1969 оны намар манайх шинэ байранд нүүж оров. Сансарын туннелийн өмнөх есөн давхруудын нэгэнд. 1965 оноос Монголд ирж Улаанбаатарт шинэ хороолол барьж эхэлсэн оросууд хэдхэн жилийн дотор ёстой л соёлыг гайхуулах шиг болж, монголчууд ч бас жинхэнэ утгаараа соёлыг гайхах болов. Орчин үеийн сайхан тохилог орон сууцны хороолол нүдэн дээр харсаар байтал ой мод ургах мэт сүндэрлэн босч, олон зуу, магадгүй мянга мянган айл монгол гэрээ орон сууцаар сольж эхэлсэн билээ.
Сансарын дэнж дээр жилээр биш, сар сараар шинэ байшин барилга нэмэгдэн босч ашиглалтад орж байлаа. Тэр ч ёсоор 1967 оны 1 дүгээр сард 33 дугаар сургууль нээлтээ хийн хичээллэж эхэлсэн бол удалгүй дэргэд нь “Үйлчилгээний төв” хэмээх сайхан цогцолбор баригдан ашиглалтад орсон юм. Тэнд байхгүй юм байхгүй. Хүнс, барааны дэлгүүр, шуудан, кино театр, гуанз, “Хэрлэн” ресторан, цайны газар, үсчин, зурагчин, номын дэлгүүр гээд бүгд байсан юм.
Хоёр давхар, саарал өнгөтэй тэр гоё барилгын дээр “Центр обслуживания” гэсэн орос үгтэй неон гэрлийн чимэглэл орой үдэш анивчин гэрэлтэх нь гайхалтай сайхан. Нэлээн сүүлд энэ нэрийг сольж монгол болгосон юм. Номын дэлгүүр нь монгол, орос номын тасагтай, орос номын тасагт нь оросууд их ирж ном авдагсан. Бас кинотеатрт нь тэр үеийн Зөвлөлтийн, бас өөр улсын кинонууд байнга гарна. Энэ тухай би дараагийн удаа өгүүлнэ ээ. Нэг үгээр хэлэхэд, Сансар хороолол үнэхээр шинэ соёлыг, Оросын, Европын соёлыг Монголд түгээх том төв болж байсан юм. 1967 оны намар сургуульд орсон бид хичээл тараад харих замдаа тэр олон барьж байгаа, бас барьж ашиглалтад орсон барилга, орон сууцнуудын дундуур хүүхдүүдтэй бужигнан тоглож явдаг байлаа. Тэгэхэд Сансарын туннель баригдаагүй, өндөр ногоон дэнжийн урд талын есөн давхрууд ид баригдаж, түүний урдуур, хойгуурх таван давхруудад айлууд дөнгөж орцгоосон байжээ.
Хүүхдүүд тоглож яваад баригдаж байгаа байруудын хонгил орцоор гүйлдэж яваад боодолтой баахан лаанууд олж хувааж авдаг байж билээ. Тэгээд асааж бариад гүйлдэцгээнэ. Заримдаа гэртээ авч харина. Тэр үед гэрэл цахилгаан тасрах нь их байсан болохоор тэр лаанууд аминд ордог байлаа. Харандаанаас ч нарийхан, час улаан өнгөтэй тийм лаануудыг юунд хэрэглэдэг байсныг бид тэр үед ч ойлгоогүй, одоо ч ойлгож чадахгүй байна аа.
