1970 онд зуны амралт эхэлсэн цаг. Би гурав, дөрөвдүгээр ангид байсан юм. Хүүхдүүд аав ээжийгээ ажилдаа явсан хойгуур өдөржин гадаа тоглож өнжинө. Бидний хэдэн хүүхэд нийлж аваад Сэлбийн гол руу очиж усанд шумбаж, жараахай шүүн, эрэг дээр нь наранд ээж хэвтдэг байлаа.
Тэр үед Сэлбэ гол одоогийнх шиг ийм нарийхан биш, бас элдэв хог новшинд дарагдаагүй байсан юм. Их устай, зөндөө жараахайтай, үерлэсэн үедээ бол хүүхэд бид хөндлөн туулаад цаад талд нь гарч чадахааргүй их устай, ширүүн урсгалтай болдог сон.
Заримдаа оросын барилгын цэргийн ангийн хашаанаас тоосго өрдөг том банзнууд авчирч сал болгон хөвөх гэж хамаг хувцсаа норгож орхидог сон. Манай байрны Артурка гэдэг орос жаал бид хоёр тэгж хөглөж л явлаа. Орос ээжтэй, монгол аавтай хүү л дээ.
Сэлбийн гүүрний зүүн урд талд, одоогийн Чингис зочид буудлын байгаа тэр газар тэр чигтээ Оросын барилгын цэргийн машин, техникийн баазын том хашаа байсан юм. Харин замын хойд тал нь хойд гүүрээ хүртэл тэр чигтээ эзгүй хоосон, нүцгэн газар байх агаад өвсөн тал болсон тэр газарт зарим жил хээрийн бор хулгана язганана. Хүүхдүүд тэнд очиж нүхэнд нь ус цутган, гараад ирэхээр нь чулуугаар цохиж алах гэж хөөцөлдөн шуугилдацгаадаг байж билээ.
Заримдаа орос хүүхдүүд хийн буу барьж ирэн хулгана буудна. Винтов шиг урт, тугалган үрлээр цэнэглэдэг тэр гоё бууг хүүхэд бид битүүхэн шохоорхон харж, буудуулах бол уу? хэмээн горьдож зогсдог сон.
Сүүлд далаад оны дундуур тэр хоосон газрын зүүн хойд үзүүрт Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын төв буюу тэр үед нэрлэж заншсанаар ДСНК хэмээх гоё барилга баригдсан юм. Орохоор дотроо хачин гоё, гадаадад, Москвад яваа юм шиг л сэтгэгдэл төрнө. Кино их гарна. Номын сантай, бас гуанзтай. Тэнд нь амттай орос хоол их байдаг сан.
Сэлбийн гүүрний баруун хойд талд томоо ногооны хашаа байх. Янз бүрийн жимсний мод буттай, бас олон янзын ногоо тарьдаг байсан. Сүүлдээ түүнийг Залуу байгальчдын станц гэдэг болсон. Түүний баруун талд Польшийн ЭСЯ, хойхно нь өнөөгийн Ардчилсан Холбооны байр байх. Тэр үедээ Соёлын яам байсан шиг санагдана. Тэгээд л хойшоо Зуун айл хүртэл нил айлууд.
Харин урагшаа замын урд талд Улаанбаатар хотын комендант гэж цэргийн анги байсан юм. Нэг хэсэг Дандар баатар дарга нь байсан. Түүнээс барууншаа Техникийн Их сургууль, Спортын төв ордон, урагшаа Арслантай гүүр хүртэл туж хашаатай айлууд байсан юм.
Тэр цэргийн ангийн үлээвэр хөгжмийнх салаа заримдаа зам дээр гарч эгнэн зогсоод Дандар баатар удирдан тоглуулах нь хачин гоё. Хүүхдүүд шавчихна. Нэгд, домог болсон Дандар баатрыг харах гэж, хоёрт, наранд нүд гялбан гялалзах тэр гоё хөгжмүүдийг харж сонсох гэж. Тэгээд л дуусч анги руугаа орохоор нь:
Дандар баатар Дайраад ирлээ. Дайсны цэргүүд Ухраад зугтлаа... гээд л сэтгэл ханамжтайхан хашгиралдаж байдаг сан.
Одоо гол юм руугаа орьё. Бид ах дүү дөрвүүлээ. Гол руу явахдаа хамт л явцгаана. Байрныхаа хэдэн хүүхэдтэй нийлээд арваад хүүхэд өнжөөд гол дээр очиж тоглоцгооно. Нэг өдөр бүгдээрээ усанд чулуу шидэж хайн олж тоглоцгоов. Нүдэнд тусах тод өнгийн чулууг нэг нь ус руу шидэхэд бусад нь араас нь шумбан голын ёроолоос хайж олж авчрах юм. Тэгж бодохоор л Сэлбийн ус их байсан байгаа биз.
