Сурталчилгаа

Я.Ганбаатар

Я.Ганбаатар

Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. МУИС, Германы Хумбольдтын нэрэмжит Их Сургуулийн Монгол судлалын салбарт багшилж, Монгол Улсаас Бээжин хотод суугаа Элчин сайдын яам, Хөх хот дахь Ерөнхий Консулын газар, Тайбэй дэх Төлөөлөгчийн газарт тус тус ажилласан. Одоо Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотод суух консулаар ажиллаж байна. Монгол судлал, Хятад судлалын чиглэлээр түүх, утга зохиол, судлал шүүмж, орчуулгын 20 шахам ном бүтээл туурвисан.

Нийтлэлүүд

Орос хэл хичээл биш...

Сансарын туннелийн зүүн хойд талын орос байрны гадаа мөсөн гулгуурын талбай байх. Том, гоё каток. Оросууд тэнд хоккейн тэмцээн хийдэг гэхээр л ямархан том каток байсан нь ойлгомжтой биз ээ. Дал, наяад оны үед тэр хавийн байруудад нил орос айлууд байсан юм. Дэргэдэх байрнаас цахилгааны утас татан катокны дээгүүр олон том чийдэн зоосон агаад орой харанхуй болмогц асаахад өдөр мэт гэрэлтэй тул хүүхдүүд үдэш орой болтол шуугилдан тоглоцогоодог байлаа.

2022-11-09 06:20 70

Кионо Кисецу-Зуурдын сэтгэл

Гүн социализмын он жилүүдэд буюу миний хүүхэд байсан 1970-аад оны үед Улаанбаатарын цөөн хэдэн кинотеатруудаар үе үе барууны кино гарна. Францын, Америкийн, Италийн, Японы кино гарахад үзэх гэж бөөн юм болно. Ёстой л эрийн сайнаар гэдэг шиг хамаг л боломж, арга мэхээ уралдуулан байж арай гэж орж үзэцгээнэ.

2022-07-05 06:03 36

"Онгоцонд сууж" соёлыг гайхацгаав

1969 оны намар манайх шинэ байранд нүүж оров. Сансарын туннелийн өмнөх есөн давхруудын нэгэнд. 1965 оноос Монголд ирж Улаанбаатарт шинэ хороолол барьж эхэлсэн оросууд хэдхэн жилийн дотор ёстой л соёлыг гайхуулах шиг болж, монголчууд ч бас жинхэнэ утгаараа соёлыг гайхах болов.

2022-06-06 07:00 27

Цагийн өнгө өө гэж...

Орос хүүхэн, сөөсгөр шар баньд хоёр ирээдүй цагийн илэрхийлэл мэт санагдаж байсан бол өвгөн хятад, эрлийз хүүхэн хоёр өнгөрсөн үеийн төлөөлөл мэт сэтгэгдэл төрүүлж байж билээ. Гэвч тэр мэдрэмж оновчтой байгаагүй нь өнөөдрийн өндөрлөгөөс ойлгомжтой байна аа...

2022-04-18 08:14 19

“Зогс! гараа өргө!, бүү хөдөл!”

Хятадын цэрэг Вьетнам руу цөмрөн орж дайн эхэлсэн тухай, сонин хэвлэлээс олж мэдсэн, ер нь л энэ тухай Монголд төдийгүй дэлхий дахинд шуугиж байлаа. Социалист системийн өмөг түшиг, ган бат цайз гэгдэж байсан Зөвлөлт улс Вьетнамыг хамгаалан Хятадын эсрэг дайн эхлүүлэх нь гэж амтай болгон ярьж, бас хойноос Зөвлөлтийн цэрэг, техник бөөн бөөнөөрөө Монгол руу орж ирж, шууд Зүүнбаян, өмнөд хил рүү цувж байгаа тухай хаа сайгүй сонсогдох боллоо.

2022-03-07 06:43 27

Цагаан оймс

1972 оны 4 дүгээр сард байх. 5 дугаар ангид сурч байсан тэр жилийн хавар. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай нас барав. Ард түмний дунд маш их нэр хүндтэй, насаараа төр засгийн удирдах албанд ажилласан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа. Улс түмнүүдийн найрамдлын төлөө Лениний шагналаар шагнуулсан мөнгөөрөө Хүүхдийн паркийн байгуулсан тул ялангуяа хүүхдүүд түүнд их дотно байсан байж таарна.