1968 оны хавар дулаарсан хойно нэг орой хичээл тараад бөөнөөрөө Сансарын үйлчилгээний төвөөр дайрч ёс юм шиг дэлгүүрээр орж, мөнгөтэй нэг нь ганц нэг зайрмаг, печень авч идэн, ээлжилж долооцгоосоор сэтгэл хангалуун цааш явж дэнж дээр иртэл энд тэндгүй олон нүх ухаад, сэтлээд хаячихсан байх нь тэр. Бүгд гайхан “Юу вэ? Энэ одоо яаж байгаа юм бол?” гэлцэн тойрч тонгойн харцгаав. Ухсан нүхний доош өнгийн харахад ёроол нь тээр доор харагдаж толгой эргэн аймшигтай санагдахад бүгд ухарцгаав. Нүхний ёроолд гүн ногоон ус цэлэлзэнэ. Сансарын туннелийг барихаар орос цэргүүд ажлаа эхэлсэн нь тэр байжээ. Намар нь ч бил үү, эсвэл дараа жил нь ч юм уу, бас л нэг мэдэхэд туннель баригдаж хачин сонин, сүрлэг гоё нүхэн замтай болж билээ. Нэг хэсэгтээ л хүүхдүүд туннелээс салахгүй, дээр нь гарч зогсоод, доош харцгаан, доогуур өнгөрөх машинуудыг тоолон бас алган дээр тавьсан юм шиг илхэн харагдах хотын зүг харан саатаж зогсдогсон.
Байранд орохоос өмнө манайх Сэлбийн голын баруунтай, Хөгжим бүжгийн сургуулийн чанх урд замын өмнө талд гэр хороололд байсан тухай би зөндөө ярьсан. Тэгээд 1969 оны өвөл орон сууцанд нүүж орсон нь тэр. Хүүхдүүд туннелийн уруу руу чаргаар гулган тоглоцгооно. Дэнжийн оройгоос тээр доор дөрвөн замын уулзвар хүртэл сүнгэнүүлцгээнэ. Байрны айлууд нүүж ороод удаагүй байхад Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурдаг нагац ах маань найз охиныхоо хамт хүрч ирэв. Долоо хоног болгон ирж усанд ордог болсон нь тэр. Нэг удаа тэр хоёр гараад ирье гээд нөмгөн гарцгаалаа. Өвлийн хүйтэнд нүцгэн нимгэн хаачих гэж байгаа юм бол? гэж бодсон би ээжээсээ асуувал жуумалзаад юм хэлсэнгүй. Би араас нь хаалга шагайн харвал тэр хоёр гадагшаа гарсангүй, харин дээшээ өгсч лифтний дэргэд хүрч байна. Тэгэхэд нь л сая ойлголоо. Нагац ах найз охиндоо лифт үзүүлж байгаа нь тэр байж. Тийм ээ, амьдралдаа анх удаа цахилгаан шат гэдэг юмыг үзэж, бас сууж үзэж байгаа нь тэр ажээ.
Тэр үед цахилгаан шатыг лифт гэдэг байсан юм. Ер нь олон орос үг хэрэглэдэг байлаа. Байрыг корпус, орцыг подьезд, давхрыг этаж, тагтыг балкон гэнэ. Орцны хаалганы дээд талд, бас давхарт бүрт хар өнгөтэй шилэн хаяг дээр тэгж бичсэн байх. За тэгээд, микрорайон, центр обслуживания, каток, коньки, ролик, ... гээд олон орос үг амьдралд орж ирсэн хэрэглэгдэх болжээ.