Нэг өдөр тэгж тоглож байтал би ёроолын хайрга чулуун дундаас нэг хар юм олж гаргаж ирэв. Шавар шороо болсон хар саарал арзгар тэр юмыг өргөн:
-Энийг хар даа. Энэ юу вэ? гэсээр ахдаа үзүүллээ. Ах маань шавар шороог нь арилган усанд зайлж үзсэнээ:
-Хөөх, энэ чинь бурхан байна шдээ! Бурхан байна! Хаанаас олсон бэ? гэлээ.
-Тэр гүнзгий газарт ёроолын чулуун дунд байсан.
-Хөөх, дахиад байна уу? Хайя. Өөр юм байж магадгүй! гэж ах хэлээд ус руу орлоо.
Гэвч дахиж юм олсонгүй. Би ч дахиж хэд шумбаад юу ч олсонгүй.
Гэртээ харихдаа өнөөх бурхнаа авч явлаа. Тэр үед аав маань эзгүй, Канадад болох чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор тамирчдын хамт явсан байсан. Ээж юм хэлэх биш. Хэд хоногийн дараа манайд ирсэн өвөө маань тэр бурхныг үзээд их л баярлаж:
-Миний хүү, их азтай, буян хишигтэй юм аа. Бурхан олно гэдэг маш их хувь ерөөл шүү! Миний хүү номтой хүн болох нь дээ. Өвөө нь өнгөлж янзлаад авчирч өгнө өө! гээд аваад явсан. Хэд хоногийн дараа өнөөх хар юмыг хачин гоё шаргал гуулин бурхан болгочихсон авчирч өглөө. Усан дор олон жил хэвтсээр бүр хар ногоон өнгөтэй болж, шавар шороо, замаг ургамал наалдчихсан байсан юм. Аргалаар үрж цэвэрлэхээр тэгж өнгө орж гялалздаг юм билээ.
Хүүхдийн алгын чинээ өндөр, арын суурь нь ялигүй эмтэрснээс биш, бүрэн бүтэн сайхан бурхан байлаа. Хожим нь мэдэхүл Богд Зонхов байсан гэдэг юм. Өвөө түүнийг том өрөөний хоймрын толины өмнө залж, жижиг дийзэн дээр чихэр өрж өмнө нь тавьлаа.
Хэд хоногийн дараа гол дээр тоглохоор очихдоо бид дахин чулуу хайлцаж тоглов. Би нөгөө газраасаа юм олж магадгүй гэж бодон тэр хавиар нэлээн эргэлдлээ. За тэр, хэлээгүй юу. Дахиад юм олдож магадгүй гэж. Усан дотор нүдэнд нэг юм гялалзаж үзэгдэхэд шүүрч аван гаргаж ирж ахдаа үзүүлвэл:
-Чи ямар мундаг юм бэ? Бас нэг сонин юм олсон байна шдээ! гэсээр шавар шороог нь арилган үзэв. Тэр бол нимгэн төмөр ялтас байлаа.
-Энэ дээр чинь юм биччихсэн байна шдээ. Гэхдээ хуучин монгол бичиг юм шиг байна. Энэ их эртний юм байх шүү! гэж ах хэлээд “Ямар ч гэсэн дэмий юм биш байх!” гээд авч харив.
Хэд хоногийн дараа аав маань ирлээ. Энэ хэд хоногийг яаж өнгөрүүлсэн тухайгаа аавдаа ярьж бурхан олсон, бас өөр юм ч олсноо хэлж үзүүлэв. Тэгэхнээ нь, өнөөх төмөр ялтас дээр үнэхээр хуучин монгол бичгээр бичсэн байна гээд аав унших гэж оролдож байснаа:
-За за, сайн уншигдахгүй юм байна. Хүнд битгий үзүүлээрэй! гэж билээ. Аав маань тэртээх дөчөөд орны үед анх сургуульд ороод хуучин монгол бичиг үзэж байсан гэдэг.
Олон жил хэрэглээгүй болохоор бараг мартсан байж дээ. Харин яагаад тэгж хэлснийг нь тэр үедээ ойлгоогүй ч, хожим бодоход хэрэг төвөгт холбогдохоос болгоомжилсон байх гэж боддог юм аа. Элдэв асуудал үе үе дэгддэг байсан хэцүү цаг үеийг туулсан хүмүүс шүү дээ.
Хар бэхээр бичсэн бичигтэй тэр нимгэн төмөр ялтас нэг хэсэгтээ манай номын тавиур дээр хэвтэж байдаг байсан. Сүүлдээ бид төдий л тоохоо байж, нэг мэдэхэд алга болсон байж билээ.
Өнөөх бурхан маань ч алга болчихсон. Тэгсэн чинь намар хичээл эхэлсэн хойно багш нар зуны даалгавар авчир гээд байхаар нь ах маань тэр бурхныг багшдаа аваачаад өгчихсөн гэж билээ...