2022-02-16 07:00 24

Улаан сарнай

1973 оны зун, 6 дугаар анги төгссөн жил. Зуныхаа амралтаар хотоос холгүй, холгүй ч гэж дээ, ердөө энэ Зайсанд эмээтэйгээ зусч байсан юм. Тэр үед Зайсанд өнөөдрийнх шиг ийм их шавааралдсан олон байшин барилга, хороолол хотхон байсангүй.

2022-01-25 06:54 97

Бурхан

1970 онд зуны амралт эхэлсэн цаг. Би гурав, дөрөвдүгээр ангид байсан юм. Хүүхдүүд аав ээжийгээ ажилдаа явсан хойгуур өдөржин гадаа тоглож өнжинө. Бидний хэдэн хүүхэд нийлж аваад Сэлбийн гол руу очиж усанд шумбаж, жараахай шүүн, эрэг дээр нь наранд ээж хэвтдэг байлаа.

2022-01-10 06:59 17

Freedom!

1973 он шиг санагдана. 7 дугаар ангид байсан байх. Бидний хэдэн нийлдэг хүүхэд үе үе орой ангидаа очиж бага ангийн хичээл тарсны дараа ангиа цэвэрлэнэ. Хэдүүлээ тоглож наадаж байгаад ангиа угаахад ядах юмгүй, гялалзуулчихна.

2021-12-17 07:00 33

Хиппи

Хамгийн анх Германд очсон маань 1989 оны 3 дугаар сард болой. Олон жилийн өмнө юм. Гэхдээ энд өгүүлэх зүйл бол түүнээс ч олон жилийн өмнө болсон явдал. Амралтаа авч эхнэр, хүү бид гурав хадам эгчийнд очиж амарсан нь тэр. Социализмын үе байсан учраас бүх юм хуучнаараа.

2021-11-25 07:18 38

Нутгаан гүйсэн адуу

1997, 1998 оны хоёр зун гаднын нөхрийн хамт Монгол орноороо нар зөв тойрч аялсан юм. Тэр хүн Монголын тухай ном бичих гэж хоёр зуныг Монголд өнгөрүүлж билээ. Хожим нь зөндөө зурагтай сайхан хоёр боть ном хэвлүүлсэн

2021-10-29 06:56 17

Оюутны намар-мартагдашгүй намар 2

1978 оны намар харин Сэлэнгийн Орхонтуул суманд хадлан хийхээр явцгаалаа. Чилийсэн жарь хоног өвс хадаж бухалдаад намар орой болсон хойно аравдугаар сарын дунд хүргэж буцсан юм. Золоо, Энэрэл, Галаа гурав салдаггүй гурван найз оюутны ширээний ард ч, оюутны майхны хаяанд ч хамт.

2021-10-06 07:00 23

Оюутны намар- Алтан намар-1

Оюутны он жилүүдийн зун, намрын ажил хамгийн сайхан. Өнгөрсөн зууны дал, наяад оны заагаар би МУИС-д таван жил суралцах хугацаандаа нийтдээ 6 удаа хөдөө зун, намрын ажилд явжээ.

2021-09-15 07:04 17

“Улаан малгайт өвөг эцгээ танихгүй байна уу?”

Түвдүүд хоёр Монголыг хооронд нь алалцуулсан тэр гунигт түүх тэртээ 1637 онд Түвдийн наахна, одоогийн Хятадын Хөхнуур орчмын Шар хад хэмээх газарт болсон гэнэм. Монгол монголоо хядсан тэр их тулаанаар Шар хад улаан болтлоо цусанд бялдсаны учир түүнээс хойш Улаан хад нэртэй болсон гэдэг. Цогт тайжийн их цэрэг Лхасыг эзлэхээр аян дайны урт замд хөдөлж тэнд хүрэх үед Түвдийн ноёд дээдэс Ойрад буюу Баруун Монголын Гүүш хаанд элч зарж тусламж гуйжээ. Гүүш хаан ч цэрэглэн мордож очиж.

2021-09-01 06:51 39

Let it be - “Болтугай!”

Гүн социализмын он жилүүдэд оюутан байлаа. Өнөөдөр эргээд харахад тэр цаг үе, өнөө үе хоёрыг харьцуулшгүй. Нэг үгээр хэлэхэд хар цагаан ба өнгөт гэрэл зураг шиг. Өнөөгийн хүүхэд залууст ярихад тэр чигээрээ үнэмшилгүй санагдах биз. Үзэж харах, зугаацаж цэнгэх юм бага. Ердөө л ном унших, зурагт үзэх, хөгжим сонсох.

2021-08-25 06:58 45