгэгч атаархуу луйварчин зан араншинтай улсууд харин яах бол)
манайд тохирох схём нь швёд.норвёги.гёрман гэх мэт бэлэн туршигдсан бэлэн хоол байна ш дээ. (гэхдээ манайхан угын хулгайч худалч залхуу.удаан ойлгоцтой.хорлон сүйтгэгч атаархуу луйварчин зан араншинтай улсууд харин яах бол)
манайд тохирох схём нь швёд.норвёги.гёрман гэх мэт бэлэн туршигдсан бэлэн хоол байна ш дээ. (гэхдээ манайхан угын хулгайч худалч залхуу.удаан ойлгоцтой.хорлон сүйтгэгч атаархуу луйварчин зан араншинтай улсууд харин яах бол)
бас айл амьтан дууриаж байхаар өөрийн гэсэн онцлогтой нийгэмийг сэтгээд бүтээчих аавын хүү байхгүй юс байх даа.айн
марксизмын үзэл санаагаар социализм явсаар байхад л улсын ард түмний хөрөнгийг идэж шамшигдуулах хулгайлах дээрэм тонуул хүн алах мөн эрх мэдлээ ашиглан нийгэмд хор хохирал учруулсаар байсан ардын хянан шалгах хороо хууль шүүх яам улсын дээд шүүх намын хянан шалгах өндөр байсан шүү дээ гэтэл ардчилал шүүх прокурор их хурлын гишүүд халдашгүй дархан эрхтэй бие даасан хараат бус болгож ардын хянан шалгах эрхийг өмчийг дагуулан устгаж уландаа гишгэв тэдний эрхэнд хэн халдсан юм бэ хэзээ ч хэн халдаж байгаагүй энэ анхнаасаа хулгайлж авсан хөрөнгөө өөрийгөө хамгаалуулна гэсэн үг байлаа тэгэхээр марксизмын онолын коммунист намаар удирдуулаад намын хянан шалгах ардын хянан шалгагчтай уул техникийн байцаан шалгахтай комиссартай байхад хариуцлага алдсаныг хятадт цаазалсаар байна ардчилсан хүмүүнлэг иргэнийй бузар капиталист нийгэмд бүр дэлхийд байхгүй хулгай дээрэм олигарх офсийн оффшоор дүүрлээ
tseejnii bangaar saihan hutsaj ogchee. kompani geechiig magtan duuljee. kompaniudiin nogoo taliig ni harval yaduu burai uls gyrnyydiig tolgoid ni garsan orkuudiin garaar barij shulj moljih, hyn ardiig ni tartagt ni hyrtel soron moljij odorjin shonojin bayalgiig ni zooh. shuluulj baigaa uls ornuudiin ard irged boslogo gargaval zasgiin gazar ba bosogchdiig 2-lang ni zevsegleh. ulam ich dampuuruulj, irgenii daind hyrgej yaduu zydyygiin tuild hyrgej uls orniig ni dampuuruulah. ene hoorond ni ali boloh uhah, husah, hulgailah, gadagsh ni hurdan zooh. baruunii kompani byriin ard huvitsaa ezemshigchid ni baij baidag ba iimerhyy yildliig ni hyleen zovshoordog. ta ehleed baruunii hogjliin nuutsiin tuhai olon nam baidgaas olj unsh. bayalgaa tsolmyylsen africiin ornuud, mongol metiin guilgachin ulsuudiig har. tegeed oilgono…..
tseejnii bangaar saihan hutsaj ogchee. kompani geechiig magtan duuljee. kompaniudiin nogoo taliig ni harval yaduu burai uls gyrnyydiig tolgoid ni garsan orkuudiin garaar barij shulj moljih, hyn ardiig ni tartagt ni hyrtel soron moljij odorjin shonojin bayalgiig ni zooh. shuluulj baigaa uls ornuudiin ard irged boslogo gargaval zasgiin gazar ba bosogchdiig 2-lang ni zevsegleh. ulam ich dampuuruulj, irgenii daind hyrgej yaduu zydyygiin tuild hyrgej uls orniig ni dampuuruulah. ene hoorond ni ali boloh uhah, husah, hulgailah, gadagsh ni hurdan zooh. baruunii kompani byriin ard huvitsaa ezemshigchid ni baij baidag ba iimerhyy yildliig ni hyleen zovshoordog. ta ehleed baruunii hogjliin nuutsiin tuhai olon nam baidgaas olj unsh. bayalgaa tsolmyylsen africiin ornuud, mongol metiin guilgachin ulsuudiig har. tegeed oilgono…..
Дэлхийн улс орнууд Хятадын хөрөнгө оруулалт зээл тусламжаас татгалзах хэрэгтэй.
Монгол шиг бараа бүтээгдэхүүн болон эдийн засгаараа Хятадаас шууд хамааралтай болохыг хүсээгүй бол Хятадын хөрөнгө оруулалт зээл тусламжаас татгалзах хэрэгтэй.
хурдан хѳгжих тусам хурдан баяжих тусам мухардалд хурдан орно.хурдан мухардалд орох хэрэг байна уу.ккк
Компани бол зөвхөн бүтээмжийн машин ч биш, харин хөрөнгийн захтай хослуулснаар баялгийн хуваарилалтыг төгс хийж чадах машин билээ. Энэ их үнэн.
Монголын онцлогтой социализм байгуулах хэрэгтэй бна. Социализм капитализмын давуу талуудыг нь авч зах зээлтэй социализмын нийгмийг байгуулвал шударга ёс тогтоно, улс орон хөгжинө.Одоо бид шинэ үеийн феодалуудтай олигархуудтай, тэднийг хамгаалдаг мафижсан төртэй зэрлэг капитализмын нийгэм байгуулсан бна. Ард түмэн бол ядуучуудын анги юм. Тэр ангийн тэмцэл хүсэж бна.Төр ба баялгийн эзэн болохыг хүсэж бна. Энэ тэмцлийг коммунистууд удирдана зохион байгуулна. Шинэ үеийн коммунистууд Ардын засаглалын төлөө. Монголын онцлогтой социализм байгуулахын төлөө юм. ХКН -С авах сурах юм их бна. Дэмжихтун! Нэгдэхтун!