Нагац ах найз охиндоо гоё юм үзүүлж соёлыг гайхуулж байгаадаа их л маадгар, сэтгэл хангалуун буцаж орж ирэв. Өөрөө хэдхэн хоногийн өмнө бас л ангайтлаа гайхаж ам нээж дуугарч чадахгүй болтлоо л гацаж байсан даа. Нагац ахыг дээд сургуульд ирэхэд нь өвөө эмээ хоёр дагаж ирж хотын хүн болцгоосон юм. Тэгэхлээр ах хөдөөний оюутан найз охиндоо хот газрын соёлтой хүн болж томорч байгаа нь хараажаар илт байлаа. Гэтэл энэ юу ч биш байжээ. Хэд хоногийн дараа өвлийн амралтаар авга ахын хүүхдүүд манайд хэд хонохоор шуугилдан ирцгээв. Саяхан болтол л бид нэг хашаанд тоглож байсан хүүхдүүд л дээ. Манайхны байсан тэр орчимд газарт орж байшин барилга барихаар болж айлууд бүгд тал тал тийшээ нүүцгээсэн юм. Авга ах цэргийн хүн агаад Сонгино дахь цэргийн ангид ажилладаг тул тийшээгээ нүүж билээ. Нүүх тухай хороо хорины бичиг авцгаасан арваад айл бүгд нүүцгээсэн. Гэхдээ зүгээр ч нүүчихээгүй. Манай хашаанд Доохүү гэж бас нэг цэргийн дарга айлынх байсан юм. Бүдүүн тарган шар тэр хүн айхтар шартай, дүрсхийсэн ууртай. Газарт орж нүүх тухай мэдэгдэл аваад бусад айлуудыгаа ятгаж “Нүүхгүй байцгаая!” хэмээн нэг орой томчуулыг цуглуулж ярилцлаа.
Тэгэхэд нөгөө нэг хөрш айлын хижээл хар хүн: “-Төр засгийн шийдвэрийг биелүүлэхгүй байж яаж болох вэ? Нүүлгүй яахав...” гэсэн чинь Доохүү гуай тасхийтэл тачигнасаар ухасхийн босч очоод өнөөх ахыг дор нь барьж аваад шонгийн модонд хүлж орхисон билээ. Тэгээд минчийж улайтлаа уурсан ам хамхилгүй баахан орилж хашгичлаа. “-Чи өөдгүй амьтан! Орон гэргүй, очих газаргүй болж байж юу гээд байгаа юм бэ? Хэдэн айл санаа нийлээд хөдлөхгүй суугаад байхад яах юм? Чи ингээд нүүгээрэй! Харья, чамайг...” хэмээн Доохүү гуай шүлсээ үсэргэн догшрох төрх өнөө ч нүдэнд харагддаг юм. Цэргийн газарт, цэргүүдтэй тэгж хатуу ширүүн харьцаад сурчихсан Доохүү гуай удтал тийн агсраад, ядарсан ч бололтой, бусад хүмүүс юу ч хэлэхгүй, түүнийг дэмжихгүй болохоор гутарсан ч бололтой, аядан номхорч, тэгсгээд шонгийн модонд хүлсэн өнөөх хүнээ тайлан сулласнаар бүгд тарцгааж гэр гэртээ орцгоож билээ.
Тэгээд л манай хашааны арваад айл тал тал тийшээ нүүж одоцгоосон. Зөвхөн манай хашааныхан ч биш, тэр хавийн гудамжны айлууд бүгд нүүцгээсэн юм. Удалгүй тэнд 64 дүгээр дэлгүүр, Хүүхэд залуучуудын спорт сургатын төв, орон сууц, оюутны байр гээд зөндөө олон байшин барилга баригдсан даа.
Авга ахын хүүхдүүд бид үе тэнгийн тэрсхэн өссөн болохоор хоёр айлын хэдэн эрэгтэй хүүхэд ёстой бужигнаж гарна. Энэ удаад тэд манайд ирээд ёстой л соёлыг гайхаж байгаа гэж жигтэйхэн. Тэр болгоныг энд тоочих нь илүүц, тэгээд ч хүн үнэмшихгүй биз ээ. Тэд ирээд хоёр хонож байтал хоорондоо шивнэлдээд “Гарья, онгоцонд сууя!” гэлцсээр цувралдан гарцгаав. “Онгоцонд сууя!” гэнэ үү гэж би гайхан бодсоор араас нь дагалаа. Тэгсэн чинь өнөөдүүл чинь лифтийг онгоц гээд нэрлэчихэж. Тэгээд л өчигдөр оройжингоо гарч гүйлдээд байсан нь тэр байжээ. Үнэндээ хэдхэн сарын өмнө бид ч бас ингэж соёлыг гайхаж л байсан даа.