Бурхан олсон тэр явдал санаанаас гардаггүй юм аа. Тэгж явахад дүү маань усан дотор хэвтэж байсан хагархай шилэн дээр гишгэж хөлөө зүсэн бөөн цус болж, бид ээлжлэн үүрсээр гэртээ харьж байсан нь санагдана. Хүн хүний зураг төөрөг өөр өөр байдаг нь эндээс харагдаж байгаа биз дээ.
Одоо би Сэлбийн гүүрээр гарч явахдаа бурхан олсон тэр зүгт харж, “Тэнд өөр юм байдаг бол уу? Хайгаад үзвэл яадаг бол? гэсэн сониуч бодол төрдөг юм аа. Өнгөрсөн зууны гучаад онд бурхан шашныг устгасан тэр он жилүүдэд хүмүүс бурхан тахилаа хээр аваачиж нуун, ус голд хаяж байсны нэг жишээ тэр байх даа...
За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.
Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар
Сэтгэгдэл(17)
Ter burxnaa ulsad tushaagarai! xuuli zurchij uurtuu avsan baina.
За тийм байдаг байж ...
Ёстой сонирхолтой, гоё өгүүллэг. Сансрыхан бид нарын бага насны дурсамж.
Романчны энэ яриа худлаа байх аа , эсвэл роман бичнэ гэдэг ийм логикгүй адал" явдал байдаг юм болов уу . Тэр бөх сүйхээгүй эр байжээ , Баянаа , Мөеө зэрэг нь бол тэр бурханыг нэг барилдахаар явахдаа " под " хийлгэчихсэндээ гэж ч бодогдохоор ... Тэр багш сайд - даргын үр сад байсан юм боловуу , бурханыг тэд нь гадаадад гаргаад хэдэн бор цаас болгочихсон юм боловуу . Эсвэл романчин маань багш нарыг муу хэлэх гээд булиа юм болов уу , тэр үед сургууль ч , багш нар ч " бурхан олж ирэх " зуны даалгавар өгдөггүй л байсан юм даа ... За тэр уйгаржин уншиж чадаагүй ч үнэн байх аа , тэгээд бүр бөх бол ... Одоо ч гэсэн ганц нэг хаяг уншдаг л болно уу гэхээс түүх шашдираа судлах битгий хэл гуйгагийнхаа өргөдлийг бичих хэмжээнд ч хүрнэ гэдэг гонжийн жо биз дээ ... Эцэст нь бурханаа гүйлгээнд оруулсан чинь л алдас болж дээ ...
Энэ тэнэг комменторхуу хогийн юм бичсэн 66.181.160.124 чи бол Харанхуй зарц Ходооний хоосон мантуу байна! Бичгийн хэв маяг-гонжий доо .. ч гэж байх шиг. Хун мэдэхгуй ,узээгуй юмныхаа дайсан гэж. Чи Улаанбаатарын хуухдуудийн60-70-80 онуудын амьдралын онгийг яаж мэдэх вэ ?
Хотын энд тэнд гуулин бурханууд зөндөө байгаа ялангуяа оршуулган дотор ! Бурхан хэрэггүй 40 50 иад онд зарим хүнийг оршуулахдаа цуг бурхан хийдэг байсан гэсэн одоо авья гэвэл байж л байгаа !
Хөөрхөн дурсамж байна. Ном нь гарахаар авнаа.
Чингис зочид буудлын баруун хойдох Сэлбийн гүүрний зүүн урд эрэгт нэг нүхэн хоолой байлаа. СОТ-н хашааны ард нөгөө ам нь байв. Дайн болбол хоргодох байр гэж ярилцдаг байсан. Одоо бодоход ердийн ус зайлуулах хоолой байж. Яг тэр хавьд чапак загас байлаа шүү дээ. 20-иод см. Дунд голд 90-д оны дунд хүртэл ах нар дэгээ хаяад сууж байдагсан.
Сансар гэхээр Дасгалжуулагч Цэрэндагвын хүүхдүүд юм боловуу
Номыг нь хүлээгээд л байгаа.
Авцалдаагүй л юм байна аав нь 40д онд сургуульд орсон 70 оны үед канадад тэмцээнд оролцож байсан 30, 40 насандаа олон улсын тэмцээнд ороод л ккк
Би Зайсангийн Толгойн Өврийн хүүхэд багадаа Туул гол дээр өнждөг. Орос цэргийн анги дээр очиж наймаа хийдэг, жимс самаранд Богд уул руугаа явдаг байлаа! Бидний амьдрал яг л адилхан, амьдрөл тийм байлаа даа
Нүдэнд харагдаж байнаа.Сэлбийн голд гэрийн бүрээсээ багш мань угаадаг байсан.
Манай Ядмаа эмчийн хуу МУИС-ийн Хятад хэлний анги тоггоссон Ганбаатар байна даа Аав нь чолоот бохийн шигшээ змч байсан Канадад хамт явсан шуу Доор нэг нохор солиорч огжээ
Ийм хэнд ч хэрэггүй хүний цаг барсан юм бичиж бусдыг хохироохгүй байгаа сай
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)