Гэтэл өнөө хэд чинь эргээд л пижигнэлдээд ороод ирэв. “Яасан? Юу болов?” гэсэн чинь уралдаад л ам нээж байна:
-Хүүе, хүүе, Бид нар сая онгоцонд юу харсан гэж санана? Ёстой итгэмээргүй!...
-Яасан гэж? Юу харсан гэж?
-Орос... Орос хүн... Тийм ээ, орос хүүхэд байж байна!...
Чингэхэд би сая учрыг ойлгов.
-Тэгээд? Та нар орос хүн үзээгүй юм уу?
-Үгүй ээ, үгүй! Орос хүн үзсэн л дээ. Гэхдээ тэр чинь орос хүүхэд байсан!...
-Тэгээд яагаав?
-Хамгийн гол нь тэр орос хүүхэд байна шдээ, монголоор ярьж байсан! Тийм ээ, монголоор ярьж байсан!... гэлцэн өнөө хэд чинь нүд нь орой дээрээ гарчихсан итгэж чадахгүй үглэсээр байлаа.
“Өө, та нар манай байрны орос айлын хүүхэдтэй тааралдаж л дээ! гэж намайг хэлэхэд:
-Юу гэнэ ээ? Орос айл аа? Энд орос айл байдаг юм уу?
-Тийм тийм. Манай байранд орос айл бий. Хүүхэд нь миний найз байхгүй юу!...
Гэвч тэд итгэхгүй байлаа. “-Чиний найз гэж үү? Худлаа яриад л!...” гэлцсээр байсан юм. Манай байрны хамгийн дээд давхарт орос айл байх. Орос ээжтэй, монгол аавтай айл л даа. Бага хүү Артурка нь миний найз. Ахыг нь Славик, эгчийг нь Света гэнэ. Монголоор Алдар, Гэрэлээ гэдэг юм. Манай байранд бас казах айл, хятад өвөөтэй айл ч байх. Казах айл нь өвөлжингөө адууны мах чанаж, орцоор нэг хурц үнэр ханхлуулна. Султанбек, Султанкарим, Көкчүс гээд олон хүүхдүүд нь бидэнтэй хамт суралцана. Онц сурцгаана. Хүүхдүүд ярилцана: “-Энэ Султанбектэй зодолдоё гэхээр өөдөөс: “-Хоёулаа сурлагаараа зодолдоё, тэгэх үү? гэдэг юм. Ёстой улаан коммунист. Онц сурдгаараа онгирч байгаа нь тэр” гэлцэнэ. “Олон монгол хүүхдийн дунд та нар нэрээ бодно шүү!” гэж аав ээж нь захидаг байсан биз ээ.
Хичээл тараад харьж ирэхэд өнөөх хятад өвгөн хар шаахай өмсч, нарийхан шилбэтэй хөвөнтэй өмд өмсөөд салхилж явахтай хааяа тааралдана. Хүүхдүүд нь бидний үеийнхэн, бас л хамт сурцгаана. Хамт харьж яваад өвөөгөө хараад хүрч очин гэртээ орцгоодогсон. Бодвол хятадаар л ярьдаг байсан байх. Хүүхдүүд нь гэж цэвэрхэн царайлаг хөвгүүд охид байдагсан...
Авгын хүүхдүүд лифтээр дээш доош гарч буун тоглож байгаад Артуркатай тааралдсаныг бид мэдсэн юм. Урьд өмнө үзэгдээгүй хүүхдүүд лифтээр тоглоод байхаар мань хүн тэдэнд уурлаж: “Та нар яагаад лифтээр тоглоод байгаан? Хаанахын хүүхдүүд вэ? Хэнийд ирсийн?...” энэ тэр гэж жаал томорч айлгасан нь тэр байж. Чингэж орос хүүхэд монголоор ярихаар нь мань хэд чихэндээ итгэхгүй, нүдэндээ ч итгэж ядан ангайчихсан орж ирсэн нь тэр байжээ. Авга ахын хүүхдүүдийн араас Артурка найз маань манайд орж ирсэн нь ойлгомжтой. Түүнийг орж ирэхэд авгын хүүхдүүд дахиад л эвэртэй туулай үзсэн юм шиг болж, бидэнтэй монголоор ярилцахад нь бүр мэл гайхаж, цэл хөхөрч байгаа нь инээдтэй байлаа...
Улсын маань нийслэл Улаанбаатарт лифттэй байшин хэд байдаг тухай хүүхдүүд тоолон ярилцдаг байв. “Ес байна. Тийм ээ, зургуулаа манай Сансарт байна. Туннелийн урд талд зургаа, туннелээс хойшоо гурав...” гэлцэн тоолдогсон. Туннелийн хойно байх гурван есөн давхар байр нэг их удалгүй нэмэгдэж баригдсан юм.
“-Үгүй ээ, Зуун хорин мянгатад лифттэй байшин бас хоёр байдаг гэнэ. Тийм ээ, нийлээд арван нэг...” гэж хүүхдүүд тоолон, манай улс ч хөгжиж байна даа” гэлцэн нэг их баярлалддаг байж билээ. Тэр үед “Улаанбаатар” зочид буудал, бас Засгийн газрын ордонд лифт байдгийг бид яаж мэдэх билээ. Тийнхүү бид Улаанбаатарт өндөр байшин, лифттэй байшин хэд байгааг тоолдог байлаа. Олон жилийн дараа 3,4 дүгээр хороолол баригдахад ес, арван хоёр давхар, лифттэй байшингууд олон байсан даа. Тэр хооронд Улаанбаатарт лифттэй байшин бараг нэмэгдээгүй байх. Харин тэнд орцгоосон хэдэн мянган айлууд бидний багынх шиг соёлыг гайхацгааж байсан бол уу, цаг өөр болсон байсан даа гэж бодогддог юм аа.
Хичээлийн амралт дуусч авгын хүүхдүүд буцацгаав. Буцахын урьд орой нь бид хэд унталгүй орой болтол бужигнацгаалаа. Хэдүүлээ тойрч суугаад баахан буу халцгаасан хэрэг. Энэ хэд хоног тэдний нүдийг ёстой нээх шиг болжээ. Сансар хороолол, энэ олон байшин барилга, орон сууцууд, үйлчилгээний төв, кинотеатр, номын дэлгүүр, туннель бүгд тэдэнд үнэнхүү гайхамшиг байсан нь мэдээж.
Орондоо орцгоосон боловч унтахыг хүсэхгүй, энэ бүгдийг ярьж байтал авгын нэг хүү гэнэт: “-Би том болоод орос авгай авна аа!” гэж бүр нэг андгай тавих мэт хэллээ. Бид бүгд инээлдэцгээв. Тэгсэн чинь мань хүн Артуркагийн эгч Светаг харсан байжээ. Тэгээд л ярьж гарлаа. Цэв цэнхэр нүд, алтан шаргал үс, цав цагаан царай нь ёстой сэтгэлийнх нь утсыг хөндөж орхисон юм байх аа. Нээрээ л, төдий насны жаалхүү ингэж ярихыг бодоход онцгой сэтгэгдэл төрсөн байж таарна шүү дээ. Авгын тэр хүү том болоод Ленинградад сургуульд явж, төгсч ирэхдээ нээрээ л орос эхнэр авч ирсэн юм. Үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн хэрэг шүү... За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.
Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар
Сэтгэгдэл(27)
Ккк. Орос европ соёл гэнээ? Япон,Америкд өндөр байшин барилга тэр үед байгаагүй юм уу? Тэгж яривал анхны цамхаг Йеменд баригдсан түүхтэй.Орчин үед бол өндөр барилгууд Америкд баригдаж эхэлсэн.Азийн дайсан,Африкийн найз Орос бүх талаараа Баруун Европ биш.Харин католик шашинт латин угсааны өмнөд Европын Франц Испани Италийг биширдэг, Дорнод Европын Үнэн алдартны шашинт Слав угсааныхан.
Чи ингэж амьдархаар үхээч сайхан л дурсамж сайхан л бичиж чамд ийм авьяас ч бхгүйлдээ товчхондоо чамайг төрүүлсэндээ ээж чинь харамсдаг байхаа
{КОММУНИЗМ БАЙГУУЛАЖ БАЙСАН ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛС СОЦИАЛИЗМ БАЙГУУЛАЖ БАЙСАН БНМАУын ТУХАЙ ДУРСАМЖАА ОДООГЫН ОХУын УКРАИН УЛСРУУ ХАЛДАН ДОВТЛОЖ ,БУЛААН ЭЗЛЭХ, АЛЖ ХЯДСАН, БУУДАЖ НУРААСАН, ТҮРЭМГИЙ ФАШИЗМТАЙ ХОЛИЖ ХУТГАЛГҮЙ ХҮН ШИГ Л ЮМ БИЧЭЭРЭЭДЭЙ,,,
Энд Охос Монголыг ярьж байна.
орос гэлтгүй ерөөс европ, шар хүүхнүүд янз шдээ
Та буриадуудад Оросынх чинь бол баас ч амттайг Монголчууд мэднээ. Жирийнм Монгол эмэгтэйчүүд охидуудыг доош чихэж байгааг ойлгож байна.Залхуу аймхай гэж доромжилдог Монголчуудадаа ажилсаг зоримог гэж цээжээ нүддэг та нар алгадуулнаа заавал.
европ охид хүүхнүүд хөөрхөн шдээ л гэсэн утгаар бичсэн юм. манай 40-н мянгатын байранд (хойд 3-н байр) чех, польш, оросын мэргэжилтнүүд амьдардаг байсан. нэг чех найз, тэрний дүү охин 2-той хэрэндээ л найзалдаг байж билээ. тэд их хөөрхөн шд - шар арьстай, цэнхэр ногоондуу нүдтэй, шар үстэй (гар нь дээрээ хүртэл) их л царайлаг харагддаг байсансан. цаанаа л өөр... харин өөрөө орос буриад нтр гээд юу мэдрэл юм бичээд явчихав? бөөн дутуугийн комплекс уу
ene odoo yu ve??
Тэр үёд зөвлөлт нөхдүүд байгаагүй бол өдийд монголчууд эсгий хар гэртэйгээ л хэвтэж байгаа ! Ардчилсан намын балайгууд оросуудын барьсан хороололд өсчихөөд одоо оросуудыг үзэж чадахгүй балай хүмүүс шүү !!
Хөгжлийн амьд жишээ. Сайханл дурсамж. Микро гэдэг үг нь хүртэл алмайруулж байдагсан. Энэ нь Монголын минь хөгжлийн л жирийн жишээ. Үүнд эмзэглээд хараагаад байх шаардлагагүй шүүдээ. Америк шиг өндөр байшин одооч цөөн хүнтэй Монгол хэрэггүй. Инженерийн шийдэл нь харьцангуй төвөгтэй ашиглалтын зардал өндөр байдаг юмдаа. Ер нь социализмын хамаг сайхан өрмийг нь хүртсэн хүүхдүүд социализмаа муулдаг нь сонин. Түүнээс илүү хөгжүүлье гэвэл шуналаа дарах ухаан нь хүрэхгүй хэцүү л юмдаа.
Ай даа манай Сансарынхан, бага насны минь дурсамж. Ийм нандин зүйлсийг энэ оркууд яаж ч ойлгох вэ дээ. Ёстой амны хишиг, ухааных нь бяд дутна. Хөөрхийс
Yostoi Doo. Koorkiis
яг тийм ийм юумнууд ойлгохгүй. манайх тунелийн хойд талын 21-р байранд дөнгөж ашиглалтад ороход орж байсан гэдэг тэр үед би дөнгөж төрж байсан. УТТовчооны гишүүдийн байр гээд цагдаа нар хамгаалдаг байсан. тэр үеийнхэн бүгд мэднэ дээ.одоо ч дүү маань амьдарч байна. үнэхээр сайхан цаг үе хүүхэд насны минь жаргалтай үе байлаа
Гоё дурсамж байна.
орос алан тэмбүүнүүд
Нисдэг шавьж
Сайхан дурсамж. Саяхан 60 жилийн өмнө Монголоо ямар байсныг мэдэхгүй үе бол ядаж л Улаанбаатарт байгаа миний аавд кино үз дээ....ккк
ямар ч сайн сайхан зүйл хийгээд, бичээд, дурсаад нэмэргүй болсон махан толгойнууд яасан их болоо вэ, анхны барилга хаана хэзээ боссон тухай бичээ юу малаа, айимаар мэдэж гэнэ, монгол эхнэр эмэнгтэйчүүдийг хэн доошоо хийж юу бичсэн байна эргүүнүүд минь, ёстой нэг нийгмийн хар масс болсон хархнууд байна шд энд
Сайхан дурсамж байна. Тэр үед хот сайхан байж дээ. Шинэ хорооллууд ашиглалтад орох бүр сонин содон зүйл ихтэй байдагсан. Улаанбаатар маань цэвэрхэн цомхон гоё байсан шүү
Би бас микрийн хүүхэд байна. Манайх 1966 онд микрийн 1- р байранд нүүж ирсэн. Туннель барьж байхын харсан.
Би ч бас микрийн 2р байр
Би бол нэгэн аймгийн төвд амьдарч байсан хүн, надад ч бидэнд ч бас тийм явдал тохиож билээ. Бас л 60- аад оны эхэн байх манай аймагт оросууд анх ирж бид нар гадаа тоглож байгаад ихээ хол нэг шар толгойтой хүүхэд явж байхаар нь очиж үзье гээд холоос гүйж очоод сонирхож билээ, гэхдээ бас ойртохоосоо нилээн халгаад арав гаруй метрээс харж байж билээ. Ганбаатар ер нь их сонирхолтой юм бичдэг том эрдэмтэн дээ.
Mongolian hamag ashigt maltmaliin nootsiig odor shongui hoish ni vagonoor zoodog bsan.Tednii barij ogson sansar,3-4horoolol Mongoloos zooj teeverlesen baylgiin 1 % hurehgui.Ted buzar huuruud!
Манайх ч гэсэн Охоёуудын буянгаар уоо шинэ байранд орж орчин тойрон цэцэрлэг модтой байсан. Одоо бол мод битгий хэл хашлага нь ч үгүй болсон бна доо.
Европын Орос руугаа пиздагаа уншаад Азийн Монголоос зайл.
Үнэхээр сайхан дурсамж байна. Манайх 1961 онд 50 мянгатад намайг 1 настай байхад орж байсан. Жинхэнэ 50 мянгатын унаган охин байлаа. Өсөж бойжсон байр сууц маань одоо ч сэтгэлд дурсагдаж байдаг. Сансарын хороолол баригдаж соёлыг гайхаж, өндөр байшинд ах эгчийндээ очих дуртай байсан. Сүүлд 33 сургуулийн найзтай болж мөнхийн Сансарт л байдаг болсон доо.
Ulaanbaatar hotod hot ch gejdee tosgoniig hotiin shinjtei bolgoh ajliig hujaa ah nar anh hiisen yum. Hotiin tuviig barilgajuulah ajliig 60 aad onii eheer ehluulj hotiin tuv heseg barigdsan. Tuunees umnu end tend tur zahrgaa, surguuliin heseg busag barilguud baisan gedeg. Oros hujaa ah nar hoorondoo muudsanii daraa orosuud ichsen yumuu barilgajuulah ajil hiij ehelsen. Ter n sansar, 19r horoolol, tsirkiin urd heseg yum.